2007-09-28 uundaa бичсэн.
Манай блогоос хэрэглэгчдийнхээ дунд явуулсан 2 дахь санал асуулга амжилттай явж өндөрлөлөө. "Маш гайхалтай блог болохын тулд юу хэрэгтэй вэ?" гэсэн агуулга бүхий санал асуулгад маань 32 хүн санал өгчээ.
хичээлийн тэмдэглэл даалгавар 22 хувь 7 санал
шинэ скин дизайн 22 хувь 7 санал
гадна дотны сонирхолтой мэдээлэл 15 хувь 5 санал
шинэ дуутай тоглуулагч 38 хувь 12 санал
downloads and games 3 хувь 1 санал
бусад 9 хувь 3 санал.
Эдгээрээс үндэслэн Админы Зөвлөлийн Хурал яаралтай хуралдан, шинэ тоглуулагч, дизайн, мэдээлэл тавих талаар шийдвэр гарган, тавих болноо. COMING SOON......

Д.Нацагдорж- Дөрвөн цаг

2007-09-26 uundaa бичсэн.
Энэ Д.Нацагдоржийн "4 цаг" шүлэг. Дэвтэр дээр бүгдээрээ байх ёстой бөгөөд бас Хавар, Намрыг нь цээжлэх ёстой.



ХАВАР

Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар
Монголын сайхан оронд жил жил дэлгэр
Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр
Өвсний соёо ногоороход морь мал ханагар

Холхи нар ойртож хасын цас хайлахад
Хуучин дэлхий халагдаж хамаг юм шинэднэ
Хөрсөн мод цэцэглэж хүүхэд багачууд наадахад
Хөгшин хүн өөрийгөө залуу болсон шиг санан

Хээрийн галуу айлчлан ирж гангар гунгар донгодоход
Гэртээ суусан малчин түүнийг чанга уярна
Хажуу дахь ууланд горхи булаг хоржигнон урсахад
Хаяан дахь ишиг хурга майлалдан хөгжим нийлүүлнэ

Эелдэг урьхан амьсгал ариуханаар үнэртээд
Эрт эдүгээг бодогдуулан нуугдсан сэтгэлийг сэргээнэ
Өнөр сайхан төл баян хотыг чимэхэд
Өлгийтэй бяцхан хүүхэд эцэг эхээ баясгана.

ЗУН

Цагийн сайхан зуны эхэнд
Газрын сайхан хангайн нуруунд
Хөхөө шувуу урьхнаа донгодох үес
Энэхүү дэлхий юутай сайхан тааламжтай

Ногооны униар огторгуй тулж зэрэглэн мяралзахад
Хүлэг морь урт янцгааж төрсөн нутгийг зүглэнэ
Цэцгийн хур дэлхийн нүүрийг угаахад
Залуу хүмүүсийн сэтгэл сэргэж бие биеэ бодно

Үзэсгэлэнт уул, тунгалаг ус зуны цагт тэгш
Эрийн гурван наадам монголын манлай баясгалан
Хүүхэд багачуудын гийнгоолох дуу хөндий талд яруу
Хурдан морины яралзан ирэх нь хүн бүхний бахдал

Уудам талд наадам цэнгэлийн аялгуу зөөлнөөр цуурайтна
Хээр хөдөөд таван хошуу мал дураараа бэлчинэ
Өрх бүрийн үүдэнд айраг сархдын үнэр сэнгэнэнэ
Ийм сайхан баясгалантай тийм сайхан жаргалтай.

НАМАР

Намрын шар нар над дээр, чам дээр тусна
Найган найгах улиралд нь бид бас найгана
Буга хандгай урамдаж уул усыг баясгахад
Үхэр шар мөргөлдөн малчин хүнийг зугаацуулна

Сайхан огторгуйн дунд нимгэн цагаан үүл нүүхэд
Идэр залуус алс газрыг сонирхон сурахаар одно
Тунгалаг мөрөн зөөлөн зөөлнөөр дув дуугүй урсахад
Түүний дотроо саран мишээж янагийн үлгэрийг сэмээр өгүүлнэ

Өглөөний хяруу сувдын адил гялтгана бууралтахад
Гадаа сойсон морь бүг бүг бөн бөн чичирнэ
Гэрийн эзэн эртлэн, үнэг чоныг гөрөөлөхөөр одоход
Эхнэр хүүхэд аарц нэрж, түүнийг хүлээнэ

Урьхан хонгор салхи өвс модыг намилзуулахад
Хөгшин залуу хүмүүсийн сэтгэл бөн бөн бөмбөрнө
Шарласан модны навч хоёр нэгээ унахад
Сэтгэлийн доторх уйтгарт явдал хааяа хааяа бодогдоно.

ӨВӨЛ

Алсын салхи жихүүхэн амьсгалаар тас няс хийхэд
Алтан дэлхийн уул тал мөнгөн хуягийг өмсөнө
Өвлийн шөнө тэнгэрийн одод оч мэт гялалзахад
Уудам талд жинчин хүний дуулах яруу

Өндөр уулын оройд будан хүдэн зугаацаад
Өргөн талын хөндий нүд гялбам мэлцийхэд
Бэлчээрт гарсан малууд соргог үсийг гялалзуулан буцахад
Идэр залуу малчин түүнийг хураан исгэрнэ

Өндөр газрын хүйтэн тасхийм тасхийм, ясхийм ясхийм
Монголын залуус нүүрээ цогтой, нүдэндээ галтай
Зургаан мичид орой дээр, зулын гэрэл хажууд
Хөгшид өвгөд галыг базаан, хуучин үгсийг ярилцана

Өвөл, хавар, зун, намар дөрвөн улирал
Уул, ус, нар, сартай нөхөрлөнө
Хүн бүр өтгөсийг үдэж нялхсыг угтан
Мянга мянган жил өчүүхэн ч чөлөө завгүй
1935 он


Special Thanks to Nick'Up

Биологи 8-р асуулт

uundaa бичсэн.
8. Эволюцийг хөдөлгөгч хүч
1.Байгалийн шалгарал
Тухайн орчинд илүү зохицох удамших хувьсалтай бодгалиуд мэнд үлдэж, удам угсаагаа залгамжлуулах үйл явцыг хэлнэ.
2.Удамшил, хувьсал
Биеийн бүтэц, үйл ажиллагааны онцлог байдлыг өвөг удмаас үр төлд дамжуулан хадгалах бүх амьд биетийн нийтлэг шинж чанарыг удамшил гэнэ.
Зүйл доторхи бодгалиудын ялгаа буюу шинэ шинж тэмдэг бий болох амьдсын нийтлэг шинж чанарыг хувьсал гэнэ
3.Амьдралын төлөөх тэмцэл
Зөвхөн нэг биеийнхээ амьдрал төдийгүй, үр төлөө үлдээж, удмаа залгамжлуулахын төлөө зүйл дотроо, зүйлийн хооронд, амьгүй байгальтай бодгалиудын харьцах олон талт нарийн ээдрээт харьцааг ерөнхийд нь хэлнэ.

Aдмины залхуу хүрсэн учраас 9-р асуултыг өөрсдөө хйихээс өөр аргагүй болжээ.

Биологи 10-р асуулт

uundaa бичсэн.
10. Эсийг судлахад чухал хувь нэмэр оруулсан эрдэмтэд
Английн эрдэмтэн Р.Гук 1665 онд ургамлын үйсийг микроскопоор харж эс гэдэг нэр томъёог шинжлэх ухаанд оруулав.


Голландын эрдэмтэн А.Левенгук 1674-1683 онд анхны 1 эст амьтдыг олж илрүүлэн, эс гэдэг зүйлийг анх харжээ.
Английн Р.Броун 1833 бөөмийг анх нээжээ.


1838 онд Германы Т.Шванн, М.Шлейден нар “бүх амьтан, ургамлын бие эс хэмээх 1 ижил нэгжээс тогтоно” гэсэн “эсийн онолыг боловсруулжээ.


Германы К.Бэр 1827 онд олон эстэй бүх амьд бие өөрийн биеийн хөгжлийг зигот хэмээх нэг эсээс эхэлдэг гэж нээжээ.
Оросын Р.Вирхов 1858 онд “эс бүхэн эсээс үүсэлтэй” гэсэн томъёоллыг дэвшүүлжээ. /эсийн хуваагдлын дүнд амьд бие хөгжинө./

Биологи 6,7-р асуулт

uundaa бичсэн.
6.Микро эволюцийн үр дүнд Зүйл үүсдэг. Зүйл юм уу популюци дотор л явагдана.
Макро эволюцийн үр дүнд Төрөл, овог үүснэ. Зүйлийн гадна явагдана.
7.Эволюцийн замууд
1. Ароморфоз
Амьдралын хязгаарламал орчны явцуу зохилдлогоо биш, харин амьдралын дотоод үйл ажиллагааны эрчмийг дээшлүүлж, бүтэц зохион байгуулалтын нийтлэг дэвшил гарах эволюц хөгжлийн замыг хэлнэ.
2.Идиоадаптаци
Орчны тодорхой нөхцөлд зохилдох өнгөцхөн эволюц хувьслыг хэлнэ.
3.Дегенераци
Бие бүтэц хялбаржин, энгийнжин хялбарших эволюцийн хувьслыг хэлнэ. Энд амьд бие ач холбогдолгүй эд эрхтнээ гээнэ.

Биологи 1-5-р асуулт

uundaa бичсэн.
Энэ манай 2 хэрэглэгчийн хүсэлтээр маргааш өгөх Биологийн шалгалтын материалууд. Тэгэхдээ энэ бол зөвхөн жишээ гэдгийг сана, тийм ч учраас дутуу байгааг нь өөрсдөө нөхөж хий. Сэтгэгдлээ үлдээгээрэй.

1. Зүйл: Морфлоги, физиологи, биохимийн шинжээрээ адил амьтдыг зүйл гэнэ.
2. Популяци: Нэгдмэл нэг газар нутагтхамт оршин амьдарч, бие биедээ байнга харилцан нөлөөлдөг, хүрээлэн буй орчны нөхцлийн өөрчлөлтийг тэсвэрлэн тоо толгойн байдлаа удаан хугацаанд тогтмол барих чадвар бүхий 1 зүйлийн бодьгал биесүүдийг популяци гэнэ.
3. Биоценоз: Хоорондоо идэш тэжээлийн гинжин хэлхээгээр холбогдсон популяцуудын нэгдлийг биоценоз буюу бүлгэмдэл гэнэ.
4. Биогеоценоз: Бүлгэмдэл сав ертөнцийн хүчин зйүл хоёр хоорондрр харилцан үйлчилж экосистемийг бий болгоно. Экосистем гэдэг нь амьд ба амьгүй биесийн хооронд явагдаж буй бодисын эргэлт, эрчим хүчний урсгалын системийг хэлнэ.
5. Биосфер: Агаар мандал /атмосфер/, чулуун мандал /литосфер/, усан мандал /гидросфер/ дээр оршин буй амьд ба амьгүй биесийг бүхэлд нь биосфер гэнэ.

Уран зохиолын ярилцлаганы сэдэв

uundaa бичсэн.

За админ нь osxan хэрэглэгчийн хүсэлтээр та нартаа зориулан маргааш асууж ярилцлага хийж болзошгүй "Бавуугийн банди Лхагвасүрэнгийн уран бүтээл, намтрыг" бүрэн эхээр нь хүргэж байна





За тэгээд хэрэглэчихээд сэтгэгдэл энээ тэрээгээ үлдээхээ мартав.

Nice Day

uundaa бичсэн.
Манайхан өнөөдөр ёстой балай гоё байлаа шүү тээ ч гэх шиг. Урлагийн үзлэгтээ бэлдээл ч гэх шиг.5хан банди бүжиглээл ч гэх шиг бүгдээрээ паанагтаал ч гэх шиг ядаж байхад өлсөөл ч гэх шиг ёооё

Rehearsel

2007-09-25 uundaa бичсэн.
Өнөөдөр ангийн ХАМТЛАГ БҮЖИГ гэх номинацийг дааж авсан хэдэн хүүхэд бэлдсэн ч гэж бүх юм аа төлөвлөөд ярилцсан байна. Маргаашнаас шаргуу бэлдэж эхлэнэ.Бүжиг дээр бол санаа зовох юмгүй гол нь бүгдээрээ энэ урлагийн үзлэгтээ сэтгэлээсээ хандацгаая.OK

Б.Лхагвасүрэн- Буруу энгэртэй дээл

2007-09-24 uundaa бичсэн.
Буруу энгэртэй дээл

Хавийн уран эгч нарын оёсон дээлний
Ханцуй суганы ухлаадас нийлүүлж
Эрээн дээл буруу энгэртэй шагласан
Эхийнхээ сэтгэлийг эргэж одоо бодохноо
Эх бүхний хайрыг цуглуулж
“Энхрий” үрдээ өмсгөсөн байж...

Хөх бүхний цагаан сүүгээр
Хөрст дэлхийд аргамжсан байж...
Гантай жилийн сүүл мушгиж төрсөн
Гаы нь тойрон мөлхөж өссөн
Ганц хүүгээ гэсэн
Дэндүү их хайраа
Дээлний буруугаар далдалж
Дотоод хормойны нь шидээсийг
Дутуу татаж авчээ
Илүү үзэх, нүдний хор
Эвий дэвсэх, худлаа хөөрхийгөөс харамлаж
Хайнга юм шиг хандаж
Хайраа бас нуужээ
Хүйсийг минь хүртэл төөрүүлж охин гэж
Хүний чихнээс нэрий минь нуужээ.
Үргэчих вий! Чигчий үр минь ! гэж
Үнсэхээ хүртэл цөөлжээ
Зөв энгэртэй дээлэнд дасахгүй
Зөндөөн юмаа буруу өвөртөлж хаясаан! Би
Далай их хайрыг чинь буй чигээр нь мэдэрсэн бол
Даанч танхил хүү чинь өөрийгөө ч гэсэн гээх байж...
Далд хайр
Холын ухаан
Дэлхийд намайг тулсан
Цагаан тэнхлэг

1985

Бажгаа Сөүлд (ресторанд)

uundaa бичсэн.
Манай Бажгаа маань энэ зун Сөүл ресторанд тоглолт хийж, тэнд цугларсан олон мянган охидын зүрх сэтгэлийг булаагаад авч оджээ. Тэрбээр алдарт хөгжмийн зохиолч Д.Пүрэвдорж, мөн OCEAN's 11-ийн Буянаа нартай хамтран дуулсан юм байна.





Б.Лхагвасүрэн- Ижийтэйгээ байхад би

uundaa бичсэн.
Ижийтэйгээ байхад би баян байсан

Хагарсан чулуу дахиад хэзээ ч эвлэдэггүй шиг
Yнэнээ хэлье
Нулимсаараа зуурч хэлье
Хагацахын цагт үхэл давж уулздаггүй шиг
Yнэнээ хэлье
Амьсгалаа зангидаж хэлье
Ижийтэйгээ байхад би баян байсан…

Орилсоор ижийдээ очин нулимсаа арчуулахад
Одод бүгдээрээ миний нүдэн дотор л түгдэг байсан
Ижий минь инээгээд над руу ирэхэд
Энэхэн замбуутивийн наран над дээр л асгардаг байсан
Ижийтэйгээ байхад би баян байсан
Араг үүрсэн ижийнхээ ар өвөрт гүйхэд
Аараг толгодын элс алтаар нурдаг байсан
Бөртөн бөртөн зэрэглээ хормойтой минь орооцолдож
Бүжин бор хөлийн минь сайрыг долоодог байсан
Ижийтэйгээ байхад би баян байсан
Судас нь лугшиж халуу дүүгсэн
Бурханы өвөр дээр тоглодог байсан
Сүнс зайлам харанхуйн дунд
Сүү нөмөрч унтдаг байсан
Ижийтэйгээ байхад би баян байсан

Уул уулын орой уулздаггүй шиг
Yнэнээ хэлье
Эсээ шатааж хэлье
Урсгал усан эргэж урсдаггүй шиг
Yнэнээ хэлье
Цусаа буцалгаж хэлье
Ижийгээ амирласнаас хойш би гуйлгачин болсон
Гэхдээ…
Энэ хорвоогийн үхлээс бусдыг тоож гуйхгүй гуйлгачин болсон
Ижийтэйгээ байхад би баян байсан
Чилтлээ ширтэх,харчуудын нүдэнд хордсон
Чиний үзэсгэлэнд өөрийн чинь юм нэг ч байхгүй
Төөрөг заяа чинь тэнгэр эцгийнх
Төрсөн бие чинь газар эхийнх
Нулимс чинь хөх булгийн ус
Инээд чинь хөөрүү хадны цуурай
Эрвэлзэх сормуус чинь хиаг өвснийх
Элбэг сөвх чинь харвасан ододынх
Илүү зангүй дөлгөөн чинь уулынх
Их тунгалаг зүс чинь сарных
Өнгө, сүүдрийн хорвоогоос булааж авсан үзэсгэлэн чинь
Өгсөн юм болохоороо буцааж чамаас авна
Гайхуулж яваа үзэсгэлэнгээс чинь
Ганц ч юм чиниих бишээ амраг минь
1990 он

Д.Нацагдорж- Од

uundaa бичсэн.

Энэ шүлгийг цээжлэх ёстой. Ангид бичүүлсэн ч гэсэн хэл муутай багшийнхаа ачаар бичиж аваагүй ангийнхандаа зориулав.

ОД


Холхи газраас гялалзан харагдах өнгөт од оо
Хязгааргүй огторгуйн дунд зугаалсан олон улаа оч оо
Нарт ертөнцийн дотор суугаа марс од оо
Манай хүн төрөлхтөн чамтай танилцахыг хэдийнээ хүсэв.

Алтан сайхан бие дээр чинь ямар хүн эрдэнэ оршном?
Уул, ус, цэцэг мод чинь юугаар бүтсэн бэ?

Манай ертөнц шиг янз янзын юм холилдон байна уу? Үгүй юу?
Нийгэм журмын байдал чам дээр тогтсон уу? Үгүй юу?

Од чиний тэндээс энэхүү дэлхий ямар өнгөтэй үзэгднэм.

Орчлон ертөнц гэдгийг чи мэднэ үү? Үгүй юу?
Янаглал амраглалын дөл аль зэрэг хурц вэ?
Юунд манай ертөнцөд захиа үл илгээнэ чи?

Эрдэмт марс од оо! чи нэгд нэгээр харж байна.
Энэхүү дэлхийн түмэн байдлыг юу гэж сонирхоно чи.

Огторгуйн оргилын олон эрдэмтэн чамайг хэдийнээс сонирхов.
Урьдаар нийгэм журмыг байгуулж, дараагаар чамтай ураг болсугай гэнэ.

Наваан-Юндэн

uundaa бичсэн.
За энд өнөөдрийн уран зохиолын хичээл дээр шүлгүүдийг нь үзсэн Наваан-Юндэн гуайн зургууд байна. Нэлээн алдартай хүн юм байна шүү.



Дэлгэрэнгүйг үзэх

Уран Зохиолын хичээлийн тэмдэглэл

2007-09-23 uundaa бичсэн.


За зарим хэрэглэгчдийн хүсэлтээр ердөө 7 охин суусан Уран зохиолын хичээлийг блог дээрээ тавьж байна.

Д.Нацагдоржийн шүлгүүд
Д.Нацагдорж нийт 200-д шүлэг найраглал бичсэн ба 4 мөртөөс нь аваад “Миний нутаг “ найраглал нь хувьсгалт шинэ монголын хувьсгалт тэмцэл, хүмүүсийн үзэл бодол, хүсэл мөрөөдөл, хуучин байдлыг орхиж бүдүүлгийг халж эрдэм боловсролд эрүүл энхийг тэмүүлэх энэ бүх үйл явцыг агуулгаараа үзүүлдэг.
Шүлэг зохиолын ихэнх нь шинэ амьдралыг суртчилан хуучин нийгмийн хоцрогдлыг шүүмжилж үүнээс гарах урт замыг заасан юм.

“Од” шүлгийн утга санаа
Од шүлэгтээ монгол хүний олон зууны хүсэл мөрөөдлийг өгүүлсэн. Тухайлбал огторгуйд буй од мичид түүний нууыг мэдэж авах юмсан гэсэн ард түмний хүслийг гаргасан. Тэгээхэд од чиний бие дээр юу байгаа, амьдрал байна уу үгүй юу гэдэгт хариу хүлээж эхлээд бид шинэ нийгмийн байгуулж дараа нь чамтай ураг болъё гэсэн тайлал хийжээ. Тиймээс од шүлгийн санаа нь бол хүн зөвхөн газар дэлхий дээрээ шингэн суугаад байх биш харин одон гарагт аялан жуулчлах цаг мөдхөн гэдгийг зөгнөжээ.

Сэхээтэн

Зоригт монголын ач нар түмэн түмэн үрс
Золбоот хөвгүүд охид цог заль төгс
Хүндэт нэрээ дуудуулсаар хойчыг залгамжлах залуус
Хөдөөгийн уул талаар соёлыг тарих хүмүүс


ЖИЧ: Энэ бол анги дээр хийсэн хичээлийн тэмдэглэл. Харин даалгавар нь Цэнхэрлэн Харагдана, Од, Сэхээтэн шүлгүүдийн утга санааг тайлбарлана.

LATEST NEWS

uundaa бичсэн.
Яруугийнхаа төрсөн өдрийг тэмдэглэхээр цугларсан 20 орчим нөхдүүд өчдөр ойрлцог-р 1-н үед харьсан. Тэд 1 цаг хүртл юу хийсн-г тэдний хүсэлтээр нууцлав LOL.Уул нь бичм-р л байна. Юутай ч Яруугийн birhthday дахин давтагдашгүй, мартагдахгүй, nice болж өнгөрлөө. /Яруугаа ганцааранг нь үлдээж, мартсанаас бусад нь/

BREAKING NEWS

2007-09-22 uundaa бичсэн.
Яг одоо манай ангийн 20 гаруй замарцан нөхдүүд Яруугийнхаа төрсөн өдрийг зад тэмдэглэхээр бэлдэж байнаа гэж. Тэдний яг юу хийх гэж байгааг болон ер нь юу хийх гээд байгааг мэдэх хэдхэн хүн байгаа бөгөөд мэдэхийг хүсвэл... юу болсныг блогоос уншаарай.

9 сарын 20-22

uundaa бичсэн.
Өнөөдөр манайхан амарч байнаа. Гэхдээ Яруугийн төрсөн өдөр энэ өдөр тохиож байна. 16 нас хүрч иргэний үнэмлэхээ аван, иргэн болох гэж байгаа гэж. Нээрээ 9сарын 20-нд Мөөгийгийн төрсөн өдөр болсон. Баяр хүргэж амжаагүй байсан, одоо нөхчихье. Зам хаасан, тийм ч учраас хүмүүс ирж чадахгүй гээд мэргэжлийн талаар яриа хийх ёстой нөхдүүд ирэхгүй гэсэн, тиймээс 1,2-дахь өдрийн багшийн цаг дээр л биднийг яг ямар мэргэжлээр хоолоо олж идэх боломжтойг зөвлөх бололтой. Өчигдөр манайхан хөлбөмбөг, дотагаа тоглосон, мэдээж. Тэгээд бас орой 7уулаа conference хийсэн гэж байгаа. За юутай ч байсан Яруудаа Төрсөн өдрийн мэнд хүргэе.

Санал асуулгын дүн гарлаа.

2007-09-19 uundaa бичсэн.
7 хоногийн хугацаанд үргэлжилсэн "Манай Блог таньд ямар санагдаж байна вэ?" гэсэн санал асуулгын дүн гарч, өндөрлөлөө. Энэ хугацаанд өөрийн саналаа харамгүй өгсөн 18 андууддаа талархал илэрхийлэхгүй байхын аргагүй юм. Энэ л бидэнд үнэтэй байсан юм. Дүнг нэгтгэн үзвэл эхний байранд 2-р сонголт буюу "Дажгүй блог" гэсэн сонголтыг 9 хүн буюу нийт сонгогчдын 50%-ийн саналыг авсан байна. Харин "Маш гайхалтай блог"- 5 хүн, "Онцгүй блог" сонголтыг 3 хүн сонгожээ.
Эндээс бид ерөнхийдөө дажгүй гэсэн үнэлэлтийг өөрийнхөө блогт өглөө. Гэхдээ бид санаа амрахгүй, маш гайхалтай блог болохын тулд үргэлж хичээж ажиллах болно. Үүнд та бүхний санал маш чухал нэмэртэй тул шинэ санал асуулгад идэвхтэй оролцож, өөрийн санааг Админ-д өгөхийг хүсч байна.
БИД ҮРГЭЛЖ ХАМТДАА

9 сарын 19

uundaa бичсэн.
Тэгэхээр өнөөдөр 9 сарын 19, Пүрэв гараг. Блог маань иж бүрэн шинэчлэгдэж дуусч байна. Гэхдээ өдөр бүр, хором бүр шинэчлэгдэх болно, бүү санаа зов.
Ангийнхан маань сонгондоо сууяа гэтэл Онон багш бидэнд 4 цаг орсондоо уйдсан уу яасан, сонгоноо тарааж, бид ч хуваарь ёсоор давхацсан байсан Энхболд, Цээмаа нарын хичээлийг таслаад ихэнх нь РС тоглосон. Админууд нь тоглоогүй ээ. Гэвч өнөөдөр Очгэрэл маань хоцорч, хичээл эхэлснээс хойшхи анх удаа нэрээ хоцорсон гэж бичүүлсэн. Оргил, Батка, Бажгаа нарын хэсэг нөхөд Энхүүш, Мөөгий нарт YOU GOT PUNKD гэсэн бичиг өгч, Бажгаагийн авчирсан хөзрөн мэргэ олныг гайхуулж, олимпиадынхан болон зарим хичээл хийх чин хүсэлтэй хүүхдүүд Баяка багшийн давтлаганд сууж, Цээмаа багш өөрийнхөө оронд дадлагын багш оруулж, сүүлийн цагийн хэсэг охидоос бусад нь тасалсан адал явдалтай сайхан өдөр байлаа.

Dedicated First of Semptember

uundaa бичсэн.

Цонхтой Цаг

2007-09-18 uundaa бичсэн.

Даалгавар-2

uundaa бичсэн.

"Хувьсгалын анхны дуунууд"
Орчин үеийн Монголын уран зохиолын дээж бүтээл нь Ардын хувьсгалын ялалттай хамт төрсөн хувьсгалын дуунууд юм. Эдгээр дуу нь харийн түрэмгийлэгчдээс эх орноо чөлөөлөх, феодал ангийн дарлал ноёрхлыг устгах, ардчилсан байгуулалтын гүнзгийрэлтийг тусгах, эдгээр их тэмцэл өөрчлөлтийг ард түмэндээ ухуулан сэнхрүүлэх нэгдмэл шинжтэй байлаа.
"Шивээ Хиагт" Дууны тухай
Энэ дууг зөвхөн уран зохиолын анхны бүтээл төдийгүй ерөөс Орчин үеийн монголын шинэ урлаг-уран сайхны дээж бүтээл гэж манай улсын соёлын түүхэнд үнэлсэн байна. Тийм ч учраас 1971 онд уг дууны зохиосны 50 илийн ойг орон даяар ёслол төгөлдөр тэмдэглэсэн юм. Энэ дууг Хиагт хотыг гамингаас чөлөөлсөн даруй тэнд гарсан түймрийг унтраах ард түмний амгаланг сахиулахаар хоцорсон Дамдинсүрэн даргатай буучийн сумангийн цэргүүд 1921 оны 3 сарын 18-нд зохиосон байна. Дууг хуурч Гавар урьд өмнө нь хэд хэдэн дуу зохиосон Гомбожав, мөн Чимэддорж, Бямба, Наваанжав нарын зэрэг партикзан идэвхийлэн мөр бадаг нэмэрлэсээр зохиожээ.
Хиагт хотыг гамингаас чөлөөлсөн нь Ардын хувьсгалын анхны ялалтад оролцсон хүмүүсийн сэтгэл санааг ихээхэн догдлуулж, баяр бахдлыг төрүүлсэн байна.Иймээс дээрх сумангийн цэргүүд анхны ялалтаа бахархан ялалтад хүргэсэн ширүүн тулалдаанд зориг баатарлагийг үзүүлсэн партизан нөхдөө тэдний эзэмшиж яваа зэвсэг, Оросы нард түмний үзүүлсэн халуун тусламж, “калашийн сум”, ард түмнээ хувьсгалд удирдан жолоодсон намынхаа зорилгыг энэ дуунд уран яруу тод томруун дүрсэлсэн байна.
3-р бадагтаа монгол оронд шинэ амьдрал, шинэ үе эхэлснийг яруу тод тунхаглаж ардын хувьсгалыг төгс ялалтад хүргэхийг ард түмэндээ уриалсан юм.
Энэ дууны 4-р бадагт суут удирдагч Д. Сүхбаатарын дүрийг гаргасан байдаг бөгөөд зарим хэсэгтээ ардын журамт цэргийн зэвсэг тулалдааныг реалист бодитой дүрсэлсэн онцлогтой. Уг дууг 3-р сарын 21-нд бүх журамт цэргийн жагсаалын өмнө дуулж, улмаар партизан цэргийн сүлд дуу болгон зарласан нь бүх орон даяар цуурайтан тархсан түүхтэй ажээ.


Жич: Энд номон дээр байгаа зарим зүйлсийг товчилсон. Гэхдээ утгын хувьд алдаагүй.

Даалгавар-1

uundaa бичсэн.
Бавуугийн Лхагвасүрэн
Монгол улсын төрийн шагналт /1990/, соёлын гавъяат зүтгэлтэн /1999/ жүжиг, киноны зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэн орчин үеийн монголын утга уянгын яруу найргийн дунд үеийн нэрт төлөөлөгч, АНУ-ын Аризона мужийн Бэнсон хотын их сургуулийн хүндэт доктор /Соёл Урлагийн салбар/-оор сонгогдсон дэлхийд нэр алдар нь гарч улсаа өргөж яваа хүний нэг билээ. Тэрбээр 1944 онд одоогийн Төв аймгийн Өнжүүл сумын нутаг Баясгалан уулын өвөрт Баянбулагийн дэнж гэдэг газар малчин гэрт төржээ. Найман настай сургуульд орж 1958 онд Лүн сумын Бүрэн дунд сургуулт, улмаар Улаанбаатар хотноо Худалдааны техникумыг /1958-1961/ төгссөн байна. Дараа нь 1961 онд Хүүхэлдэйн театрт орж ажил амьдралын зам мөн уран бүтээлийн замаа эхэлсэн бөгөөд анх “Цурхай загасны тушаалаар” хүүхэлдэйн /Оросын/ жүжигт генералын дүрд тоглож улмаар хүүхэлдэй хийх, зураг зурах болсон ба энэ үедээ 1961-1963 онд УРлагийн ажилтны оройн сургуулийг төгссөн байна. Түүний ажил, намтрын энэ үед урлагтай ойртон танилцах, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх, урлагийн амт сонирхол татагдан орж, өөрөө бие даан уран бүтээл оролдох эхлэл нь болсноор тэмдэглэлтэй юм. 1968 оноос МЗЭ-ийн “Уран зохиол-Урлаг” сонинд зураач, үлгэрийн танхимд жүжигчнээр ажиллан зохиолч нөхдийн номд чимэг зураг хийх, өөрийн бүтээлээ анхлан тоглуулах болсон /Наран тэнгэр Ленин багш г.м/ бөгөөд 1974 оноос Орос улсад киноны дээд сургуульд суралцсан байна. Эх орондоо эргэж ирсний дараа Соёлын Ордон, хамтлаг, урлаг уран зохиолын байгууллагуудад ажиллан, уран бүтээлээ тууштай хөөж, ихийг бүтээхэд хүчээ дайчлан, авъяас билгээ сорьсон байна. Тэрээр 1990 онд хуралдсан МЗЭ-ийн ээлжит бус их хурлаас Зохиолчдын хорооны удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдож, улмаар уран бүтээл эрхэлсэн даргаар ажиллажээ. Б.Лхагвасүрэн Монгол Улсын Ардын Их хурлын гишүүнээр /1992 оноос/ ажиллаж байсан ба одоо Хүүхэлдэйн театрын даргын албыг нэр төртэй хашиж байнаа.


Жич: Номон дээр байгаа эх нь бүрэн хэмжээгээрээ байгаа.

Уран Зохиолын Хичээлийн Даалгавар

uundaa бичсэн.
За тэгээд ангийнхаан Админ нь хэлсэн амандаа хүрдэг хүн гэдгийг мэдэх байлгүй дээ, та нарт л зориулан маргааш орох Уран Зохиолын хичээлийн даалгаврыг тавьж байнаа. Ойр хавьд зургийн аппарат, сканнер энээ тэрээ байхгүй болохоор шивчихлээ. \ер нь сканнераа ажиллагаанд оруулахгүй бол зовох нь ээ\
Хүлээн аваад даалгавраа заавал хийгээрэй. Бас нэг юм хүсэхэд заавал сэтгэгдэл үлдээгээрэй.

9 сарын 17

2007-09-17 uundaa бичсэн.
Өнөөдөр админ хувийн ажил энээ тэрээгээ зохицуулах гэж явсаар мэдээгээ оройтуулчихлаа, уучлаарай хүмүүсээ.
Манай Чойгийн маань төрсөн өдөр бас өнөөдөр тохиож, түүнийг нь тэмдэглэх гэж хөвгүүд маань Киберийг дүүргэж, нам CS тоглосон гэж байгаа. \Үнэндээ хэдэн нас хүрч байгааг нь мэдэхгүй л дээ, мань мэт нь дагаад намирсан юм\ Ер нь сүүлийн үед хэт их тоглож байна, тоглохоо багасгая аа, ангийнхаан. Хичээл тарсаний дараа 3 цагаас ангийн 7 хүүхэд хичээлээ хийн сууваа гэж,би ч хичээл ч хийгээгүйлдээ kk. За тэгээд ойрийн сонин сайхан гэвэл энэ л байна дөө

Мэдээ

2007-09-16 uundaa бичсэн.
За тэгэхээр сүүлийн үеийн мэдээ гэвэл 5дахад ангийн хэсэг бүлэг нөхдүүд бүр аймар гоё PC-дсэн гэж байхын харин хөлбөмбөгийн хэд маань 220-ийн атман Чингис-д дээрэмдүүлж хүн болгон 200 - 500 төгрөг өгсөн байна. Бид нар уул нь зодох л байсийн гээл үү. хагас сайнд Эрх чөлөөний талбай дээр болсон 1000000 төгрөгний шагналын сантай бүжгийн тэмцээнд Happy Feet маань оролцлоо.За тэгээд ангийнханаас ам дамжсаар байгаад олоод мэдчихнэ дээ тээ. Өө тийн Happy-г дэмжих гэж ирсэн Kenzo Uundaa Jojoyu Origo SS нартаа баярлалаа

11g's Photo Album in Park Stadium Part-1

2007-09-13 uundaa бичсэн.


9-р сарын 12

2007-09-12 uundaa бичсэн.
Энэ өдөр урьд урьдын өдрүүдтэй адил эхлэлтэй байлаа. Эхний цагийн яриан дээр бас л нэг уйтгартай нэгэн хэвийн яриагаа ярьж, манай ангийнхан ч ЖА-ийн ажлыг гүйцэтгэж байгаагийн хувьд сонсогчдыг эмх цэгцтэй байлгах үүргээ ёсчлон биелүүллээ. Эхний цаг дээр номын сангаас авчирсан хэдэн төрлийн номоо ангийн дарга тараасан.
Өнгөрсөн жил л нүдний гэм болж байсан Биологийн ном, 10-р ангидаа дуусгаагүй Мэдээлэл зүй, Нийгмийн номыг бараг бүх хүүхдүүд авсан. Хамгийн эцэст нь жил бүр л хамгийн ховорт тооцогддог, бас хамгийн их хэрэглэх шаардлага гардаг Уран Зохиолын 10-аадхан номыг тараасан. Хөвгүүд маань дахиад л шоовдорлогдож, хэдхэн охидууд нь цөөхөн хэдэн номыг хувааж авсан сурагтай. Гэхдээ блогийн хэрэглэгчид маань санаа зоволтгүй, АДМИН нь нэг ном та нартаа зориулж блог дээрээ тавинаа гэсээр байгаад авч чадсан. Тийм учраас зарим нэг нь Уран зохиолын даалгавраа хийхийг хүсвэл, заавал охидуудын хэн нь номоо өгөх бол гэж нүүрээ улайлгах хэрэггүй, аль эсвэл тэр өдрийнхөө эхний цагууд дээр тачигнатал хуулах шаардлагагүй боллоо. Бүгдийг блогоос...
Дараагийн цаг дээр Нийгэм судлалын хичээл орсон. Онон багш өмнө нь үзэж байсан хичээлээ үргэлжлүүлэн /физиократ/ дуусган, хичээлээ бодит амьдрал дээр тайлбарлан тун энгийн бөгөөд сонирхолтой хичээлээ зааж дуусгасан. Бид ч цагийн хэрхэн хурдан өнгөрснийг мэдэхгүй инээж инээж байгаад хоцорч объектууддаа гарцгааж баларсаан гэж.
Эхний цаг дээр Цээмаа багшийн ангид нэгэн “салхин сүнс” нуугдсны улмаас хаалга нь дотроосоо түгжигдэн багшид гамшиг, бидэнд аз тохиосон. Гэтэл авран хамгаалагч Баянбат гэгч эр төмрийн хөрөө болон бусад холбогдох багажийн хамт ирэн, ангийн хаалгыг эрэлхгээр онгойлгож өгсний гайгаар 4-р цаг Монгол хэлний хичээл орсон. Ер нь одоо мөрдөж байгаа хичээлийн хуваарь ёсоор Цэрэнлхам багш маань 7 хоногт 1 цаг орж байгаа нь бидэнд маш их таалагдаж байгаа. Гэхдээ Цээмаа багш нэгийг бодож, биднийгээ гонсойлгох бизээ.
Одоо хүртэл ганц ч сонгон орж эхлээгүй байна.Өчигдөр л Батбилиг багш химийн сонгонд суух хүүхдүүдээ хуваарилж байснаас өөр ажиллаж буй сонгон алга. Тийм ч учраас нийгэм 5-р цаг буюу сүүлийн цаг дээр орсон. Бас л яриагаараа Онон багш биднийг уйдаасангүй. Сонгодог Эдийн Засгийн Онолыг товч бөгөөд тодорхой тайлбарлаж өгсөнд бид их баяртай байгаа.
Тэгээд 1 цаг ихэнх ЖА нар доод давхарт дэмий сууцгааж, аль эсвэл хөзөр тоглох гэж оролдсоор өнгөрөөсөн. Өнөөдөр орой 18:30-аас Эцэг эхийн хуралтай. Түүний бэлтгэл ажилд зориулан зарим нэг ажилд оролцоогүй сурагчид тус тусын ажлыг даан авч хийж байгаа.
Админ хүний үүрэг ёсоор та бүхэндээ нэгэн гунигтай мэдээг хүргэхээс өөр аргагүй байнаа. Манай ангийн жентлемен, “тахиа”, шилдэг хөлбөмбөгч, лидер, бахархал Энх-Оргил маань өөр сургууль руу өнөөдрөөс эхлэн шилжин суралцахаар болжээ. Энхүүш маань англи хэлээ сайжруулах зорилгоор “Дэлгэрэх” хувийн сургуульд суралцахаар болжээ. Энд манай хуучин гишүүн Билэгт маань сурдаг. Түүндээ амжилт хүсье, цаашдаа ангийнхантай үргэлж холбоотой байх бизээ.
Бид чамайг хэзээ ч ирсэн хүлээж авахад бэлээн. / Дашрамд дурьдахад манай ангид Энхүүшийг шинэ сургуульдаа хир удаан сурах талаар бооцоо тавьж эхэлсэн байна. Одоогоор бооцоо тавигчдын хамгийн бага нь 1 долоон хоног, цаад тал нь сарын дотор ангидаа эргэж ирнэ гэж үзэж байгаа ажээ./
14-19:30 хүртэл 4 давхар болон түүнд харьяалагдах шатныхан манаанд зогсоно.
Эцэг эхийн хурлаар юу хэлэлцсэн болон бусад сонирхолтой мэдээллийг маргааш мэдээж блогоос...

ЖА хийсэн минь-1

uundaa бичсэн.
2 давхрынхан болон 3 давхар, шатныхан нийлсэн хүчтэй бүрэлдэхүүн бүхий тусгай ангийнхан өчигдөр 18:00-19:30 минутын хооронд сургуулийн дотоод байдлын аюулгүй байдлыг хангахаар ажилласан тухай энд өгүүлнэ.
Би өмнө нь бага ангийнхныг тийм сахилгагүй, бас зөрүүд гэж бодож байсангүй. Гэтэл бодит үнэнийг өчигдөр л нэг юм үдээс хойш зогсож байж ойлголоо. Дээрээс нь бага ангийнхны эцэг эхийн хурал болж байсан болохоор эцэг эх, эмээ өвөө, ах эгчээ хүлээн буй хүүхдүүд сургуулийн гадна дотногүй элдэв хөдөлгөөн, бослого гаргаж, зодоон цохион, хэрүүл маргаан дэгдээн урьд урьдынхаасаа илүү сэргэлэн, хөдөлгөөнтэй, аюултай байдалтай байсан.
Хэдийгээр шат болгоны хаалга, давхар болгон, гарах хаалган дээр ЖА-ийнхан зогсон, эцэг эхийн хурлыг тайван хийлгэхийг хичээж байсан ч арын хаалга, урд хаалгаар хэсэг нөхдүүд зарим найзуудаа турхиран орохоор хүчтэй эсэргүүцлийг ЖА-ийн сурагчдын эсрэг хийж байлаа. Ийм үеэр хөлтэй нэгэн нь мөлхөж орох гэж, танихгүй нэгэнийг ээжийгээ болгон орох гэж, эвээр болохгүй бол хүчээр орох гэж, гуйгаад болохгүй бол өшиглөөд орох гэж олон сурагчид оролдож байсан юм. Гэвч дээд газраас ирсэн тушаалын дагуу хэнийг ч /except parents/ оруулах ёсгүй ЖА-ийнхан үүргээ хангалттай, зарим үедээ хэтрүүлэн биелүүлж, тэдний бослого хөдөлгөөний эсрэг хориг хаалтыг амжилттай тавьж байлаа. ЖА-ийн сурагчид тэднийг зогсоохын тулд гуйж нэг, учирлаж нэг, уурлаж нэг, түлхэж нэг, эцэг эх рүү нь утасдаж нэг, хамт тоглож нэг үзэх мэтээр ёстой л хамаг мэхээ гарган байж л тэднийг тогтоож байв.
Үнэхээр аймшигтай, хэзээ ч мартагдахгүй юм болдог юм байна. Яаж явж байгаад манай ангийн ээлжин дээр эцэг эхийн хурал болдог юм, тэгээд яаж ч байгаад бидний ээлж таардаг юм бэ дээ.
Гэхдээ би ангийнхныхаа юугаа ч мэдэхгүй учраа олохгүй яваа жаахан хүүхдүүдийг барьж авах гэж хөөцөлдөж байсныг нь , сургуулиас гаргах гэж тоглое гээд жүжиглээд дагуулж гарсныг нь , хэдэн “мянган” жижигхэн хүмүүсийг хоёр гараараа л тогтоож байсныг нь , дэггүй нэгэнд нь өшиглүүлж өвдөж байгаа ч гуйж байсныг нь хэзээ ч мартахгүй ээ.
2007 оны 9 сарын 11
11г: Ц.Баяржаргал, Д.Ёндонжамц, Х.Мядагбадам, Н.Оргил, Г.Оюундарь, Б.Оюунсайхан, Б.Түвшинбаяр, Э.Тэмүгэ, А.Ундрал, Ө.Цэнгүүн, Т.Цэцэгдэлгэр...

9 cарын 11

2007-09-11 uundaa бичсэн.
Энэ өдөр хичээл цонхлолтоор эхэллээ. Гэхдээ бүгд биш, зарим нь. Биндэр багшийн англи хэлний группынхан багш нь ирээгүйн улмаас хичээл нь цонхлон, нэг давхарт эхний цагаа өнгөрүүлсэн.
Гэвч жижүүрт объектэн дээр бөөгнөрсөн хэргээр донгодуулаад амжсан гэж байгаа. Хоцорсон хүүхэд нээх олон гарсангүй, гэхдээ зарим ЖА өөрсдөө ирэх ёстой 7:30-аасаа хоцорч ирсэн тухай Багш сануулсан.
Онон багшийн цаг үргэлж л сонирхолтой бас олуулаа байдаг уламжлалын дагуу энэ өдөр ч зайлшгүй ажилтай л биш бол бүгд хичээлдээ суусан. Бид “Физиократизмын сургаал” хичээлийг судлан ихийг мэдсэн.
Биеийн тамирын хичээл орсонгүй. Гэхдээ ангиараа гадаах сандлыг бүгдийг нь эзлэн аваад сууцгааж өнгөрүүллээ. Гансүх багш ирээд дадлагын багш нарыг биднийг жагсааж байгаад танилцуулсан. Тэдэнд хэлэхдээ манай ангийг их л сайн, шилдэг, ухамсартай гэж яриал хошгируулаал байсан. Харин багш нарынхаа нэрийг мэдэж чадсангүй, ямар ч байсан Жүдогийн спортын тамирчид гэж байсаан.
Дараа нь багшийн 2 цаг тун үр бүтээлтэй өнгөрлөө. Даалгавраа хийсэн ердөө 1 /Ёндоо/ хүүхэд байсан тул багш бодлого тайлбарлаж, хамт дахин дахин бодсны хүчинд бид нэг юм график яаж байгуулахаа ойлгож чадсан. ЖА-ийн хувьд ярих юмгүй сайн хийж байнаа.
За тэгээд, өөр сонин хачин гэвэл Батка маань сургууль дээр болон, ойр орчимд тоглож байсан хөлбөмбөгийн бөмбөгнүүдийг хураан авчихсан, цуглуулгатай болчихсон явж байсан. Ер нь манай Батка ЖА-г тун сайн хийж байгааг олон хүмүүс онцолж байлаа. Оюундарь маань сургуулийн ард байрлах Амартүвшин багшийн гэрт очин сургуулийн тайлан мэдээг компьютер дээр шивж, цэгцэлж өгсөн байгаа. Буцаж ирэхдээ Амараа багшийн гэрийн хүйтнийг, яаж амьдарч чаддагийг нь гайхсан өөрөө бээрчихсэн ирэхэд нь бид түүнийг өөрөө хүйтэн цустай юм байна гэдэг дүгнэлтийг хийсээн.
Үдээс хойш 3 давхрынхан 2-4, 4-6 цаг гэсэн дарааллын дагуу ээлжилж зогсоно. 6-8 цагт болох Бага Ангийн Эцэг эхийн хурлын үеэр 2 давхрынхан хариуцаж зохицуулан зогсох болно.
Хамгийн сүүлд нь БЕК-дээ дахиад нэг баяр хүргэе. Өнөөдөр баярын мэндчилгээгээр булуулаад л байсан. Зарим нь атаархаад, төрсөн өдрөө хэзээ болохыг битүүхэндээ тооцоолоод л.
Маргааш биднийг эцэг эхийн хурал, бас ЖА-ийн үүрэгт ажил, Цээмаа багшийн гуниг дагуулсан хичээл хүлээж байна. Блогтой байхад алзахгүй ээ гэж...

11g-1 vs 11g-2 in Final

uundaa бичсэн.

11g-1 vs 11g-2 3:0










All Photos by Temuge

Happy Birthday

2007-09-10 uundaa бичсэн.

Миний одоо дурсах гэж байгаа энэ өдрүүдийг дэлхий дахин хэзээ ч мартахгүй гэдэгт би итгэлтэй байдаг. Энэ өдрүүдэд дэлхий түүхэнд болсон олон гунигт, гашуудалт үйл явдлууд болсон юм. Гэхдээ бүх юм 2 талтай байдаг шиг эдгээр өдрүүд манай ангийнхны хувьд баярын өдөр болсон ажээ.
2001 оны 9 сарын 11-нд Америкийн Нью-Иорк хотноо террористуудад барьцаалагдсан иргэний агаарын тээврийн онгоц “Дэлхий Худалдааны Төв”-ийн ихэр цамхгийг мөргөж хэдэн зуун хүний амийг авч одсон билээ.
Гэтэл 1990 оны 9 сарын 11-нд 131dg-ийн гишүүн, манай ангийн бахархлуудын нэг Билгүүн Улаанбаатар хотноо ноён Хүрэлбаатарын гэрт мэндэлсэн байх юм. Энэ бол баярт явдал мөнөөсөө мөн. Манай ангийнхны хувьд тэмдэглэлт өдөр.
1941 оны 9 сарын 7-нд Номхон далайд байрлах Америкийн Усан онгоцны гол флотууд бүхий Pearl Harbor буюу Сувдан Эргийг Арлын Япон улсын агаарын зэвсэгт хүчин гэнэдүүлэн довтолж бас л хэдэн зуун хүнийг нөгөө ертөнц лүү авч одсон түүхтэй.
Хожмын их аймшгийн эхлэл энэ өдөр, гэхдээ 1991 онд манай бас л нэг бахархал, бүүр сургууль, улсын бахархал Бямбажав маань нарт хорвоод эхний удаа уйлж, хүн болоод айсандаа чарлажээ.
Ийнхүү энэ хоёр “эсэргүү” АНУ-ын дайсан, МNG-ийн бахархлууддаа төрсөн өдрийн гал халуун мэндийг ангийнхныхаа өмнөөс болон блогийн нийт хэрэглэгчдийнхээ өмнөөс хүргэж байнаа.
Төрсөн Өдрийн Мэндийг Хүргэе.

9 сарын 10

uundaa бичсэн.
Өнөөдөр манай ангийнхан ЖА-ийн үүрэгт ажлыг хүлээн авч хийж эхэлсний 2 дахь, шинэ хичээлийн жилийн 2 дахь долоо хоног, хичээл эхлээд 2 дахь Даваа гараг гээд тоочоод байвал дуусахгүй их баярыг тэмдэглэж болохоор тэмдэглэлт өдөр байлаа.
Хичээлүүдэд дунджаар 11,5 хүүхэд /алгебрийг эс тооцвол/ суун, түүхэнд орохуйц ирцийг бүрдүүлж чадлаа. Эхний цагийн яриан дээр Намрын Спартакиадын дүн, аварга ангийг зарлан, түүгээр нь манай 11г ангийнхан шалгарч баяр дээр баяр боллоо. Гэвч манайхан ЖА хийгээд бүгд тараад зогссон байсныг хэлэх үү, хэтэрхий даруухан зантайдаа ч тэр үү их нижигнүүлсэн алга ташилтаар баяраа тэмдэглэж /эхлүүлж/ чадсангүй ээ. Гэхдээ хүүхэд бүхэн сэтгэл дотроо, бусад ангийнхны WOW гэх дууг сонсоод, хэдхэн хором ч атугай 11г ангийн гишүүн гэдгээрээ бахархсан байх гэдэгт Админ миний бие итгэлтэй байнаа.
Яриан дээр бас нэгэн баярт мэдээг зарласан нь эхний 7 хоногийн “МАНЛАЙЛАЛ” уралдаанд Баянбат багштай 11г анги түрүүлсэн тухай юм. Түрүүлэх түрүүлэхдээ жижүүр анги хийсэн Эрдэнэбаатар багштай 11в-ээс их оноо авч түрүүлсэн. Энэ бол гайхамшиг биш гэж үү.
Эхний цаг дээр хоцорсон 30 хавьцаа хүүхдүүдийн нэрийг бичиж авах их ажлыг нэг хэсэг нь, тэднийг анги ангид нь чимээ шуугиангүй амжилттай оруулах асар хариуцлагатай ажлыг нөгөө хэсэг нь, долоо хоногийн ангийн ариун цэвэр, цэвэрлэгээний тухай бүхнийг илтгэх бланкийг анги ангид нь тараах нүсэр ажлыг зарим хэсэг нь, эрхэм багш нар маань хичээлээ зохих ангид нь зохих цагтаа орж байна уу гэдгийг цөөнх хэсэг нь хариуцаж авсаар эхний цаг Газарзүй тун хурдан өнгөрлөө. Миний бие өөрөө хичээлдээ суугаагүй ямар нэг юм хийж явсан учраас юу орсныг үнэндээ мэдэх юм алга. Чатанд суусан хүмүүс нь биччээрэй.
Багшийн цаг дээр шинэ хичээл, гармоник хэлбэлзэл гэдэг хичээл үзсэн. Бөөн график, бас дахин график, ахиад нэг график, даалгавар нь ч график.... Тэгээл дуусав.
Харин биологийн багшийн 2 цаг дээр манай ангийн эрэлхэг хүчит, бяр тэнхээт залуус нь Номын сангаас зарим номнуудыг хайрцаг хайрцгаар нь сургуулийн ард талын складанд зөөж, чихэж оруулан, бүр өөрсдөөсөө том шүүгээ, өөрсдөөсөө хүнд хайрцагтай ном зөөсөөр хичээлдээ сууж даанч чадсангүй. Хичээлд охидууд суусан, тэдний өгсөн мэдээгээр хичээл дээр Амьдралын төлөө тэмцэл сэдвийг тэмдэглэсэн бололтой. Гэтэл зарим нь ердөө 3 үг л дэвтэр дээрээ бичсэн гэж байгаа.
За тэгээд 2:30 минутаас сургуулийн их цэвэрлэгээг эхлэх байсан болохоор ангийнхан тал тал тийшээ, шаал ондоо зорилгоор таран одсон. Зарим нь гэртээ харьж хувцсаа солино гэж байхад, зарим нь хоол иднэ л гэнэ, зарим нь РС тоглоно ч гэх шиг. Муугаараа муу хөлбөмбөг минь л алга.
АДМИН нь нуухгүй ээ, бас ичихгүй, өдий том болчихоод РС тоглосноороо. Бөөн баяраа тэмдэглэсэн юм чинь. Гэхдээ нэг зүйлийг ойлгосон. Цаад олимпиадын хэдэн нөхөд чинь РС-ний давтлага л зунжин хийсэн бололтой юм, аймаар болсон байна лээ.
Цэвэрлэгээг давхар давхраараа, шатан дээр, хүзүүвчинд хийсэн. Хамгийн эхэнд давхрынхаа цэвэрлэгчийнхээ тусламжтайгаар 2 давхрынхан дууссан. Би өөрөө их баяртай байгаа гээл...
Тэгээд 1 давхрынхан, шат гээл үргэлжилж өгсөн. Манай шалны мод, нойтон алчуур, хөөстэй саван, бохир устай хувингаар зэвсэглэсэн дайчид маань миний бодлоор маш сайн сургуулийг угаасан. Зарим хүмүүс гайхаад хараад байсан, захирлаас авахуулаад.
Үндсэндээ 5 цаг гэхэд дууссан бөгөөд хамгийн сүүлд буюу баян ходоод, ирэх цэвэрлэгээний торгон жолоогоор 4 давхар шалгарсан. Тэдний шалтаг нь 4 давхраас бууж ирэх гэсээр байгаад хоцорсон гэж байгаа.
Үүдэнд орой болтол ангийн жижүүр хүүхдүүд зогсоно. Төөгөө, ангийн дарга, Сүхбат 10 орчим хүүхэд гээд байгаа.
Мөн өнөө орой Орос 3-р сургууль дээр болох “нэр нь тодорхойгүй” Математикийн багийн олимпиадад манай ангийн Бямбаа, Тэмүгэ хоёр оролцоно. Ямар амжилт үзүүлснийг хамгийн түрүүнд блогоос...

9 сарын 7

2007-09-09 uundaa бичсэн.
Энэ өдрийн эхний цаг дээр манай ангийнхан ЖА-ийн үүрэгт ажлыг Эрдэнэбаатар багштай 11в ангиас хүлээн авсан. Мэдээж захирал, Амартүвшин багш гээд хэдэн нөхөд хэлдэг хэдэн үгээ хэлсэн. Манайхан дараа нь объектуудаа хүлээн авлаа.
Баяка багшийн цаг дээр алгебрийн ном тарааж өгчихөөд зун олимпиадад оролцохоор хилийн чанад руу жолоо залсан 5 нөхөд маань замынхаа сонин хачныг ангийнхандаа хуучилсан.
Эхлээд Тэмка, Оюундарь, Бямбаа нарын Вьетнамын адал явдлыг Тэмка ярьж өглөө. Тэдний ярьснаар нээлтнээс хоцорсноос авахуулаад зорчигчдын нэрнээс нэр нь хасагдсанаас авахуулаад онгоц нь хойшилж, хоцрохоо дөхсөн гээд нэлээн адал явдалтай аялал болж өнгөрчээ.
Харин Мигаа, ЛМО 2 маань галт тэргээр явахдаа Бат-Орших багшийн notebook-ний ачаар нээх уйдаагүй тухайгаа, бодлогоо хэрхэн бодсоноо, ямаршуухан бодлого ирснээ, хир амжилт үзүүлснээ, гээд ярьж байтал хонх дуугарсан. Тэгээд үргэлжлүүлсэнгүй. Үргэлжлүүлсэн бол визний хугацаа дууссан, машинаар УБ-т ирсэн гээд их түүх өгүүлэх байлаа.
Англи хэл дээр Фуртадогийн намтрыг үргэлжлүүлэн Британий Хатан Хааныг судлаад их гайгүй хичээл ороод байгаа. Биеийн тамир ороогүй, оронд нь охидуудаар минь заал цэвэрлүүлсэн бололтой, эвий дээ.
За тэгээд жижүүр анги хийж байгаа болохоор хариуцлагатай ажиллаж, Батка маань сургуулийн ойр хавьд тоглож байгаа хүүхдүүдийн хөлбөмбөгийн 5 орчим бөмбөгийг хураасан.
Мөн энэ өдөр сургуулийн спартакиадын техникийн зөвлөгөөн болж, ямар ямар төрлүүд байгаа талаар, хэрхэн зохиох, оролцох талаар сануулга өгсөн байгаа.
Үдээс хойш нэг давхрынхан буюу Зоогий, Золоо тэргүүтэй хэдэн нөхдүүд жижүүрийн ажлыг гүйцэтгэсэн.

ADVENTURES OF 10g: Yellow bus and Yaruu

uundaa бичсэн.
Хооллосон нь ба хөгжилдсөн нь хэмээх ЗУРГААДУГААР БҮЛЭГ

Багш нарыгаа явуулчихаад Гал тус бүрийн Тогооч нар үндсэн ажилдаа орж хэн нь Жангум бэ гэдгээ үзэхээр шийдлээ. Золжаргал, Хулан, Цэцэгдэлгэр нар галынхаа даварсан хөвгүүддээ Будаатай хуурга хийж өгөхөөр шийдсэн бөгөөд, тэдний эсрэг талд Цолмон, Будмаа, Мөнхзаяа нарын галынхан Цуйван хийж өрсөлдсөн. Яг энэ үеэр 2 багийн хөвгүүд эрх чөлөөг энэ биеэрээ мэдрэн хөлбөмбөг, агаарын теннис, дээс гээд тоглож болох л бол юуг хамаагүй ашиглан жинхнээсээ амарч байваа гэж.
Гэтэл гэнэт БЕК-ийн галд гэнэт бослого гаран Золжаргалаар удирдуулсан охидын арми удирдлагаа сайн ажиллаж чадахгүй байна хэмээн /хоол хийхэд тусалсангүй ээ гэсэн шалтгаанаар, Өлзийгийн хамгийн сүүлд хүрсэн бөмбөг шанагыг нь шүргээд өнгөрсөн шалтгаар/ огцруулах шаардлага хүргүүлэв. Гэвч Халхын Сайн эр Билгүүн "БЕК" үл тоосон тул Баасан эмээгийн адилаар уур нь багтаж ядсан Золжаргал хатагтай түүний толгойг шанагаар цохиж KNOCK-OUT-нд оруулаваа. Сэргэлт авсан Билгүүн тун хурдан арга хэмжээ авч санал хураалт хийсэн ч хөвгүүдийн олонхийн саналаар Билгүүн ажилдаа үлдэв.
Харин хөрш улсад нь амар жим цаг ирж, бүгдээрээ хамтдаа дээсэнд орон, нутагтаа зорчих визээ чөлөөтэй өгөх болсны ачаар COSMOPOLITAN хот болоод цэцэглэн хөгжиж байв. Дээсэнд орох тэмцээнээ гадны хүн Uundaa-д хэд хэд алдсан учраас нутгаасаа албадан хөөж гаргав. Харин Яруу хөлний гэмтэлтэй гээд Хөлбөмбөгөө тоглохгүй, чадахгүй гээд дээсэнд орохгүй нэг л сонин байдалтай суусаар л байв. Тэр дотроо юуны учир толгойндоо цохиулаваа гэж бодсоор байсан ажгуу.
Хүсэн хүлээсэн хоолны цаг зарим нэгнийх нь ходоодноос vibrator-дох мөчтэй таарч ирснээр хоолоо идэх гэж бүгдээрээ өөр өөрийн гал дээр аяга тавгаа барин цуглаваа гэж. БЕК-ийн галынхан гэдсээ цадтал, хэд хэд нэмцгээн будаатай хуургаа /БЕК-ийн айлдснаар будаатай шөлтэй хуурга/ амаа олохгүй идэж байв. Харин нөгөө галынхан хүн ихтэйгээсээ ч тэр үү, орцоо багадуулснаасаа ч тэр үү зарим нэг иргэд нь цадаагүй гэж шивнэлдэн байв.
Хоолны дараа хөлбөмбөгийн холимог оддын тоглолт эхлэх мөч ирсэн ажгуу. Гэхдээ аяллын нууц, Яруугийн зүүдний учир тайлагдах арай болоогүй, адал явдал үргэлжилсээр...

ADVENTURES OF 10g: Yellow bus and Yaruu

uundaa бичсэн.
Дэмийрэл ба зөгнөл хэмээх ДӨТГӨӨР ДЭД БҮЛЭГ
Яруу өөрөө ч мэдэхгүй нэгэн харанхуй газар ирчихсэн байв. Яаж ирснээ санахгүй, гарах гарц ч байхгүй. Тэр харамсаж байв, яах гэж энд орж ирсэндээ. Гэнэт урд нь хачин дуу хоолой гаран түүнийг харууслын бодлыг тасалдуулав." Яруу тийшээ явах ёсгүй" гэх дуу яг л урдхан талд нь гарлаа. Яруу уул нь бол зоригтой хүн. Гэхдээ ийм байдалд ямар ч хүн айхгүй байхын аргагүй билээ.
"Энд хэн байна?" Яруу хашгирлаа. Гэнэт урдаас хачин муухай харахын аргагүй халтар царайтай дэлдэн чихтэй хүн биш, хулгана гэхэд хулгана биш, муур ч биш, юу ч биш нэг амьтан гарч ирэв. Гэвч энэ амьтан түүнд нэг л танил санагдав.
"Яруу Гүнжийн Сүм лүү явах ёсгүй. Та надад амлаач"
"Чи хэн бэ? Хэн болоод надад заагаад байгаан?"
"Намайг Фобби гэдэг. Би бол азгүй зарц. Тэнд таныг таагүй явдал хүлээж байна. Явж болохгүй."
"Лайтай, сонин царайтай айн? Хэн чамайг явуулаав? Ундрал надаар тоглоодох гээ юу?"
"Ундрал гэж хэн юм? Маггли уу? Намайг хэн ч явуулаагүй. Гэхдээ тэнд Хэн Гэдгийг Нь Чи Мэднэ байгаа, бас төлөвлөгөө боловсруулж байгааг би мэдэж байна."
"Хаха, чам шиг муу амьтны үгэнд хэн итгэхийн? Батлах юм байгаа юм уу? Тэгээд ч би тэр нөгөө чиний мэддэг Хэнийг чинь мэдэхгүй. Би багшийгаа олох хэрэгтэй байна. Хаашаа явсныг нь чи мэдэхүү?"
" Хэлбэл тийшээ явахгүй гэж амал"
Яруу хэсэг бодов. "Тэгье."
"Тэд гадаа таныг хүлээгээд зогсож байгаа"
"За за, эр хүн хэлсэндээ гэдгийн. Би буцлаа."
Яруу найзууд руугаа ирсэн замаараа буцахаар шийдлээ. Гэвч тэр замаа олсонгүй. Гэнэт нэг хүчтэй юмаар толгой руу нь цохих шиг болов. Яруу ухаан алдан уналаа.

9 сарын 6

uundaa бичсэн.
Эхний хичээл дээрээ Физикийн багш Шалгалт авав. Авах авахдаа бүгдийг нь унагаахаар авав. Унагах унагахдаа навс унагаахaap авав.
Энэ жилийн ерөнхий шалгалтын физикийн хичээлийн материалаас зах зухыг нь хийхэд манай ихэнх нөхөд жаахан хангалтгүй хийчих шиг боллоо. Шалгалтын дараа хүүхдүүд Онон багшийн заасан ТҮЛХЭХ МАРКЕТИНГийг Оюунчимэг багш гарамгай хийв хэмээж байлаа. Нэлээн олон хүүхэд физик сонгох байсан бодлоо орхисон байхаа.
Тэгээд Баяка багш маань шалгалтын материалаа тарааж өгөөд, гаргаж буй алдаануудыг тайлбарлан, нэрийг нь хэлээгүй ч зарим нэгнийг нь жаахан зэмлэлээ. Сургуулийн захиргааны бидний ариухан сэтгэлээр тоглосны гайгаар бид хуваарь өөрчлөгдснийг мэдэлгүй тарах гэж яваад үүдэн дээр Баяка багштайгаа дахин тааралдаж хичээлийн танхимдаа орсон.
Гэхдээ хичээл хийсэнгүй, харин ангийн урьдчилсан ажлаа хийв. 9 сарын 7-оос хүлээн авах ЖА-ийн ажлыг /Жорлонгийн Атаман биш шүү/ хэрхэн хийх талаар заавар өгөн, зохих ажлыг хэсэг хүүхдүүдэд хуваарилж өгсөн.
Дараа нь хичээл сонголтыг хэрхэн хийх талаар заавар өгөөд, 9 сарын 8-нд болох Сургуулийн Спартакиадад хэрхэн оролцох талаар ярилцсан.
Урьдчилсан байдлаар Хөлбөмбөг, Гүйлт /эр, эм/ /Золжаргал, Улсын Аварга Оргил/ , Буухиа гэсэн төрлүүдээс баараггүй алт, ойрын зай, байрнаас урт, бөхийн төрлүүдээс медаль зулгаан багийн дүнгээр өнгөрсөн жилийн амжилтаа ахиулан АВАРГА АНГИ болох, энэ жилийн бүх тэмцээний түрүүг авах аварга санаагаа хэрэгжүүлж эхлэхээр тохирлоо . Оролцох бүрэлдэхүүнийг бид маргааш тодорхой болсон даруйд нь шууд хүргэх болноо.
Хичээлийн дараа охидууд гэр гэр лүүгээ, хөвгүүд ч гэр лүүгээ /2 дахь гэрлүүгээ/ явсан. Хөвгүүдийг тандвал Cyber хорооллын тансаг харшдаа цуглаад Дота, CS, Net зэрэг өөрсдийн дуртай зүйлсээ хийн алжаалаа тайлж байв. Харин Game Arena-д манай ангийн дотагийн шигшээ 11а ангийнханд ДОТА тоглон харамсалтайгаар, эцсийн мөчид хожигдсон тухай баттай бус эх сурвалжийн мэдээ манай блогийн удирдах газар ирсэн байна. Бид мэдээллийг нягтлан маргааш та бүхэнд хэн хэн тоглосон яг яасан тухай, аргагүй хожигдол уу, азгүй явдал байв уу гэдгийг шуурхай хүргэх болноо
Маргааш биднийг ЖА хүлээн авах ёслол, Сургуулийн Спартакиадын Техникийн зөвлөгөө тус тус хүлээж байна. Мэдээж бүгдийг Блогоос...

9 сарын 5

uundaa бичсэн.
Эдүгээгээс 17 жилийн тэртээ энэ ертөнцөд нэгэн хүү эмчээ уйлан цочоож, ээжийнхээ үйлийг нь үзэж байж нарт хорвоод мэндэлсэн нь өдгөөгийн 131dg-ийн дэд дарга Ц. Будмаа байжээ. Тийм ээ, Будмаа маань 17 насныхаа баярыг ангийнхантайгаа тэмдэглэн өнгөрүүлж, Тэнгис Кино Театрт "Тахиан толгойтой багш" буюу "My tutor friend 2" киног элгээ хөшөөх дөхөн байж үзжээ. Үүнийхээ дараа тусгай партинд оролцохоор хэсэг нөхдөө дагуулан явсан бөгөөд тагнуулчдын мэдээгээр ойрд сонсогдоогүй томхон хэмжээний баярыг хийсэн сурагтай байсан.
Харин хичээлийн дундуур манай сургуулийн "Эцэг" Захирал гуай маань өөрийн шадар Амартүвшинтэй орж ирэн жил болгон авдаг сурагчдын бүртгэлээ авсан. Гэтэл гахай бутан дотроос, гай газар дороос гэгчээр цаг цагаараа байдаггүйг сануулан манай Энхүүш тэргүүтэй, Дагваа, Ёндоо, Мөөгий нар маань just the wrong time-д хичээлээ таслан PC-ийн давтлаганд сууж таарснаар анхааруулга ававаа. Мөн Сүхбатыг маань захирал маань бас жаахан айлгаад авсан гэж байгаа. Мөн бас нэг ойрд тохиолдоогүй баярт үйл явдал болсон нь Баяка багш маань хичээлдээ ирсэнгүй ээ.
Биднийхээ сорилыг шөнөжингөө засаад ядарсандаа юу, аль эсвэл нөгөө ................. уу яадаг ч байсан хичээлээ орсонгүй. Ангийнхан нь багшийгаа хүлээгээл, хүлээгээл байлаа.
Харин энэ завшааныг зарим нөхдүүд тодруулбал, Батка, Түвшээ, Оргил, Цэнгүүн, Зоогий, Бямбаа нарын нөхдүүд алдсангүй, цонхтой цагаар шавайгаа ханатал "5 гар" сууж, зарим нэг нь найзыгаа даах хоолны мөнгөө олоод, хөөрхий нэгэн нь гэртээ харих автобусны ч мөнгөгүй хоцорсон тухай тагнуул маань мэдээллээ. Баттай эх сурвалжийн мэдээгээр Түвшээ 2 удаа /бооцоогүй/, Цэнгүүн нэг удаа тус тус ялсан байнаа.

9 сарын 4

uundaa бичсэн.
Ангийн хөвгүүд энэ өдөр Сургуулийн Урд талын Хөлбөмбөгийн талбай дээрээ эцсийн хаалтын тоглолтоо хийлээ. Зоогий, Өлзий, Нямхүүгийн эзгүйд болсон энэ тоглолтонд ФИФА-ийн ерөнхийлөгч \манай алдарт байгаль хамгаалагч өвөө шүү дээ\ бидний сүүлчийн тоглолтон хориг тавьж, саад учруулахыг оролдсон ч түүнд Зүүд Нойрны Вант улсаас яаралтай айлчлал хийхийг хүссэн урилга ирсэн учраас ажлаар “ор” луугаа явсныг нь далимдуулан бидний нөхөд тоглолтоо хийлээ. Тоглолтонд мэдээж “гоолын машин” Бямбаа тун сайн формтой байгаагаа харуулж 10 орчим гоол хийж энэ өдрийн одоор тодорчээ.
Харин яг энэ үеэр Сургуулийн Урлагийн Үзлэгэн дээр ангийнхныхаа нэр төрийг бүжгийн төрөл дээр авч гарах ёстой “Next Star”-ийн хэд маань тун завгүйгээр бүжгийнхээ бэлтгэлийг хангаж, аяа сонсон, шилдэг бүжигчдийн хөдөлгөөн, тоглолтыг үэн туршлага хуваалцаж судалжээ.
Хичээлийн хувьд Асемгуль багшийн анги Номын сан болон өргөжсөн учраас орох анги олдоогүйн тул Биндэр багшийн групптай хамт хичэээл орон мотоцикльтой боевик багшийн хичээлээ хир ордог талаар цухасхан мэдээллийг авсан. Гэвч охидын хувьд, тэр ялангуяа Хулангийн хувьд гунигтай явдал болж Биндэр багш маань хадамд гарчихжээ, дөнгөж сарын өмнө. Гүн эмгэнлийг Хуландаа, бат баярыг Биндэрдээ хүргэеээ.
Алгебр дээр анхны сорилоо Баяка багш , бодлогын дор авсан. Хүүхэд бүр л дор бүрнээ нэг юм хийж өгсөн. Дүн нь удахгүй гарнаа.
uundaa бичсэн.
Манай Блог Энэ Өдрөөс эхлэн хэрэглэгч та бүхэндээ шинэ өнгө төрхтэй хүрч байна.
Түүнээс гадна Шинэ Тоглуулагч, Шинэ Реклам, Шинэ Админтай үйл ажиллагаа явуулах юм.
Бидэнд туслахаар Админ Happy өөрийн шинэ булангаа ажиллуулан танд дэлхий дахинд болж буй хөгжмийн ертөнцийн хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээлэл, зураг, дуу, цомог, клипүүдийг цаг алдалгүй түргэн шуурхай хүргэх юм.
Шинэ хичээлийн жил эхлээд 7 хоног өнгөрлөө. Энэ хугацаанд анги дотор болон гадна дотно болж өнгөрсөн мэдээллийг та бүхэндээ хүргэж байнаа.

Анхны Хичээл

2007-09-03 uundaa бичсэн.
Өнөөдөр 2007-2008 оны хичээлийн жилийн албан ёсны анхны хичээл орлоо. Ангийн ирц 100 хувь байлаа. Энэ өдөр авч хэлэлцэх ёстой олон асуудлууд байсан бөгөөд тэдгээрээ ч амжилттай шийдвэрлэлээ.
1. Радио......-ийн яриагаар Захирлын ярьдаг нэгэн хэвийн уйтгартай яриаг тэвчээртэйгээр сонссон. /3 давхрын ангийн эсрэг талын, бидэнд болохоо байсан үедээ хамгийн их ордог 00-ийн өрөөг Зөвхөн Охидуудад зориулсан болгосон нь МАНАЙ АНГИЙНХНЫ ХҮЧТЭЙ ЭСЭРГҮҮЦЭЛТЭЙ ТУЛГАРАВ/
2. Ангийн хөвгүүдийн жагсаалын байрлалыг шинээр байрлуулсан. /Баяка багшийн тогтоосон байрлалаар ЯРУУ дээшээ 2!!! байр, Ундрал 3 байр, Төөгөө 5 байр, Гээдээ 2 байр тус тус дээшилсэн амжилтыг үзүүллээ./
3. Ангийн зохион байгуулалтын асуудлыг дэс дараатайгаар авч шийдэв.
а. Ангийн даргаар нийт сурагчдын 100 хувийн саналаар Б.Оюунсайханыг улируулан ажиллуулахаар сонгов
б. Ангийн даргын нарийн бичгийн даргаар сурагчдын 15/39*100 хувийн саналаар Ц.Будмааг сонгов.
в. Ангийн жижүүр багуудыг бүрэлдэхүүнийг хэвээр баталсан боловч дарааллыг багийн гишүүдийн сугалсны дагуу өөрчиллөө.
г. 3-р сарын 7-ны өдрийг хүртэл ангийн нийт хүүхдүүдийн дунд "Хэн сайн Цэцэг ургуулж, арчилж, ээждээ 3 сарын 8-аар бэлэглэх вэ?" тэмцээнийг зарлав.
4. Дээрээс ирсэн тушаалын дагуу эхний хичээл "Монголын Нууц Товчоо" сэдвийн дагуу орлоо. Үүнтэй холбогдуулан ангийнхны дунд "АХА" тэмцээнийг зохиож Э.Тэмүгэ түрүүллээ.

Нээлтийн дараа...

uundaa бичсэн.
Ангид ороод байр байрандаа суугаад Ангийн багштайгаа энэ зун гаргасан бахдам амжилтуудаа товч бөгөөд тодорхой ярилцаад энэ жил дагах уриагаа гаргаад тарлаа. Шинэ дагах дүрэм маань Зохиогдож буй бүх тэмцээн, уралдаан, ажилд ангиараа идэвхтэй оролцох. Ангийнхан маань удаан уулзаагүйн баяраа, эцсийн нэг анги гэж хэлүүлэх эрдмийн баярынхаа баярыг яаж тэмдэглэх вэ гэж удтал хэлэлцэж, хэлэлцэж сургуулийнхаа үүдэнд бөөн зураг авахуулсны эцэст нь Хүүхдийн Соёл Амралтын Хүрээлэн буюу парк орохоор сэтгэл шулуудан хөтлөлцөн алхалцан яваваа...




Шинэ Хичээлийн Жилийн Мэнд Хүргэе

uundaa бичсэн.



9 сарын 1 боллоо. Энэ өдөр манай ангийнхан мань бараг 3 сар цуглаагүй байж байгаад уулзацгааж мэнд усаа мэдэлцэж, цөөн үг солилцож, будаг ханхийж, шинэ цонхоор гоёсон ангидаа орохоор нээлтэн дээр иржээ. Нээлтэн дээр бид анх удаагаа сургуулийнхаа хашаан дотор орж зогсоцгоон, 1-р ангийнхны араас хичээлдээ оров. Манай Бямбаа гэж атаман сургуулийнхаа сурагчдыг төлөөлж, “энэ жил чинь сүүлчийн жил шүү хичээхгүй бол болохоо байлаа” гэж ангийнхандаа сануулав. Манай Батка маань уран цэцэн, билэг танхай үгээрээ сургуулийнхаа нээлтийг хөтөлж, удирдан явууллаа. Манай Тэмка маань шилдэг математикчны шагналыг тайзан дээрээс хүртсэн гээд тоочоод байвал Нээлт ер нь Манай Ангийн Баяр боллоо гэж дүгнэж болох юм. Ийнхүү нээлт амжилттай, зохиолын л дагуу хэдэн нэгдүгээр ангийнхны хонхны дуугаар өндөрлөж манай ангийнхан ч сүүлчийн 9 сарын нэгний “хичээлдээ” суухаар сургууль руугаа орлоо.