Сократ

2010-02-11 Tsengel бичсэн.

Грекийн агуу философич Сократ нь МЭӨ 470 оны үед Грекийн Афинд төржээ. Түүний аав нь зураач, ээж нь эх баригч байсан байна. Бага байхдаа ээжийнхээ ажлыг ихэд сонирхон, ажлыг нь ажиглан ихэнхи цагаа өнгөрөөдөг байжээ. Аав ээж нь дээгүүр түвшний хүмүүс байсан ч Сократ өвлөж авсан эд хөрөнгөө хүмүүсийн тусын тулд үрэн таран хийсэн байна. Хамаг цагаа цэц булаацалдсан, ном хаялцах мэтгэлцээн дээр өнгөрөөнө. Хэл амаараа хэнд ч дийлддэггүй сайн маргаанч тул дийлдэгсэд нь хорссондоо түүнийг зодож хариугаа авах нь ч цөөнгүй байсан гэдэг. Харин Сократ үүнд нэг их эмзэглэдэггүй байсан гэдэг. Тэрээр 2 удаа гэрлэсэн. Эхнэрүүд нь хоорондоо таарамж муутай байсан бөгөөд хэрэлдэх тоолонд нь Сократ сонирхон ажиглаж суудаг байж. Гэр бүлийн талаар "Эхнэр авсан ч, аваагүй ч ялгаагүй чи гэмших л болно" хэмээсэн нь бий.

Өвөл зунгүй хөл нүцгэн, нэг л хуучин муу хувцсаа хэдэрч явдаг тэрээр Афины театрт очихдоо л гагцхүү сандаль өмсдөг байжээ. Энэ нь түүний өвөрмөц зан араншинтай холбоотой мэтээр олонтаа бичицгээдэг ч, үнэн хэрэгтээ их сэтгэгч тийм ядуу зүдүү амьдралтай байсных юм. "Зугаа цэнгэл, чамин тансаг байдлыг бид аз жаргал гэж нэрлэдэг. Миний бодлоор юу ч хүсэхгүй байна гэдэг бурхдын мөн чанар. Тиймээс тийм ч их зүйл хэрэгтэй бишийг ойлгох нь энэ аугаа их жаргалд дөхөж очих хамгийн боломжийн арга" түүний хэлсэн энэ үгнээс л хамгийн жирийн байхыг хүсэж, эд хөрөнгийг тоодоггүй байсныг харж болох юм.Мөн тэрээр ямар нэгэн юмны талаар бодож бясалгах шаардлага гарвал зогсож байсан газраа маш удаан хугацаагаар зогссоор байдаг байсан бөгөөд хотын оршин суугчид түүнийг харах гэж ихээр цуглардаг байсан байна.

Сократ нь хот даяараа шүтэн дагадаг бурхадыг хүлээн зөвшөөрдөггүй, ондоо шинэ бурханы номыг түгээдэг,залуучуудыг замбараагүй зүйлд уруу татдаг гэж буруутгагдаад цаазаар авахуулахаар болсон байна. Гэсэн ч энэ нь улс төрийн зорилготой байсан гэж зарим зохиолд тэмдэглэсэн байдаг. Учир нь тэрээр Афины ардчиллын зарчмыг шүүмжилж, албан тушаалтныг шодож сонгодог журмыг буруушаадаг байсан.Тэгээд тэрээр Афинд төрж өсөн бүхий л амьдралаа өнгөрүүлж хамгийн сүүлд Афины шүүхийн өмнө буруутгагдаж хор уун үхсэн гэдэг.


Суут философич Сократын хэлсэн үгнүүдээс:

  • Эд хөрөнгө, алдар нэр гэдэг, үнэндээ, хүнд ямар ч сайн чанар нэмдэггүй.
  • Огт хэрэглэхгүйгээр амьдарч болох хичнээн ч олон эд өлөг байдаг юм бэ дээ?
  • Нөхөрлөл үгүй бол хүмүүсийн хоорондын ямар ч харьцаа үнэ цэнэгүй болдог.
  • Муу хүн өөрт нь огт ашиггүй байсан ч, бусдад муу юм хийдэг.
  • Зөв сэтгэдэг, хурц ухаантай хүнийг л жаргалтай хэмээн үзэж болно.
  • Залуу хүмүүс аль болохуйц ойр ойрхон толинд харж байх ёстой. Сайхан харагдаж байгаа бол тэр гоо сайханыг илүүц явдлаар гутаахгүй байхыг хичээ. Царай муутай харагдаж байвал тэр үзэмж дорой байдлаа зөв хүмүүжлээр засаж залруулах хэрэгтэй.
  • Байгаагаасаа доогуур харагдана гэдэг бүдүүлэг явдал, харин байгаагаасаа дээгүүр харагдана гэдэг ухаантайн шинж.
  • Барималчид чулууг хүнтэй төстэй дүрсэд оруулах гэж хамаг чадлаараа балбадаг, харин өөрсдөө чулуутай адилхан болох ямар ч боломжгүй гэдгээ огт бодож үздэггүй нь ихэд хачирхалтай хэрэг шүү.
  • Хэдийгээр бүх юм жижиг сажиг аар саарханаас эхэлдэг ч, аливааг зөв эхэлнэ гэдэг яавч аар явдал биш.
  • Би юу ч мэдэхгүйгээ л мэднэ.
  • Аятайхан хувцаслахыг хичээ. Гэвч хэтэртэл бүү гангал. Аятайхан хувцаслаж чадна гэдэг дээд хүний зан. Ганган байх нь илүүц хэрэг.
  • Зугаа цэнгэл, чамин тансаг байдлыг бид аз жаргал гэж нэрлэдэг. Миний бодлоор юу ч хүсэхгүй байна гэдэг бурхдын мөн чанар. Тиймээс тийм ч их зүйл хэрэгтэй бишийг ойлгох нь энэ аугаа их жаргалд дөхөж очих хамгийн боломжийн арга.
  • Бага зүйлд сэтгэл ханаж чаддаг хүн л хамгаас баян. Ийм сэтгэл хангалуун байдал төрөлхөөсөө баян сэтгэлтэйг нь гэрчилнэ.
  • Үгэнд өвддөггүй хүнийг саваагаар гөвшөөд нэмэргүй.
  • Сайн муу хоёрыг ялгана гэдэг аливаа ухааны дээд нь.
  • Төр засаг л хүнийг хүмүүжүүлдэг. Сайн төр сайхан хүмүүсийг, бурангуй засаг өөдгүй муу хүмүүсийг буй болгодог.
  • Найз нөхдөөсөө хэр үнэтэй вэ гэдгээ байнга эргэцүүлж, аль болохуйц үнэтэй байхыг эрмэлзэгтүн. Тэгвэл танаас хэн ч урвахгүй.
  • Эр хүний өс хонзонгоос биш, эм хүний хайраас айвал зохилтой. Энэ бол хичнээн аюултай байх тусмаа аятайхан санагддаг хор юм.
  • Гэрлэнэ гэдэг чин үнэнийг хэлэх юм бол нүгэл. Гэхдээ зайлшгүй учрах ёстой нүгэл.
  • Яадаг ч байсан гэрлэ. Сайн эхнэр таарвал онцгой явдал болно. Муу эхнэр таарвал, гүн ухаан судлахгүй юу.
  • Сэтгэлйиг анагаахгүйгээр биеийг эмнэж болдоггүй.
  • Байгалиас надад оногдсон биеэ төгс төгөлдөржүүлэхийг хичээхдээ би гимнастик хийдэг.


Эх сурвалж: "2х2=6" Г.Аюурзана 2003 он

8 сэтгэгдэл:

Админ said... ( 11/2/10 20:23 )

xaxa yer ni hun bolgon sonirhdog ymaa harj ihenh tsagiig unguruudug bhaa! hulbumbug pc ntr geel kk! sokrat bol heruul harj ussun bnahsd!

uundaa said... ( 12/2/10 09:57 )

...Сократын үхсэн түүх нь бас их сонин санагддаг, дагалдагчид нь, шавь нар нь суллах гээд баахан юм зохион байгуулж, суллах гэтэл өөрөө үхлийн өмнө сөгдөхгүй, ялагдахгүй гэсэндээ тэндээ үлдсэн гэдэг...дахиад л юу ч хүсэхгүй байна гэдэг бурхдын л хүсдэг зүйл хэмээгээд өөрөө суллагдахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн мэт..."би юу ч мэдэхгүйгээ л мэднээ гэж"...шавь нартаа тойрог зурдаг домог гээд л, сократыг судлаж байж дараа дараагийнхийг нь судалдаг, ойлгодог гэлцдэг...үнэхээр гоё нийтлэл байна, дахиад цувралаар бичээд байвуул бид хэд нь 2х2=6-г уншчих юм биш үү хэхэ...би Ницшег захиаллаа гээд хаха...

KYo said... ( 13/2/10 20:31 )

husexgui shunaxgui bol ed mongond shunaj nasara heden togrognii hoinos yavj amidraxgui ,nugel hiihgui urgelj saihan zuil bodoj urgelj ineej yavhad sain saihan yum urgelj dagaj aztai odtoi amidrax bolnoo ene minii bodol shu kk

KYo said... ( 13/2/10 20:32 )

Yor ni bol dandaa lag humuuse zaluud ni alad hayatsan bhima ene tuuhend

Enkh said... ( 14/2/10 00:23 )
This comment has been removed by the author.
Enkh said... ( 14/2/10 00:25 )

Kyo яаанаа тэгүүл... хахаха
За тэр яахав...
Тэр юм хүсэхгүй байна гэдэг л наад даяарчлал глобалчлалтай зөрчилдөж байгаам даа....

KYo said... ( 14/2/10 12:54 )

bi ard shunahgui gej bichsen bgazde

Budmaa said... ( 20/2/10 20:38 )

ёооооо,, ямар гоё нийтлэл вэ? Жинхэнэ юм уншсан юм шиг боллоо шүү. Баярлалаа, Цэнгэлээ, цааш нь дахиад бичвэл их баярлах байна.
Сократын хэлсэн үгнүүд нь агуу юмаа..

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...