2009 оныг эргэн дурсахуй....

2010-01-20 uundaa бичсэн.
Хүн төрөлхтөн 2010 онтой учран золгоод удаагүй байна. Бүгд л бие биедээ аз жаргал хүсэн, амжилт бүтээл, олз омог, хайр дурлалыг хүсэн буй энэ цаг мөчид өнгөрсөн ондоо юу хийж бүтээснээ, юугаар илүү байснаа, алдсан эндснээ хэлэлцдэг бичигдээгүй хууль мөн бий билээ. 131dg ч гэсэн 2009 оныхоо ололт амжилтыг хуваалцахад бэлэн болоод байна. Хэдийгээр уламжлал ёсоор блогоос хүргэдэгчлэн "Оны онцлох үйл явдлууд" болон сар сараар түүвэрлэн хүргэдэг байсан нийтлэлүүдээ энэ жил янз бүрийн олон шалтгааны улмаас хүргэж чадаагүй ч эдгээрийг нэгтгэсэн нийтлэлийг нэлээн хожуу боловч хүргэж байгааг минь хүлээн авна уу.

2009 он бидэнд ээлтэй жил байлаа. Аз, амжилтаа харамгүй бидэнд илгээсэн таатай он байлаа. 131dg-ийн түүхэнд, түүхийн хуудаснаа урьд өмнө бичигдэж байгаагүй онцлог, сонирхолтой үйл явдлууд маш олноор тохиосон гайхалтай он байлаа.

131dg-ийнхэн СУРЛАГААРАА
131dg-ийнхэн 2009 онд сурлага, хичээлийн гайхалтай амжилттай байлаа. Шанхай хотноо зохиогдсон Програмчлалын Бүсийн Олимпиадаас хүрэл медаль хүртсэн МУИС-ийн шигшээ багт манай гишүүн Л.Мөнх-Очир маань багтан бахдам амжилтыг үзүүлж, оюутны хэмжээнд энэ чиглэлийн олимпиадаас анхны медаль хүртсэн баг, оюутнууд болон түүхэнд нэрээ үлдээлээ. Мөн ЛМО маань 5-р сард болсон Монгол Улсын Аварга Шалгаруулах тэмцээн буюу Оюутны Програмчлалын Үндэсний Олимпиадаас мөнгөн медаль хүртээд байсан билээ. Монгол Улсын Математикийн Оюутны Математикийн XVIII олимпиад 5-р сард зохиогдож манай гишүүд болох Э.Тэмүгэ ганцаарчилсан ангилалд алтан медаль хүртэн, Г.Оюундарь мөнгөн медалийг хүртэж 131dg давхар цохилтыг хийлээ. Түүгээр ч зогсохгүй тэд багийн төрөлд ЭЗС-ийн багийг бүрдүүлэн оролцож дахин алтан медаль хүртэж медалийн арвин ургацыг буулгав. Н.Бямбажав МУИС-ын салбар сургуулиудын дунд зохиогдсон "улсын" чанартай физикийн олимпиадад амжилттай оролцон хувийн болон багийн төрөлд аль алинд нь алтан медаль хүртэн мөн л давхар цохилт хийлээ. Оюутны Математикийн Улсын олимпиадад түүний баг мөн алтан медаль хүртсэн билээ.
Ч.Хулан, Ц.Будмаа нарын багтсан ЭЗС-ийн "Бэрс" баг ЭЗО-ын Улсын Олимпиадын шигшээд амжилттай шалгаран оролцож хүрэл медаль хүртэж медалийн буухиаг тасалсангүй. 12-р сард зохиогдсон МУИС-ийн ЭЗС-ийн эрдэм шинжилгээний хурлуудад ч манайхан амжилттай оролцлоо. Менежментийн тэнхимийн ЭШХ-д Г.Зол-Эрдэнэ, А.Ундрал нарын баг 5-р байрт шалгарч, А.Ундралын баг ЭЗО-ын тэнхимийн ЭШХ-д 3-р байр, Маркетингийн тэнхимийн ЭШХ-д 2-р байрт шалгаран сургуулийн ЭШХ-д 2 илтгэлээр оролцох боллоо. Улмаар 2-р курсээ төлөөлөн ганцаар оролцсон тус баг МУИС-ийн ЭШХ-д 3-р байр эзлэн чамлахааргүй амжилтыг үзүүллээ. Үүн дээр нэмээд Д.Батцэнгэлийн үзүүлсэн төгс амжилт, Б.Золжаргалын "Санхүүгийн удирдлага"-ын сургуулийн олимпиадад 3-р байрт орсон зэрэг амжилтуудыг дурьдахгүй байхын аргагүй билээ.

Хөлбөмбөг
131dg-ийнхэн хөлбөмбөгөөр ч амжилтын буухиаг тасалсангүй. СЭЗДС дээр сургуулийн аваргыг нь авсан 131dg-ийнхэн МУИС дээр ч энэ амжилтаа бататгалаа. Зөвхөн МУИС-ын аварга болоод зогсохгүй 3-р байр буюу МКС, МТС зэргийг багтаасан томоохон тэмцээнд манайхан буюу М.Өлзийхутаг, Н.Бямбажав, Н.Нямхүү нарын баг алт, мөнгөн медалийг хүртлээ.Хөлбөмбөгийн багийн ахлагч Д.Батцэнгэл маань Мазаалай клубын хамтаар Сэлэнгэ аймагт болсон Монгол Улсын Залуучуудын Аварга Шалгаруулах заалны хөлбөмбөгийн тэмцээнээс алтан медаль хүртэж 131dg-ийнхний эгнээнд Улсын Аварга нэгээр нэмэгдлээ. Мөн том талбайн Залуучуудын Улсын АШТ-д Д.Батцэнгэл болон Г.Зол-Эрдэнэ нар хамтдаа Мазаалай багийн төлөө тоглон мөнгөн медалийг хүртлээ. Чанар чансаа, хүрээгээрээ дээгүүрт тооцогдох "Боргио Кап" тэмцээнд Д.Батцэнгэл маань оролцон тоглож 4-р байрт шалгаран, гоол оруулж байгаа нь Монгол орон даяар цацагдлаа. Энэхүү тэмцээнд БЕК маань мөн амжилттай оролцосн билээ. "Дуулиан 2020" тэмцээнд МУИС болон СЭЗДС-ийн шигшээ багуудын массыг чухам 131dg бүрдүүлэн, манлайлан амжилттай оролцсон билээ.

NORTH DUCKS
NORTH DUCKS хамтлаг энэ жил одтой байлаа. Монгол орон даяар хэдэн сарын турш шуугиан тарин нэвтэрч, олон зуун үзэгчдийг телевизийн дэлгэцнээс салгаагүй Universe Best Songs нэвтрүүлэгт Бажгаа тэргүүтэй North Ducks хамтлаг маань амжилттай оролцлоо. 5 шаттай зохиогдсон, 400 орчим оролцогч оролцсон тус тэмцээнд 4-р шатанд шалгарна гэдэг бол хэр баргийн хүмүүсийн, хамтлагийн үзүүлж чадах амжилт биш юм. Мөн тэд Mohanik болон The Simpsons хамтлагуудтай хамтран Arctic Monkeys Night-ийг зохион байгуулан оролцож, анхныхаа тоглолтыг эхлэлийг тавилаа. Гайхалтай сэтгэл хөдөлгөсөн, доргиосон, үсэргэсэн, сэгсчүүлсэн үдэш байсан. Монголын амьд хөгжмийн хамгийн том наадам PlayTime наадамд 3 дахь жилдээ оролцсон North Ducks анх удаа өөрсдийн зохиосон дуунуудаараа оролцож, мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авлаа. Удахгүй Монголын Рок хөгжмийн ертөнцөд тэсрэлт хийхээр бэлдэж буй "Галуунууддаа" амжилт хүсье.

БЛОГ болон КЛУБҮҮД
Блог маань өнгөрсөн жил 2 нас хүрлээ. Түүнтэй зэрэгцээд олон олон блогууд 131dg-ийнхнээс мэндлэх болов. ЛМО-ийн, Уундаагийн, Төөгөөгийн, Яруугийн, Цэнгэлийн, Билгүүний, Зоогийгийн, Мигаагийн блогууд яг одоо идэвхтэй ажиллан, блогийн ертөнцөд 131dg-ийн нэр хүндийг улам өндөрт өргөсөөр байна. Шинэ жилээр задалсан ЛМО, Мигаа нарын бэлгийн ачаар блог маань 131dg.com болон бусад блогууд маань 131dg өргөтгөлтэй болох ажил ид явагдаж байна. 131dg анх удаа Монгол улсын хэмжээнд live blogging-ийг Цагаан сар, Цэргийн Баяр болон Холбоодын Цомын тэмцээн, KEANE 3D үеэр хийж, твиттер ашигласан анхны блог гэсэн тодотголыг авлаа. Блог улам дэвшсэн, хөгжсөн, өргөжсөн, чанарын хувьд сайжирсан он байлаа. Блог дээр 1000 дахь
нийтлэл бичигдэж, 3000 дахь сэтгэгдэл ч тавигдлаа.

СЭЗДС дээр О.Энх-Оргилын санаачлан байгуулсан сургууль дээрх сэтгэлзүйн таатай орчныг бүрдүүлэх зорилго бүхий "Сэдэл" клуб нээлтээ хийн, үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Энхүүш, Золоо, Оюунсайхан нарын байгуулалцсан "Сэтгэлийн илгээмж" аян СЭЗДС дээр амжилттай зохион байгуулагдаж, дараа дараагийн үйл ажиллагаанууд хүлээгдэж байна. МУИС дээр үүний дараа жилийн 2-р хагаст нууцлагаар бөгөөд сүртэйгээр нэгэн клуб байгуулагдсан нь 131dg-ийнхнийг багтаасан, тодруулбал Ц.Будмаа, Г.Зол-Эрдэнэ, А.Ундрал нарын NEST клуб байлаа. Байгуулагдаад удаагүй ЭЗС-ийн оюутан болгоны мэддэг болсон, мэдэрсэн клуб болсон гэдэгт итгэлтэй байна.


БУСАД

Энд дурьдагдаагүй олон олон онцлох үйл явдлууд 131dg-ийн хүрээнд болсон нь гарцаагүй. Э.Мөнхзаяа "Глобал Удирдагч" нэвтрүүлэгт оролцон шилдэг 14 оролцогчийн нэг болон 131dg түүнийг дэмжих аян хүртэл зохион байгуулж амжив. "Be чамд хайртай" шүлгийн уралдаанд Бажгаа, Золоо нар амжилттай оролцон, шагнал хүртлээ. Сүхээ маань өөрийн бүжгийн хамтлагийг байгуулан Best Of Best тэмцээнд түрүүллээ. БЕК ангийн дарга болж, Тэмка, Оюунсайхан эмнэлэгт хэвтлээ. Д.Батцэнгэл, Г.Зол-Эрдэнэ нарын бичсэн нийтлэлүүд бүхий "Хөлбөмбөг" сонин хэвлэгдэн гарч, орчуулгын багт нь ажилласан "Миний мэдэх хөлбөмбөг" ном худалдаанд гарлаа. Яг одоо манайхнаас Баатка, Ори, Галаа, Баттогтох, Цолмон, Оюунсайхан, Мөөгий, Батос, Цэцэнэ нар маань гадаадад суралцаж байна. Тун удахгүй Бямбаа, Нацгаа, Оюундарь нар маань арлын орныг зорих гэж байна. 131dg энэ жил одтой бас хүчтэй байлаа.




***
Төгсгөлийн оронд:
Бид энэ түүхийг бичсэн, бичилцсэн. Хэзээ ч арилж алга болохгүй энэ түүхийг бид л бүтээсэн, бүтээлцсэн. Олон жилийн дараа сүүлд нь эргэн харахад ийм хамт олон байсан юм шүү, ийм амжилттай нөхөдтэй байлаа гэж ярилцах боломж тэр болгон хүнд оноогдоогүй юм. Блог бол 131dg-ийн нэрийн хуудас болсон бид бүгдийн хувьд үнэлж баршгүй баялаг. Түүнийг хайрлах нь, түүнийг хөгжүүлэх нь, унтраачихгүйхэн шиг аваад явах нь 131dg-тэй холбоотой хүн бүхний эрхэм үүрэг гэж ойлгоосой.
2010 оноос шинэ арван эхэлж байна. Шинэ түүх, шинэ эхлэлийг, шинэ амжилтыг бүтээх боломж бидний өмнө дүүрэн байна. Боломж бүхнийг алдалгүйгээр, гэхдээ ухаалаг шийдвэр гарган урагш ахин хөгжих бололцоо хангалттай байна. 131dg гэдэг нэрийг мэдэхгүй хүн үлдээхгүйн төлөө, түүний гишүүн гэдгээрээ бахархдаг байхын төлөө хамтдаа зүтгэхийг уриалж байна. 131dg энгийн хэрнээ эгэлгүй анги байсныг, хөгжилтэй, амжилттай анги байсныг, хамт олон байгааг, байхыг хэзээ ч хэн ч бүү мартаг...

17 сэтгэгдэл:

Mahaona said... ( 20/1/10 16:40 )

budaa bolgosiim bsht. bugdend ni ooriihoo zugees odoo bayar hurgii hehe. thde undralaa chinii angli hel bas arai l muu bgam bna daa. galuunuud bish nugasnuud sht uul ni... 0.o

Orgil said... ( 20/1/10 21:16 )

Laasan bnaa!!! manaihan goy shuu!!!!

Orgil said... ( 20/1/10 21:23 )

Tegeed bugd amjilttai ene ond dahiad iluu ihiig hicheed blog deer bichtsen bhad n unshihaas zalhuurmaar ih yum bicheed tavihiin tuluu.... magadgui olon udur tsuvruulj tavihgui bol bagtahaargui tiim ih zuil buteeh bolnoo anduudaa!!! 祝你我最好的朋友

Tsengel said... ( 20/1/10 22:26 )

,,,зөндөө их амжилтын төлөө,,,!!!,,,

Үлмэдэх said... ( 20/1/10 22:36 )

бөөн бөөн амжилт гаргажээ, энэ онд ч гэсэн бөөн бөөн амжилттай түүхийг блогтоо бичицгээе.

Bilguun said... ( 21/1/10 02:21 )

Sn bnaa.Bugded ni bayar hurgey.Bas ushuu iluu amjilt gargahyg husye.Tsengeliin helsneer daraa daraagyn 10-tuud manai angyhny amjiltaar duuren bh boltugai!!!

Zoog!! said... ( 21/1/10 14:58 )

Ёоооошшшшш.... үнэхээр, үнэхээр... Би ТӨГС гэдэг үгэнд дургүй, гэхдээ Үнэхээр л ТӨГС анги юм даа. Урлаг спорт, хичээл ном, идэвх зүтгэл, юу байдаг тэр бүхнээрээ үнэхээр тасархай юм аа, Эргээд дурсахад сайхан байлаа, Уундаадаа баярлалаа, бас л хөдөлмөр гаргаж хэхэ... Дараа дараагийн ийм төрлийн нийтлэл уншиж барахгүй юм болохын байна л даа :D

Админ said... ( 22/1/10 17:21 )

Tiimee uneheer tugs angi shuu! :D odoo neg uulzaldaj kino enter uzyaa! LOL

Zoog!! said... ( 22/1/10 19:43 )

祝你我最好的朋友 = I wish you best, my friends
gjgaa l yum shg beeshd...

uundaa said... ( 23/1/10 01:38 )

....энд уул нь хүн бүрийг сэтгэгдлээ үлдээгээсэй гэж бодоод нэлээн хөдөлмөр гаргаж, бас бодож байж хэдэн юм бичсэн ухаантай юмсан.....

smile said... ( 25/1/10 00:04 )

manaixaan ch mundag shuu ene jil ulam ch iluu amjilttai baina gej itgejiine za tegeed "Amjilt!"

Enkh said... ( 25/1/10 19:47 )

....би бээр энэ ангийг төгссөнөөрөө нуулгүй хэлэхэд бахархаж явдаг шүү нээрээ...
За бүгдэд нь улам илүү их амжилтыг хүсье
ойрд ком дээр суусангүй удаан сэтгэгдэл бичиж буйдаа хүлцэл өчье,
Гоё анги гоё Нийтлэл
"Go 131dg go "

enest said... ( 27/1/10 22:37 )

bugder n baharhaj, im angi im hamt olont bgada bayrlaj yavdg sho =)

tuya said... ( 28/1/10 14:11 )

bi ene blogoos tanai angiin oyundari gedeg ohinii tuhai unshih durtai ih sonirholtoi bdag yaj tiimmundag bj chadaj bnaa hubguud bol bdag l daa ohin bol sonin l bna

Будмаа said... ( 29/1/10 17:15 )

Манайхан бол тэгээд тодорхой шүү дээ, энхүүштэй адил энэ ангийн нэг хэсэг гэдгээрээ үргэлж бахархаж явдаг шүү.. ер нь хараад байхад ийм тал талын "ид шид" бүрдсэн хамт олон ховорхон л байдаг юм билээ. за тэгээд 2010 он бол бас л бид нарын шинэ шинэ амжилтын эхлэл шүү дээ. Бүгдэнд нь амжилт хүсье.. /өөртөө арай илүүг нтр/ хэхэ. тоглсын

KYo said... ( 30/1/10 16:12 )

Yaa goy jil bjeee erged harsan goy bnshu

BAATKA said... ( 5/2/10 22:23 )

Oroi garaad shiruuhen dairna gedeg shig bid hojuu neg negenteigee negdej neg baga bolson ch bid uneheer saihan nohrolson bilee. Ene angiig togsson ene angiin neg heseg bolj yvna gedeg maani ner toriin hereg yum. Buh tal deer togs iim saihan bardam angitai baidgagtaa baharhah setgel urgelj torj haayaa dursamjtai uye bodon nulims unagaadgaa nuuh yun. Za tegeed ta buhend hooshdiin chini ajil uils, ahui amidral, surlaga hodolmor geed yor in buh yumand chini mohoshgui ulaan gal shig tiim saihan haluun dotno amjiltiig husii!!! Bid hamtdaa harin Nyamhuu uv ulaan

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...