Манай "ах" Пүрэвдаш маань бидэнд нэгэн сонирхолтой зүйлийг явуулжээ.. Тэгээд ийшээ ороод энэ хэдэн тестийг нь хийж, бас ойлго гэж байна.. Хэрвээ чадахгүй бол бид дэлхийн тавцнаас хоцорсон байнаа гэсэн үг гэж бодоорой. Учир нь тэндхийн хамгийн муу сурлагатай хүүхдүүд нь хүртэл үүнийг хийж чаддаг юм гэнэ...
Ийшээ ороод үз...
Уул нь тийм ч сайн болоогүй болохоор хүмүүст уншуулмааргүй л байна. Даанч тохирчихсон байсан болохоор тавихаас өөр арга алга даа... Яг одоо жаахан урам хугарч байгаа ч гэсэн /өөрийнхөө хийсэн бүтээлд/ ядаж найз нарын маань нэг шагналыг нь авна гэдэгт итгэж байгаа учраас сэтгэл маань хангалуун байнаа. Мэдээж тэгээд Уншицгаа, бас шүүмжилцгээ...
Хайр. Дайн биш...
Бид чухамдаа юуг хайр гэж нэрлэдэг юм бол? Алхам тутамдаа маргалдан, хэлэлцэн, зарим нь шаналан, бие биенээсээ асуун, хариулт авсаар... Гэвч хэн ч, хэзээ ч түүнд тодорхой хариулт өгч чаддаггүй. Яагаад хүмүүс хайргүйгээр амьдарч чаддаггүй, хайргүй амьдралыг утгагүй хэмээж аль эсвэл хэн нэгнийг хайрлах тийм хэцүү байдаг юм бол? Тиймээ, хайр гэж хачин зүйл, хачин хачиндаа гайхамшигт зүйл. Бүтэхгүйг бүтээж, аль эсвэл дайснуудыг нэгдүүлж, эргэлзээгүй гайхамшгийг бүтээдэг зүйл. Гэвч эсрэгээрээ бол тэр юуг ч сөнөөж, бүр устгаж чадна.
Бурхан биднийг бүтээн, бусад амьтдаас ялгахын тулд бие биенээ хайрлах эрхэм сэтгэлийг өвлүүлсэн боловч ямар ч саад бэрхшээл, хэцүү зовлонгийн ард гарахад бидэнд үнэнчээр үлдэх тийм хайрыг цор ганцыг л заяажээ.
Цонхоор харахад наран тааламжтайяа мишээж, салхи намуухан үлээх нь хэн бүхний сэтгэлийг сэргээн, бас тэр нэгэн үгээр илэрхийлэмгүй сэтгэгдлийг төрүүлдэг. Голын усны харжигнах чимээ, ойгоос дуугарах шувуудын жиргээ ирээдүйг төгөлдөржүүлэн, гуньсан сэтгэлийг тайтгаруулна. Гэвч гадаа цас орон, салхи ширүүнээр шуурахад итгэл бадамлан ассан хэний ч сэтгэлийн гал унтран, нэг л баргар, сэтгэлийг шаналгаж эхэлдэг. Хайр ийм л учиртай. Тэр баяртай байвал би аз жаргалтай.
Бид ийм л байх учиртай юмсан. Гэвч энэ ариун хайр мунхгийн гайгаар дайсагналд хүрчээ. Юутай сайхан Хангай вэ гэх атлаа хаяад явахдаа хог үлдээж, ариун гол мөрөн минь хэмээн мөргөх нь холгүй ирчихээд адаг сүүлд нь хувцсаа угаасаар л... Энэ юуных вэ? Энэ бүхэн бидний хайраа ухамсарлаагүй, хайраа мэдрээгүй, хайрлуулдгаа ойлгоогүйн гай. Өөрсдийн шуналыг тэвчиж үл чадан, уур хилэн, атаа жөтөөний боол болсны илрэл. Хариуд нь бид өөрсдийн хайрлан, хүндэлдэг тэр гол мөрөн нь ширгэхийг, сайхан хангай нь наранд шарагдан хатахыг харж байна. Бид дайныг биш хайрыг л хүсч байна.
Хүмүүс мэддэг, мод хугалж, хог хамаагүй хаяж болохгүйг. Гэвч шунал нь, атаа жөтөө нь, тачаал нь тэр мэдлэгийг ялж, хийж болохгүй гэж ухамсар нь хэлсэн ч нэг л мэдэхэд өөрсдийн тусын тулд байгалийг золионд гаргадаг. Тэд өөртэйгөө тэмцэлдэн, ялж ялагдсаар, эцэст нь хайрын төлөө дайнд мордох болно. Хайрын төлөө аль эсвэл ухаарахын төлөө дайн ч гэж нэрлэж болох юм.
Дайн эхэлсэн л бол хэн нэгнийх нь ялалтаар дуусах учиртай. Тэр ялалтын өмнө өшөө хорсол, уур хилэн ундран хэн хэнийгээ тарчлаан зовооно. Дайнаас үлдсэн хэн нэгэн нь өөрийгөө ялсанд тооцох боловч үнэндээ ялагдал аль эсвэл там, ганцаардал гэх зовлонд унагах бөгөөд эцэст нь хов хоосон, өөр юу ч биш, харин ч дурсамжтайгаа үлдэн түүнтэйгээ зөрчилдөн, түүнийгээ санан, хоосон гансралд унах болно. Бид дайныг биш, хайрыг л хүсч байна.
Хайр... Хайр ийм л аугаа зүйл... Хамгийн чухал нь ухаарах л байсан ажээ. Байгаль эх ч тэр, хүн ч тэр бие биендээ хайртай гэдгээ, бие биенгүйгээрээ юу ч биш гэдгээ л эртхэн мэдсэн бол аз жаргалтай амьдрал ирэх байж. Бурхнаас өгсөн “хайр” гэдэг бэлгийг үнэлэн, ухамсарлахыг л хүлээж байна. Ийм л хайрын ачаар бид энэрэнгүй, нигүүлсэнгүй, аз жаргалтай амьдралыг цогцлоож чадна. Бид дайныг биш, хайрыг хүсч байна.
Ер нь сайн болсон гэж боджийгаа. Тэгээд шүүмжилхээр юм байвал хэхэ ойлгомжтой биздээ!
Энэ яг гарчиг нь өөр болцон юм байлээ. Жинхэнэ гарчиг нь "ХАЙР. ДАЙН БИШ..." гэсэн байсан байналээшд. Одоо өгцөн юм чинь яахавдээ.
Хайр дайн биш
Хэн нэгэн таны зүрхэн тус газарлуу онилж байна гээд нүдээ аниад төсөөлдөө. Та дайнд орж байна уу? эсвэл таныг онилж байгаа тэр нэгэн хамаагүйгээр өөр хэн нэгэнийг харж байна уу? Аль нь ч байсан хамаагүй ээ. Таныг онилсон байгаа шүү дээ. Гол нь таныг онилж байгаа нэгэн танруу сумаа явуулсны дараах үр дүн нь... Хэрэвээ та суманд оногдоод өвдөлт мэдрэх тэр үедээ таныг онилсон түүнийг үзэн ядаж байвал та дайнд байна гэсэн үг. Таны бодол хэн нэгэн манай талын хүн намайг шархдуулсан тэр дайсанруу сум явуулсан байгаасай л гэсэн хүсэл бас үзэн ядалтаар дүүрсэн байх болно. Харин эрс ондоогоор хэнийг ч үзэн ядалгүй, яг эсрэгээрээ өөр хэн нэгэнийг хайрлаж байвал та үүлэн дунд хөвж байна гэсэн үг. Таны бодол “танруу сум явуулсан тэр нэгэн буюу хайрын бурхан хайрлаж байгаа түүнрүү минь сум харавсан байгаасай” гэсэн хүсэл мөрөөдлөөр дүүрсэн байх болно.
Та хайр болон дайны аль альных нь дунд байна гээд ахиад төсөөлдөө. Тэгээд түүнийхээ төгсгөлийг төсөөл. Яаж ч төгссөн хамаагүй ээ. Таны хайрын төгсгөл ирмэгц та гүн гунигт автаж, танд үхмээр санагдаж ч магад. Магадгүй та үхсэн ч байж ч болох юм. Харин дайны төгсгөл. Энэ бол танд хэцүү байсан цагийн төгсгөл, таны гуниг гутарлыг арилгаж “дайн дууслаа” гэдэг үгийг сонсоод таны үрчгэр магнай хэр их тэнийхийг төсөөлж л чадахгүй байна. Та энэ үед “одоо л нэг сайхан амьдрах нь” гэж бодож бас магадгүй хайртай түүнрүүгээ яарах болно.
Зүгээр холоос аль алийг нь харахад хоюулаа л олныг хамарч, хоюулаа л хүмүүсийг гуниг гутрал мөн аз жаргалд автуулна. Аль аль нь таныг шархлуулж мөн шархдуулна. Гэвч хайр дайн хоёр хэзээ ч нэг газар зэргэлдээ байж чадахгүй. Учир нь “дайн хайрыг төгсгөж, дайны төгсгөл хайрыг авчирдаг”. Дайн хайранд уршиг тарих боловч харин хайр дайнд хэзээ ч тийм зүйл хийхгүй. Учир нь “хайр дайн биш”.
...хайр дайнд хандаж: “Би чам шиг биш.” гэж хэлжээ.
I сургуулийн 11г ангийн сурагч Л.Мөнх-Очир
“Хайр дайн биш” зохион бичлэгийн уралдаанд...
Энэ зураг нь


Монгол Улсын Математикийн 44-р олимпиадын шагналтнуудад медаль гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр МУИС-ийн 2-р байранд амжилттай болж өнгөрлөө... Энэ олимпиадаас манай сургууль 13 медаль, 3 алтан медалийг, харин манай анги 4 медаль, өнгө бүрээс нэжгээдийг авч бахдам амжилтыг үзүүллээ... Тэмүгэ маань алтан медаль, иж бүрэн компьютер авсан бол, Бямбаа, Мигаа 2 маань мөнгөн медаль, Оюундарь маань хүрэл медалиар энгэрээ мялаасан, Баяка багш маань бөөн бөөн шагнал хамсан, үнэхээр л шагналын хур буусан өдөр байв. За ингээд эхлээд товч зурган сурвалжлагаа хүргэе, маргаашнаас иж бүрэн, бас сонирхолтой зургуудыг тавих болноо...



Мигаагаас...