ХАЙРДАЙН БИШ уралдаанд /LMO/

2008-05-07 Админ бичсэн.
Ер нь сайн болсон гэж боджийгаа. Тэгээд шүүмжилхээр юм байвал хэхэ ойлгомжтой биздээ!
Энэ яг гарчиг нь өөр болцон юм байлээ. Жинхэнэ гарчиг нь "ХАЙР. ДАЙН БИШ..." гэсэн байсан байналээшд. Одоо өгцөн юм чинь яахавдээ.


Хайр дайн биш

Хэн нэгэн таны зүрхэн тус газарлуу онилж байна гээд нүдээ аниад төсөөлдөө. Та дайнд орж байна уу? эсвэл таныг онилж байгаа тэр нэгэн хамаагүйгээр өөр хэн нэгэнийг харж байна уу? Аль нь ч байсан хамаагүй ээ. Таныг онилсон байгаа шүү дээ. Гол нь таныг онилж байгаа нэгэн танруу сумаа явуулсны дараах үр дүн нь... Хэрэвээ та суманд оногдоод өвдөлт мэдрэх тэр үедээ таныг онилсон түүнийг үзэн ядаж байвал та дайнд байна гэсэн үг. Таны бодол хэн нэгэн манай талын хүн намайг шархдуулсан тэр дайсанруу сум явуулсан байгаасай л гэсэн хүсэл бас үзэн ядалтаар дүүрсэн байх болно. Харин эрс ондоогоор хэнийг ч үзэн ядалгүй, яг эсрэгээрээ өөр хэн нэгэнийг хайрлаж байвал та үүлэн дунд хөвж байна гэсэн үг. Таны бодол “танруу сум явуулсан тэр нэгэн буюу хайрын бурхан хайрлаж байгаа түүнрүү минь сум харавсан байгаасай” гэсэн хүсэл мөрөөдлөөр дүүрсэн байх болно.
Та хайр болон дайны аль альных нь дунд байна гээд ахиад төсөөлдөө. Тэгээд түүнийхээ төгсгөлийг төсөөл. Яаж ч төгссөн хамаагүй ээ. Таны хайрын төгсгөл ирмэгц та гүн гунигт автаж, танд үхмээр санагдаж ч магад. Магадгүй та үхсэн ч байж ч болох юм. Харин дайны төгсгөл. Энэ бол танд хэцүү байсан цагийн төгсгөл, таны гуниг гутарлыг арилгаж “дайн дууслаа” гэдэг үгийг сонсоод таны үрчгэр магнай хэр их тэнийхийг төсөөлж л чадахгүй байна. Та энэ үед “одоо л нэг сайхан амьдрах нь” гэж бодож бас магадгүй хайртай түүнрүүгээ яарах болно.
Зүгээр холоос аль алийг нь харахад хоюулаа л олныг хамарч, хоюулаа л хүмүүсийг гуниг гутрал мөн аз жаргалд автуулна. Аль аль нь таныг шархлуулж мөн шархдуулна. Гэвч хайр дайн хоёр хэзээ ч нэг газар зэргэлдээ байж чадахгүй. Учир нь “дайн хайрыг төгсгөж, дайны төгсгөл хайрыг авчирдаг”. Дайн хайранд уршиг тарих боловч харин хайр дайнд хэзээ ч тийм зүйл хийхгүй. Учир нь “хайр дайн биш”.



...хайр дайнд хандаж: “Би чам шиг биш.” гэж хэлжээ.



I сургуулийн 11г ангийн сурагч Л.Мөнх-Очир
“Хайр дайн биш” зохион бичлэгийн уралдаанд...

Энэ зураг нь

9 сэтгэгдэл:

Anonymous said... ( 7/5/08 23:55 )

зүгээр л гайхамшиг.. тэр зураг, бас зохион бичлэгийнх нь хоорондын харилцан холбоо, нууц хэлхээг нь хар даа... Аргагүй л манай ЛМО мөн дөө.. Учир нь “дайн хайрыг төгсгөж, дайны төгсгөл хайрыг авчирдаг" энэ бол үнэхээр оргил хэсэг нь байлаа.. Би муу бичлээ гээд байсан манайхан харин бүр будаа болчихсон харагдаж байнашдээ, за тэгээд амжилт!!!

Anonymous said... ( 8/5/08 00:27 )

За худлаа хүн явуулаад энэ уундаа одоо болимоор юмаа. 2 адин нь хоорондоо мангартаад л өөр хүн бичдэгггүй хэхэ!

Anonymous said... ( 8/5/08 00:31 )

хэхэ, харин тийн, гэхдээ л чинийх үнэхээр гоё болжээ... Яруу та 2-ын нэг нь яг ipod хожиж магад шүү...

Anonymous said... ( 8/5/08 00:35 )

goe boljee

Anonymous said... ( 8/5/08 00:42 )

yaruu bas oroltson yumuu, yarugiinhiig unshmaar bnashdee?

Anonymous said... ( 8/5/08 22:03 )

Goy boljee, yalanguya tugsgul n, yaruuginhiig taviarai

Anonymous said... ( 9/5/08 13:14 )

Zurj amjku geed bsan zurtsiim uu?

Anonymous said... ( 9/5/08 13:14 )

Yamar lag zurj bas bichsen yum be?

Anonymous said... ( 21/5/08 18:49 )

poooooh yostoi goy boljee.YANZTAI! ali deerees blogruu oroh geed chadku bsaar bgaad say l unshlaa.

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...