ATTENTION: ШИНЭ ЖИЛИЙН ТУХАЙ!!!

2009-12-02 uundaa бичсэн.
Зиаак ойрд блогоороо ангийнхантайгаа уулзсангүй ээ, эхлээд хүлцэл өчсөн нь дээр болов уу. Хичээл номноос авахуулаад, нойр залхуурал гээд хангалттай гэмээр олон шалтаг байлаа, ойлгоно гэж найдаж байна. Удахгүй, манайхан нийтлэлээ оруулаад эхлэнэ гэж найдаж байна, мөн 131dg-ийнхийхээ яг одоо юу хийгээд байгаа талаар сурвалжилсан нийтлэлүүд тавигдаж эхлэх гэж байгааг юуны өмнө дуулгая. Одоо харин гол асуудал руугаа...

Шинэ он гарах гээд гадуур ч, дотуур ч уур амьсгал аль хэдийн ороод эхэлчихсэн байгааг анзаарсан байлгүй. Сургууль дотор чинь ч, анги нөхөд чинь ч, та өөрөө ч энэ талаар бодоод эхэлсэн гэж найдаж байна. Тэгвэл "уламжлалт" 131dg-ийн ШИНЭ ЖИЛИЙН ҮДЭШЛЭГ-ийг зохион байгуулах талаар ярилцах, хэлэлцэх, маргалдах, шийдвэрлэх цаг нь болсон гэдгийг сануулан энэхүү нийтлэлээ бичиж сууна. Монголын "маргааш" дуусахгүй гэдэгтэй адилаар нэн түргэн зохион байгуулах баг гарган, үнэ хөлс, үйл ажиллагаагаа төлөвлөх хэрэгтэй байгаатай санал нийлж байгаа байхаа. Иймд ангийнхан, энэхүү нийтлэлийг уншсан бол сэтгэгдэл дээр яах саналтай байгаа, хэрхэх боломжтой байгаагаа бичнэ үү, бичихийг ч шаардаж байна. Төгсгөлд нь 11-р сарын 26-нд МУИС-ын ЭЗС-дээр уулзсан 131dg-ийнхнийхаа зургийг оруулж байна....Ангийнхантайгаа уулзах, цуглах, ярих, хөөрөх, баярлах, гуниглах, "ноцолдох", маазрах цаг чинь аль хэдийн болчихоогүй гэж үү????


Жич: Энэ асуудлыг орхигдуулахгүйн тулд 15 хүртэл хамгийн дээр байрлуулав.

9 сэтгэгдэл:

Үлмэдэх said... ( 5/12/09 23:26 )

тийшдээ, хариуцлагтайгаар ярих асуудал ш дээ. Эртхэн л ярихгүй бол замхруулах гэж байгаан. Заа тэгээд зав гаргаж уулзаад бас онлайн хурал нтрээ хийгээд зохион байгуулах хороогоо гаргаад хийсэн нь дээр байхаа. Ангийнхантайгаа уулзах ч сайхан л даа.

Зоогий said... ( 6/12/09 00:58 )

эхнээсээ хүн бүр хаана хийх боломжтой газрыг судлах нь дээр байх аа... Мэдээж тэгээд нөгөөх л хямд, боломжийн газар хийх гэсэн шаардлагын тавих байлгүй дээ

Tsengel said... ( 6/12/09 17:47 )

,,,эртхэн шийдий,,, 12.29 нд байвал гоё доо(мэдэж байгаа биздээ хэхэ),,, аль аль талаа бодсон,,,хэхэ

Enkh said... ( 6/12/09 17:59 )

энэ хүмүүс зөв ярьж байна шүү...
Баяртай байнаа гэж...ккк

Byambaa said... ( 6/12/09 20:36 )

Тхх эртхэн зохион байгуулах баг гаргаад хийхгүй бол дөхөж байна ш дээ

SHINOBU said... ( 7/12/09 12:00 )

Ul medeh haha

enest said... ( 7/12/09 22:26 )

ho ter bud.n usiig ee, yasn ch hurdan iin, yost hurhun,,

MyadGaa said... ( 11/12/09 12:11 )

нээрэ хурдан уулзаад зохион байгуулъя аа

Zoog!! said... ( 12/12/09 17:26 )

аватар нтрэээ сэтгэл гаргаж хийсэн байх чинь вээ???

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...