Таны хэзээ ч хараагүй 50 зураг!!! /Цуврал-2/

2010-07-30 uundaa бичсэн.
Нийтлэл маань нөхдүүдэд маань таалагджээ. Ойрд хараагүй их сэтгэгдэл, нэлээн удаан үзэгдээгүй хүмүүсийн бичснийг хараад их баярлалаа. Магадгүй ахиад өөр өөр ийм цувралууд зөндөө л гарахаар их арвин зургийн цомогтой гэдгээ мэдлээ.
Өмнөх үг дээр нь илүү дутуу юм бичиж чилээгээд яахав, гэхдээ Японы хэд маань нийлж байгаад ядаж нэг хэдэн зургаа тавиад, Энхүүш маань аяллын сониноо зурагтайгаа нийтлээд, бусад хэд маань яажшуухан байгаагаа тавиад байхад л хангалттай шүү дээ гэж. За ингээд ТАНЫ ХЭЗЭЭ Ч ХАРААГҮЙ 50 ЗУРАГ цувралын сүүлийн хэсгийг танд хүргэхэд бэлэн боллоо. Тавтай сууж, таалан соёрхож, тайван сэтгэгдлээ бичээрэй :D

26.Бөөнөөрөө №4
Зак, энэ өмнөх нийтлэл дээр хэлсэн байсанчлан 4 сарын 1-ий гаргалтын Нацгаатай хувилбар. Бас Баяка багш нэмэгдчихэж.


27.Бөөнөөрөө №5
МКС-ийнхэн дээр нэмэх нь БЕК. Цэцэнэгийн оронд БЕК нэмэгдсэн юм уу даа. Цэцэнэ, Бямбаа 2 байхгүй, одоо нэмээд Мигаа явна гэж. Цуутай математикчиддаа гэж.


28.Бөөнөөрөө №6
Аа харин эд нар бол ЭЗО-ийнхон. ЭЗС-ийнхан биш шүү. ЭЗО vs Ори ба түүний нөхөд хаха. Цэнгүүний мэргэжил сурталчлах өдөрлөг буюу цэргийн баярын үеэр авахуулсан зураг байна.


29.Бөөнөөрөө №7
Энэ зургийг их удаан хайж билээ. Уундаа миний биеийн төрсөн өдрийн зураг. 18 нас хүрээд ангийнхантайгаа байж байгаа нь. Энэ наана хэн нь орж чадсангүй вэ хэхэ.


30.Бөөнөөрөө №8
Энэ 2008 онд авсан зураг байна. Галаа маань л ирээд нэгэн өглөө Зайсан гарч хийморио сэргээсэн бололтой.


31.Батос
Манай ангийн "ах" нарын нэг Батос маань Монголдоо хэдхэн хоногийн өмнө ирсэн. Овоо гайгүй удах байх гэж найдаж байна. Харин энэ зураг бол түүний АНУ-д байхдаа авахуулсан зурагнуудын нэг хэсэг.


32.Очки
Очки маань найз охинтой болоод сагсаа ч тоглох завгүй яваа сурагтай. Фэйсбүүк, мессенжерийн алдартай хэрэглэгч түүний талаар илүү дэлгэрэнгүйг фэйсбүүк хуудсаас нь аваарай. Сургуулийн түүхэнд төрсөн хамгийн шилдэг хамгаалагчдын нэг тэрээр хэзээ ч юм нэлээн дээр авсан зааланд бөмбөгтэй байгаа зургийг энд оруулж байна.


33.Ори
Зуны амралтаараа Монголд ирсэн Оргил маань завгүйхэн яваа бололтой. Компаний ажилтай болж, оффист суугаа сурагтай байсан түүний фэйсбүүк статусыг харвал Булган аймаг руу явсан бололтой. Харин энэ зурагны хувьд цэргийн баярын үеэр авахуулсан бололтой. Хөгжилтэй л юм..


34.Оюундарь
Японд суралцаж байгаа манай ганц охин Оюундарийн маань зуны амралт эхэлчихсэн байгаа гэж өмнөх нийтлэлийн сэтгэгдэл дээр Тэмка маань бичсэн байсан. Анимегээ үзээд л, япон хэлээ сураад л амарч байгаа байхдаа, тийм үү. Харин энэ зургийг Монголд байхдаа авахуулсан бололтой.


35.Оюунсайхан
Ангийн даргатайгаа нэлээн дээр нэг таарсан. Улбар шаргал үстэй болж стилээ огцом өөрчилсан Оюунсайхан 4 замын тэнд нэгэн газар оффист ажиллаж байгаа бололтой. Яг нарийн юу хийж байгааг нь мэддэг хүн байвал сэтгэгдэл дээр үлдээхийг хүсье.


36.Пүнтүүз
Хэй хэй хэй, энэ чинь манай "ах" Пүрэвдаш шүү дээ. Зуны амралтаараа Монголд ирчихсэн байгаа Сөүлийн их сургуулийн оюутан маань 1-р сургуулийн урд бахдалтай нь аргагүй зогсчихсон зураг авахуулж байгаа нь энэ байна.


37.Сүхээ
За харин Сүхбат маань сурсан зангаараа бүжгийн хөдөлгөөнөө зааланд ч хийж байгаа зургийг та бүхэнд хүргэж байна. Тэрээр яг одоо АНУ-д ажил эрхэлж, амран зугаацаж байх учиртай. Бид түүний фэйсбүүк хуудаснаас нь хаагуур юу хийж яваа, ямаршуухан байгааг нь дор нь мэдэх боломжтой.


38.Тэмка
Харин энэ бол манай ангийн бахархлуудын нэг Тэмүгэ. АНУ явах зардлыг нь Голомт банкнаас дааж буй өдөрлөг сургууль дээр зохион байгуулагдаж, манай хэсэг нөхөд очиж ярилцлага өгсөн сурагтай байсан. Харин энэ зургийг бүгд 3 давхраас харсан байж болох ч яг ингэж РС-ээсээ үзэж байгаагүй болов уу.


39.Цэнгэл
Манай хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч, 131dg-ийн арваны шилдэг хүн Цэнгэл маань яг одоо лигийн бэлтгэлтэй завгүй байна. Дээрэээс нь ФИФА-ийн дасгалжуулагчийн семинар-сургалтанд суун нэлээн ачаалалтай байгаа бололтой. Харин энэ зургийг UBS тв дээр өвлийн олимп тайлбарлаж байх үедээ авахуулсан юм.


40.Цэцэнэ
Аа харин энэ бол их түүхтэй зураг. Хэзээ ч билээ, нэгэн өдөр хэнтэй ч билээ явж байтал Цэцэнэ маань нэг бандитай алхаж яваатай таардын :P За тэгээд папараци хийж, хэдэн зураг авсан ухаантай юм. Чухам хэн гэдэг ямар хүн байсныг Цэцэнэ л мэдэх биз дээ. Харин Цэцэнэ маань амралтаараа Монголдоо ирчихсэн байгаа шүү.


41.Цолмон
Гадаадад сурч байгаа манай төлөөлөгчдийн нэг Цолмон маань энэ зун ирсэнгүй бололтой. Фэйсбүүк болон мессенжерт хааяа харагддаг манай хүн нэлээн чухал царайтай 31-д авахуулсан зургийг энд оруулж байна.


42.Төөгөө
Төөгөөгийн тухай та өөрийнх нь блогоос, фэйсбүүкээс нь үргэлж шинэ соргогийг мэдэх боломжтой. Түүний хэрхэн үсээ хуссныг, ямар бүжиг хийж байгааг нь, ямар бичлэг хийснийг гээд л. Аа харин энэ зураг бол дээр нэг Төөгөө ирээд Өргөө орчихоод буцах замдаа дэггүйтсэн үеийн зураг. Хувцастайгаа усан оргилуур луу орсон гэж байгаа.


43.Түвшээ
Санхүүгийн сайхан залуучуудын нэг Түвшээ маань амралтаа сайхан өнгөрүүлж байгаа байх. Хамгийн сүүлд Дэлхийн аваргын үеэр таарсан юм байна. Найз охиноо дагуулаад явж байхтай нь ч таарсан. Харин энэ зураг Оргилын машинд авахуулсан зураг бололтой.


44.Уундаа
За би одоо өөрийнхөө тухай юм бичих нь ч хаашаа юм тийм үү. Ингээл лав үхчихгүйхэн шиг л нетээ манаад л, нэг хүнийг үхтлээ санаад л байж л байна хэхэ. Энэ сая өнгөрсөн ДАШТ-ий үеэрх UBS-ий тайзан дээр авахуулсан зураг.


45.Өлзий
Саяхан 20 нас хүрсэн Өлзий маань ахынхаа ажилд туслан завгүй явж, дээрээс нь CSPORTS.mn-д нийтлэл бичин авьяасаа гайхуулсаар байгаа. Төрсөн өдрийн мэнд хүргэж амжаагүй нь сэтгэгдлээрээ мэнд хүргээрэй. Энэ гоё зураг биш гэж үү, хүндэт самбар дээр шүү дээ нөхдөө хэхэ.


46.Цэнгүүн
Уул нь энэ зураг Цэнгүүний зураг л даа. ЭЗС дээр мэргэжлээ сурталчилж ирсэн үед авсан зураг. Гэтэл яг эндээс харахад Түвшээгийнх ч юм шиг, Оргилынх ч юм шиг гарчихсан байна хэхэ. Гоё зураг!!


47.Яруу
Яруу маань манай ангийн хамгийн стильтэй залуу болсон бололтой. Хар нүдний шил, босгосон үс, удаан удаан алхаа, бодож бодож хэлэх үгс гээд л. КТМС-ийн ФИСС клубыг үндэслэж, сэтгүүл гаргаж, сургуульдаа чамгүй нэр олсон тэрээр яг одоо жолооны курст сууж байгаа.


48.Ёндоо
Ёндоо маань SW гэймс багийн гишүүн болсон. Тэрчлэн тэд нар өчигдөр цугларсан. Бас аймар лаг лаптоптой болсон гэсэн. Хэхэ, энэ зураг нэг шалгалтын дараа л 31-д авсан зураг бололтой.


49.Золоо
Манай ангийн хамгийн анхны "ээж" Золоо маань хүүхэдтэйгээ Тэрэлжид амарч байгаа сурагтай байсан. Ер нь ч цэвэр агаарт гарсан нь зүгээр байхдаа. Манай ангийн хэсэг нөхөд эргэж очсон байх учиртай, мэдээлэл байвал сэтгэгдэл дээр бичиж үлдээгээрэй. Ямар хүүхэд байна, нэр ус нь, царай зүс нь гээд л :D


50.Зоогий
Манай ангийн байтугай ЭЗС-ийн сайхан залуучуудын нэг Зоогийгийн энэхүү зургийг тийм ч их хүн хараагүй гэж найдаж байна. CSPORTS.mn-ийг үүсгэн байгуулалцаж, шилдэг нийтлэлчээр тодорч, удахгүй сэтгүүл гаргахаар зүтгэж байгаа тэрээр яг энэ зурган дээр юунд ингэж баярлан, хөөрсөн нь тодорхой биш л байна, Нямхүү, Тэмка 2 санаж байна уу?


Төгсгөлийн оронд.
Зураг түүх болон үлддэг. Чухам тэр үеийг хэзээд танд санагдуулж, сэтгэлийг тань сэргээн, дурсамжийг тань хөглөдөг. Та тэр зургийг хараад эргэн тойронд байсан анд нөхдийнхөө хөгжилтэй яриаг, хэн нэгний бүтэлгүйтлийг нэхэн санах болно.

Зураг дурсамж болон мөнхөрдөг. Хэзээ ч юм ирээдүйд, та хүүхдүүддээ, ач зээ нартаа эд бол миний найзууд юм шүү, жинхэнэ залуус байсан юм гэж гайхуулахыг, эд бол манай ангийнхан, жинхэнэ анги шиг анги байсан юм шүү гэж бахархахыг хүсэхгүй байна гэж үү. Төсөөлөөд үздээ, гайхалтай!!!
Энгийн юм хамгийн агуу байдаг гэдэг шиг, зүгээр нэг зураг өөртөө мянга мянган дурсамж, мянга мянган үгс, мянга мянган сэтгэл хөдлөлийг агуулдаг шиг. Аймшигтай!!!

44 сэтгэгдэл:

uundaa said... ( 30/7/10 15:04 )

Зиа зиа, арай гэж нэг юм дуусгалааа, надад ийм зурагнууд байдаг юм байхдаа гэж бодтлоо л РС-ээ ухлаа хэхэ. ЗА сэтгэгдлээ үлдээгээд байгаарай манайхаан, өмнөхөөсөө илүү гаргана шүү :D

geedee said... ( 30/7/10 15:05 )

1 st ntr kk za setgegdel bichne sain uzej bgaad goy boljee tnx uunda

geedee said... ( 30/7/10 15:06 )

1 sek iin zoruu garstan bn shd haha za yahav :P

uundaa said... ( 30/7/10 15:06 )

haha, 1st bishe 2nd bolchij :D

Unknown said... ( 30/7/10 15:27 )

Хүүш энд чинь харин ихэнх нь хараагүй зураг байшдээ хэхэхэ. Цэнгэл лаг гарчэээээээ. :D

Unknown said... ( 30/7/10 15:31 )

@Уундаа Би лав байсан бол тэр цаана нь байгаа том бөмбөгийг нь сонирхох бсан :P

Byambaa said... ( 30/7/10 15:51 )

Bur goyo zuragnuud baina shd, bayarlalaa.
Uundaagiin tursun udriin zurag deer Nyamhuu jiigdchijee (negniigee dandaa bitgii ingej baildaa, haha)
Oyundariin zurag ch bas uruund n nileen tuhtai baij baigaad avsan zurag baina daa, ;D
Tsengel neeree lag garchee
Tsetseniin zurag Uundaa, 2uulaa yavj baigaad avsan zurag baina.

Byambaa said... ( 30/7/10 16:06 )

Tuuguugiin ter us ruu ordog udur ert haritsan chin olon goyo yumnaas hotsorson baina lee shuu.
Hundet sambar deer baigaa mani hediin zurag goyo haragdjiin daa...... Saihan buunuuruu toglomoor l baina....
Yondoogiin zurgan deer shalgalt gesen chin sambar deer buun hulbumbugiin taktik baina shd. Nileeen tuhtai zurj, yu hiijiisiin?

uundaa said... ( 30/7/10 16:21 )

@Byambaa haha, tiishd, 2uula bur baahn araas n hutsulduj bgaad ter tsetsenegiin zurgiig avj bilee, sanachlaa hehe, harin ter suulin shalgalttai zurgan der tsengel guai l bichsn bh n todorhoi, ghde lav shalgalttai bsiin hehe

Tmka said... ( 30/7/10 22:21 )

haha ter Zoljargaliin zurag bas aguu zurag yum shig bna. Yu bodj bgag hen ch taashgui ..

Tmka said... ( 30/7/10 22:23 )

Zoogii bid hed mafia d hochchood bayrlaj bga ni todorhoi. Harin ter udur nyamhuug goe "alsan" aa sanachlaa hehe...

Tmka said... ( 30/7/10 22:24 )

Ene Yondoo mun ch yumsihg , bish ch yumsig...

Tmka said... ( 30/7/10 22:25 )

yer ni ene 50 zurag haraagui zuragnuud bna shuu. Bayrlalaa Uundaa!

Tsengel said... ( 30/7/10 23:36 )

@miga bi bas tom bumbugiig ni sonirhoh bsan yum hoho,,,goy2 zuragnuud bna o,,,tnx uundaa

Tsengel said... ( 30/7/10 23:37 )

buduun-ronaldogiin zyrgiig ungutuur hevlej bsan robot bas alddag l yum bna,,,hoho,,,,neg minut gedgiig neg secund geed aldcihj,,,tsad robo chini,,,haha

Tsengel said... ( 30/7/10 23:39 )

uu bas 1st gedgigg 2nd geed aldchij ,,,nuguu robo chini haha,,,doctor deer ochku bol bolohoo bj haha

geedee said... ( 30/7/10 23:57 )

tsengelee chi uruu aldaatai bn haha., 2nd gedgiig 1st getsn bhgu yu :D

geedee said... ( 30/7/10 23:58 )

yaruu neeree stylish shuu haha aimar bolj bga

geedee said... ( 31/7/10 00:00 )

папараци hiisen zurgan deer muu ajilsan bn shu :P

geedee said... ( 31/7/10 00:02 )

tugu iin zurag ndeer suhiin shaldan zurgiig oruulahgui ., olon huni omno shaldan bujgeldeg :D

geedee said... ( 31/7/10 00:15 )

MAFIA ch goy shu onoodor Lmo bday boltson oroi ni tmka lager dr honono gsn togloh l bhda

smile said... ( 31/7/10 00:17 )

bugdeeree lag zuragnuud bna hehe hamgiin lag garsan ni tsengel bnaa gehdee gd chi neg min-g neg sec geed aldtsan l bshd :D

geedee said... ( 31/7/10 00:18 )
This comment has been removed by the author.
geedee said... ( 31/7/10 00:18 )

zoogii suh ntr dandaa uhdeg de yagad hojtsiin boloo? hehe

smile said... ( 31/7/10 00:21 )

mafia deer ch tmka neeree aimaar aldsan daa hehe.

geedee said... ( 31/7/10 00:22 )

15:04 min 59 sek nd uunda bichsen bhgu yu bi bolhoor 15:05 min 00 sek nd bichsiin za

smile said... ( 31/7/10 00:24 )

zaza argagui orchin ueiin xuvilbar yum da. tegeed teriigee delgerengui bichkuu boloxoor chini bid nar medq shd :p

Budmaa said... ( 31/7/10 00:26 )

hehe, ter oyunsaihnii zurgiig law bi sanaj baina, baatka ntrtei shalnii mod barij 3 dawhriin 00-r neg yum bolson ueiin zurag baina. big girls yu bilee, ter hed.
yaruugiin style bol aimr bolson baileeshd. minii toolsnoor bol tsuhenhdee 3 nudnii shil awch yawdag kk.
jich: yaruugaas buguiwchaa awyaa..
orgiliin ter zuragni urgeljlel buur aimr aimr boltson n baisiish

Zoog!! said... ( 31/7/10 01:59 )

Zia zia ingeed duuslaa gj hehe...
sxan zuragnuud ch bna, sxan ch niitlel bolj..

ter mafia ntr bur goy sanagdchlaaa haha, sxan hudlaa gutsjaagaal hojih sxan bsn bhdaa hehehe...

Odoo Suh maani bku bi l turuulj uheh yum biz dee heheh

Tuwshoo 2 ch zuragnii gol durd toglotson beeshd hehehhe, ter tsenguunii tuxai deer mdku hun bol tuwshoog tsenguutei anduurah biz heheeh

Yruugiin stylish gdg n hartsnaasaa l shuud medegdej bgaazdee hehehe zaazaa buuur eliirtlee yum bichchleeee

Zoog!! said... ( 31/7/10 02:00 )

Blog maani oird unen HAPPYYYY bgaa baihdaa hehehe... ingeed l bicheed bwal hol bsn ch oir bgaa yum shg baih yum bish uu angiinhaan???? ydahneee end 15 hunii setgel neg gazar tuwlurch bnshdeee, tiimuu????

KYo said... ( 31/7/10 03:57 )

uuundaa byambaa gin helsen oyundarin gert tuhtai avsan talar yu c h helsengui ve hahah

KYo said... ( 31/7/10 04:04 )

Uunda yagad byamba gin helsen bolgond tailbar bichjiisna oyundarig yarisan chin tailbar ntr bhgui bolchiv

tuhtai zurgiin avjee nere hahah

KYo said... ( 31/7/10 04:05 )

ochko gin us neeh goy burjgar ch yum shig

KYo said... ( 31/7/10 04:06 )

ene nyamhuu nere chuhal chuhal zogsolttoi zaluu shu ineedtei ch gemer

Happy Feet said... ( 31/7/10 12:42 )

uundaa minii ih delguuriin urd shaldan zam garch bga bichleg bga yu :D uziii

uundaa said... ( 31/7/10 15:29 )

@Happy Feet heeey neere bga shdee, hehe, mani tusdaa nitlel bichii gej bodjigad orhitsn blee shd, baaahn ym bgaaa, teriige harijigaaad oruuli, odo zuslan deer bn hehe

@Kyo zaaaa jahn huhdin yma boliocheee, bi l zurgig n avtsn bv gej dee :D

Zoog!! said... ( 1/8/10 12:51 )

Aaaaaan awaaagui bsn uu yumuu te??? Byambaa, Kyo-goos busad n chmg l awsan yum baih geed asuuhgui bsiishd :)))))

Margad said... ( 1/8/10 13:10 )

Oyunshan uchigdur huvsgul yvsan, 4n zamd bdg office n nz zalugihn ajliin gazar oyunshan halit ochij ajildn tusaldin, Zolo-n ohinii nerig Engun gdg, tereljes ali deer ired odo handgaitad amarj bga gj, za bz 3.11 bilu 12nd torson bh shu, yaag eejige duuriasan tsaraitai nalh amitan bga hehe...mmm bs ochki nz ohinoso salad 1,2,3 sar bolj bga bha da...

Happy Feet said... ( 1/8/10 22:35 )

Ter noiton nortson bga minii zurgan deer minii bie goy bj ee... bruce lee shig shaajiisan bnshd :P

enest said... ( 2/8/10 00:40 )

huuuh, urgeljlel n tavigdtsan bshd. ter 30 yost goy zurg bshd. zozz teed yur n nad shig ajilgu amitan algaa.=) bugd l lag lag ajilt zavgu humsud bolje.

enest said... ( 2/8/10 00:42 )

zologin ohinig nern harh yumsn.ochih hun amitan bval helerei. tsug ochi shu!!

Margad said... ( 2/8/10 23:44 )

enest gdg n hen in be ho?

uundaa said... ( 3/8/10 02:31 )

@Margad tsetsene bulguuu, @enest harin ochij neg mend medeh ymsan gej, @Margad aa bs ih shn medeelel ugsn bn :D

hotty said... ( 27/8/10 17:10 )

zarim neg huniih n bhku bna te. 11g-giinhen ingej yawaan bzdee

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...