Урлагийн үзлэг ойртож байна.

2007-10-08 uundaa бичсэн.
Cургуулийн уламжлалт урлагийн үзлэг эхлэхэд бидэн 4 өдөр үлдлээ. Сүүлчийн удаа нэг анги гэж хэлүүлэн урлагийн үзлэгт "нэр төртэй" оролцоход бидэнд 4 хоног л үлдлээ.
Байдал ямар байна гэдгийг админы хувьд өөрийн бодлоор дүгнэлт бичихээр шийдлээ. Манай нэгэн гишүүн ч тэгэж хүссэн байсан. Та нар ч гэсэн сэтгэгдэл заавал бичээрэй. Манай бүжгийнхэн энэ жил илүү өнгөлөг харагдаж байна. Дэглээчид нь ч тэр, бүжигчид нь ч тэр, "DJ" нь ч тэр бүгд үнэхээр ирээдүйд ирэх амжилтыг үнэртүүлж байнаа гэвэл итгэх үү. Би итгэж байгаа.
Язгуур урлагийн хувьд мэргэжлийн хүний зөвлөсний дагуу бөөн сонин сонин хөгжмийн зэмсгээр манайхан тоглож, дуулж бут авахаар шаргуу бэлдэж байна. Гоцлол дуу, уран уншлага бол угаасаа л манайхан хэзээ ч санаа зовж, толгойгоо гашилгаж байсангүй ээ, одоо ч гэсэн. Хөгжмийн төрөл дээр БАЖГАА маань дааж авна гэдгээ мэдэгдснээр
асуудлын тоо нэгээр багассан. Хамтлагийг ч гэсэн БАЖГАА, Мигаа нар маань аваад гарчихнаа. Харин хамгийн санаа зовоож байгаа нь ХОор Дуу, Найрал дуу байгаа. Хоолойгоо нэлээн хэд салгаж, теноруудын махыг идэж байгаа ч одоо хүртэл жигдрээгүй хэвээр. Ер нь бүжиг, ардын урлагаар бол найдвартай манайхан бусдаас давамгайлах шинжтэй. Хамтлаг ч гэсэн үзэгчдийн таашаалд заавал нийцнэ.
Одоо үлдсэн хэдхэн хоногтоо бэлтгэлээ эрчимжүүлэн, тоглох энээ тэрээгээ хойш нь тавиад ажиллах хэрэгтэй байна. Ангиараа санаа нийлсэн, ялъя гэсэн итгэл байхад бид юуг хийж чадна гэдгийг өмнөх жишээнүүд /зодоон/, санал асуулга маань нотолсон билээ. Тэгэхээр хамтдаа зүтгэсээр өөрсдийнхөө эрин зууныг үргэлжлүүлэн, бүх тэмцээнд түрүүлэх зорилгодоо л хүрэх бидэнд үлдлээ. Хамтдаа зүтгэцгээе. Эвтэй байхдаа хүчтэй гэж...

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...