Төрөлтийн эрэмбийн онол

2010-10-16 Tsengel бичсэн.

Австрийн сэтгэлзүйч Альфред Адлер “төрөлтийн эрэмбийн онол”-ыг үндсэлсэн аж. Түүний онолоор айлын хэд дэх хүүхэд байх нь тухайн хүний зан төлөвт нөлөөлдөг бөгөөд айлын хэд дэх хүүхэд байхаас хамаарч хүний зан төлөв доорх байдлаар байна гэж томъёолжээ:

Ууган хүүхэд

Ууган хүүхэд нь дүү нараасаа илүү хариуцлага хүлээдэг. Тэд дүү нараа өсгөхөд оролцдог тул анхнаасаа хариуцлагатай болж эхэлдэг. Энэ байдал нь тэднийг аливаа юмыг хянах хүсэлтэй болоход хүргэдэг. Ихэнх ууган хүүхдүүд “сайн” хүүхэд болж хүмүүждэг ба дүү нартаа үлгэр дууриал болдог. Ууган хүүхүүдийн нийтлэг шинж чанар:

• Өөртөө итгэлтэй
• Зохион байгуулах чадвартай
• Өндөр зорилго тавьдаг
• Оюуны чадавхи өндөр
• Хуучинсаг үзэлтэй

Ууган хүүхдүүд манлайлах хүсэл сонирхол, авьяастай байдаг. АНУ-ын ерөнхийлөгчдийн бараг тал нь ууган хүүхэд байдаг . АНУ-д явуулсан судалгаагаар ууган хүүхдүүд оюуны итгэлцүүр өндөртэй байдаг. Мөн “Тайм” сэтгүүлийн хийсэн судалгаагаар нийт СЕО-ийн 43% нь айлын ууган хүүхэд, 33% нь айлын дунд хүүхэд, 23% нь айлын отгон хүүхэд байжээ.

Дунд хүүхэд

Айлын дунд хүүхдүүд гэр бүл дотроо өөрийн хэн болохоо мэдэхийн тулд хүндрэлтэй тохиолддог. Дунд хүүхдүүд үргэлж ах эгч болон дүү нартайгаа тэмцэж байдаг. Энэ нь тэднийг нээлттэй,хүмүүсийн анхаарлын төвд байх хүсэлтэй болгодог. Дунд хүүхдүүдийн нийтлэг шинж чанар:

• Дасан зохицох чадвар өндөр
• Дипломат
• Бусдаас хараат бус
• Юмны эвийг сайн олдог
• Ах эгч нартайгаа сөргөлддөг

Дунд хүүхдүүд харилцааны өндөр чадвартай,хүмүүстэй нийцтэй байж чаддаг.

Отгон хүүхэд

Айлын отгон хүүхдүүд хүмүүсийн анхаарал халамжин доор өсдөг бөгөөд энэ нь тэднийг хариуцлага султай болгодог. Тэд хүмүүсийг бага хүндэтгэдэг бөгөөд өөрөө өөрсдөө юмыг хийж сурдаггүй. Ах эгч нарыгаа гүйцэхийг хичээдэг. Мэдээж отгон хүүхдүүд эрх байдаг.

• Аз туршдаг
• Нээлттэй
• Бүтээлч чадвартай
• Хөгжилтэй
• Сахилгагүй
• Хувийн зохион байгуулалт муутай

Отгон хүүхдүүд бүтээлч сэтгэхүйтэй,овжин байдаг.

Ганц хүүхэд

Айлын ганц хүүхдүүд бусад хүүхдүүдээс эрс өөр байдаг. Учир нь тэд ихэнхдээ том хүмүүсийн дунд ганцаараа өсдөг. Ганц хүүхдүүд анхаарал,халамжин дунд өсдөг тул олон хүний дунд орохдоо гэртээ халамжлуулж бөөцийлүүлж байсан шигээ байхыг хүсдэг.

• Өөртөө итгэлтэй
• Хувийн зохион байгуулалт өндөртэй
• Хувийн тэмдэглэл хөтлөх хандлагай
• Том хүмүүстэй сайн харилцаатай байдаг

Айлын ганц хүүхдүүд өөрийгөө хянах өндөр чадамжтай, биеэ даах чадвартай болдог.

Нэрт эрдэмтэд болох Николья Коперник айлын отгон хүүхэд,Чарльз Дарвин 6 хүүхэдтэй айлын 5 дахь хүүхэд, Фрэнсис Бэкон, Аристотель нар айлын дунд хүүхэд байжээ. Харин Исаак Ньютон, Альберт Эйнштэйн нар айлын ууган хүүхэд байжээ.

Дэлхийн улс төрийн нэрт зүтгэлтэн манлайлагчид,зохиолчид,эрдэмтэд айлын ууган хүүхэд байх хандлагатай байдаг байна. Эсрэгээр Протестант шашины шинэтгэл,Францын хувьсгал гэх мэт том хувьсгалын тэргүүлэгчид, нийгмийн шинжлэх ухааны эрдэмтэд айлын дунд болон отгон хүүхэд байх хандлагатай байдаг байна.

Төгсгөлд нь нэг зүйлийг нэмэхэд “төрөлтийн эрэмбийн” онол нь хүний зан төлөвт нөлөөлөлдөг олон хүчин зүйлсийн нэг нь бөгөөд маш олон хүчин зүйлс бие хүний зан төлөвт нөлөөлж тухайн хүний зан төлвийг бүрэлдүүлэн бий болгодог билээ.

5 сэтгэгдэл:

enest said... ( 16/10/10 04:12 )

huuuh aguu setgegch bolhneee...=) sonirholt nitlel bn

Baasanbat said... ( 16/10/10 23:36 )

Hey ene. IBT.n reading.uudaa. longman.aas bi sayhan unshsan yum bn hehe.

Anonymous said... ( 19/10/10 22:27 )

yag heljee

KYo said... ( 20/10/10 18:23 )

goy sonirholtoi niitlel bna hey tsengele ertuudin holbogin temtseni talar tailbarluulmar l bnshu :D

a said... ( 8/12/10 00:53 )

qqq

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...