Таны хэзээ ч хараагүй 50 зураг!!! /Цуврал-2/

2010-07-30 uundaa бичсэн.
Нийтлэл маань нөхдүүдэд маань таалагджээ. Ойрд хараагүй их сэтгэгдэл, нэлээн удаан үзэгдээгүй хүмүүсийн бичснийг хараад их баярлалаа. Магадгүй ахиад өөр өөр ийм цувралууд зөндөө л гарахаар их арвин зургийн цомогтой гэдгээ мэдлээ.
Өмнөх үг дээр нь илүү дутуу юм бичиж чилээгээд яахав, гэхдээ Японы хэд маань нийлж байгаад ядаж нэг хэдэн зургаа тавиад, Энхүүш маань аяллын сониноо зурагтайгаа нийтлээд, бусад хэд маань яажшуухан байгаагаа тавиад байхад л хангалттай шүү дээ гэж. За ингээд ТАНЫ ХЭЗЭЭ Ч ХАРААГҮЙ 50 ЗУРАГ цувралын сүүлийн хэсгийг танд хүргэхэд бэлэн боллоо. Тавтай сууж, таалан соёрхож, тайван сэтгэгдлээ бичээрэй :D

5-р сарын 15-ны өдөр цугласан бидний хэсэг нөхөд

2010-05-30 Zoog!! бичсэн.
Сайн байцгаана уу? Ангийн андуудын амар мэндийг мэдээд 131dg-ийнхний цахим уулзалтын газартаа нэгэн нийтлэл орууллаа.
Хавар цаг ирээд, хичээл номын мөр хөөгөөд, шалгалт шүүлгээ амжилттай өгөөд завгүйхэн л гүйж яваа та бүхэндээ Уундаагийнхаа төрсөн өдрөөр цугласан хэсэг нөхдийн адал явдалтай аялалын масшрутыг зураг хэлбэрээр хүргэе гэж бодлоо.
Төрсөн өдрийн баярын багийнхан маань 10 жилийн дурсамжийг санагдуулам нөгөө л ПС-нийхээ газарт цуглацгааж, дадал болсон цайны газраараа цааш үргэлжилсэн юм.

FC Мазаалай УАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ.

2010-03-22 uundaa бичсэн.
Энэ сарын 17-оос 20-ны өдрүүдэд Орхон аймгийн Эрдэнэт хотноо Монгол Улсын Аварга Шалгаруулах заалны хөлбөмбөгийн залуучуудын ангиллын тэмцээн амжилттай явагдаж өнгөрөн дүнгээ гаргаж, аваргаа тодрууллаа. Энэхүү тэмцээнд манай 131dg-г төлөөлөн Д.Батцэнгэл болон Г.Зол-Эрдэнэ нар маань Мазаалй клубын бүрэлдэхүүнд багтан тоглолоо. Нийт 13 багийн 150 орчим хөлбөмбөгчид хүч чадлаа сорьсон тус тэмцээнд өнгөрсөн жилийн аварга Мазаалай клуб мөнгөн медаль хүртсэн баяртай мэдээг хүргэж байна. Батцэнгэл, Зол-Эрдэнэ нар маань өөрсдийн үүргээ биелүүлэн, чадварлаг тоглолтыг үзүүлэн, хөгжөөн дэмжигчид, ангийнхныхаа итгэлийг алдсангүй. Алтан медалийг Хоромхон клуб, хүрэл медалийг ШУТИС-ийн баг тус тус хүртжээ. Ингээд хөлбөмбөгийн хослолдоо баяр хүргэн, цаашдынх нь спортын кареерт нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе. Тун удахгүй зурагтай нийтлэлийг зөвхөн 131dg.com-оос...

...Төрсөн өдрийн мэнд хүргэe...

2009-07-31 Zoog!! бичсэн.

Өнөөдрийн энэхүү билэгт сайн өдөр ангийн анд, өөрийн нэрээ олимпиадын тавцанд олон удаа аварга хэмээн дуудуулж байсан Мөнх-Очирын маань 19 дэх төрсөн өдөр тохиож байна... Тэрээр ангийн эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон блогийг маань санаачлагчдын нэг төдийгүй ангийн төлөө өөрийн амь биeээ үл хайхран зүтгэж байсан билээ... Түүнд ангийн хамт олны өмнөөс төрсөн өдрийн мэндийг хүргээд 19 дэх жилдээ пс хашрааж буйд нь баяр хүргэe!!! [ккк жаахан уран сайхны хэтрүүлэг оруулчлаа]

Photo News: Ном, Сонины өдөрлөг дээрээс...

2009-06-21 uundaa бичсэн.
Өнөөдөр УИД-ын хажууд байрлах АДИДАС дэлгүүр дээр хөлбөмбөгийн тайлбарлагч Б.Батзаяагийн "Миний Мэдэх Хөлбөмбөг" болон Сэлэнгэ Пресс Хэвлэлийн компаниас эрхлэн гаргаж эхэлж буй "Хөлбөмбөг" сонины нээлтийн өдөрлөг явагдаж өндөрлөлөө. Энэхүү өдөрлөгт манай гишүүд болох Д.Батцэнгэл, Г.Зол-Эрдэнэ, А.Ундрал нар оролцсон бөгөөд тэд номны орчуулгын багт багтан, сонины редакцид сэтгүүлчдээр ажилласан билээ. Та бүхэн энэхүү номыг 17,000 төгрөгийн үнэтэйгээр Даваа гарагаас эхлэн номын бүх цэгүүдээс худалдан авах боломжтойгоос гадна сониныг сонин борлуулах цэгүүдээс 800 төгрөгөөр худалдаж аваарай..Ингээд уг өдөрлөгөөс хийсэн фото сурвалжлагыг хүргэж байна...

Photo News: Мазаалай баг мөнгөн медаль хүртлээ!!!

2009-06-17 uundaa бичсэн.
Энэ сарын 8-14-ны хооронд Монголын Хөлбөмбөгийн Холбооны Залуучуудын Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн МХХ-ы ногоон талбайд амжилттай явагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд хот хөдөөгийн нийт 15 баг өрсөлдсөн нь ойрд сонсогдоогүй их тоо бөгөөд энэ удаа манайхнаас Д.Батцэнгэл, Г.Зол-Эрдэнэ нар Мазаалай багийн бүрэлдэхүүнд багтан хурд хүч, авьяас чадвараа сорьсон юм. 15 баг 4 хэсэгт хуваагдан тоглоход С хэсэгт Мазаалай баг Шарын гол, Хасын Хүлгүүд, Хүлэгтнүүд гэсэн багуудтай тааран тоглосон юм. Хэсгийн эхний тоглолтоо хөдөө орон нутгийн төлөөлөгч Шарын Гол багтай хийж Д.Батцэнгэлийн хийсэн гоолын ачаар 2:0-ээр хожиж, улмаар шинэхэн баг Хүлэгтнүүдийг 4:1-ээр бут ниргэн, хэсгийн сүүлийн тоглолтондоо Хасын Хүлгүүд багтай 1:1-ээр тэнцснээр хэсгээсээ нэгдүгээр байраар гарчээ. Ингээд шөвгийн наймын чухал хариуцлагтай тоглолтоо сүүлийн үед Монголын хөлбөмбөгийн ертөнцөд шуугиан тарин гарч ирээд байгаа Сэлэнгийн Халиун-Од багтай хийн, 1:1-ээр тэнцэн улмаар торгуулийн цохилтоор буулган авчээ. Ингээд медалийн төлөөх гэж хэлж болох шөвгийн 4-ийн тоглолтоо заналт өрсөлдөгч Хоромхон багийн эсрэг хийн 2:0-ээр хожин алтан медалийн тоглох эрхтэй болсон юм. 6-р сарын 14-нд болсон 2009 оны Залуучуудын /U-21/ УАШТ-ий шигшээ тоглолт Улаанбаатар Дээд Сургуулийн багтай Улаанбаатарын Мазаалай баг хийсэн бөгөөд энэхүү тоглолтонд манай 2 төлөөлөгчид болох Д.Батцэнгэл, Г.Зол-Эрдэнэ нар гараанд багтан тоглосон юм. Ингээд уг тоглолтоос хийсэн зурган сурвалжлагыг та бүхэнд хүргэж байна....

Финалын тоглолт- Улаанбаатарын Мазаалай vs Улаанбаатар Дээд Сургууль
Футзалны Залуучуудын улсын аварга болсон Мазаалай баг энэхүү амжилтаа том талбайд давтаж чадах эсэх нь сонирхол татаж байсан юм. Тэдний энэ удаагийн өрсөлдөгч нь улсын шигшээгийн хэд хэдэн тоглогчдыг багтаасан УБДС байлаа...
Завсарлагаа боллоо. Онооны харьцаа 1:1. Булангийн цохилтоос Мазаалай багийн ахлагч Эрдэнэболд эхний бөмбөгийг оруулсан бол удалгүй улсын шигшээгийн тоглогч Н.Цэдэнбал хаалттай цохилтоос тоог тэнцүүлсэн юм. Г.Зол-Эрдэнэ төвийн хагас хамгаалалтанд, Д.Батцэнгэл төвийн хамгаалалтанд тун амжилттай тоглож байв.
Онооны харьцаа 3:1. Солонгос легионер Цэнгэлд маань хамраа гэмтээлгэн байж нэг гоол хийсэн бол үүний дараа шигшээгийн довтлогч Б.Түмэнжаргал тооны зөрүүг холдуулан байдлыг хүндрүүлэв. Мазаалай багийн дасгалжуулагч Энхболдбаатар довтлогоог эрчимжүүлэх зорилгоор манай Зоогийг сэлгээний сандалд суулгалаа. Зоогий маань лав Мөрөнтэй хийсэн тулаанд ялснуу гэхээс ялагдаагүй..
Тоглолт дууслаа. Тоо 3:1...Мазаалай баг эцсийн мөч хүртэл тэмцэлдсээр тоглолт өндөрлөлөө.
Тэмцээнийг сурвалжилсан 131dg-ийн баг. Нямхүү 3 болон Нацгаа, Өлзий нар...Зургийг Уундаа..
Медаль гардуулах ёслолын үеэр...Дараа жилийн наадам даанч хол байна даа...

2009 оны Залуучуудын Улсын Аварга Шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Мазаалай клуб...Мазаалай клубын тамирчин - 131dg-ийн гишүүд. Баруун гар талаас: Д.Батцэнгэл, М.Өлзийхутаг, Г.Зол-Эрдэнэ

Ийнхүү УАШТ өндөрлөлөө. Дараа жилийн тэмцээнээс алтан медаль авахыг хүсье. Тэгэх ч боломжтой баг энэ удаа Мазаалай клубээс тоглосон. Багийн ихэнх тоглогчид дараа дараагийн тэмцээнд оролцох боломжтой байсан учраас ингэж хэлж байгаа юм. Хөлбөмбөгийн ногоон талбайд биднийг энэ зун олон тэмцээн хүлээж байна. Сонирхогчдын хөлбөмбөгийн Боргио Кап болон Насанд хүрэгчдийн лигт манайхан төлөөлөгчдөө оруулах бололтой. Мөн 7 сарын сүүлээр зохиогдох Асуулт Кап тэмцээнд манайхан цомоо хамгаалах оролцох билээ.. Ингээд тус тэмцэнд амжилттай оролцсон андууддаа баяр хүргэн, цаашдын кареерт нь амжилт хүсье!!!