Миний одоо дурсах гэж байгаа энэ өдрүүдийг дэлхий дахин хэзээ ч мартахгүй гэдэгт би итгэлтэй байдаг. Энэ өдрүүдэд дэлхий түүхэнд болсон олон гунигт, гашуудалт үйл явдлууд болсон юм. Гэхдээ бүх юм 2 талтай байдаг шиг эдгээр өдрүүд манай ангийнхны хувьд баярын өдөр болсон ажээ.
2001 оны 9 сарын 11-нд Америкийн Нью-Иорк хотноо террористуудад барьцаалагдсан иргэний агаарын тээврийн онгоц “Дэлхий Худалдааны Төв”-ийн ихэр цамхгийг мөргөж хэдэн зуун хүний амийг авч одсон билээ.
Гэтэл 1990 оны 9 сарын 11-нд 131dg-ийн гишүүн, манай ангийн бахархлуудын нэг Билгүүн Улаанбаатар хотноо ноён Хүрэлбаатарын гэрт мэндэлсэн байх юм. Энэ бол баярт явдал мөнөөсөө мөн. Манай ангийнхны хувьд тэмдэглэлт өдөр.
1941 оны 9 сарын 7-нд Номхон далайд байрлах Америкийн Усан онгоцны гол флотууд бүхий Pearl Harbor буюу Сувдан Эргийг Арлын Япон улсын агаарын зэвсэгт хүчин гэнэдүүлэн довтолж бас л хэдэн зуун хүнийг нөгөө ертөнц лүү авч одсон түүхтэй.
Хожмын их аймшгийн эхлэл энэ өдөр, гэхдээ 1991 онд манай бас л нэг бахархал, бүүр сургууль, улсын бахархал Бямбажав маань нарт хорвоод эхний удаа уйлж, хүн болоод айсандаа чарлажээ.
Ийнхүү энэ хоёр “эсэргүү” АНУ-ын дайсан, МNG-ийн бахархлууддаа төрсөн өдрийн гал халуун мэндийг ангийнхныхаа өмнөөс болон блогийн нийт хэрэглэгчдийнхээ өмнөөс хүргэж байнаа.
Төрсөн Өдрийн Мэндийг Хүргэе.
Өнөөдөр манай ангийнхан ЖА-ийн үүрэгт ажлыг хүлээн авч хийж эхэлсний 2 дахь, шинэ хичээлийн жилийн 2 дахь долоо хоног, хичээл эхлээд 2 дахь Даваа гараг гээд тоочоод байвал дуусахгүй их баярыг тэмдэглэж болохоор тэмдэглэлт өдөр байлаа.
Хичээлүүдэд дунджаар 11,5 хүүхэд /алгебрийг эс тооцвол/ суун, түүхэнд орохуйц ирцийг бүрдүүлж чадлаа. Эхний цагийн яриан дээр Намрын Спартакиадын дүн, аварга ангийг зарлан, түүгээр нь манай 11г ангийнхан шалгарч баяр дээр баяр боллоо. Гэвч манайхан ЖА хийгээд бүгд тараад зогссон байсныг хэлэх үү, хэтэрхий даруухан зантайдаа ч тэр үү их нижигнүүлсэн алга ташилтаар баяраа тэмдэглэж /эхлүүлж/ чадсангүй ээ. Гэхдээ хүүхэд бүхэн сэтгэл дотроо, бусад ангийнхны WOW гэх дууг сонсоод, хэдхэн хором ч атугай 11г ангийн гишүүн гэдгээрээ бахархсан байх гэдэгт Админ миний бие итгэлтэй байнаа.
Яриан дээр бас нэгэн баярт мэдээг зарласан нь эхний 7 хоногийн “МАНЛАЙЛАЛ” уралдаанд Баянбат багштай 11г анги түрүүлсэн тухай юм. Түрүүлэх түрүүлэхдээ жижүүр анги хийсэн Эрдэнэбаатар багштай 11в-ээс их оноо авч түрүүлсэн. Энэ бол гайхамшиг биш гэж үү.
Эхний цаг дээр хоцорсон 30 хавьцаа хүүхдүүдийн нэрийг бичиж авах их ажлыг нэг хэсэг нь, тэднийг анги ангид нь чимээ шуугиангүй амжилттай оруулах асар хариуцлагатай ажлыг нөгөө хэсэг нь, долоо хоногийн ангийн ариун цэвэр, цэвэрлэгээний тухай бүхнийг илтгэх бланкийг анги ангид нь тараах нүсэр ажлыг зарим хэсэг нь, эрхэм багш нар маань хичээлээ зохих ангид нь зохих цагтаа орж байна уу гэдгийг цөөнх хэсэг нь хариуцаж авсаар эхний цаг Газарзүй тун хурдан өнгөрлөө. Миний бие өөрөө хичээлдээ суугаагүй ямар нэг юм хийж явсан учраас юу орсныг үнэндээ мэдэх юм алга. Чатанд суусан хүмүүс нь биччээрэй.
Багшийн цаг дээр шинэ хичээл, гармоник хэлбэлзэл гэдэг хичээл үзсэн. Бөөн график, бас дахин график, ахиад нэг график, даалгавар нь ч график.... Тэгээл дуусав.
Харин биологийн багшийн 2 цаг дээр манай ангийн эрэлхэг хүчит, бяр тэнхээт залуус нь Номын сангаас зарим номнуудыг хайрцаг хайрцгаар нь сургуулийн ард талын складанд зөөж, чихэж оруулан, бүр өөрсдөөсөө том шүүгээ, өөрсдөөсөө хүнд хайрцагтай ном зөөсөөр хичээлдээ сууж даанч чадсангүй. Хичээлд охидууд суусан, тэдний өгсөн мэдээгээр хичээл дээр Амьдралын төлөө тэмцэл сэдвийг тэмдэглэсэн бололтой. Гэтэл зарим нь ердөө 3 үг л дэвтэр дээрээ бичсэн гэж байгаа.
За тэгээд 2:30 минутаас сургуулийн их цэвэрлэгээг эхлэх байсан болохоор ангийнхан тал тал тийшээ, шаал ондоо зорилгоор таран одсон. Зарим нь гэртээ харьж хувцсаа солино гэж байхад, зарим нь хоол иднэ л гэнэ, зарим нь РС тоглоно ч гэх шиг. Муугаараа муу хөлбөмбөг минь л алга.
АДМИН нь нуухгүй ээ, бас ичихгүй, өдий том болчихоод РС тоглосноороо. Бөөн баяраа тэмдэглэсэн юм чинь. Гэхдээ нэг зүйлийг ойлгосон. Цаад олимпиадын хэдэн нөхөд чинь РС-ний давтлага л зунжин хийсэн бололтой юм, аймаар болсон байна лээ.
Цэвэрлэгээг давхар давхраараа, шатан дээр, хүзүүвчинд хийсэн. Хамгийн эхэнд давхрынхаа цэвэрлэгчийнхээ тусламжтайгаар 2 давхрынхан дууссан. Би өөрөө их баяртай байгаа гээл...
Тэгээд 1 давхрынхан, шат гээл үргэлжилж өгсөн. Манай шалны мод, нойтон алчуур, хөөстэй саван, бохир устай хувингаар зэвсэглэсэн дайчид маань миний бодлоор маш сайн сургуулийг угаасан. Зарим хүмүүс гайхаад хараад байсан, захирлаас авахуулаад.
Үндсэндээ 5 цаг гэхэд дууссан бөгөөд хамгийн сүүлд буюу баян ходоод, ирэх цэвэрлэгээний торгон жолоогоор 4 давхар шалгарсан. Тэдний шалтаг нь 4 давхраас бууж ирэх гэсээр байгаад хоцорсон гэж байгаа.
Үүдэнд орой болтол ангийн жижүүр хүүхдүүд зогсоно. Төөгөө, ангийн дарга, Сүхбат 10 орчим хүүхэд гээд байгаа.
Мөн өнөө орой Орос 3-р сургууль дээр болох “нэр нь тодорхойгүй” Математикийн багийн олимпиадад манай ангийн Бямбаа, Тэмүгэ хоёр оролцоно. Ямар амжилт үзүүлснийг хамгийн түрүүнд блогоос...
Энэ өдрийн эхний цаг дээр манай ангийнхан ЖА-ийн үүрэгт ажлыг Эрдэнэбаатар багштай 11в ангиас хүлээн авсан. Мэдээж захирал, Амартүвшин багш гээд хэдэн нөхөд хэлдэг хэдэн үгээ хэлсэн. Манайхан дараа нь объектуудаа хүлээн авлаа.
Баяка багшийн цаг дээр алгебрийн ном тарааж өгчихөөд зун олимпиадад оролцохоор хилийн чанад руу жолоо залсан 5 нөхөд маань замынхаа сонин хачныг ангийнхандаа хуучилсан.
Эхлээд Тэмка, Оюундарь, Бямбаа нарын Вьетнамын адал явдлыг Тэмка ярьж өглөө. Тэдний ярьснаар нээлтнээс хоцорсноос авахуулаад зорчигчдын нэрнээс нэр нь хасагдсанаас авахуулаад онгоц нь хойшилж, хоцрохоо дөхсөн гээд нэлээн адал явдалтай аялал болж өнгөрчээ.
Харин Мигаа, ЛМО 2 маань галт тэргээр явахдаа Бат-Орших багшийн notebook-ний ачаар нээх уйдаагүй тухайгаа, бодлогоо хэрхэн бодсоноо, ямаршуухан бодлого ирснээ, хир амжилт үзүүлснээ, гээд ярьж байтал хонх дуугарсан. Тэгээд үргэлжлүүлсэнгүй. Үргэлжлүүлсэн бол визний хугацаа дууссан, машинаар УБ-т ирсэн гээд их түүх өгүүлэх байлаа.
Англи хэл дээр Фуртадогийн намтрыг үргэлжлүүлэн Британий Хатан Хааныг судлаад их гайгүй хичээл ороод байгаа. Биеийн тамир ороогүй, оронд нь охидуудаар минь заал цэвэрлүүлсэн бололтой, эвий дээ.
За тэгээд жижүүр анги хийж байгаа болохоор хариуцлагатай ажиллаж, Батка маань сургуулийн ойр хавьд тоглож байгаа хүүхдүүдийн хөлбөмбөгийн 5 орчим бөмбөгийг хураасан.
Мөн энэ өдөр сургуулийн спартакиадын техникийн зөвлөгөөн болж, ямар ямар төрлүүд байгаа талаар, хэрхэн зохиох, оролцох талаар сануулга өгсөн байгаа.
Үдээс хойш нэг давхрынхан буюу Зоогий, Золоо тэргүүтэй хэдэн нөхдүүд жижүүрийн ажлыг гүйцэтгэсэн.
Хооллосон нь ба хөгжилдсөн нь хэмээх ЗУРГААДУГААР БҮЛЭГ
Багш нарыгаа явуулчихаад Гал тус бүрийн Тогооч нар үндсэн ажилдаа орж хэн нь Жангум бэ гэдгээ үзэхээр шийдлээ. Золжаргал, Хулан, Цэцэгдэлгэр нар галынхаа даварсан хөвгүүддээ Будаатай хуурга хийж өгөхөөр шийдсэн бөгөөд, тэдний эсрэг талд Цолмон, Будмаа, Мөнхзаяа нарын галынхан Цуйван хийж өрсөлдсөн. Яг энэ үеэр 2 багийн хөвгүүд эрх чөлөөг энэ биеэрээ мэдрэн хөлбөмбөг, агаарын теннис, дээс гээд тоглож болох л бол юуг хамаагүй ашиглан жинхнээсээ амарч байваа гэж.
Гэтэл гэнэт БЕК-ийн галд гэнэт бослого гаран Золжаргалаар удирдуулсан охидын арми удирдлагаа сайн ажиллаж чадахгүй байна хэмээн /хоол хийхэд тусалсангүй ээ гэсэн шалтгаанаар, Өлзийгийн хамгийн сүүлд хүрсэн бөмбөг шанагыг нь шүргээд өнгөрсөн шалтгаар/ огцруулах шаардлага хүргүүлэв. Гэвч Халхын Сайн эр Билгүүн "БЕК" үл тоосон тул Баасан эмээгийн адилаар уур нь багтаж ядсан Золжаргал хатагтай түүний толгойг шанагаар цохиж KNOCK-OUT-нд оруулаваа. Сэргэлт авсан Билгүүн тун хурдан арга хэмжээ авч санал хураалт хийсэн ч хөвгүүдийн олонхийн саналаар Билгүүн ажилдаа үлдэв.
Харин хөрш улсад нь амар жим цаг ирж, бүгдээрээ хамтдаа дээсэнд орон, нутагтаа зорчих визээ чөлөөтэй өгөх болсны ачаар COSMOPOLITAN хот болоод цэцэглэн хөгжиж байв. Дээсэнд орох тэмцээнээ гадны хүн Uundaa-д хэд хэд алдсан учраас нутгаасаа албадан хөөж гаргав. Харин Яруу хөлний гэмтэлтэй гээд Хөлбөмбөгөө тоглохгүй, чадахгүй гээд дээсэнд орохгүй нэг л сонин байдалтай суусаар л байв. Тэр дотроо юуны учир толгойндоо цохиулаваа гэж бодсоор байсан ажгуу.
Хүсэн хүлээсэн хоолны цаг зарим нэгнийх нь ходоодноос vibrator-дох мөчтэй таарч ирснээр хоолоо идэх гэж бүгдээрээ өөр өөрийн гал дээр аяга тавгаа барин цуглаваа гэж. БЕК-ийн галынхан гэдсээ цадтал, хэд хэд нэмцгээн будаатай хуургаа /БЕК-ийн айлдснаар будаатай шөлтэй хуурга/ амаа олохгүй идэж байв. Харин нөгөө галынхан хүн ихтэйгээсээ ч тэр үү, орцоо багадуулснаасаа ч тэр үү зарим нэг иргэд нь цадаагүй гэж шивнэлдэн байв.
Хоолны дараа хөлбөмбөгийн холимог оддын тоглолт эхлэх мөч ирсэн ажгуу. Гэхдээ аяллын нууц, Яруугийн зүүдний учир тайлагдах арай болоогүй, адал явдал үргэлжилсээр...
Дэмийрэл ба зөгнөл хэмээх ДӨТГӨӨР ДЭД БҮЛЭГ
Яруу өөрөө ч мэдэхгүй нэгэн харанхуй газар ирчихсэн байв. Яаж ирснээ санахгүй, гарах гарц ч байхгүй. Тэр харамсаж байв, яах гэж энд орж ирсэндээ. Гэнэт урд нь хачин дуу хоолой гаран түүнийг харууслын бодлыг тасалдуулав." Яруу тийшээ явах ёсгүй" гэх дуу яг л урдхан талд нь гарлаа. Яруу уул нь бол зоригтой хүн. Гэхдээ ийм байдалд ямар ч хүн айхгүй байхын аргагүй билээ.
"Энд хэн байна?" Яруу хашгирлаа. Гэнэт урдаас хачин муухай харахын аргагүй халтар царайтай дэлдэн чихтэй хүн биш, хулгана гэхэд хулгана биш, муур ч биш, юу ч биш нэг амьтан гарч ирэв. Гэвч энэ амьтан түүнд нэг л танил санагдав.
"Яруу Гүнжийн Сүм лүү явах ёсгүй. Та надад амлаач"
"Чи хэн бэ? Хэн болоод надад заагаад байгаан?"
"Намайг Фобби гэдэг. Би бол азгүй зарц. Тэнд таныг таагүй явдал хүлээж байна. Явж болохгүй."
"Лайтай, сонин царайтай айн? Хэн чамайг явуулаав? Ундрал надаар тоглоодох гээ юу?"
"Ундрал гэж хэн юм? Маггли уу? Намайг хэн ч явуулаагүй. Гэхдээ тэнд Хэн Гэдгийг Нь Чи Мэднэ байгаа, бас төлөвлөгөө боловсруулж байгааг би мэдэж байна."
"Хаха, чам шиг муу амьтны үгэнд хэн итгэхийн? Батлах юм байгаа юм уу? Тэгээд ч би тэр нөгөө чиний мэддэг Хэнийг чинь мэдэхгүй. Би багшийгаа олох хэрэгтэй байна. Хаашаа явсныг нь чи мэдэхүү?"
" Хэлбэл тийшээ явахгүй гэж амал"
Яруу хэсэг бодов. "Тэгье."
"Тэд гадаа таныг хүлээгээд зогсож байгаа"
"За за, эр хүн хэлсэндээ гэдгийн. Би буцлаа."
Яруу найзууд руугаа ирсэн замаараа буцахаар шийдлээ. Гэвч тэр замаа олсонгүй. Гэнэт нэг хүчтэй юмаар толгой руу нь цохих шиг болов. Яруу ухаан алдан уналаа.
Эхний хичээл дээрээ Физикийн багш Шалгалт авав. Авах авахдаа бүгдийг нь унагаахаар авав. Унагах унагахдаа навс унагаахaap авав.
Энэ жилийн ерөнхий шалгалтын физикийн хичээлийн материалаас зах зухыг нь хийхэд манай ихэнх нөхөд жаахан хангалтгүй хийчих шиг боллоо. Шалгалтын дараа хүүхдүүд Онон багшийн заасан ТҮЛХЭХ МАРКЕТИНГийг Оюунчимэг багш гарамгай хийв хэмээж байлаа. Нэлээн олон хүүхэд физик сонгох байсан бодлоо орхисон байхаа.
Тэгээд Баяка багш маань шалгалтын материалаа тарааж өгөөд, гаргаж буй алдаануудыг тайлбарлан, нэрийг нь хэлээгүй ч зарим нэгнийг нь жаахан зэмлэлээ. Сургуулийн захиргааны бидний ариухан сэтгэлээр тоглосны гайгаар бид хуваарь өөрчлөгдснийг мэдэлгүй тарах гэж яваад үүдэн дээр Баяка багштайгаа дахин тааралдаж хичээлийн танхимдаа орсон.
Гэхдээ хичээл хийсэнгүй, харин ангийн урьдчилсан ажлаа хийв. 9 сарын 7-оос хүлээн авах ЖА-ийн ажлыг /Жорлонгийн Атаман биш шүү/ хэрхэн хийх талаар заавар өгөн, зохих ажлыг хэсэг хүүхдүүдэд хуваарилж өгсөн.
Дараа нь хичээл сонголтыг хэрхэн хийх талаар заавар өгөөд, 9 сарын 8-нд болох Сургуулийн Спартакиадад хэрхэн оролцох талаар ярилцсан.
Урьдчилсан байдлаар Хөлбөмбөг, Гүйлт /эр, эм/ /Золжаргал, Улсын Аварга Оргил/ , Буухиа гэсэн төрлүүдээс баараггүй алт, ойрын зай, байрнаас урт, бөхийн төрлүүдээс медаль зулгаан багийн дүнгээр өнгөрсөн жилийн амжилтаа ахиулан АВАРГА АНГИ болох, энэ жилийн бүх тэмцээний түрүүг авах аварга санаагаа хэрэгжүүлж эхлэхээр тохирлоо . Оролцох бүрэлдэхүүнийг бид маргааш тодорхой болсон даруйд нь шууд хүргэх болноо.
Хичээлийн дараа охидууд гэр гэр лүүгээ, хөвгүүд ч гэр лүүгээ /2 дахь гэрлүүгээ/ явсан. Хөвгүүдийг тандвал Cyber хорооллын тансаг харшдаа цуглаад Дота, CS, Net зэрэг өөрсдийн дуртай зүйлсээ хийн алжаалаа тайлж байв. Харин Game Arena-д манай ангийн дотагийн шигшээ 11а ангийнханд ДОТА тоглон харамсалтайгаар, эцсийн мөчид хожигдсон тухай баттай бус эх сурвалжийн мэдээ манай блогийн удирдах газар ирсэн байна. Бид мэдээллийг нягтлан маргааш та бүхэнд хэн хэн тоглосон яг яасан тухай, аргагүй хожигдол уу, азгүй явдал байв уу гэдгийг шуурхай хүргэх болноо
Маргааш биднийг ЖА хүлээн авах ёслол, Сургуулийн Спартакиадын Техникийн зөвлөгөө тус тус хүлээж байна. Мэдээж бүгдийг Блогоос...