Арав

2010-01-01 Tsengel бичсэн.

Хоёр тавын арав,нэгэн арвын арав гэж хүрд цээжилж байхдаа байн байн давтддаг . Арвын тоо бол тэгш тоо . Бид аравтын тооллын системд тоо боддог.Чингис хааны байгуулсан Их Монгол улс аравтын зохион байгуулалттай байсан.

Бид ардын хувьсгал ялсны 60,70,80,.. жилийн ой гэж тэмдэглэдэг,тэр наадмуудаар л 1024 бөх наадамд барилдахыг үздэг. Мөн албан байгууллагууд **0 ойн жилийн баяр гэж тэмдэглэдэг.

Дэлхийн татах хүч ойролцоогоор 10 м/с2 байдаг. Хөлбөмбөгт бол багийн түлхүүр тоглогчид л 10 гэсэн дугаарыг эзэмшдэг.

Он тооллын хувьд ярих юм бол манай эрний 3 дахь мянганы хоёр дахь 10 жил эхэлж байна.Харин миний хувьд 3 дахь арван маань эхэлж байна.


Би бол өөдрөг үзэлтэй хүн.Тийм болохоор хүн төрөлхтөн , тэр дундаа бидний Монгол улс мөнх оршино гэдэгт итгэж,бурхандаа залбирдаг.Мөнх орших хүн төрөлхтний хувьд 10 жил гэдэг бол хумхын тоостой дүйх хэмжээний тийм өчүүхэн бага хугацаа юм. Харин хувь хүний хувьд 10 жил гэдэг бол юм юм тохиолдож болох бага биш хугацаа.

Хүн гэдэг нийгэмшсэн амьтан эхний арван жилдээ тэнтэр тунтар алхдаг ,хоёр гурван үг шулганадаг болж хорвоо ертөнцтэй танилцах эцэс төгсгөлгүй аяллаа эхэлдэг. Улмаар цэцэрлэг,сургуульд орж байгалийн гэхээсээ илүү нийгмийн бүтээгдэхүүн болж эхэлдэг.Харин хоёр дахь арвандаа хүүхэд наснаасаа салж хуулийн өмнө бие дааж хариуцлага хүлээх хэмжээнд хүрч , амьдралд тохиолдох хамгийн чухал сонголтуудынхаа нэгийг хийдэг. Үүнээс хойшхи “арав”-ууддаа хүн өөрийнхөө амьдралыг өөрийн гараар цогцлоон бүтээдэг...

Зарим хүмүүс “ганцаараа бол хурдан явна ,олуулаа бол хол явна” гэж ярьдаг. Харин үүнийг ингэж өөрчилмөөр байна. Нэг багт байгаа хүмүүс өөр өөрсдийнхөө ажлыг хийх буюу нэг нэгээрээ хурдан явах хэрэгтэй. Ингэснээр нэг багийнхан буюу олуулаа байгаа хүмүүс хурдан бөгөөд хол явах болно.Ийм болохоор бид дор бүрнээ хичээх ёстой. Ингэж байж бид хурдан бөгөөд хол явах болно.

Саяхан би нэг өргөмжлөл авсан...Тэрийгээ хэнд ч үзүүлээгүй нуучихсан...Яагаад гэвэл би өөрийгөө голсон... Энэ өргөмжлөлөө арван жилийн дараа харахаар шийдсэн... Энэ өргөмжлөл дараагийн арван жилийн миний болоод та бүгдийн мөрдөх жанжин шугам нь байгаасай!!!Арван жилийн дараа энэ өргөмжлөлөө хараад өөрийгөө голох биш өөрөөрөө бахархах хэмжээнд хүрэхийн төлөө би хичээх ёстой.Та бүгд ч бас хичээх ёстой.

Бүгдээрээ дараа дараагийн арван жилдээ бусдаар юмаа хийлгэдэг биш өөрсдөө юмаа хийдэг болж, бусдад сүүдэрлэдэг биш бусдыг гэрэлтүүлдэг болж, “шимэгч” биш “бүтээгч” болж 131dg гэсэн нэрээ өндрөөс өндөрт өргөж, Монгол улсаа хөгжүүлэн дэвжүүлэхийн төлөө хамтдаа зүтгэе!!! Бид үргэлж хамтдаа.
1.1.10

8 сэтгэгдэл:

uundaa said... ( 1/1/10 06:09 )

...гайхалтай...цэнгэлээ баярлалаа...үнэхээр гоё нийтлэл байна, бусдыг гэрэлтүүлж, бүгдийг бүтээж, өөрсдөө боловсорч, улсаа хөгжүүлэхийн төлөө зүтгэцгээе!!!...гэхдээ л чи тэр шагналын эзэн мөн шүү!!...2010.01.01.06:10

Tsengel said... ( 1/1/10 06:17 )

хэхэ,,,унтаач э уундаа,,,тэр өргөмжлөл дараагийн арван жилийн миний болоод та бүгдийн мөрдөх жанжин шугам нь байгаасай!!!

Zoog!! said... ( 1/1/10 06:38 )

хэхэ,,, олон үг хэлж нуршаад дэмий биз... Урагшаа!!! 2010.01.01 AM 06:37 гэж...

Үлмэдэх said... ( 1/1/10 18:04 )

Олдсон боломжоо алдалгүй, өнгөрсөн зүйлдээ харамсалгүй ирээдүйнхээ төлөө зүтгэцгээе.

Админ said... ( 1/1/10 19:51 )

nice! tasartsan niitlel bna! shine onii ehlelee shan tavij bna!

Byambaa said... ( 1/1/10 19:53 )

Бүгдээрээ амжилтын төлөө урагшаа!

KYo said... ( 5/1/10 19:51 )

Yoo tsengel yamar goy goy yum bichdiin be yadjihad omno ni beldtsimu shine jilin shono bichtsimu ?

Enkh said... ( 7/1/10 21:18 )

Bravo Tsengelee bravo !!!
uneher nice taalagdaj b.a
goy shu....
amjilt !!!

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...