131dg: 1-р сарын 31 [эргэцүүлэмж]

2010-02-01 uundaa бичсэн.
Өчигдөр 1-р сарын 31-ий өдөр тохиолоо. Хэн нэгэн хараад 2010 он гараад 1 сар өнгөрчихөж гэж, эсвэл бүтэн сайн өдөр сайхан амраад авнаа гэж бодсон байж болох юм. Гэхдээ энэ блогтой холбоотой, энэ блогийг уншдаг, 2008 онд 1-р сургуулийн 11г ангийг төгссөн, энэ ангитай холбоотой байсан хэн бүхэн энэ огноог хараад ойлгох биз. Өчигдөр, энэ өдөр бидний хувьд баярын өдөр, хүндэтгэлийн өдөр болох учиртай юм. Энэ нийтлэлдээ би энэ өдөр юу болсныг, хэн төрснийг эсвэл хэн үхснийг бичихгүй, харин энэ нийтлэлдээ 131dg-ийн тухай, түүний ирээдүйн тухай өөрийн бодлоо бичин сууна.

Дурсамж /өчигдөр/
131dg гэдэг нэр тийм ч хөгшин нэр бишээ, гэхдээ зарим нэг нэрийг бодвол интернетийн ертөнцөд, бодит амьдралд ч тодорхой хэмжээгээр танигдсан нэр гэж би ойлгодог. Нэрний гарлыг ухаад үзвэл Төөгөө, Гээдээ, Зоогий, Чой гээд олон хүний хүчин зүтгэлийн ачаар энэ нэр бий болсон юм. Нэрний учрын хувьд 1-р сургууль, №31-ийнхэн, 5д-9д, 10г-11г гэдэгтэй холбоотой. Шалтгаан нь тэр үеийн манайхны хамгийн их ордог байсан Асуулт.нет-ийн форумд параллель ангийнхантай муудалцан, манай ангийн хэсэг хараалын үгээр дүүрсэнтэй холбоотой, бодоход тэднээс л зугтах, тэднээс л салах зорилготой байж. Одоо санаад байхад Кибер гээд тоглоомын газарт, бүр хаалгаар ороод баруун талд байх хэдэн пснүүдийн нэгт хамгийн анх origo.mn дээр нээж байсан даа. Тэр үед неттэй хүүхэд бараг Төөгөө л байсан болохоор албан хүчээр админ болгоод өөрөө нетгүйн байж, word дээр нийтлэлээ биччихээд ЛМО-оос сурсан Микомын админы кодоор dial-up-аар гялс гэхдээ бас ээж ааваасаа нууцаар орж, нийтэлчихээд, ямар болсныг нь харах ч үгүй гарчихдаг байсансан. Тэр үед сэтгэгдэл бичдэг хүн байтугай нийтлэл бичдэг хүн бараг байдаггүй байсан. БЕК маань л блогийг сэтгэгдлээрээ дүүргэж, блогоо үргэлжлүүлэх, шантрахгүй ажиллуулах эрч хүч өгдөг байлаа. ЛМО-той хамт элдэв нет кафе хэсээд блогоо шинэчлэдэг байсан цаг минь нүдэнд харагдаж байна, удалгүй блогоо бичих их хүчин чармайлтыг маань "хэн нэгэн" анзаарсан уу, гэрийн маань цонх wireless барьчихдаг болов, актлагдсан сканнер хүртэл өөрөө ажиллаад эхлэв. Nayra cafe гэж буянтай хамт олны ачаар энэ блог хөл дээрээ бат боссон юм шүү. Охидоо блогтоо оруулах гэж нүүрэн дээр нь тэд нарын зургийг оруулж, ороод уйдаачихгүй юмсан гэсэндээ зөндөө олон янзын тоглоом, сонирхолтой зүйлсийг хавсаргаж, заавал оруулах юмсан гэсэндээ даалгаврыг нь хүртэл бэлддэг байлаа. Ангийнхнаа л блогт оруулах гэж хичээлийн хуваарийг нь, олдохгүй номыг нь тавьж, сканнердаж, бүгдийг нь онцлон, шилдгээр шалгаруулж, тортоор шагнадаг байсансан. Сургууль тэр даяараа манайхаас даалгавраа бэлддэг байлаа, ялангуяа 11-р ангийнхан манай блогоос мөн ч их зүйл ашиглаж, хэрэглэж байгаа даа...Блог бий болсон нь, блог хэрхэн хөлөө олсон нь, блог хэрхэн бичдэг байсан нь өөрөө их сэтгэл хөдөлгөм түүх юм шүү!!!...
***
Аливаа зүйлийн эхлэл нь нийт үр дүнгийн 80 хувь нь байдаг гэдэг үгийг би өнөөдөр твиттер дээрээс уншлаа. Эхлэл нь өөрөө гэгээхэн, хийе гэсэн эрч хүчээр, их хүслээр дүүрэн жигүүрлэсэн байсан учраас энэ блог өдий зэрэгтэй яваа юм болов уу даа....

Манай ангийнхаан гэж эхлээд РС-нд, дараа нь ширээний теннисэнд, дараа нь хөлбөмбөгөнд донтож, хэтэрхий их тоглох өвчинд нэрвэгдэж байсан бол ойрын үед бас нэг халдварт өвчинд тархаж эхэллээ . Өмнөх өвчний шинж тэмдэг зөвхөн хөвгүүдэд илэрч байсан бол шинэ нян охидуудад илүүтэй халддаг гэнэ. Тийм ээ, энэ бол дээс шүү дээ. Ангийнхан шалгалт бэлдэх нэрийдлээр дээс тоглож, хоромхон хугацаанд алдахаа больж, мэргэжлийн тамирчид болж, сүүлдээ шагналтай /Очгэрэл спонсортой, зайрмагны бай шагналтай/ тэмцээн зохиож, аваргаа тодруулж эхлээд байна. Тус тэмцээнд манай 2СҮХ түрүүлж, зайрмагаар шагнуулжээ. Аварга болчихоод мэдэгдэхдээ: Хип- Хоп мандтугай гэж хэлжээ. Юутай ч админ миний бие 2СҮХ-дээ баяр хүргэчихьеээ. За тэгээд хэлдэг 2 үгээ л хэлхээсдээ. Хүндэтгэсэн Админ.
2007.05.03...131dg.origo.mn...Уундаагийн архиваас...



Өнөөдөр 2006-2007 оны хичээлийн жилийн сүүлчийн ангийн ажил зохиогдож, энэ жил хийсэн ажлынхаа тайланг гаргалаа. Үр дүнг нь хэлэлцэн ерөнхийдөө “А” гэсэн үнэлгээ тавьж, ангийн даамны аваргууддаа шагналыг нь гардуулав. Мягмаржав ахлагчтай баг 3-р баг эзлэн, Золжаргал ахлагчтай Яруу дагуултай, Түвшинбаяр хамгаалагчтай баг 2-р байрыг эзэлсэн бол Очгэрэл, Мөнх-Очир, Нямхүү гэсэн хүчирхэг баг олны итгэлийг алдалгүй тэргүүллээ.
Үүний дараа дахиад л шагналын хур бууж, 6 төрөлд шилдгээ тодрууллаа. Үүнд:
1. Ангийн хүмүүжлийн ажилд идэвхтэй оролцдог сурагчаар Ундрал
2. Бүх хичээлдээ жигд сайн сурагчаар Будмаа
3. Хичээлдээ ахиц гаргасан сурагчаар Батмягмар
4. Хамгийн тусч сурагчаар Цэцэгдэлгэр
5. Хамгийн ажилсаг сурагчаар Тэмүгэ
6. Хамгийн хөгжилтэй сурагчаар Баяржаргал нар тус тус тодорлоо.
Эдгээр сурагчиддаа Админ миний бие болон бүх ангийн нийт хүүхдүүдийн өмнөөс баяр хүргэе.
2007.05.17 131dg.origo.mn...Уундаагийн архиваас...


2007 оны 6 дугаар сарын 11-ний Даваа гарагийн 14:00 цагт ангийн бүх хүүхдүүд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн Нэгдүгээр сургуулийн 3 давхарт 31 номерт /өгсөх шатаар гараад хамгийн эхний хаалга/ 10г ангийн ээлжит бус бага хуралд хүрэлцэн ирэхийг тушааж байна. Хурлаар амралтанд хаашаа явах асуудлыг эцэслэн нэг мөр болгон, хэнд ямар ажил даалгах вэ, ямар унаагаар явах вэ, Чойгийн эзгүйд гал тогоог хэн барих вэ гэх мэт нэн тэргүүнд шийдвэрлэх тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдэх болно.
Зарласан цагаас 30 болон түүнээс дээш минутаар хоцорсон тохиолдолд 10г ангийн Үндсэн хуулийн 1.5.9-д заасны дагуу Сурагчийн үүргээ биелүүлээгүй, мөн тус хуулийн 2.4.7-д заасны дагуу Нийгмийн ажилд идэвхтэй оролцоогүй гэж үзэн Ангийн Шүүх Хурлаар хэргийг тусгайлан авч хэлэлцэх болно гэдгийг анхааруулж байна.
Хүндэтгэсэн: А------Д------М------И-------Н
2007.06.11 131dg.origo.mn...Уундаагийн архиваас...




Бодол /өнөөдөр/
Блог маань сайт болжээ. Блогспотоос салаад .ком өргөтгөлтэй болжээ. Уундаа, ЛМО, Төөгөө л нийтлэлээ бичдэг байсан бол одоо Цэнгэл, Яруу, Баатка, Зоогий гээд бүгдээрээ өөр өөрийн онцлогтой, сонирхолтой бөгөөд хөгжилтэй нийтлэлүүд бичдэг болж. БЕК эсвэл өөрсдөө сэтгэгдэл бичиж өөрсдийгөө тайтгаруулдаг байсан бол зөвхөн 131dg-ийнхэн төдийгүй өөр таних танихгүй олон нөхөд сэтгэгдэл бичдэг болсон байна. Манай гишүүдийн нийтлэсэн нийтлэлүүд gogo.mn, news.mn, monkey.mn дээр нийтлэгдэж, бидний тухай бусад хүмүүс форум, хэлэлцүүлэг дээр ярилцаж байна. 131dg англи хэл дээр үйл ажиллагаагаа явуулж, өөрийн гэсэн форумтай болжээ. Твиттерийг МОНГОЛДОО лав анх удаа сайт/блогийн хүрээнд хэрэглэж, Монголын шилдэг блогуудын нэгт баттай байр сууриа нэгэнт эзэлжээ. Дэлхийн 150 гаруй орноос хандалт орж ирэн, өдөр тутам сайтаар зочилж буй хэрэглэгчдийн тоо оргил үедээ ирээд байна.

Удахгүй олон олон сюрпризүүд, олон олон шинэ нэмэгдлүүд блог дээр ашиглагдах гэж байна, харин ядаж та-131dg-ийн гишүүн блогтоо ордог юм бол мөрөө үлдээгээд, сэтгэгдэл бичдэг болоосой гэж хүсч байна.


***
Бардам зангаа хааяа ч гэсэн авч хаяасай гэж бусдаас би хүснэ. Хэрэггүй үед хэрэггүй зан хэрэггүй байдаг мэт. Фен клуб чинь л нэгэнт бишээс хойш санал бодлоо хуваалцаад байхад болохгүй, бүтэхгүй зүйл байхгүй л баймаар. Дуртай хэдхэн нөхөд л бие биенийхээ нийтлэл дээр сэтгэгдэл үлдээж-хошгируулна, бардам нэгэн нь хааяа нэг байгаагаа илтгэнэ, од зарим нь шагайснаа хүртэл нууж сүржигнэнэ. Бодит байдал ийм л байна - үнэн үг гашуун байдаг юм, зүгээр битгий бухимд!!!



Мөрөөдөл /маргааш/
131dg гэдэг нэрийг мэдэхгүй хүн байхгүй байдаг байгаасай гэж би хүснэ. Энэ хамт олны бичсэн зүйлсийг санаандгүй биш зорьж уншдаг, тэсч ядан хүлээдэг байгаасай гэж би хүснэ. 131dg гэж хамт олны жишээг хүмүүс ярилцдаг, хэлэлцдэг, түүгээрээ бид бахархдаг байгаасай гэж хүснэ. "131dg"-ийг "брэнд" нэр болгохыг, түүний гишүүн гэдгээрээ бүгд гайхуулдаг, бахархдаг байлгахыг би хүснэ. Атаархуултал, арааны шүлсийг нь гоожуултал нь, толгой сэгсэртэл нь, дуу алдтал нь их зүйлийг би энэ хамт олонтой хиймээр байна, бүтээмээр байна. Гэхдээ ганцаараа биш, олуулаа, хамтын хүчээр тэр их амжилтыг байгуулмаар байна. Энэ нэрийг зөвхөн интернет орчинд биш бодит амьдралд "хит" болгомоор байна. Энэ нэрийг ашиглан ашиг, амжилт, нэр хүнд бүгдийг нь олмоор байна, гэхдээ мэдээж ганцаараа биш бүгдээрээ....
***
Цэнгэлийн нийтлэлээс би нэг үгийг хэзээ ч мартахгүйгээр цээжилж авсан юм. "Ганцаараа бол хурдан явна, олуулаа бол хол явна. Хурдан бөгөөд хол явахын тулд багт байгаа хүн бүр өөр өөрсдийнхөө ажлыг бүрэн хийж хурдан явах." Үнэн үг мэт, учир нь хүн бүр хурдан бөгөөд хол явахыг хүсдэг биз.

18 сэтгэгдэл:

MGi said... ( 1/2/10 17:18 )

1saryn suulin odor geddiid halitl anzaarsnas blog.iin 1.31 gdiin tag martaad ongorootson bn shde srry kk! niitlel unshsan chin bur setgel uyarad hamryn samsa sharhirchla etr kk

Anonymous said... ( 1/2/10 17:20 )

za aga ni anhnii commentiig ni uldeechii daa. unshaad bsan sonirholtoi shan bailaa. bugdeereend ni hicheel surlaga, ajil hodolmor, hair durlal, hamtiin nohorlold ni amjilt husie. zorison zorilgodoo zaawal hureerei, hussen moroodol oo zaawal bieluuleerei. big brother hug y'all.. batorgil

BAATKA said... ( 1/2/10 17:32 )

Ene zuiliig ergeed durshad odoo bodhod uneheer saihan zuiliig bid hamtiin hucheer buteejee mon bi ch gesen buruugaa huleej baina. Uneheer ih zuiliig bidend hiij bidnii toloo hiisen humuusdee talarhal bolon asar ih hundetgeliig niit angi hamt olnii zugees uzuuldeg gej munhag minii bodold buudag. Oiriin uyed ajil ihtei uchir blogoo orhison baina ene niitlel bodoog mini boduulj setgeeguig mini setguullee bayrllaa uundaa odoo bainga orj ul moroo uldeej baina aa

smile said... ( 1/2/10 17:52 )

Хамтдаа өнгөрүүлсэн сайхан мөчүүд байжээ. Түүнээс ч илүү сайхан ирээдүйг хамтдаа бүтээж хийсэн бүтээсэн бүхнээ эргэн харж бахархан байх мөч удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна.Хамтдаа мөрөөдлөө биелүүлцгээе!

Tmka said... ( 1/2/10 18:29 )

Goe niitlel bolson bna shuu uundaadaa bayrlalaa

Админ said... ( 1/2/10 19:15 )

Yu ch bcihhee medehgui bna! uneheer tasartsan niitlel bnaa! Uundaa chi lag shuu magtaya!

Zoog!! said... ( 1/2/10 20:53 )

Цагийн хэлхээсээр аялах шиг боллоо хэхэ... БРАВО!!!!!

g_oyuka said... ( 1/2/10 22:31 )

ありがとう

Үлмэдэх said... ( 1/2/10 22:52 )

1;3;1 тархинд автоматаар суучихсан 3 тоо. Мартая гэсэн ч мартахын аргагүй 3 цифр. Аль хэдийн энэ тоонууд бидний бахархал, бидний нүүр царай болжээ. Хэнд ч нүүр бардам ярих 131dg хамт олон хоног өдрийг хамтдаа туулан өдөр өдрөөр өсөн дэвжиж өнөөдрөөс илүү амжилтыг ирээдүйд бүтээнэ гэж найднам. Бидний нэрийн хуудас 131Dg.com .

Bilguun said... ( 1/2/10 23:02 )

Uneheer goy niitlel bnaa.Ter t1 yum shig barag uuruu uurteigee chatlah ni holgui setgegdel gantsaaraa shahuu bichdeg bh uyed garyn 10 huruund bagtahaar hedhen hun orj gardag bsnyg bi sanaj bna.Odoo ergeed bodohod uneheer uur boljee.Ergeed dursahad dursamjtai,sonirholtoi bas aldartai boljee.Ene buhen tsaashid ulam batjij,neeree l 131dg gdg bagyn neriig undurt urguhiin tuluu bagyn gishuun bur sn hicheetsgeey!!!

HappyFeet said... ( 1/2/10 23:39 )

Үнэхээр гоё нийтлэл байна... Энийг уншаад баахан дурсамж сэргэчихлээ... хэхэ^^
131 гэдэг нэрээ брэнд нэр болгоно гэдэг санал аааяяяягүй гоё санагдав... Хичээнэ ээ~!

Anonymous said... ( 2/2/10 02:40 )

neeh ih yum bichmergui bna..harin minii sanaand ajil hetsu ch amt ni goy gedeg ug l buuj bna..tsengel ni baga azin hoigos bish baganuuras setgegdel bichiv..

ulzi said... ( 2/2/10 14:22 )

goy niitlel bn, nad metiin humuusiig ichtel ni hellee...

Anonymous said... ( 3/2/10 09:55 )

net oroh bolgondoo hamgiin turuund blogo shalgadag goy niitlel bna.all write comment in order to keep admin worry.... :}

KYo said... ( 4/2/10 16:35 )

bi yor ni angiinhniha talaar blogosoo unshdag hardag boloxoroo ene blogiig hardag yum shuu iluu ih yum bicheesei gej boddog bolxoro bainga comment bichej uram ogoxig hicheedeg shuu uunda shig goy bichej chadku ch gesn herendee

KYo said... ( 4/2/10 16:37 )

uundaa uneher aimar bichhimaa unshjaah yavtsad aimar sanagdaad bas helj bgaa ni tosoologdloo hehe :D

Byambaa said... ( 10/2/10 20:03 )

Архивын нийтлэлүүдийг уншсан чинь бүр сонин болчихлоо, сайхан байжээ.

enest said... ( 18/2/10 23:48 )

..huchin nitlelud unshsan yasn goy yum be. bas mka laag hurhun hargdjin,kk.. GOY NITLEL BOLJE, UUNDAA

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...