Зүгээр л Нэг Сайхан Анализ

2011-10-26 Think Twice бичсэн.
Би саяхан нэг бичлэг үзлээ. Бичлэг нэг лам бололтой гар 4-н жилийн турш юм уу даа бясалгал хийж байгаад гарч ирж хүмүүстэй уулзаж байгаа тухай юм байна. Мань гуч гаран насны гар дөрвөн жилийн өмнөөс гэрээс гаралгүй бясалгал хийсэн гэх юм. Мань гарыг тэр нэг гэрээсээ дөрвөн жилийн дараа гарч ирнэ гээд гадаа нь бөөн дагуул юмнууд нь шавчихжээ. Тэр гэрээс төд удалгүй ээж нь бололтой нэг хүн бас нэг лам бололтой нөхрөөр хөтлүүлэн нэг эмэгтэй хүн шиг урт үстэй гар гарч ирлээ. Гарч иртэл хамгийн түрүүнд хамаатны бололтой гарууд нь мань нөхрийг үнсэж, тэврэн адис авч байх юм. Гайхалтай нь мань лам эхлээд Монголоор овоо ярьж байснаа Монголишоор ярьж эхлэх нь тэр. Хүүхэд шуухад ирэхэд нь хоолойг нь багалзуурдаж аваад “u listen?” гэх юм. Дараагийн хүүхдүүдийг “come” гэж ч дуудаж байх шиг. Алгадаад ч үнсэж байх шиг. Нэг хөөрхий эмгэн хүүхдүүдийн дундуур ороод адис авах гээд очиж байтал мань нөхөр “come here” гэж дуудан багалзуурдаад үнсэж байх шиг. Хэд гурван үг Монголишдсоноо цаадах чинь ус цас Монголоороо ярьж эхэллээ.

За мань нөхрийн гол хэсэг одоо эхлэж байна. Нэг хөөрхий залуу адис авах гээд байшингийн гадаа зогсож байхад нь шууд шанаа өгдөг байна ш д. Хөөрхий цохиулсан залуу адис гээд баярлаад байгаа юм болов уу бантаад инээгээд байгаа юм болов уу мэдэх юм алга. Мань лам нөхрийг хүлээж гандангийн гадаа зогссон хэдэн Монголын элит гээд нөхдүүд байх юм. АПУ-ын Батсайхан тэргүүтэй MCS-ийн Энх-Амгалан бас нэг яамны сайд бололтой нөхөр зогсож байна. Нөгөө лам чинь дургүй хүмүүсээ харчихсан уу яасан бүү мэд уур нь гэв гэнэт хүрчихдэг юм байна. Батсайхан хөөрхий тэргүүн нь гээд эхлэж ойртоход нь мань лам хэд хэд сайхан шанаадаад авлаа. Ойр тойрны хүмүүс нь, “Зөв, яг сайхан ном журмаараа болж байна” гэж баалаад ч байгаа юм шиг, бахдаад ч байгаа юм шиг хэлэх аж.
Хөөрхий Батсайхан бантаад инээж л байна. Дараа нь Энх-Амгаланг дуудлаа шүү. Яг л ёс журмын дагуу хаха нэг сайхан шанаа өгөөд “Та бид 2 атомын зэвсгийн өмнө юу юм?” гэж асууж байна. Мань лам нөхөр энэ хэдэн элитээ гуйж очоогүй гэнэ шүү. Нэг удаа Ренбүчи багшийнхаа даалгавраар очоод ном уншиж байсан гэнэ билээ. Тэгээд мань лам, “Би та нарыг гуйгаагүй, та нар ч намайг дагах хэрэггүй” гээд өөрийгөө могойтой зүйрлэчихжээ. “Мууг дагавал могойн хорлол” гэнэ. Ингээд мань ламбагуай элитүүдээсээ нэг сайхан тооцоогоо авсаны дараа гандан руу орж, түмэн олон тайвшрууллаа. Батсайхан хөөрхий бантсан хэвээр буцаад инээж явахдаа “Барцадтай өдөр байна шүү” гэж дуу алдав. За юу ч гэсэн мань ламын хувьд энэ хэдэн элитүүд нь омогтой гэмтэй хүмүүс юм байна. Хөөрхий хэдэн элитүүд нь лам багшаасаа “Өнөөдөр зүгээр баяртай гэж хэлж болно. Юу ч гуйхгүй, юу ч хэрэггүй, битгий өгөөрэй. Баярлалаа” гэсэн хэдэн үг сонсоод, адисаа авчихаад зүг зүгийн тийш явлаа.

Манай улсын хэсэг нөхөд хөөрхий нөгөө л нэг харанхуй бүдүүлэг irrationally religious хэвээрээ байх шиг санагдах юм. Цохиж байгаа нь ч, цохиулж байгаа нь ч тэр дөнгөж саяхан Монголд тохиолдож байгаа хэрэг биш ээ. Түүхэнд Christianity хүртэл Roman Catholic хүчтэй үед Pope хаандаа тушаал өгч, хаан нь өөрөө өөрийгөө гэмээ ухаарна гэж зодож, цохьдог байсан билээ. Гэтэл аль 16-р зууны эхээр Германы Мартин Лютер гэх theologian Христийн шашинтнуудаа ухааруулж зөвхөн библийг уншиж rationally religious байж гэмээ ухаарна гэдгийг ойлгуулж чадсан билээ. Харин манай улсад Европын 15-р зуунд ч дөхөж очоогүй юм шиг. Уг нь хуучин социализмын үед нэг сайхан critical analysis хийсэн орос эмчтэй энэ тэр кино гардаг байсан даа. Орос эмчид итгэхгүй охиноо ламд найдан хойдохийг нь унших гэж байсан аав эмнэлэгт охиноо ухаан орсоныг хараад гэв гэнэт ухаан орж rational болдогсон. Хөөрхий тэр хойдхийг нь хийх гэж байсан лам киноны төгсгөлд үхэж дуусдаг. Тэр киноны бас нэг хэсэг сэтгэлээс минь өдийг хүртэл гардаггүй юм. Бумаа Орос эмчийг хурсан лам нарын зан үйл дээр дагуулж очдог. Гэтэл нөгөө лам нар нь Орос эмчийг ирлээ гээд мангастай зүйрлэн эсрэг зан үйл хийж байгаа нь тэр. Түмэн олон цугларан мөргөж, адис аваад л бөөн л юм болж байна, яг л миний дурдсан бичлэг шиг.


Think Twice ахаас нь,

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...