Хорь II
2010-02-06
Tsengel бичсэн.
Хорьдугаар зуунд Монголын түүхэнд ямар он сар өдрүүд тодоор тэмдэглэгдэн үлдсэнийг үргэлжлүүлэн сонирхож үзье.
1925.12 Монголын шинэ мөнгөн тэмдэгт гүйлгээнд гарч эхэлсэн.
1929.9 сар Феодал хэмээх нэрийн доор олныг хамарсан хөрөнгө хураах ажил эхэлсэн.
1932.4 сар Архангай,Завхан,Хөвсгөл,Өвөрхангай аймгийг хамарсан зэвсэгт бослого гарсныг хүч хэрэглэн даржээ.
1937.8.24 ДХАК-ын орлогч дарга Фриковский Монголд ирсэн
1937.9.2 Чойбалсан Цэргийн Яамны сайдаар томилогдсон.
1937.9.10 Нийтээр хомроголон баривчилж их хэлмэгдүүлэлт эхлэв.
1939.5-9 сар Халх голын дайн болж Монголын ялалтаар дууссан.
1940.6 сар Улсын 8-р Их Хурал хуралдаж БНМАУ-ын шинэ Үндсэн Хуулийг баталсан.
1941.7 сар Ерөнхий Сайд Амарыг буудан хороов.
1942.10 сар МУИС байгуулагдав.
1945.2.14 Крымын Ялта хотод болсон хурлаар БНМАУ-ын статус-квог хүлээн зөвшөөрсөн.
1945.10.20 БНМАУ-ын тусгаар тогтнолыг талаар бүр ард түмний санал хураалт болсон.
1946.1.1 Крилл үсгийг албан ёсоор хэрэглэж эхэлсэн.
1946.1.5 Хятадын Гоминданы засгийн газар Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн.
1950 онд Зүүн Европын улсуудтай дипломат харилцаа тогтоосон.
1956.10.10 Б.Ринчен “Монгол хэлний түүхэн зүй” сэдвээр БНУАУ-ын ШУА-д докторын зэргийг анх удаа хамгаалсан.
1957.12.4 Монголд 11 баллын хүчтэй газар хөдлөлт болж нийгэм эдийн засагт ихээхэн хохирол учруулсан.
1960.7.6 БНМАУ-ын Үндсэн Хуулийг шинэчлэн баталсан.
1961.5 сард ШУА байгуулагдсан.
1961.10.27 Монгол Улс НҮБ-ын гишүүн болсон.
1967 он Монгол Телевиз ашиглалтанд орсон.
1981.3.22 Монгол хүн анх сансарт ниссэн.
1987 АНУ-тай дипломат харилцаа тогтоосон.
1988 он Үнэн сонин,бусад хэвлэлд ардчилал,өөрчлөлт шинэчлэлийн тухай өгүүллэгүүд хэвлэгдэх болсон.
1989.12.10 Ардчилсан холбоо байгуулагдсан.
1990.2.18 МоАХ-ы анхдугаар Их хурал хуралдаж Монголын Ардчилсан Нам байгуулагдсан.
1990.3.7 Сүхбаатарын талбай дээр Монголын ардчилсан хүчнийхэн өлсгөлөн зарласан.
1990.3.12-14 МАХН-ын 8-р бүгд хурал болж Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шийдвэр гаргасан.
1990.3.21-23 Ардын Их Хурлын 8-р чуулган болж улс төрийн намуудын тухай хуулийг батлан П.Очирбатыг АИХТ-ийн даргаар сонгосон.
1990.5 сар Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан
1990.9 сар П.Очирбат Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдсон.
1990.12.22 Монгол улс Олон улсын валютын сан, Дэлхийн банкинд гишүүнээр элслээ.
1991.1.16 “Эдийн засгийг зах зээлийн зохицуулалтад шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 20-р тогтоолыг гаргасан.
1991.5 сар Өмч хувьчлалын хуулийг УБХ баталсан.
1992.1.13 Монгол Улсын шинэ Үндсэн Хуулийг баталсан.
1992.6.28 Анхны УИХ-ын сонгууль болсон.
Төгсгөлд нь,
Монголчууд бид 20-р зууны эхэнд дэлхийн хөгжлөөс хол хоцорсон Манж Чин улсын өөртөө засах ч эрхгүй мужийн иргэд байлаа. Гэвч энэ зуунд бидний өвөг дээдэс өөрсдийн ийм өрөвдөлтэй,арчаагүй байдалтай эвлэрэхийг хүссэнгүй эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө эвлэлдэн нэгдэж 200 орчим жилийн дараа өөрсдийн тусгаар тогтнолоо сэргээж чаджээ. Гэсэнч энэ зуунд бид элэг нэгт ахан дүүсээ дэндүү олноор дэндүү хэрцгийгээр “цааш нь харуулж”, социализмын хар шуурганд нүүр нүдгүй нэрвэгдсэн. Хэдий тийм боловч энэ зуунд бид дэлхийгээс хэдэн зуун жилээр хоцорсон ,бүдүүлэг, халдварт өвчинд баригдсан ,дундад зууны нүүдэлчдээс сансарт нисдэг,хотжсон,нийгэмшсэн, эрүүл,эрх чөлөөтэй, боловсролтой “нүүдэлчид” болтлоо өсөж хөгжиж,дэвшиж чаджээ !!!
5 сэтгэгдэл:
goy bnaa 20 duushad 8 jil Hori III gej heze niitlexin ntr
@ kyo 20-III gej yagad gargaj bolku gej,,,hoho,,,30 ch gej garj magadgui yum ,,,
...30 гэж гарж болношдээ, баахан санаа боломжууд байна хэхэ...манай цэнгэл чинь ийм нийтлэлээрээ ч өөрийн "брэнд"-ийг үүсгэлээ шүү айн хэхэ...
haha alaxnee zognogch bolox nuu eemer emer
Хорин нэг I: гээд дандаа "болсон." биш "болно."төгсгөлтэй зөгнүүл.....
Post a Comment
Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...