Зиак, 2 өдөр блог дээрээ нээх юм хийсэнгүй ээ. Тэхээр өчигдрийнхийгөө нөхчихье.
Өчигдөр HALLOWEEN-ий баярын өдөр тохиосоон. Өнгөрсөн ч гэсэн мэнд хүргэе
Тэгээд нээрээ багш эхний 2 цаг дээр ирсэнгүй, учрыг лавлавал урьд өдөр нь үүр хүртэл сургууль дээр байсан гэх, тэгэхдээ бүр ангийнхан маань 11 цаг хүртэл хамт байсан гэх. Юу хийсэн гээд байсан сагс тоглож сурсан гэх. Сургууль дотор хөөцөлдөж тоглосон гэх. Лав л 2 цаг цонхолсон.
Бас манайхан сургууль дээрээсээ нет-д үнэгүй орох боломжтой болох нь ээ, тун удахгүй. Учир нь манайхан номын сангийн эгчид маш их тус хүргэж, бөөн юм хийж өгч байгаа. Өчигдөр нэг иймэрхүү өнгөрөх шив дээ,
Өнөөдөр харин нам тайван өнгөрөх шиг боллоо. Химийн багш ирсэнгүй ээ, биднийг биеийн тамираас хоцорч ирдгээс болов уу,эсүүл өөр юм болов уу. Нээрээ өнөөдөр манай олимпиадынхан бөөн шагнал авч, ангид алга ташилтын хур буулаа. Бас багш өчигдөр дүүргийн ур чадварын тэмцээнд түрүүлсэн гэнээ. Багшдаа баяр хүргэе.
Энэ өдрийн онцлох хүүхэд, манай энэ сэдвийн анхны хүүхдээр олны дунд Робот нэрээрээ алдаршсан Гэндэнпил юмаа. Түүнийг анх хэн робот гээд нэрлэчихснийг нь, яагаад тэр нь нийтэд тархсныг мэдэхгүй ч тэр хүнийг би үнэхээр билгийн нүдтэй хүн гэж нэрлэмээр байна,яг оноод нэрлэсэн хоч гэж энийг л хэлэх байх. Ингээд эхлээд түүний блиц асуулт хариулттай танилцацгаая.
Бүтэн нэр: Чинзоригийн Гэндэнпил
Хоч: Гээдээ, CCCP, Робот, GD,
Төрсөн он сар өдөр: 1991.08.18
Төрсөн газар: Улаанбаатар
Өндөр: 180 см
Хобби:Сагс тоглох, граффити сараачих, интернетээр тэнэх
Сонсдог дууны төрлүүд: Хип-хоп, R&B, Рок, Поп
Сонсдог хамтлаг: Линкин Парк, Beatles, Rihanna, Blue
Дуртай өнгө: тодорхойгүй
Дуртай тоглоом: тодорхойгүй
Дуртай кино: Spiderman, Stomp The Yard, Lord Of The Ring, Harry Potter, Tokyo drift,Pirates Of The Caribbean, The One, Transformers, ...
Дуртай нэвтрүүлэг: Pimp My Ride
Дуртай ном: Харри Поттер
Yahoo Mail- geedee_gd@yahoo.com
Hi5-
Утас- 88688891, 453079
Бага нас
Түүний бага нас бусад хүүхдүүдийн адил эцэг эхийн хайранд умбан, юугаар ч дуталгүй өнгөрсөн нь түүний одоогийн гэнэн цайлган зан чанарт нь нэвт шингэснээс харагддаг. Мөн түүний өрөөнд байх эгч нартайгаа авахуулсан зургаас ажвал эгч нарынхаа буянд улам цайлган зан араншин түүнд бүрэлджээ. Тэрээр Арвис хувийн дунд сургуульд элсэн орж, суралцах хугацаандаа олимпиад уралдаанд удаа дараа амжилттай оролцож, 4-р анги хүртлээ одоогийн ангийн анд Нацгаагийн хамтаар суралцаж байгаад 2002 онд 1-р сургуулийн МГС-тай ангид тэнцэн оржээ.
1-р сургуульд
Ангийнхан нь түүнийг Робот гэж ихэвчлэн дууддаг. Гэхдээ олон жилийн өмнө мартагдсан бас нэг нэр нь СССР билээ. Утгыг бичих нь илүүц биз ээ. Тэрээр Робот гэсэн хочоо улам бүр баталсаар байдаг юм. Тодруулбал:
Чатанд:
- Мка: чи надад "4 улирал" шүлгийг олоод өг
Хэсэг хугацааны дараа мка асуусан нь:
- Яасан бэ? Юу болж байна.
- Гээдээ: Searching.......
Физикийн сонгонд Будмаа самбар дээр бодлогууд бичээд арилгав.
- Гээдээ: Нэгдүгээр бодлого хаачсан юм бэ?
- Будмаа: !@#$%^&*(№
- Гээдээ: Устгацан юм уу.
Англи хэлний хичээл дээр бие даалтаа үзүүлж байв.
- Батцэнгэл: Хоо, Роналдогийн зураг хаанаас татсийн?
- Гээдээ: Би зурсан юм аа.
Энэ нь өөрийгөө програмчлагдсан бодьгал гэдгийг харуулах бөгөөд эдгээр үйлдлүүд нь робот гэдгийг нь баталсаар байдаг.
Гээдээ анх орж ирээд Оюунсайхантай суусан бөгөөд Гэндэнсайхан нэрээр алдаршив. Шугам зургийн хичээлд сонирхолтой учраас уг чиглэлийн олимпиадуудад амжилттай оролцон, хотын олимпиадад шалгарсан.
Ер нь ангийнхан нь түүнийг хүүхдээрээ, гэнэн, цайлган зантай гэж үнэлдэг бөгөөд тэрнийг нь ашиглан түүний дургүйг хүргэн байнга тоглодог ч жинхэнэ зангаараа түүнийг тэвчээд өнгөрдөг.
Одоогийн байдал
Гээдээ өнгөрсөн зун Найрамдал зусланд найз Төөгөөгийн хамт амрахдаа үр дүнтэй ажиллан, тэндээс найз охиноо олжээ. Түүний нэрийг ........ гэдэг. Тэрээр түүнийг хэзээ ч найз охиноо гэж хүлээн зөвшөөрөөгүй ч Энэтхэг-Монголд сурдаг тэр охиныг найз охин нь гэдгийг бүгд мэддэг.
Одоо Гээдээ өглөө хичээлдээ суугаад робот, өдөр нь pc орж дотачин, оройдоо Сантист сурагч, гэртээ ирж ээжийн эрх хүү, нетээр тэнэдэг...
O.dd гишүүний хүсэлтээр алгебрын даалгавар тавьж байна.
Манай блог өнөөдрөөс эхлэн та бүхэндээ зориулан нэгэн цоо шинэ буланг нээж байна. Энэ бол "ЭНЭ ӨДРИЙН ОНЦЛОХ ХҮҮХЭД" гэсэн сэдэв юмаа. Уг сэдэв нь өдөр болгон шинэчлэгдэх бөгөөд тухайн өдрийн онцлох хүүхдээр шалгарсан ангийнхаа андуудын тухай бүх сонирхолтой зүйлсийг та бүхэндээ аль болох хөгжилтэйгөөр хүргэх болно. Ингэснээр блог маань ангийнхандаа илүү ойр хүрэх боломжтой болох юм аа. Өдөрт 1 сурагч. Уг сурагчийг санамсаргүйгээр сонгох бөгөөд бүх хүүхэд, тэр ч бүү хэл багш ч хүртэл хамрагдах болно. Та бүхэн өөрийн мэдэх, энд бичигдээгүй бүхнийг сэтгэгдэл бичиж үлдээгээрэй. Мөн нийтлэлийн дараа заавал сэтгэгдэл үлдээж, тэр хүүхдийн талаар юу гэж боддогоо бичихийг хичээнгүйлэн хүсье.
Энэ блогийн хэрэглэгчийн хүсэлтээр тавьж байгаа алгебрийн маргаашийн даалгавар. Тодруулсан хэсэг нь бодох бодлогонууд. Гэхдээ зөвхөн 1-р бодлогуудыг бодноо.
Тэгэхээр Цэнгүүн маань өчигдөр сагс тоглож байгаад хөлнийхөө шагайг гэмтээчихжээ. Өнөөдөр ирээгүйн учир түүнд зориулан ангид болсон гол incidents-ийг товчлон хүргэе.
Миний бодлоор хичээлийн улирал эхэлснээс хойш анх удаа манай анги МАНЛАЙЛАЛ уралдаанд эхний байр эзэлж чадсангүй, хоцорч байгаа нөхдүүд болимоор юм аа. Тэгээл хаалга барихаас 30 секундын өмнө л бөөнөөрөө орж ирэхийн.
Гэхдээ энэ алдааг манай олимпиадынхан засан Олон Улсын Хот Хоорондын математикийн олимпиадад Бямбаа 42 оноо аван тасархай түрүүлжээ, хойно нь орсон доод ангийн нөхөр 25 оноотой гээд бод доо. Тэгээд л Тэмка, Мигаа, Оюундарь гээд л дараалсан байсан, өнөөдөр бодлогоо хамгаалсан байх ёстой эцсийн дүнг маргааш тавинаа.
Сонгонд суудаггүй хэсэг нөхөд ёстой л нүүдэлчин зангаа гарган хурлын заал, 44, 26 гэж тэнэж тэнэж, Номын санд суун хүүхэлдэйн кино үзэж цаг өнгөрүүлсээн.
Тэгээд манай хөлбөмбөгийнхөн бэлтгэлээ хийсээр, шилдэг 13-ууд давтлагандаа суусаар. Нэг иймэрхүү л өнөөдөр боллоо. Маргааш алгебр бөөн бодлого байгаа, нийгэм дээр дэвтэр хурааж, шалгалттай. Ингээд л дууслаа. Цэнгүүнээ хурдан эдгэрэхийг хүсье.
Хэрэлэгч, админ Төөгөө маань шилдэг 13ийнхаа даалгаврыг хийх гэсэн чинь ном байдаггүй гэнээ. Тиймээс түүний хүсэлтээр бодлогыг нь тавилаа, та бүхэн ч юу хүсч байгаагаа асууж болно шүү.
Өнөөдөр манай Галбадрахын Төрсөн Өдөр. Тэрээр энэ өдөр буюу 10-р сарын 28-нд 17 нас хүрч байна. Галаадаа блогийн нийт хэрэглэгчдийн өмнөөс болон, хувийн зүгээс баяр хүргэж байна. Төрсөн өдрөө сайхан тэмдэглээрэй. \даанч амралтын өдөр таарчихлаа\
Нет-ээр тэнэж яваад нэг ийм зураг оллоо. Монгол хүн гэж байгаа.Гадаадад амьдардаг. Яаж ч харсан Гээдээ шиг л харагдаад байгаам даа. Гээдээ маань 30 гараад нэг иймэрхүү л байх байх аа даа тээ.
Ингэхэд та төрийн дууллаа бүтнээр нь мэдэхүү? Хөлбөмбөг үзэж байхад бүгдээрээ л хуучин үгээр нь дуулаад байсан, шинийг нь тавилаа
Монгол Улсын Төрийн Дуулал 2006
Үгийг Ц. Дамдинсүрэн
Аяыг Б. Дамдинсүрэн, Л. Мөрдорж
Дархан манай тусгаар улс
Даяар Монголын ариун голомт
Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжиж, үүрд мөнхөжнө
Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эвээ бэхжүүлж
Хатан зориг, бүхий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулъя
Өндөр төрийн минь сүлд ивээж
Өргөн түмний минь заяа түшиж
Үндэс язгуур, хэл соёлоо
Үрийн үрдээ өвлөн бадраая
Эрэлхэг Монголын золтой ардууд
Эрх чөлөө жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай
Газарзүйн бие даалтын сэдвүүд. Өөрсдийнхөө сэдвийн дугаарыг мэдэж байгаа бол харж болно. Хүүхдүүд эхнээсээ үзүүлээд эхэлсэн, бас дүн энэнгүй бол гарахгүй байх шүү.
Энэ долоо хоногт Англи хэл дээр \гэхдээ Асемгуль багшийн группынхан\ үгийн шалгалт авна гэж мэдэж байгаа байх. Тэрэн дээр ирэх үгнүүд. Дарж томруулж үзээд хадгалаад бэлдээрэй. \Аймар яарсан болохоор жаахан чанаргүй сканнердчлаа, гэхдээ лав харагданаа\
Манай ангийн Очгэрэл маань өнөөдөр Сүхбаатар дүүргийн аварга шалгаруулах Даамны тэмцээнд амжилттай оролцож 3-р байр, хүрэл медаль хүртлээ. Тэрбээр багш Баянбатын удирдлаган дор оролцсон бөгөөд түүнд ангийнхныхаа нэрийн өмнөөс БАЯР ХҮРГЭЖ БАЙНА.
Мөн маргааш манай сургууль дээр Олон Улсын Хот Хоорондын олимпиад болно. 2 өдөр үргэлжлэх олимпиадаас манайхан нэлээн дээгүүр амжилт үзүүлэх боломж тун өндөр байгаа юм. Тэдэндээ ангийнхныхаа нэрийн өмнөөс админ нь амжилт хүсье.
Би уул нь блог дээрээ нэг утгатай юмаа дахиж бичих дургүй л даа. Гэхдээ энэ удаа бичихээс өөр арга байсангүй ээ. Мэдээж энэ бол x girl-тэй холбоотой,түүнд хариулт өгсөн асуудал юм аа. Харин тэр энэ удаа өөрийн дотны найз orange-тэй хамт ирээд ингэж бичжээ.
x girl
tiim bsan ch gesen 1 l zyrag bna sh dee hen tanai angiig emegtei angiin dargatai yu gesen yum be blogiin chini hyvid yarij bna
Эхлээд та өөрийнхөө өмнө бичсэн зүйлээ эргэж харахыг хүсье. Танд сануулъя.
"tanai angias jinhene gender hanhalj bna" ингэж та бичээгүй бил үү. Та анги гэдэг үгийг оруулжээ. Тэгэхээр би ангийнхаа хувьд тайлбарлах нь буруу биш байлтай. Эсвэл та өөрийнхөө юу бичсэнийг мартаа юу. Харин ч блог дахь охид, хөвгүүдийн харьцааны талаар нэлээн тодорхой танд зориулж бичсэн санагдах юм.
orange
ta nar yamar sonin yum bee! ohiduudda angiin darga, aroun tsevriin dagraar tavisan chin ene blogtoi ygmar hamaatai iin ? endees harahad duvguudiin angi shigl bn shd.
Orange та муйхаар өөрийнхөө найз x girl-ийг өмөөрөх хэрэггүй, эхлээд түүний бичсэнийг, түүний дараа миний бичсэн тайлбарыг уншаад үз. Ахиад хэлье би тайлбар бичсэн. duvguud, aroun, dagraar,ygmar гэж юу гэсэн үг вэ? Бас ohiduudda гэж дүрмийн хувьд алдаатай биш байна гэж үү? Танаас би асууж байна.
orange
huvguud ohiduud gesen 2 bulegtei yum uu dotroo ? Tegvel ohidiin blog gj tusdaa bailgaval yasiin?
Танай анги тийм юм болов уу? Ямар их юм сэтгэдэг юм бэ? Одоо үед бүлэг энээ тэрээ гэж байгаа юм болов уу? \даяарчлагдаж л байгаа баймаар юм,\ Тэгээд ч та охидын блог байх, эсэх талаар санаа тавих ямар ч шаардлагагүй. Энэ блогийн эхэнд 1-р сургуулийн 11г ангийнханд гэсэн байгаа биз. Тэхээр танд ч энэ блог зориулагдаагүй байлтай. Төрийн төлөө оготно боож үхэх.
orange
ohiduud zurgaa avahuuldaggui geech !!!!!!!!!!!!!!!!! \дахиад л үгийн алдаа\
Та ядаж Art Competition:At the Final Day-3 гэсэн гарчгийн доор байгаа үгийг хараарай. Үргэлжлэл бий.... Тэгэхээр энд охидын зураг байгаа, би таны найзад тайлбарлахдаа бүх хүүхдүүдийн зургийг эрх тэгш авахаар хөвгүүдийн зураг арай их болдог юм аа гэж. Би огт охид зураг авахуулдаггүй гэж хэлээгүй. Та нар арай тэгдэг юм биш биз?
Эцэст нь дүгнэж хэлэхэд та блогийн header-ийг хараад үзээрэй. Танд хамаатай байна уу үгүй юу гэдгийг тунгаагаад бодоод үз. Хэрэггүй, танаар огт дутахгүй газар та нэг л илүүдээд байгаа сэтгэгдэл төрөхгүй байна гэж үү?
Би танаас заавал хариулт хүсэхгүй, та ухаарсан байж болно. Гэхдээ та ойлгоорой надад дахиад танд нэг л юмаа тайлбарлах хүсэл алга, зав алга. Та үүнийг ёроолгүй сав л биш юм бол ойлгоно гэж найдаж байна.
Гүнээ хүндэтгэсэн: 131dg.blogspot.com - АДМИНаас
Ойрд блогоороо ороогүй аймар олон сэтгэгдэл бичигдсэн байна, баяарлаж байнаа, үргэлжлүүлээд байгаарай. Өчигдөр яагаад блогоо шинэчилсэнгүй вэ гэхээр Цолмон төрсөн өдрөө тэмдэглэсэн юм л даа. Өдөржингөө тоо бодсон ангийнхан 131dg-ийн гишүүнийхээ төрсөн өдрийг тэмдэглэхээр ТЭНГИС явсан ч билет олдоогүйн улмаас Ертөнц кино театр орж аймшгийн кино үзсэн, охидууд үзье гэсээр байгаад л. За тэгээд юу ч гэсэн Цоомоодоо Happy BIRTHDAY.Өнөөдөр тэрнээс болоод Энхүүш маань хоцорсон гээл. Нэг илтгэлийн уралдаан байнаа, тэрэнд сургуулиасаа оролцохын тулд АДМИН миний бие, Нямхүүгийн хамт шалгаруултанд орсон, бараг тэнцэх байх, маргааш дүн нь гарнаа. Нээрээ англи хэлний сонгон бараг бүрэн бүрэлдэхүүнээрээ орсон, Баттөр тасалж, Оюундарь чөлөөтэй, Өлзий Зоогий шинээр элссэн. Нээрээ мартснаас Мөөгий Дагваа хоёр энэ Бямба гарагт ФИФА 07-аар тэмцээн зохиох санаатай байгаа гэсэн, маргааш бид бөөн зураг тавих болноо.
Энэ зун болсон АСУУЛТ КАП тэмцээний зураг байнаа. Сэтгэгдлээ бичээрэй
Өнөөдөр нээрээ ёстой замарцан өдөр болж өнгөрлөө. 3-р цаг дээр Багш ирээгүйн улмаас тарсан, тарсан ч гэж сонгоноо тасалсан. Тэгээд PC тоглосон, ДОТАчид нь дотагаа, ФИФАчид нь ФИФАгаа, CSчид нь CSээ гээд л 2 талд ёстой бужигнуулсан байгаа. Охид мэдэхгүй ээ бас л тараад алга болсон. Тэгээд яасан, дараа нь ямар ч мөнгөгүй хэдэн өлөн гарууд үлдэж байгаа юм чинь. Багшийн давтлага ороогүй, сайн дурынхан суусан . Сониноос Номун сургуулийн олимпиадад ердөө 2 хүүхэд оноо авсан нь манай Бямбаа 9, Тэмка 7 оноо авч алт, мөнгө авчээ, бусад нь 0 гэхээр үеийнхнээсээ тасарцан байгаа биз. Манай BEST-ийн хэдэн гарууд хичээл ч гэж нетед суугаад, блог дээр хуурамч Админ гаргаж, хочнуудыг дэс дараалуулан бичсэн шигээ л байж байхын. Маргааш даалгавар бараг байхгүй, гэхдээ НЯМХҮҮ, ЛМО, ЦЭНГЭЛ, ЯРУУ нарт нийгэмээ сайн хийхийг аминчлан захиж байна шүү.
За тэгэхээр манай блогийг үздэг өөр ангийн бололтой нэг X GIRL гэсэн хэрэглэгч манай ангийн блогийг жигтэйхэн муулаад бичжээ. Үүнийг сийрүүлбэл:
x girl
tanai heden ohidyydiin zyrag bdaggui yum yy gantshan l bhiin ene huvguudiin blog yum yy tanai angias jinhene gender hanhalj bna
Энд админы хувиар тайлбарыг өгмөөр байнаа. Энэ хэрэглэгчийн нэрийг харвал эмэгтэй \girl=охин\ бөгөөд, танай ангиас гэж бичсэнийг үзвэл өөр ангийнх юм шиг байна. Тэгэхээр та манай ангийг тийм ч сайн мэдэхгүй гэсэн үг гэж ойлгож болноо. Манай анги нийт 38 сурагчтай, түүнээс 28 нь эрэгтэй, 10 нь охин байдаг.Гэвч бид таны тэр яриад байгаа ЖЕНДЕРийг чинь зөрчихгүйн тулд маш олон арга хэмжээ авдаг аа. Жишээ нь: Ангийн дарга, орлогч дарга, сурагчдын зөвлөлийн гишүүн, ариун цэврийн дарга нар бүгдээрээ охидууд байдаг. Үүнээс харахад таны бичсэн, бодсон шиг Жендерийн асуудал биш, эсрэгээрээ хөвгүүдийн эрх зөрчигдөж байгаа биш үү. \эрх биш, жендер гэдэг зөвхөн эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах биш гэдгийг мэдэж байгаа байлгүй.\
Одоо блог луу орцгооё. Манай блогийн нүүр царай охидод зориулсан хандлагатай байгаа бөгөөд, нүүр зураг, арын өнгө зэргийг харахад үүнийг ойлгож болноо. Магадгүй сүүлд тависан цуврал зургуудад охидуудын зураг бага орсон нь хүүхдүүдийн тооны харьцаа 3:1 байдагтай холбоотой байж байх. Бүх хүүхдүүдийн зургийг жигд оруулахад яах ч аргагүй охидын зураг бага гарах нь ойлгомжтой бус уу. Манай блогт бичигдэж буй бүх мэдээнд охидын талаар мэдээ байдаг, сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс дунд охид харьцангуй их байдаг зэрэг баримтаас таны бичсэн тэр асуудал, үнэртээд байгаа үнэр чинь нэг л бодит байдалтай нийцэхгүй байнаа гэж үзэж байна.
Магадгүй та эсэргүүцэж, санал нийлэхгүй байвал хариу бичээрэй, хүлээж байна.
Манайхан өнөөдөр аймар олуулаа хоцорлоо, хоцролтын самбарт багтахгүй бичигдсэн байна лээ. Гэхдээ Манлайлал уралдаандаа бас хоосонгүй, 3т орсон байсаан. Nappy Admin-ий сануулгийн ачаар ангиараа бараг алгебраа хийж, бүгдээрээ бараг 100 гарах болох нь. Өө бас, Биологи дээр ТТШ Оюунтунгалаг багш авч, Баткатай элдвийг ярисаар шалгалтаа авсаан гэж. Нээрээ ангийн түлхүүрийг 2СҮХ маань аваад явчихсан байсан гээд багшид өгсөн, сандрах хэрэггүй. Сонгонгүй нөхдүүд хурлын зааланд хөзөр тоглоод, худлаа яриад цагийг тун үр бүтээлтэй өнгөрүүлсэн гэж байгаа. Орой хөлбөмбөгийн секц орсон, гэхдээ багш ШИЛДЭГ 13-т маань давтлагаа өгсөнгүй ээ, сонсвол багш нарын хурал болсон гэхийн. Иймэрхүү сонинтой өдөр байлаа. Энэ мэдээг өвчтэй гээд ирээгүй Мигаадаа зориуллаа.
Ангийнхаан ангийн түлхүүр алга болчихсон байна шд. 4дох өдрийн орой бүжгийнхэн гарч явахад хэн цоожилсон юм бэ гаргаад өгчөөч багш хайгаад л байна лээ хөөрхий муу анги минь одоо ч гэсэн онгорхой л байж байгаа шд. Нээрээ олсон хүнд ШАГНАЛТАЙ гэсэн шүү
Манай ангийн ийм их хүүхэд hi5 дээр байдаг гэж санасан ч гүй ёооё арай л аймар байна шүү.За тэр ч яахав, хэн нь хамгийн гоё Profile-тай нь байна?.
Агиймаанхыг үзээрэй
Батосынхыг үзээрэй
Билгүүнийх
Бямбаагийнх
Гээдээгийнх
Зоогийгийнх
Идокийнх
Оргилынх
Пүнтүүзийнх
Төөгөөгийнх
Тэмүгэгийнх
Uundaa
Уртаагийнх
Хулангийнх
Цэнгүүнийх
Яруугийнх
Мөнх-Очир - Удахгүй ]
Мягмаржав - Удахгүй ]
Оюундарь - Удахгүй ]
Оюунсайхан- Удахгүй ]
Өнөө орой талбай дээр ланжгар юм болно гэсэн. Монголчууд маань Геннисийн номонд бас нэг шинэлэг юмаар орохийн гэнэ. Очиж хосийн тоог нэгээр ч гэсэн нэмэх хүүхэд байвал тэгээд очоод хувь нэмэрээ оруулна биз.Тэхдээ энэ яг баталгаатай үгүйг нь сайн мэдэхгүй байна.Яадаг ч байсан очоод үзэхгүй юү тээ. За тэгээд амжилт.
За тэгэхээр өнөөдөр ангийн хөлбөмбөгийн хоббитой хэд маань ардчилсан солонгос VS монгол 2ын нөхөрсөгдүү тоглолтыг үзсэн байна.Яруу маань ийм том далбаа барьчихсан явж байсныг бодоход айхтар дэмжсэн байгаа биз.За тэр ч яахав.Өнөөдөр Номуун сургууль дээр олимпиад болсон байна. Манайхан ордогоороо ороол түүдэгээрээ түүх л биз, харин Мягаа, Оюундарь 2 лав оролцоогүй гэсэн.Тэхээр яасан байхнуу гээд шалгасан чинь Мягаа маань гэртээ өвдөөд хэвтэж байгаа, харин Духаны маань эмээ нь нас барчихсан тул оролцож чадаагүй юм байна л даа. Ангийнханыхаа өмнөөс их харамсаж байгаагаа хэлэх нь зөв байх. Яадаг ч байсан 6 7 өдөр нам жим өнгөрлөө. ангийнхан даалгавраа сайн хийгээрэй багш даалгавар шалгана гэсэн хиихгүй бол 98 гарна гэсэн шүү.Бас Биологи дээр нүүрс ус, өөх тос 2-ийг уншаад сайхан тэмдэглэл хийгээрэй. харин манай нөгөө 5-40-өөс цугладаг шилдэг 13ийнхаан сайн даалгавраа хийгээрэй. АМЖИЛТ. Өө тийн нээрээ нөгөө сургуулиас хасна гээд байдаг шалгалтын материалыг багш өнөөдөр засаж байна лээ би лав 35-аас 11 авчихсан л тууж явна лээ.Зассан хүүхдүүдээс Тэмүгэ Оюундарь хоёр 29,5 оноотой хамгийн лаг нь байсан.Тэгээд арай ч хасчихгүй байлгүй дээ тээ.
Үргэлжлэл бий....
all photos by GD
Зургууд үргэлжилсээр, хувцсаа сольж байгаа зургууд...
all photos by GD
Манайхаан маргааш болох 2010 оны дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний сонгон шалгаруулах 1-р шатны Монгол vs БНАСАУ-ийн тоглолтыг хамтдаа үзэцгээх үү? Тэгвэл сургууль дээр маргааш 11 цагт хүрээд ирээрэй. Тасалбарын үнэ-2000 төг, тэгээд сайн хөгжөөн дэмжихдээ бэлдэж өөрийгөө аваад ирээрэй.
Тайлбаргүй... Бөөн гитартай залуус...
all photos by GD
Энд манай Гээдээгийн ПСП-ийн ид шидийг ашиглан авсан зураг.
all photos by GD
Манай блог одооноос эхлэн УРЛАГИЙН ҮЗЛЭГ түүнтэй холбооотой зургуудыг тавьж эхлэнэ. Цувралын эхлэл Урлагийн үзлэгийн өмнөх өдрийн зураг байнаа.
all photos by GD
За энэ өдөр бичихгүй байхын аргагүй нэлээн олон үйл явдал болж өнгөрсөн байнаа.
Эхлээд муу мэдээ. Сургуулийн захиргаанаас авсан хяналтын албаны шалгалт болсон. Хэрвээ бүтэлгүйтвэл хасагдах хэмжээнд хүрэх тун чуал шалгалтыг манайхан өөрсдийнхөө хэмжээнд өгсөн. Гэвч зарим бодлого нь алдаатай, зарим нь багш ч бодохооргүй хүнд байсан тул яахыг үнэхээр мэдэхгүй нь.
Харин сайн мэдээ нь манай ангийн урлагийн үзлэгт оролцсон 4 төрлийнхөн Хүүхдийн Ордонд тоглохоор болжээ. Хамгийн бахархмаар нь манай язгуур урлаг эхлүүлэн, хамтлаг дуусгах нь юм. Ийм анги байр ч эзлээгүй байдаг, сонин л байгаа юм даа.
Тэгээд өнөөдөр багшийн давтлага албан ёсоор эхэлж, манайхны идэвхтэй хичээл хийх цаг ирж байнаа гэж.
Энэ долоон хоногт бараг бүх хичээлээр Түвшин Тогтоох Шалгалт авах бололтой, гэхдээ бас манай урлагийн "бригадынхан" чөлөөлөгдөхийм байнаа.
Эцэст нь хамгийн доор байгаа ТОГЛООМЫГ тоглож, сэтгэгдлээ үлдээгээрэй.
ЭНЭ БОЛ МАНАЙ БЛОГИЙН ЯГ 100 ДАХЬ БИЧЛЭГ БОЛЖ БАЙНАА. 100 БИЧЛЭГ БИЧИГДЭХ ЭНЭ ХУГАЦААНД МАНАЙ БЛОГ ЧАМГҮЙ ТООНЫ ХЭРЭГЛЭГЧДИЙН ХҮРЭЭТЭЙ БОЛСОНД, ӨӨРИЙН ГЭСЭН СТИЛЬТЭЙ БОЛСОНД АДМИНЫ ХУВЬД БАХАРХАЖ БАЙНАА. ТА БЛОГООСОО ЮУ АВАХЫГ ХҮСЧ БАЙНА, ТҮҮНИЙГ ЧИНЬ ЧАДАХ ЧИНЭЭГЭЭРЭЭ ТАВИХЫГ БИД ҮРГЭЛЖ ХИЧЭЭН АЖИЛЛАДАГ БИЛЭЭ. ТА БҮХЭНД БЛОГТОЙ ЭНЭ ХУГАЦААНД ХАМТ БАЙСАНД, ҮРГЭЛЖ СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭЖ, ШҮҮМЖ ИЛГЭЭЖ БАЙДАГТ, УРАМ ӨГДӨГТ ТАНЬ БАЯРЛАЖ БАЙНА. МАНАЙ БЛОГ ҮРГЭЛЖ ШИНЭЛЭГ, ШИЛДГИЙГ ЗӨВХӨН ШИЛДГҮҮДЭД ЗОРИУЛАХЫН ТӨЛӨӨ БҮХ ХҮЧЭЭ ДАЙЧЛАН АЖИЛЛАХ БОЛНО ГЭДГЭЭ ХЭЛМЭЭР БАЙНАА.
Та нарт амласан ёсоороо өмнө тавьсан хэдэн зурагныхаа үргэлжлэлийг тавилаа. Энд шинээр ЛМО, Оргил нар оролцсон байна.
Ангийнхандаа зориулан Алгебрийн даалгаврыг тавьж байна. 544 хүртэл бодно, маргааш шалтгалттай шүү!!! \Жич: Дээр нь дарж томоор үзэж болно\
Аан харин манай ангийн хувьд сүүлчийн урлагийн үзлэгийн дараа төгсгөлөө мартагдашгүй хийхийн тулд, сэтгэлээрээ таашаал авч, сэтгэлдээ нэгд орсон баяраа тэмдэглэхээр сургуулийн ард болзон уулзаж, тэр чигээрээ СҮХ-ийн талбай орж, саарал ордноо эргэж тэнд хэсэг байх зуураа тэндхийн зурагчдын зодооны үзэж, БӨӨСны тухай уянгалаг дуугаа дуулж, түүнийхээ дараа Зочин Бууз орж ходоодоо цэнэглээд, Тэнгис орж кино үзэвээ. Кино үзэхдээ зүгээр ч биш, менежертэй нь уулзаж, улаан фений кардаар 2 билет үнэгүй аваад Надтай Гэрлээч гэх дажгүй Монгол киног шимтэн сууж таалан үзэвээ. Юутай ч өчигдөр өглөөнөөс эхэлсэн урлагийн үзлэг маргааш өглөөний 1 цагийн орчим өндөрлөхдөө манай ангийнхан улам шилдэг нь гэдгээ мэдэрсэн өдөр байлаа. Манайхан дараачийн бүх тэмцээнүүдэд амжилттай орж бут авч, шилдэг нь гэдгээ батлахын төлөө нэгэн хүчээр, нэгэн сэтгэлээр, нэгэн зорилгын доор хамтдаа мэрийцгээе!!!
Урлагийн үзлэг болж өнгөрлөө. Өглөөнөөс авахуулаад манай ангийнхан сургууль дээр үнэхээр шилдэг нь байсан боловч шүүгчдийн булхайтай ажиллагаанаас болж манйа ангийнхан 4-р байранд орлоо.
Өглөөний байдлаар 6-р байранд явж байсан бөгөөд нэгд явж байсан ангиас 5 оноо хоцорч байсан юм. Энэ бол үнэхээр хачирхалтай үр дүн байсан бөгөөд сургууль даяар бүх багш ажилчид, сурагчид үүнийг гайхан ярилцаж байсаан.
Орой харин манай ангийнхан жинхэнэ юу чаддагаа харуулж бүжиг дээр бут авч будаа болголоо. Манайхны өөрсдийнхөө дэглэсэн тэр гайхамшигт бүжиг сургуулийн спорт заалыг үзэгчдийн орилооноор жинхэнэ нураах дөхөж, хамгийн сайн үзүүлбэрийг харуулсан юм.
Шүүгчдийн үнэлгээгээр боломжит 60 онооноос 57-г авч нэгдүгээр байрны болзлыг хангаснаар манай бүжгийн 13 сургууль дээрх хамгийн шилдэг нь гэдгээ харууллаа.
Үүний дараа манай Бажгаа, Мигаа нарын хамтлаг мөн л цөм авч, зөвхөн ангийнхан байтугай, бусад ангийнхныг ч доргион, хамт дуулуулсан юмаа. Гэтэл амьд хөгжим ойлгодоггүй хоцрогдсон шүүгчдийн гайгаар нэлээд оноо алдаж, нийлдэр дүнгээр 4-р байрт орлоо. Гэхдээ бид оройн тоглолтон дээр алдсан оноогоо нэлээдгүй нөхснийг хэлэх нь зүйтэй юмаа.
Гэвч бид ялсан, бид түрүүлсэн, шүүгчдийн яаж ажилласан нь, яаж дарсан нь бидэнд огтхон ч хамаагүй. Бусад ангийн яаж ялсан нь, ямар шагнал авсан нь ч хамаагүй. Бид сэтгэлээрээ, бид бодит шударга амьдрал дээр ялагч нь болсоон. Баяр хүргэе нийт ангийнхандаа!!!
Урлагийн үзлэг өнөөдөр болж байнаа. Ангийнхан маань ч ихэнх нь идэвхтэй ажилласны хүчинд гайгүй үзүүлбэрээ үзүүлж чадсан гэж бодож байна. Тэмүгэгийн уншсан хэний ч нүдэнд нулимс хуруулахаар шүлэг, Бажгаагийн тоглосон гитарын гоцлол, найрал дуу маань биднийг байр ахихад туслана гэдэгт админ миний бие эргэлзэхгүй байна.
Одоо 5 цагт манайхан хамтлаг дуу, бүжгээ хөгжөөн дэмжихээр цуглах ёстой, түүний өмнө спорт заалны гэрэлтүүлгийг цэцгцэлж өгнөө.
Урлагийн үзлэгийн дүн, түүн дээр хийсэн зурган сурвалжлага бичлэгийг мэдээж блогоос...
Админ нь сүүлийн үед анги хавиар болон түүнд хамаарагдах нөхдүүдэд хамаарагдах мэдээллийг товч байдлаар хүргэе. Хэрвээ та дэлгэрэнгүйг мэдэхийг хүсвэл сэтгэгдэл үлдээгээрэй.
- Урлагийн үзлэг ойртох тусам хувцасны асуудал нэлээн тулгамдсан асуудал болдог зовлон манайхыг дайрч гарлаа. Манайхан бүжгийнхэн багшаас 180000 төгрөгийн төсөв батлуулаад Нарантуул зах руу 13-уулаа \Элсний 13 ч билүү, Шадар 13 ч билүү\ хөдөллөө гэж, тэгээд тэдний ямар гоё хувцас авсныг бид зураг хөрөгтэй нь мэдээлнээ гэж.
- Биднийг айлгасан МГС-тай ангийг тараах асуудал намдах шиг боллоо. Сураг сонсвол түдгэлзүүлсэн бөгөөд дахин шалгалт аваад муу авсныг нь хасна ч гэх шиг. УМ МА НИ БАД МИ ХУМ
- Нийслэлийн өдөрт зориулсан бүх нийтийн цэвэрлэгээнд манай ангийнхан оролцож, Эмнэлгийн гудамжны нэлээн өргөн урт хэсгийг ёстой чихрийн ч цаасгүй болтол нь цэвэрлэснийхээ төлөө БАТЛАМЖ хүртснээ өнөөдөр авлаа. Сонирхуулахад тэнд хийсэн фото сурвалжлагыг бид тун удахгүй хүргэх болно.
- Яруу маань дахиад л уйчихсан бололтой. Ажиглагчдын хийсэн энэхүү дүгнэлтээр бол түүний үзүүлж байгаа сүүлийн 3 хоногийн байдал, харьцаа, харц зэргээс нь үзэхэд 7 хоногтоо багтаад шинэ шүлэг зохиох магадлал Яруу өндөр байгаа ажээ. \хэхэ\
Энд админ өөрийн үзэл бодол, өнөөдөр ямар сэтгэгдэл төрснөө зах зухаас нь бичих болно.
2002 онд анх Улаанбаатар хотын өнцөг булан бүрээс цугларсан шижигнэсэн залуусын үзүүлсэн амжилтыг энд бичих нь илүүц биз ээ. Анхны 5д, Энхбаатар багшаас авахуулаад 11г Баянбат багш хүртэл бид хамтдаа хэцүү бүхнийг ардаа орхиж, бид хамтдаа жаргалтай цагаа өнгөрүүлж, бид хамтдаа хичээлээ тасалж, бид хамтдаа хөлбөмбөг тоглож, бид хамтдаа зодоон хийж, бид хамтдаа тоо бодож, бид хамтдаа хичээлээ хуулж, бид хамтдаа хамгийн шилдэг нь гэсэн нэрийг зүүсээр ирсэн билээ. Бидэн дундаас Улсын тэргүүний сурагч, хотын тэргүүний сурагч, дүүргийн тэргүүний сурагч, сургуулийн тэргүүний сурагч удаа тодорч, улсын, хотын, дүүргийн, нэрэмжит математик, хими, физик, триатлон, хөлбөмбөг, англи хэлний олимпиадын медальтнууд мэндэлж, монгол улсын шигшээ багийг төлөөлөн математик, байгалийн ухаан, триатлоны олон улсын тэмцээн уралдаанд оролцож, медаль хүртсээр ирсэн юм. Ерөнхий сайдтай уулзаж ч амжсан.
Сургууль дээр зохиогддог спорт, урлагийн тэр ч байтугай бүх хичээлээр зохиогддог тэмцээнүүдэд тогтмол өндөр амжилт үзүүлсээр л ирсэн. Манлайлал уралдаанд түрүүлж уйдаад, зодоон ч хүртэл хийж үзсэн. Гэтэл...
Нэг муу дарганцарын хүүхдийн толгой муутайн гайгаар, түүнийг нь сургуулийн төмөр нүүрийг гаргаж хассаных нь гайгаар үй олон жилийн уламжлалтай МОНГОЛЫН ТЭРГҮҮН СУРГУУЛЬ, түүний нэрийг үргэлж гаргадаг математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг хаахаар шийдлээ гэж хэлжээ, тэр дээд хэдэн даргууд нь. Манай сургуулийн математикийн ангийнхан анхны олон улсын олимпиадын алтан медалийг эх орондоо авчирч, тогтмол олон улсаас медаль хүртэн, ямагт сургуулийнхаа байтугай улсынхаа нэр нүүрийг авч гардаг жишээ олон бий. Төрийн толгойд ч манай сургуулийнхан олуулаа байна.
Тэдний тайлбар гэж хөгийн, хүүхэд хуурч байгаа юм шиг. Авч хэрэгжүүлэх гэж байгаа юм нь манай дүүгийн тоглоомоо өрж байгаа юм шиг болхи гэхдээ өнгөцхөн харвал "хөөрхөн" / энд хөөрхөн гэдэг үг нь гоё сайхан гэсэн утгаар бус овоо, хөгийн, тоглоом шиг гэсэн утгаар орсон болно/ . Улсын сургуулиудад дахь бүх гүнзгий ангийг устгаж, ХУВИЙН СУРГУУЛИУДАД "л" байлгах юм гэнэ. Тэгээд бидэн шиг, өөр бусад шиг, төрийн албан хаагчийн, энгийн сэхээтэн ардын хүүхдүүд тоог, англи хэлийг, физикийг гүнзгийрүүлэн сурч болохгүй хэрэг үү. Энэ бидний буруу юм гэж үү, мөнгөгүйгээсээ болоод ирээдүй маань бүрхэг тэнгэр шиг болох юм гэж үү. ҮГҮЙ ЭЭ, тийм байх учиргүй. Бид зүгээр сууж чадна гэж үү.
Хэрвээ тооны ангийг хаавал та бид хаачих вэ?
Энгийн анги гэсэн нэрийн дор шугам зураг, хөдөлмөр үзээд хичээлээ таслан, физик, химид олон цаг суун гиюүрч суух юм уу? Аль эсвэл юу ч хийлгүй цагийг үрэн, гудамж метрлэн, тэнүүлчин болох юм уу? БИдний тэр бахархал, бидний тэр хүсэл мөрөөдөл, бидний тэр ирээдүйн гэрэлт зам хаачих вэ? Үүнийг нэг муу гажигтай хуулийн тогтолцоо, түүнийг дур мэдэн баллаж байдаг том толгойтой дарга нар шийдэх юм гэж үү? \одоогоор баталгаатай бус, аман шийдвэр ч гэсэн\ Миний хариулт үгүй. ҮГҮЙ!!! НЕТ!!! NO!!! БИ үүнийг хаана ч хэлнэ. Та нар ч хэлнэ байх. БИдний тэмцэх цаг ирсэн бус гэж үү, шударга бус бүхнийг тэвчин хэтэрхий удаан хугацаа өнгөрөөгүй гэж үү, эрс шинэчлэл хийх цаг нь ирээгүй гэж үү?
Хэрвээ сургуульд маань албан тоот бичиг ирвэл, түүн дээр нь "МГС-ыг хаав." гэсэн байвал, бид айхгүй, бид сандрахгүй, бид зүгээр суухгүй. Бид хүчтэй, сурагчид хүчтэй, ард түмэн хүчтэй гэдгийг тэдэнд харуулаад өгнө. Бид зөвхөн өөрсдийнхөө төлөө ч биш, бидний дүү нар, доод ангийнхан, бүр сургуулийнхаа түүхийн төлөө, монголынхоо ирээдүйн төлөө тэдний эсрэг зогсох болно. Би үүнийг баяртайгаар, бахархалтайгаар, зоригтойгоор хэлмээр байна. Бид хаана ч үгээ хэлнэ, бид хаана ч үргэлж хамтдаа, бид хаана ч тооны ангийнхан. Тооны ангийнхан үргэлж шилдэг нь байсан, байж ч байна, байх ч болно.
Cургуулийн уламжлалт урлагийн үзлэг эхлэхэд бидэн 4 өдөр үлдлээ. Сүүлчийн удаа нэг анги гэж хэлүүлэн урлагийн үзлэгт "нэр төртэй" оролцоход бидэнд 4 хоног л үлдлээ.
Байдал ямар байна гэдгийг админы хувьд өөрийн бодлоор дүгнэлт бичихээр шийдлээ. Манай нэгэн гишүүн ч тэгэж хүссэн байсан. Та нар ч гэсэн сэтгэгдэл заавал бичээрэй. Манай бүжгийнхэн энэ жил илүү өнгөлөг харагдаж байна. Дэглээчид нь ч тэр, бүжигчид нь ч тэр, "DJ" нь ч тэр бүгд үнэхээр ирээдүйд ирэх амжилтыг үнэртүүлж байнаа гэвэл итгэх үү. Би итгэж байгаа.
Язгуур урлагийн хувьд мэргэжлийн хүний зөвлөсний дагуу бөөн сонин сонин хөгжмийн зэмсгээр манайхан тоглож, дуулж бут авахаар шаргуу бэлдэж байна. Гоцлол дуу, уран уншлага бол угаасаа л манайхан хэзээ ч санаа зовж, толгойгоо гашилгаж байсангүй ээ, одоо ч гэсэн. Хөгжмийн төрөл дээр БАЖГАА маань дааж авна гэдгээ мэдэгдснээр
асуудлын тоо нэгээр багассан. Хамтлагийг ч гэсэн БАЖГАА, Мигаа нар маань аваад гарчихнаа. Харин хамгийн санаа зовоож байгаа нь ХОор Дуу, Найрал дуу байгаа. Хоолойгоо нэлээн хэд салгаж, теноруудын махыг идэж байгаа ч одоо хүртэл жигдрээгүй хэвээр. Ер нь бүжиг, ардын урлагаар бол найдвартай манайхан бусдаас давамгайлах шинжтэй. Хамтлаг ч гэсэн үзэгчдийн таашаалд заавал нийцнэ.
Одоо үлдсэн хэдхэн хоногтоо бэлтгэлээ эрчимжүүлэн, тоглох энээ тэрээгээ хойш нь тавиад ажиллах хэрэгтэй байна. Ангиараа санаа нийлсэн, ялъя гэсэн итгэл байхад бид юуг хийж чадна гэдгийг өмнөх жишээнүүд /зодоон/, санал асуулга маань нотолсон билээ. Тэгэхээр хамтдаа зүтгэсээр өөрсдийнхөө эрин зууныг үргэлжлүүлэн, бүх тэмцээнд түрүүлэх зорилгодоо л хүрэх бидэнд үлдлээ. Хамтдаа зүтгэцгээе. Эвтэй байхдаа хүчтэй гэж...
Ангид болж байгаа үйл явдлын тоймыг та бүхэнд хүргэе. Гэхдээ аль болох товчоор.
- Сургууль дээр болсон үймээний дүнд эцсийн эцэст 11г анги ялагч боллоо. 11б-тэй нударгаараа, 11а-тай амаараа үзсэнийхээ дараа тэд сургууль даяар нэлээн хүчтэй, нэр хүндтэй болов.
- Урлагийн үзлэгтээ бэлдэх үйл явц тун эрчимтэй явагдаж байна. Хичээлийн дараа үдээс хойш сүүлийн хэдэн өдөр манайхан сургууль дээр цуглаж, ЦДБЭЧ-ийн дуучин Отгонтөгсөөр найрал дуугаа, "алдарт" бүжигчид Төөгөө, 2СҮХ нараар бүжгээ найруулуулан сурч байнаа.
- Сургуулийг шалгаж байгаа УМХГ-ийн шалгалтаар манай ангийнхан хэлмэгдэж, сургуулийнхаа нэрийн өмнөөс математикийн шалгалтыг өнөөдөр өглөө. Харамсалтай нь ихэнх нь навс унасан бололтой, маргааш захирал лекц уншиж магадгүй.
- Өнөөдөр мини дээр тоглуулахгүй гэсэн нутгийн индиан эмэгтэйтэй манай ангийнхан хүчтэй маргаан дэгдээж, түүнийхээ ачаар тоглох эрхийг авлаа. Нөгөө этгээд Амартүвшин багшийг авчирсан ч өнөөх нь манай талд орох нь тэрээ, Пүрэв гараг болгон Мини дээр.
- Өнөөдөр манай ангийн хэсэг нөхөд, гуанзны тогооч, үйлчлэгчдийн царайны сайхан, үгийн баялгаараа найрсаар үзэмний шүүс хийхэд хэрэглэгдсэн үзмийг үнэгүй цадталаа идсэн бөгөөд цаашид ч үргэлж ангидаа импортлож байхаар тохиролцоог хийлээ.
- Сургуулийн хөлбөмбөгийн секц долоо хоног бүрийн даваа, лхагва гарагийн 16 цагаас зааланд ажиллахаар боллоо. Манай ангийнхны бүрдүүлж буй энэ секцний багийн зорилго Дуулиан-2020.
- Манай ангийнхан техник технологийн дэвшлийг их хэрэглэж байна. Оргил, Билгүүн, Золжаргал нар лав шинэ утастай болсон ч Очки маань урлагийн үзлэг бэлдэж байхдаа утсаа хаясан нь харамсалтай.
Манай ангийнхан урлагийн үзлэгтээ бэлдэнэ гээд л цуглараад л юу хийдгийг та эндээс харж болноо. Зурганд манай фотомоделиуд болох Бажгаа, БЕК, Nick'Up, Oргил нар оролцсон бөгөөд зургийг БЕК-ийн утсаар авсан болно. Үргэлжлэлийг удахгүй.
...........Хаалгач Түвшинбаяр бөмбөгийг савахаар бэлтгэж байна. Түүний урд багийн анд Мөнх-Очир зогсон холхон шидэхийг зөвлөж байгаа бололтой зогсож байхын. Хаалгач бөмбөгийг савлаа. Бөмбөг тун эрчтэй хөөрөн, Цэнгүүнийг өнгөрлөө. Бөмбөг эсрэг багийн хаалгачийн урд унах бололтой. Бөмбөг рүү хамгаалагчдаасаа мултрахаар тэмцэж буй Галбадрах очихоор зүтгэж байна. Бөмбөг уналаа. Үгүй ээ, бөмбөгөнд гэнэт Баяржаргал хүрэн, хаалга руу илэн цохилтыг гүйцэтгэв. Гайхамшигтай ГООООООООООЛ!!!!!!!!!!!!!!!!!!!!!! Мартагдахын аргагүй цохилт, ГООООООООООООЛ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!.............
Энэ бол өнөөдөр манай ангийнхны 5-р байрны урд тоглосон тоглолтын сүүлийн минутын болсон үйл явдал. Бажгаа ба түүний нөхдийн баг ялагчаар тодорсон юм. Гэхдээ энэ зүгээр ч нэг ялалт байсангүй, тэдний өрсөлдөгч нь сургуулийн хамгийн шилдэг тоглогч Батцэнгэлийг эгнээндээ багтаасан, 2-р багийн super trio "Бразил" Бямбаа, "Captain" Яруу, "БЕК" Билгүүн, мөн Админ миний бие бүхий хүчирхэг баг байлаа. Гэвч цаасан дээрх шилдэг багийг багийн тоглолт, хожих чин эрмэлзэл бүхий ямар ч баг хожиж болдгийг харуулсан тоглолтыг өнөөдөр энэ хоёр баг үзүүлсэн юм.
БРАВО БАЖГАА, BRILLIANT LMO, WONDERFUL Цэнгүүн, FABULOUS Түвшээ, UNBELIEVABLE Галаа.
Та нар өнөөдрийн жинхэнэ ялагчид байлаа.
Энэ бол манай ангийн урлагийн үзлэгээрээ дуулах дууны үг. Бичиж авч амжаагүй нийт ангийнхандаа. Сайн дуулбал гайгүй дуу гэж админ дүгнэсэн. Гэхдээ заримд нь таалагдахгүй байгаа бололтой юм шиг. Мэдэхгүй ээ ер нь яах вэ?
"Эрэлчин" дуу
Хэдэн тэмээ харав уу бөм бөм х8
Өндөр хүзүү нь савхан пайзтай
Өрөөсөн чих нь гуулин поозтой
Хэдэн тэмээ харав уу
Хэл сураг дуулав уу
Сүүлний үзүүрт сүүний лаазтай хө
Гуулины товхонд улаан туузтай
Бөхөн дээр нь овгоо бичсэн
Бөөрөн дээр нь баавгай зурсан
Хэдэн тэмээ харав уу
Хэл сураг дуулав уу
Хаалгаа нээгээд дурандлаа
Хашаан дээрээс дурандлаа
Дурандлаа хавь ойроор байдаггүй
Бөм х8
Шумуул болоод нислээ гэж үү
Шувуу болоод буцлаа гэж үү
Хэдэн тэмээ харав ууу
Хэл сураг дуулав уу ГЭЭД /GD, Гээдээ, Робот/
Суугаад байдаг
Сураглаад байдаг
Дурандаад байдаг
Тэмээчин гуай
Алдсан хэдэн тэмээнийхээ
Араас нь одоо яваач дээ хө
Админ нь энд өнөөдөр төрсөн сэтгэгдлээ бичих гэж байна. Ангиараа бахархсан тухайгаа энд бичих гэж байна. Сургууль даяар 11г гэж ямар анги байдгийг дахин нэг мэдрүүлсэн хөвгүүдийнхээ түүхийг бичих гэж байна. Үргэлж сэтгэлээрээ хамт байж, ар талаа айж түгшсэн ч авч үлдсэн охидынхоо сэтгэлийг бичих гэж байнаа.
Өчигдөр урлагийн үзлэг бэлдэж байсан манай ангийн бүжгийн хамтлагийнхан, тодруулбал Оргил, Бямбаа нарыг 10а-ийнхан өдөж, гар хүрч, бүдүүлэг зан авир гарган өдгөөгийн дайны үндсийг тависан юм. Өнөөдөр 1-р цагийн завсарлагаанаар ч тэд л эхлэн дайрч сургууль дотор зохисгүй авир гаргасан нь нууц биш. Гэхдээ бид зохицуулахыг оролдсон. Асуудлыг шийдэхээр сургуулиас гарсан. Ангийн бүх хөвгүүд, жинхэнэ нэг ангийнхан.
Гэтэл 2 ангийн хооронд эхэлсэн жижигхэн маргааныг эсрэг талынхан улам дэвэргэн, 11а, 11б ангиудыг авчран, дайны галыг улам дэвэргэсэн юм. Сургуулийн бараг бүх цонхон дээр өөр ангийнхан шагайгаад харчихсан, биднийг тойроод бага ангийнхан сонирхоод цуглачихсан, охид маань битгий асуудлыг хүндрүүлээсэй гэсэн харцаар биднийг болиоч гэж гуйсан тэр үед би ангиараа эхлээд бахархлаа. Бидэн шиг нэгэн хүн адил хөдлөх хөвгүүдтэй анги одоо сургуульд байхгүй.
Асуудлаа шийдэхээр урагшаа, 5-р байр луу ангиараа явлаа. Араас нь харахад, дээр үед дайнд явж байгаа цэрэг эрс л ингэх болов уу гэмээр ихэмсэг дүр төрх, зоригт байдлыг нь хараад би ахиад л ангиараа бахархлаа. Ийм байхад хэн ч бидэнд халдаж чадахгүй ээ.
Гэвч сургалтын менежер ирэн тэнд юу болох байсныг хойшлуулсан ч Амартүвшин багшийг ирэхэд бид нөгөө хүүхдүүд шиг байшин тойрч зугтаагүй, байсан байрандаа л зогсож байсан. Ахиад л бахархлаа. Нэг зорилготой байж болно, түүнд бат зогсох зоригтой байна гэдэг амжилт.
Сургууль дээрээ ирээд ангийнхаа цөөхөн ч гэсэн охидоороо бахархлаа. Гадаа гарахад биднийг битгий гэж гуйж, яваад өгөхөд яах бол гэж санаа зовж байснаар нь бид бахархаж байна. Зодолдохоор урагш явахад ирэхийг нь хүлээж байсанд нь бид баярлаж байна.
Сургууль дээр ирээд хамаг хэргийг ангиараа даах гэсэн хөвгүүдийнхээ чин сэтгэлийг мэдэж байсан ч бусад ангийнхны мэдүүлгээс болж хохирсон Бямбаа, Оргил, тэднийг өмөөрч байгаад хохирсон Мөнх-Очир нараараа би бахархлаа. Бүгдийг 3-уулахнаа л авч гарсанд нь, тэгэх зориг гаргасанд нь, 10а-ийнхантай учраа олон салсанд нь.
Эцэст нь би манай ангийн хөвгүүд ямар ч саад бэрхшээлийг хамтдаа даван туулж чадах юм байна гэдгийг ойлголоо. Нэгэн зангидсан гар мэт, цугт нь боосон сум мэт хөдөлж ангиараа тэднийг дуугүй болгож чадлаа. Би та нараараа бахархаж байна.
Үүнийг чинь л бид олон жил ярьсан. Бүр багшаараа л золиос хийж байж ойлгож, нэг анги, жинхэнэ анги болох байсан юм байна. Эвтэй байхдаа хүчтэй гэдэг шиг ирээдүйд, магадгүй маргааш, нөгөөдөр, сарын дараа ирэх тэр дайралтыг бид ангиараа байхад даван туулж чадна. Бидэнд юу ч тохиолдсон ангиараа даваад туулах итгэл сэтгэл, эрч хүч, зориг, авхаалж самбаа, зохион байгуулалт бүгд дүүрэн байна. Үүнийг би мэдэрлээ.
Юу ч болсон, яаж ч төгссөн, яадаг ч байсан бид ЖИНХЭНЭ АНГИ шиг АНГИ болж чаджээ.Тиймээ, бид тийм байсан, тийм ч байна, тийм ч байх болно. БИД ҮРГЭЛЖ ХАМТДАА нэгэн хүчээр бүгдийг туулна. Эхлүүлсэн бол дуусгах хэрэгтэй.