Англи-Герман 1:4 - Гутамшигт ялагдалд хэн буруутай вэ? – Англичуудын “тэнэгтэлт”

2010-06-28 Tsengel бичсэн.

Мөнхийн өрсөлдөгчид болох Англи Германы шигшээ багууд шөвгийн 16-д таарахад хэн ч тоглолт 4:1-ээр дуусна гэж бодоогүй байх. Магадгүй энэ тоглолтын гол үйл явдал тоглолтын 39 дэх минутад өрнөсөн байж болох юм. Лампардын оруулсан тэнцээний гоолыг шүүгч анзаараагүй нь дэндүү том гэхэд багадахаар алдаа байсан юм. Шүүгчийн энэ шийдвэр англичуудын хамаг аз од,хүчийг нь “хулгайлчихлаа” гэхэд хэлсдэхгүй биз.

Гэхдээ англичууд энэ тоглолтод яаж “тэнэгтсэнийг” эргээд нэг харъя:

Эхний гоол- Терригийн “тэнэгтэлт”

Тоглолтын 19 дэх минутад Германы шигшээ багийн хаалгач Нойер өөрийн тавын шугамнаас бөмбөгийг цохиход тэр нь шууд гоолын дамжуулалт болов. Энэ гоол дэлхийн шилдэг хамгаалагчдын нэг Терригийн байраа хаяснаас болж орсон. Толгойгоороо гайхалтай сайн тоглодог Терри шийдвэрлэх тоглолтод бөмбөгний нисэлтийг ч зөв тооцож чадалгүй байраа хаяж “тэнэгтсэн”. Та Терригийн “тэнэгтэлтийг” давталтаас харж болно.


Хоёр дахь гоол- Дэндүү ядарсан хагас хамгаалагчдын “тэнэгтэлт”

Германчууд 2 дахь гоолоо 32 дахь минутад оруулав. Энэ гоол ороход английн хагас хамгаалагчид үлэмж хувь нэмэр оруулав. Гоолын эхлэл Жеррардын тоглож байсан зүүн жигүүрээс тавигдсан. Жеррардын нүүрэн дээр Эшли Коулыг германчууд мангартуулж байхад Жеррард зүгээр л хараад алхаж байв. Тэгтэл Жеррард ганцаараа алхаагүй байжээ. Талбайн төвд тоглож байсан Лампард бас л “кино үзэж” байгаа мэт алхаж байлаа.Харин баруун жигүүрт тоглож байсан Милнер хамгаалалтын үед буцаж Глен Жонсонгийн ард ирэх ёстой байтал мөн л алхаж байв. Подольски гоол оруулж байхад Милнер арай гэж 16 дотроо буцаж ирж байх жишээтэй. Та үүнийг давталтаас хараарай.

Ааяаяаяая-Ахиад л шүүгч

Энэ ДАШТ-д тун хангалтгүй ажиллаж байгаа шүүгч нарын ээлжит том алдаа.Шүүгч ямар алдаа гаргасан бэ гэдэг дээр олон юм яриад яахав бүгд мэдэж байгаа байх. Хэрвээ 2:2 болсон бол ч...

Гурав дахь гоол- Барригийн хүүхдийн гэмээр алдаа


Лампардын цохисон чөлөөт цохилт хаалтанд ороод гарч ирсэн бөмбөгийг Барри хаалга руу шууд цохих, аль эсвэл нэг засаад хаалга руу цохих ёстой байхад хүн хуурах гэж байгаад бөмбөгөө таслуулаад 3 дахь гоолоо алдсан. Та үүнийг давталтаас хараарай. Гурав дахь гоол дээр бас нэг юм нэмж хэлэхэд Г.Жонсон Швайнштайгерыг хажуугаараа английн тоглогч өнгөрч байгаа мэт зүв зүгээр өнгөрөөв. Хажуугаар нь германы тоглогч гоолын дамжуулалт өгөх гэж байхад зүв зүгээр хажуугаараа өнгөрөөсөн нь энэ. Хөл гарт нь суугаад алдаа хийж болоогүй л юм байхдаа. Мөн л давталтаас харж болно.

Дөрөв дэх гоол- Ж.Коулоор эхлээд Барригаар дуусав

Ж.Коулын хэнд өгсөн нь мэдэгдэхүй хаяггүй дамжуулалтын гайгаар германчууд сөрөг довтолгоо хийв. Барри болон Озилын дуэл болоход Манчестер Ситигийн лидер юу ч хийж чадсангүй багаа энэ тоглолтод ахиад “хөөдсөн”.Мөн л давталтаас хараарай гэж зөвлөе.

Англичуудын дэндүү зөөлөн тоглолт

Германтай тоглосон тоглолтод англичууд бүтэн тоглолтын турш германы тоглогчид дээр ердөө 6-хан !!! алдаа гаргаж ганцхан шар хуудас авчээ. Ямар өрөвдмөөр, ямар зөөлөн, ямар энэрэнгүй тоглолт вэ !!! Тэд энэ тоглолтод хожихыг хүсээгүй гэж үү? Бараг л тийм юм шиг байна. Хэрвээ хожихын төлөө тэмцэж,хортой шартай тоглож, хөлд нь сууж, дайчин ,эрчтэй тоглолтыг үзүүлсэн бол арай л олон алдааг германчууд дээр гаргаж, арай ч нэг шар хуудас авахгүй байсан биз.


Өөрөө өөрсдөдөө л гомддоо

Английн шигшээ багийнхан өөрөө өөрсдөдөө л гомдох болоод байна. Хамгийн чухал тоглолт дээрээ өөрсдийн гаргасан 4 том алдааныхаа балгаар германчуудад уншуулчихав. Тэмцээний өмнө түрүүлэх магадлалтай багуудын тэргүүн эгнээнд бичигдэж байсан Английн шигшээ баг гутамшигтайгаар ДАШТ-нийг орхилоо. Англичуудын “хүүхдийн алдаа”-нууд дээр шүүгчийн буруу шүүлт нэмэгдсэнээр өчигдөр орой явагдсан тоглолт 4:1-ээр Германы шигшээ багийн хожлоор өндөрлөсөн.

Капелло яах бол?

Энэ тоглолтын дараагаар Английн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Капелло үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр халагдахгүй гэж мэдэгсэн ба дасгалжуулсан баг болгоноо аварга болгодог ялалтын тэнгэртэй Капелло 2012 оны ЕАШТ-д даагаа нэхэх бодолтой байгаагаа хэлжээ. Хэдийгээр Капелло өөрөө үлдэх хүсэлтэй байгаа болон Английн шигшээгийн тоглогчид Капеллог үлдээх хүсэлтэй байгаа ч Капеллогийн ирээдүйг удахгүй хуралдах Английн хөлбөмбөгийн холбооны ээлжит хурлаар шийдэх аж.

Германчууд “хэр хол явах” вэ?

Германы “машинууд” шөвгийн наймд Аргентиын шигшээ багтай тоглох бөгөөд 4 жилийн өмнө энэ хоёр баг мөн л шөвгийн наймд таарахад Германы шигшээ баг торгуулийн цохилтоор хожиж хагас шигшээд үлдэж байсан билээ. Харин энэ жил германчууд амжилтаа бататгах уу? эсвэл аргентинчууд даагаа нэхэх үү? Та юу гэж бодож байна?

4 сэтгэгдэл:

uundaa said... ( 29/6/10 01:03 )

mini unshij bsn mongol hel deerh hamgiiin tugs, hamgiin shildeg, hamgiin lag NIITLEL!!!! CONGRATS...5/5

Bilguun said... ( 29/6/10 01:20 )

Yooy. Angli hojigdonguut uundaagyn bayarlaj bgaag.Yadjahad uuriinh ni bag hojchihiin... Novsh gj hogyn england. Minii huvid delhiin avarga duuschlaa... Hehe

Enkh said... ( 2/7/10 01:32 )

Эхлээд гоё нийтлэл бичсэн Цэнгэлдээ баяр хүргэе...

Enkh said... ( 2/7/10 01:39 )

Энэ хожигдолд тоглогчдын буруу тодорхой хэмжээнд байаа хэдий ч баг доторх уур амьсгал багийн chemistry гэдэг зүйл түүнээс илүү нөлөөлсөн болов уу... тоглогчид алдаа гаргая гэж гаргадаггүй гаргах нөхцөл нь бүрдсэн гэж боджин... гоол хийчээд Жеррард Лампардыг нээх сүртэй тэврэлдэж энэ тэр болсныг мэдэхгүй мю... магадгүй энэ нь хоорондоо өрсөлддөг багуудад тоголдгоос болсон байх...

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...