Photo News: Мазаалай баг мөнгөн медаль хүртлээ!!!
2009-06-17
uundaa бичсэн.



Футзалны Залуучуудын улсын аварга болсон Мазаалай баг энэхүү амжилтаа том талбайд давтаж чадах эсэх нь сонирхол татаж байсан юм. Тэдний энэ удаагийн өрсөлдөгч нь улсын шигшээгийн хэд хэдэн тоглогчдыг багтаасан УБДС байлаа...

Завсарлагаа боллоо. Онооны харьцаа 1:1. Булангийн цохилтоос Мазаалай багийн ахлагч Эрдэнэболд эхний бөмбөгийг оруулсан бол удалгүй улсын шигшээгийн тоглогч Н.Цэдэнбал хаалттай цохилтоос тоог тэнцүүлсэн юм. Г.Зол-Эрдэнэ төвийн хагас хамгаалалтанд, Д.Батцэнгэл төвийн хамгаалалтанд тун амжилттай тоглож байв.

Онооны харьцаа 3:1. Солонгос легионер Цэнгэлд маань хамраа гэмтээлгэн байж нэг гоол хийсэн бол үүний дараа шигшээгийн довтлогч Б.Түмэнжаргал тооны зөрүүг холдуулан байдлыг хүндрүүлэв. Мазаалай багийн дасгалжуулагч Энхболдбаатар довтлогоог эрчимжүүлэх зорилгоор манай Зоогийг сэлгээний сандалд суулгалаа. Зоогий маань лав Мөрөнтэй хийсэн тулаанд ялснуу гэхээс ялагдаагүй..

Тоглолт дууслаа. Тоо 3:1...Мазаалай баг эцсийн мөч хүртэл тэмцэлдсээр тоглолт өндөрлөлөө.

Тэмцээнийг сурвалжилсан 131dg-ийн баг. Нямхүү 3 болон Нацгаа, Өлзий нар...Зургийг Уундаа..

Медаль гардуулах ёслолын үеэр...Дараа жилийн наадам даанч хол байна даа...


2009 оны Залуучуудын Улсын Аварга Шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Мазаалай клуб...

Ийнхүү УАШТ өндөрлөлөө. Дараа жилийн тэмцээнээс алтан медаль авахыг хүсье. Тэгэх ч боломжтой баг энэ удаа Мазаалай клубээс тоглосон. Багийн ихэнх тоглогчид дараа дараагийн тэмцээнд оролцох боломжтой байсан учраас ингэж хэлж байгаа юм. Хөлбөмбөгийн ногоон талбайд биднийг энэ зун олон тэмцээн хүлээж байна. Сонирхогчдын хөлбөмбөгийн Боргио Кап болон Насанд хүрэгчдийн лигт манайхан төлөөлөгчдөө оруулах бололтой. Мөн 7 сарын сүүлээр зохиогдох Асуулт Кап тэмцээнд манайхан цомоо хамгаалах оролцох билээ.. Ингээд тус тэмцэнд амжилттай оролцсон андууддаа баяр хүргэн, цаашдын кареерт нь амжилт хүсье!!!
11 сэтгэгдэл:
Иииииб нь нэг иймэрхүү л юм хийж байх шив дээ... Сурсан мэдсэн юм байхгүй, сул чөлөө гарвал бөмбөгөө өшиглөөл.... Гэхдээ 131dg-ийнхэн Чадышдээ, болно оо болышдээ...
@Зоогий: ...хэхэ, биднийгээ бодуул төмөр зүүсэн шигээ л яваам даа нтр...маргааш нэг сайхан тоглоё оо, харин та тасалж болкү шүү гээл...
Төмөр нь шал хэрэггүй л дээ, дээрх үг нь чухал байлаа хэхэ... Зааа даргаа!!!!
oo laitai bugded in bayr hurgey araggui l ta nar 131dgiin gishuud yumdaa gej
Eedeegiin shipi , Zoogii 2 Murun-d yalagdaaguee! :D ZZA CONGRAZ!
Зааа ойлгосооон, чиний шипи мөнгөн мeдаль авсан хэхэ,,, Зоогийдоо баярлалаа хаха
Баяр хүргэеээ амжилт лаагаад өг
Aimar.Bayar hurgey.Nyamhuu 3 uu? hehe.Asuult cup-d tsomoo hamgaalnaa...
Wow bayar hurgey!! tsaashdiinh temtseend amjilt husey aa!
zanalt ursuldugch bhda yahaw de uundaa.haha, manaihan neere hulbumbug ntreer bol tasarchjee..ter "mini" biluu surguuliin urd taliin talbaig ch mun eleesen dee, zagnuulan baij ntr, ternii ur dun ch garch baih shig bna, mun uursdiin setgeliin chin zorig awiyas chadwar geel ih yum bii.za bayr hurgey, tsaasha ulam erchtei!
ushigluud ug
ushigluud ug ..! ^_^
ooo zoooz lagar yavad 5 honohod yum yum boldin bnada
Post a Comment
Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...