Нийтлэл III: Блог 4 нас хүрлээ!!!

2011-04-26 uundaa бичсэн.
11 гэдэг тоо ангийнхантай минь нэлээн холбоотой юм шиг санагдаж, яагаад ч юм дотно санагддаг юм. 11-р ангид явж байсан зугаалганы үеэр Оригийн тараасан бичлэгнээс болоод юм болгоныг л 11-тэй холбож тайлбарлаад хөгжилтэй үеүд минь санаанд ордог. Өнөөдөр ч гэсэн 11-тэй холбоотой өдөр. 4+2+5=11. 4-р сарын 25. Энэ бол баярын өдөр, бидний, бүгдийн баярын өдөр. 131DG хэмээх хамт олны баярын өдөр. Цаг хугацаа ямар хурдан юм бэ? Чамайг бид гүйцэхгүй нь, дотор нь манарсаар байтал бид хоцрох нь...
Ярууг "НИЙТЛЭЛ 1" гэдэг гарчигтай нийтлэлээ бичээд 4-р сарын 25-ныг хүртэл гэдгийг анзаарахдаа блогийн маань төрсөн өдөр болох гэж байгаа юм байна гэж санасан юм. Хариуцлагагүй юм, аль эртнээс төлөвлөөд үйл ажиллагаа зохион байгуулж байх газар дөнгөж хэдхэн өдрийн өмнө "өө нээрээ тиймшд" гээд санаж л байдаг. Бахархалтай л юм, бидний анх хов хоосон цаасан дээр эхлүүлж байсан зүйл минь бүтэн 4 жилийн турш лав л алга болчихоогүй ажиллаад өдийг хүрчихсэн байдаг. Блог минь өдий зэрэгтэй болтлоо хөгжихөд олон ч хүний олон өдрийн хөдөлмөр, сайхан сэтгэл, хүчин чармайлт-оролцоо, хичээл зүтгэл гээд зөндөө зүйл "золиослогдсон" гэдгийг бид хэзээ ч мартаж болохгүй.
***
Сэтгэл минь хөдөлж байна оо. Үнэндээ нэг сэтгэл доторхоо уудлаад, блогтоо бүгдийг нь яриад-бичээд уйлчихмаар санагдаж байна. Ганцхан өдөр блогоо өмчилчихье тэгэх үү, би хэзээ ч миний блог гэж ярьж байгаагүй, харин яг одоо л блог минь гээд бичмээр санагдаж байна.
Блог минь надтай хамт үргэлж л байсан, унахад минь тосоод, урагшлахад минь хөтлөөд, алхахад минь тусалж байсан. Блогоосоо би их зүйлийг сурсан, их зүйлийг мэдсэн. Блогийнхоо ачаар би хэрхэн яаж аятайхан бичдэгийг мэдсэн, яаж бичвэл хүмүүсийн арга эвийг олдог юм бэ гэдгийг, ямар бичлэгт хүмүүс дуртай байдаг юм бэ гэдгийг мэдсэн. Өнөөдөр тэрийгээ ашиглаад явж л байна.
Блогийнхоо ачаар би олон найзтай болсон. Ангийнхнаа ч илүү нэгтгэсэн гэж боддог. 131dg гэдэг хамт олон чамайг минь байгаагүй бол бас л байхгүй ч байж магадгүй байсан байх.
Блог чамайг хөтлөхдөө би олон мэдлэгийг мэдэж авсан. Ядаж л яаж зөв хайлт хийхээс авахуулаад өөр зөндөө хэрэгтэй мэдлэгийг олж авсан. Чамайг хөтлөөд өдий зэрэгт хүргэхдээ үнэхээр хүсвэл хүссэн зүйл бүтдэг юм байна гэдгийг мэдэрсэн. Чамд баярлалаа.
Чамд миний аз жаргалтай үеийн бичлэгүүд бүгд бий. Чамд миний бухимдаж харууссан үеийн бичлэгүүд зөндөө л бий. Чамд бидний амжилт ололтын дурдатгалууд бүгд бий. Чамд бидний алдаа-оноонуудын дурсамж бүгд бий. Өчигдөрхөн чамайг бид бүтээсэн, харин одоо чи биднийг агуулж байна, ирээдүйд тэгвэл чи биднийг хөтлөх биз...
***
Нэг жилийн ойгоо тэмдэглэж байхдаа 10 жилийн ой, 20 жилийн ой гээд зөндөө олон баярыг тэмдэглэнэ дээ гээд циркийн урд олон янзын зогсолттой зураг авахуулангаа ярилцаж байлаа. Өнөөдөр би цагтаа ч нийтлэлээ оруулж чадсангүй. Хэдэн найзууддаа өнөөдөр манай блогийн баярын өдөр гэж сайрхахаас өөрийг хийж чадсангүй. Ахиж хайран өдрийг хоосон өнгөрүүлмээргүй байна. Та нар ч гэсэн хүсэхгүй байгаа гэдэгт би итгэлтэй байна.

Блогийн 4 насны төрсөн өдрийн баярын мэндийг та бүхэнд хүргэе. Блог руу нэг ч гэсэн удаа шагайж байсан хэн бүхэнд, блогтой холбогдсон-холбоотой анд найзууддаа бүгдэд нь баяр хүргэе. Энэ бол та бүхний амжилт, бидний ололт, манай бахархал, нөхөрлөлийн минь бэлэг тэмдэг.

Нэлээн дээр нэг ажил эхлүүлж байснаа одоо л толилуулж байна. Бэлэг гэж нэрлэмээр ч юм шиг :D. 131dg WIKI-д та хувь нэмрээ оруулаарай. Одоо хэдхэн нийтлэлтэй байж болох ч, үнэгүй юм болохоор зөндөө олон рекламтай байж болох ч удахгүй үлгэр жишээ "толь-бичиг" болно гэдэгт би эргэлзэхгүй байна. Бид чаддагаа харуулсан, хамтдаа хичээцгээе. Блогтоо мэдээ оруулцгаая, нийтлэл оруулцгаая, сонин сайхнаа хуваалцацгаая. Баярын мэндийг та бүхэнд хүргэе, хамтдаа олон олон жилийг хөгжилтэй-амжилттай өнгөрүүлэх болтугай!!!



Та бүхнийг хүндэтгэсэн: А.Ундрал




1 насны мэндчилгээ

2 насны мэндчилгээ
3 насны мэндчилгээ




2007.04.25-2011.04.25

5 сэтгэгдэл:

g_oyuka said... ( 26/4/11 01:26 )
This comment has been removed by the author.
g_oyuka said... ( 26/4/11 01:28 )

blogtoo tursun udriin mend hurgey.

Tsetsegdelger Tumenbat said... ( 26/4/11 06:48 )

huuuuuhhh 131dg WIKI yasn goy yum beee... yostoi surprise bna..yosstoi tom belegg.. tursun udrin mend...131dg.inhanda bugded n bas bayrin mend...

Zoog!! said... ( 26/4/11 14:10 )

Викиг харахаар нилээн их хөдөлмөр гаргасан нь харагдаж байгаамдаа. Юутай ч блогтоо төрсөн өдрийн мэнд хүргэе.

/Тэр 3-насны ойгоор хүмүүс блогийг маань магтаж юм бичиж байсан байншд :D/

Yaruu said... ( 26/4/11 20:20 )

нийтлэл бичих санааг Будмаа гаргаад баяраа тэмдэлэе гээд л ярьж байснаа, өөрт нь ажил гарсан уу? завгүй болсон уу? бүү мэд алга болсондоо. Ямартаа ч бид энэ орон зайд мөрөө гаргасаар л байна... одоо бүүр wiki-тэй болчлоо

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...