Үг,,,

2010-03-06 Tsengel бичсэн.

Энэ нийтлэлийг өмнө нь блог дээр тавьж байсан.Гэхдээ ахиад тавья гэж бодлоо. Энэ бол "Эрх чөлөөний философи". Эх сурвалжийг Х.Тэмүүжин "Үгс,,," 2007 он.

Ангийнхаа блогоор(домейн сайт шүү дээ!!!) орсноо баталж санал бодлоо хуваалцья...!!! "Эрх чөлөөний философи",,,


Эрх чөлөөний философи


Эрх чөлөөний философи бол “Өөрөө өөрийгөө мэдэх (өөрийгөө эзэмших)” зарчим дээр үндэслэнэ.Өөрөө өөрийгөө мэднэ гэдэг бол та өөрийнхөө амьдралыг мэднэ гэсэн үг.Үүнийг үгүйсгэх нь өөр хэн нэгэн таны амьдралыг таниас илүү мэдэхийг хүлээн зөвшөөрөхөд хүргэдэг.

Өөр хэн нэгэн эсвэл хэсэг бүлэг хүн, магадгүй тэд нийгэмд олонх болж байлаа ч гэсэн таны амьдралыг мэдэх ёсгүй.Та ч мөн адил өөрөөсөө гадна өөр хэн нэгний амьдралыг мэдэж шийдэх эрхгүй.

Хүн цаг хугацаанд оршдог.Ирээдүй,одоо,өнгөрсөн.
Ирээдүй бол амьдрал.
Одоо бол эрх чөлөө.
Өнгөрсөн бол амьдрал,эрх чөлөөгөөрөө олсон тэр зүйл.


Хүн амьдралаа алдвал ирээдүйгээ алдана.Эрх чөлөөгөө алдвал одоогоо алдана.Амьдарл болон эрх чөлөөнийхөө бүтээлийг алдвал өнгөрсөн цагаа алдана.

Таны эрх чөлөө,амьдралаараа бий болгосон зүйлийг өмч гэнэ. Өмч бол таны цаг хугацаа,хүч чадал,авьяас билгээ зарцуулан хөдөлмөрлөсний үр дүн юм.Таны өмч бол байгалиас авч үр ашигтай болгон хувиргасан тэр зүйл.Байгалиас авсан учраас таниас өөр хэн ч өмчлөх эрхгүй төдийгүй ийм байж өмч шударга,жам ёсны зүйл болдог.

Харилцан зөвшөөрч сайн дураараа солилцож танд шилжүүсэн бусдын өмч бол шударгаар олж буй таны өмч.Өмчөө сайн дураараа солилцож буй хоёр хоёр биендээ ашигтай нөхцөлөөр л солилцож,хоёул ашиг олж байдаг.Зөвхөн тэд өөрсдийнхөө төлөө өөрсдөө л энэ солилцоонд орж, өмчөө захиран зарцуулах шийдвэрийг гаргах эрхтэй.Чөлөөт солилцоо,чөлөөт сонголт,харилцан ашиг, энэ бол зах зээлийн мөн чанар.

Зарим хүмүүс сайн дурын зөвшөөрөлгүйгээр бусдын зүйлийг хүч хэрэглэж эсхүл хууран мэхэлж авах гэдэг.Ийнхүү хууран мэхлэх болон хүч хэрэглэх замаар:

Хүний амь амьдралыг авбал аллага,эрх чөлөөг нь авбал боолчлол,өмч хөрөнгийг нь авбал хулгай дээрэм болно. Үүнийг хэн ч хийсэн адилхан буруу зүйл болох буюу гэмт хэрэг болно.

Та өөрийнхөө амьдрал,эрх чөлөө,шударгаар олж авсан өмчөө бусдаас хамгаалах эрхтэй.Мөн түүнчлэн та өөрийгөө хамгаалахын тулд бусдаас туслалцаа хүсэх эрхтэй.Гэхдээ бусдын амьдрал,эрх чөлөө,өмчийн эсрэг хүч хэрэглэх эрх танд байхгүй. Иймд та өөрийнхөө төлөө өөр хэн нэгнийг бусдын амь бие,эрх чөлөө,өмчийн эсрэг хүч хэрэглүүлж болохыг зөвшөөрөх,дэмжих,тэгэхийг шаардах эрх танд байхгүй.

Та өөрийнхөө хувьд итгэж найдах удирдагчийг сонгож болох боловч бусад хүнийг түүнээр удирдуулахыг тулгаж болохгүй. Албан тушаалтнууд ямар ч арга замаар сонгогдсон бай тэд бол бусдын л адил хүн бөгөөд тэдэнд биднээс илүү эрх гэж үгүй.Албан тушаалтнууд аллага,боолчлол,хулгай хийх эрхгүй.Учир нь хэн ч байсан өөрт байхгүй эрхийг бусдад шилжүүлж чадахгүй.Иргэнд байхгүй эрхээр тэд засаглалыг явуулах эрхгүй.

Нэгэнт чи өөрийнхөө амьдралыг өөрөө мэдэж байгаа юм чинь хариуцлагаа өөрөө хүлээнэ.Чи тушаал зааврыг нь үг дуугүй дагахыг шаарддаг өөр хэн нэгнээс өөрийнхөө амьдралыг түрээслээгүй.

Амжилт болон уналт нь бидний хуьд цаашид суралцах,өсөж дэвжих чухал өдөөгч сэдэл болж өгдөг.Бурхан л алдах эрхгүй байдаг биз.Харин хүн бол алдах эрхтэй.Яагаад гэвэл бид бурхад биш шүү дээ.Бусдын талд чи ажиллах,бусдыг өөрийнхөө талд ажиллуулахад харилцан сайн дурын зөвшөөрөл хэрэгтэй.Ингэж байж энэ нь шударга,зөв үйл болно.

Зөв зохистой үйл нь чөлөөт сонголт байгаа цагт оршиж чадна.Чөлөөт сонголт бол жинхэнэ чөлөөт нийгмийн үндэс юм.Энэ нь хамгийн бодитой амьд төдийгүй хүний үйл ажиллагааны маш хүмүүнлэг үндэс суурь, хамгийн ёс суртахуунлаг зүйл.Тэгш эрхийг бид зөвхөн энэ чөлөөт сонголтыг баталгаажуулах нөхцөлд л зөвшөөрч болно.

Дэлхий дээрхи бүх асуудлууд нь засаг,төр хэн нэгний эсрэг түрүүлж хүч хэрэглэж,чөлөөт сонголтоос гадуур тэгш эрхийг тогтоох гэж оролдсоноос үүддэг.Үүнийг шийдэх арга бий.Энэ нь хүмүүс өөрсдийнхөө төлөө төрийг хэн нэгний эсрэг хүч хэрэглэхийг шаардах,хүсэх,гуйхаа болиход л хангалттай.

Ер нь муу үйл бол зөвхөн муу хүмүүсээс үүсдэггүй.Сайн хүмүүс ч бусдад хүч хэрэгэж буйг дуугүй харан өнгөрөөж,хэнэггүй царайлж,дарангуй бодлыг тэвчиж,хүлцсэнээрээ муу үйлийг бас бий болгодог.Сайн хүмүүс хүч хэрэглэхийг бусдад зөвшөөрснөөрөө түүхэн дэх муу хүмүүсийг төрүүлдэг.

Чөлөөт нийгэмд итгэл үнэмшилтэй байна гэдэг нь: “Үнэт зүйлсийн ертөнцөөс өөртөө хэрэгтэйг өөрийнхөө аргаар олж авч,итгэж үнэмшихийг хэлнэ”

Эрх мэдлийн хүчээр ямар нэгэн үзлийг бий болгох,бусдад тулгах нь хүмүүсийг оюуны залхууралд хүргэх бөгөөд энэ нь хүсэшгүй төдийгүй хүлээн зөвшөөрөх аргагүй оюуны боолчлолд биднийг хүргэдэг.Чөлөөт нийгэмд хүрэхийн тулд бодох,ярих,ямар нэгэн үйлдэл хийх зориг хэрэгтэй.Ялангуяа юу ч хийхгүй суух нь амар, харин юм хийснээрээ цээрлэл,гадуурхалд өртдөг байгаа цагт энэ нь бүр ч их бидэнд хамаатай.

Эрх чөлөөний философи бол “Өөрөө өөрийгөө мэдэх (өөрийгөө эзэмших)” зарчим дээр үндэслэнэ.Амьдрах,эрх чөлөөтэй байх,өмчтэй байх нь хүний жам ёсны эрх. Хүний эрх нь зөвхөн бусад хүний эрхийг зөрчиж буй эсэхээр л хязгаарлагдана.

6 сэтгэгдэл:

Tsengel said... ( 6/3/10 23:54 )

zio biched bgarai hunuusee,,,

Үлмэдэх said... ( 8/3/10 01:32 )

Чи яагаад ийм юм бичих болов

Tsengel said... ( 8/3/10 21:16 )

@yaruu ,,,???,,,

Budmaa said... ( 9/3/10 15:34 )

Яруу болилдоо, өөрт амсхийн бодолхийлэх цаг мөч тулгарахгүй л бол хүн юу ч бодохгүй юм даа. /ярууд хэлээгүй шүү, хэхэ/ Амжилт бол амжилт биш, уналт бол уналт биш, сайн үйл нь сайн биш, харин муу нь тийм ч муу биш байх зүйл маш олон тохиолддог..тэр сүүлийнх нь "үг" бүр ч их таалагдлаа, thanks

KYo said... ( 10/3/10 19:50 )

wow budmaa taalagdlaa

KYo said... ( 10/3/10 19:56 )

goy niitlel bna ene bol amidral gej hehe gd happy womans day

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...