Үг,,,

2010-02-27 Tsengel бичсэн.
Хэд хоногийн өмнө Г.Аюурзанын "2x2=6" номноос Грекийн нэрт философич Сократын товч намтар,түүний хэлсэн ишлэлүүдийг нийтэлсэн бол энэ удаа АНУ-ыг бүрэлдэн бий болоход голлох үүргийг гүйцэтгэсэн нэрт улс төрч Б.Франклины хэлсэн үгнүүдийг нийтэлж байна.

- Хичээнгүй чармайлт нь сайн сайхны эх юм.

- Эрч хүч, дайчин чанар бүх саадыг давж чадна.

- Өөртөө хайртай хүнд өрсөлдөгч байдаггүй.

- Агуу хүмүүс хэзээ ч хөдөлмөрч бус байгаагүй.

- Хэзээ ч сайн дайн, муу энх тайван байгаагүй.

- Ухаантны ам зүрхэндээ, тэнэгийн зүрх амандаа.

- Залуу эмч, хөгшин үсчин хоёроос болгоомжилж яв.

- Үг ойшоодоггүй хүн бусдаас тусламж авч чаддаггүй.

- Ажил хэргээ хөтөлж чадвал өөрийг чинь бас хөтөлж чадна.

- Төмөр, алмааз, өөрийгөө мэдэх гэсэн маш хатуу 3 зүйл байдаг.

- Мэдлэгт оруулсан хөрөнгө оруулалт хамгаас өндөр өгөөжтэй байдаг.

- Өнөөдөр хийж чадах зүйлээ маргааш гэж хэзээ ч бүү хойшлуулж бай.

- Боловсролгүй ухаантан тэсрэх бодисонд байгаа мөнгөтэй/металл/ адил.

- Дэлхий дээрх хамгийн ухаалаг асуулт бол “Миний хийж чадах хамгийн сайн арга аль нь вэ?”

- Жижиг зардлуудаас болгоомжилж бай, жижигхэн цоорхойноос болж том усан онгоц живдэг.

- Хүн 20 насандаа хаан мэт аашилж, 30 насандаа оюунлаг байж, 40 насандаа бодолд автдаг.

- Хэрэв хүнийг итгүүлэхийг хүсвэл оюун ухаанаас нь илүү сонирхол дээр нь тулгуурлаж ярь.

- Танд сайн үйл хийсэн хүн та өөрөө туслахад бэлэн байгаа тэр хүнээс илүүтэйгээр танд туслахад бэлэн байдаг.

- Хэрхэн олж буй орлогоосоо багыг зарлагдахыг мэдэж байгаа хүн философич болох сэтгэлгээтэй байна гэсэн үг.

- Хэрэв та үнэхээр баян тансагийг хүсч байгаа бол шургуу хөдөлмөр, хэмнэлт гэсэн хоёр үгийг сана, Эдгээр нь мөнгө ба цагийг дэмий үрдэггүй. Харин хоёуланг нь сайн ашигла.

3 сэтгэгдэл:

KYo said... ( 27/2/10 12:26 )

ene goy niitlel bna surgaali ugs ni ih olon taltai bas alia zuilch bna :D

Budmaa said... ( 27/2/10 16:55 )

goy niitlel baina shu. sanaj yawnaa

Үлмэдэх said... ( 4/3/10 10:27 )

- Хүн 20 насандаа хаан мэт аашилж, 30 насандаа оюунлаг байж, 40 насандаа бодолд автдаг. ene chini l amidraliig iluu sonirholtoi bolgoj bgaamda etr. Daraaginhig ni huleenem..

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...