Шинэ Хичээлийн Жилийн Мэнд Хүргэе
2007-09-03
uundaa бичсэн.
9 сарын 1 боллоо. Энэ өдөр манай ангийнхан мань бараг 3 сар цуглаагүй байж байгаад уулзацгааж мэнд усаа мэдэлцэж, цөөн үг солилцож, будаг ханхийж, шинэ цонхоор гоёсон ангидаа орохоор нээлтэн дээр иржээ. Нээлтэн дээр бид анх удаагаа сургуулийнхаа хашаан дотор орж зогсоцгоон, 1-р ангийнхны араас хичээлдээ оров. Манай Бямбаа гэж атаман сургуулийнхаа сурагчдыг төлөөлж, “энэ жил чинь сүүлчийн жил шүү хичээхгүй бол болохоо байлаа” гэж ангийнхандаа сануулав. Манай Батка маань уран цэцэн, билэг танхай үгээрээ сургуулийнхаа нээлтийг хөтөлж, удирдан явууллаа. Манай Тэмка маань шилдэг математикчны шагналыг тайзан дээрээс хүртсэн гээд тоочоод байвал Нээлт ер нь Манай Ангийн Баяр боллоо гэж дүгнэж болох юм. Ийнхүү нээлт амжилттай, зохиолын л дагуу хэдэн нэгдүгээр ангийнхны хонхны дуугаар өндөрлөж манай ангийнхан ч сүүлчийн 9 сарын нэгний “хичээлдээ” суухаар сургууль руугаа орлоо.
0 сэтгэгдэл:
Post a Comment
Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...