Баяртай, 2009 он минь!!!

2009-12-31 uundaa бичсэн.
Хорвоогийн жам ёсоор улиран өнгөрч буй 2009 оноо бид бүгд үдэж байна. Энэ жил их сургуулийн ээдрээтэй амьдралд хөлөө олон, дасаж, 2-р курсын том ах, эгч нар болж, зарим гишүүд маань дэлхийн өнцөг булан бүр лүү суралцахаар хүлгийн жолоо залж, араас нь явахаар олон нөхөд маань бэлдэж байна. Алдаатай, оноотой, ололттой, амжилттай, гунигтай, дурсгалтай, хөгжилтэй, хөгжөөнтэй, ерөнхийд нь дүгнэвэл бахархууштай он жил болж өнгөрч байна. Хамтдаа өнгөрүүлсэн энэ нэг жилд бид онохоос гадна алдаж явсан өдрүүд бий ч тэр бүхэн маань нэгэнт засагдан ард үлдэж шинэ оноо итгэл, сэтгэл, найдварын хамтаар угтан, шинэ жил-шинэ эхлэл гэдгийг санан улам их амжилтаар өөртөө, бусаддаа бэлэг барина гэж найдаж байна. Ирж буй 2010 ондоо ангийн анд найзууд та нар минь эрүүл саруул байж, хүссэн бүхэн чинь биелэн, азын тэнгэр үргэлж ивээж байхыг хүсэн ерөөж байна. Дараа жил уулзацгаая.
БИД ХАМТДАА ХҮЧТЭЙ бас ХӨГЖИЛТЭЙ... Баяртай 2009 он минь, Бид чамайг үргэлж дурсан санах болно...Тавтай морил 2010 он!!! 131dg 2010 ондоо хамгийн шилдэг нь, хамгийн амжилттай нь, хамгийн цоглог нь байх болтугай!!!

Өвлийн өвөө

Үлмэдэх бичсэн.
Эхлэл хэсэг


Шөнийн цэлмэг тэнгэрт түм түмэн одод түгж, малгайлан орох цасан ширхэг тэнгэрийн ододтой уусах мэт үзэсгэлэнтэй үдэш хотын захын бяцхан дүүрэгт аз жаргалтай мөчүүд өрнөнө. Намуухан хөгжимийн аялгуу эгшиглэсэн гацуур модны бүүдгэр гэрэл тэр өрөөг бүхэлд нь гэрэлтүүлж өгнө. Ээжийн хийсэн амттай хоолыг идчихээд зурагтаар гарах хүүхэлдэйн киног үзэхээр яаран сандлаасаа бослоо. Санта Клаус буга унаад л айл болгоны яндангаар орон бэлгээ тараагаад л ..... Кино дуус ч байна даа.
Үргэлжлэл хэсэг
Аав ээж 2 нь оройн арга хэмжээнд уригдсан тул боролдой гэрийн манаач болон үлдэх шив. Тунирхсан бололтой та хоёрыг дагаж явдаг нас аль хэдийнэ өнгөрсөн би чинь одоо 6 настай том залуу гэрээ хараад байж чадна гэж зоримог хэлэн тэднийг үдэж өглөө. Танихгүй хүнд хаалгаа тайлж болохгүй, бүр ярьж ч болохгүй шүү гэж аав хэд хэд давтан санууллаа. ТОлгоЙ дохин ядан Баяртай гээд л Хаалгыг Тас Хийлгэлээ. Заа ингээд хүнүүст үглүүлэхгүйгээр зурагтынхаа өмнө тортоо идээд л сайхан сууж гарлаа. Хүссэн цагаараа дуртай сувгуудаа үзээд л хүүхэлдэйн кино, кино болгоныг л түүж үзээд хэсэг удсаны дараа бүх зүйлс уйтгартай санагдана. Юм түжигнэж хачин дуу гарлаа...
Цонхоор орж ирж байгаа хүнийг хараад би ч нөгөө өвлийн өвөөг ирсэнийг шууд л мэдлээ. Харанхуй байсан учираас нээх сайн харж чадсангүй өндөр нуруутай нүүрэндээ ихээ сахалтай бас их тарган тийм хүнийг олж харсан минь кинон дээр гардаг Санта Клаус шиг л санагдана. Гэхдээ цэцэрлэгийн ангид ирсэн өвлийн өвөөгөөс тэс ондоо харагдажийнэ. Цэцэрлэгийн тэргүүний сурагчаар шалгараад шагнал авж байх үед энэ өвгөнөөс их ондоо хөх өнгийн нөмрөг нөмөрсөн цал буурал сахалтай, боровтор царайтай энэ өвөөгөөс туранхай өвгөн орж ирж билээ. Ангид орж ирээд хамгийн түрүүнд Цас мөсний орноос цан хүүргээ татуулан цасан охин, ойн хөөрхөн амьтадаа дагуулаад өвлийн өвгөн аав нь ирлээ гээл хэлж байсныг гаргаахгүй санаж байна. Кинон дээрхээс ондоо ХӨХӨ гэж инээх ч үгүй ирсэн шиг санагдана.
Төд удалгүй :
-Боролдой миний хүү өвөөгөөсөө ирж бэлэгээ авна уу гэж дуудаж гаргаж ирээд хацар дээр шоп шоп гэж үнсээд л уут дүүрэн бэлэг өгж билээ.
Аав ээж 2: Өвлийн өвөөгийнх нь бэлэг таалагдаж байна уу? Энэ жил чамайг сайн хүүхэд байсан болохоор чинь өгж байгаа юм дараа жил ч гэсэн сайн хүүхэд байвал дахиад л өвөөгөөсөө бэлэг авна гоё байна уу? гэж хэллээ. Надаас том ууттай бэлэг байсан болохоор тэр үед баярласан гэж их, шууд л ухаж гарсандаа....
Одоо ч миний бэлэг найдвартай газар байгаа гээд л Боролдой гэдэсээ зөөлхөн иллээ... гэхдээ би тэр өвгөнийг хуурамч гэдгийг нь мэдэж байсан л даа. Энэ бол жинхэнэ өвөө байна одоо л хүслээ хэлэе гэж боролдой дотроо бодно.
Санта шууд л том өрөөнд орлоо, Боролдой ард нь очиод цамцнаас чангаагаад:
-Santa би энэ жил их сайн хүүхэд байсан та мэдэж байгаа биздэ? таниас шидэт дохиур авж болох уу?
Санта ихэд цочсон байртай нүдээ том болгож ирээд л :
-ХөХө, Тэгэлгүй яахав би мэдэж байгаа гэхдээ
-Чи одоо унтахгүй юу хийж байдаг билээ? унтах цаг чинь болчихсон байна. Одоо унтахгүй бол бэлгийг чинь өгөхгүй шүү. Бушуухан явж унт гэж ихэд ширүүхэн хэллээ.
-Нөгөө юу ,,, би яг одоо унтлаа. гээд л боролдой их сандаран өрөөлүүгээ гүйх гэтэл
-Байз, энэ зөвхөн бид 2ын нууц шүү, намайг ирсэнийг хэн ч мэдэх ёсгүй шүү гэж хэлэн цаашаа харлаа. Үнэндээ энэ Санта Клаус мөн гэж үү?
Нүд гялбуулам гэрэл цацран нар мандаж шинэ өглөө, шинэ он гаржээ. Боролдойгийн хүлээж байсан мөч ч ирж ямар бэлэгтэй болсоноо мэдэхээр орноосоо год хийн босон ухасхийн том өрөөндөө орлоо. Сайхан төсөөлөл минь, хов хоосон өрөөнд л хоцрох шиг боллоо. Аав ээж 2 нь сандралдан цагдаа дуудацгаана. Гэрт хулгай оржээ. Үнэндээ бол шөнө ирсэн нууц зочин гар бариад бугуй барина гэдэгчлэн гэрийнх нь хамаг л үнэ цэнэтэй зүйлсийг нь хуу хамаад чөтгөр ч олохооргүй газарт зугатааж одсон байна. Santa хулгай хийдэг юм байхдаа гэж бодоод чимээгүй зогсоно. Гэсэн ч боролдой хүүгийн бяцхан мод тоглоом чимэглэлтэйгээ бүрэн бүтэн байлаа. Сайн харвал бэлэг.
гайхмааааар баярламаааар үнэхээр солиооотой!!!!!!!
Sаntа боролдойд бэлэг үлдээжээ. Хүлээсэн шидэт дохиур харамсалтай нь биш байлаа. Хатуу мөнгөлөг нууцлаг ..... таглаагий нь онгойлгоод үзтэл ..... Happy new year гэсэн сийлмэл бичигтэй асаагуур байлаа. Хүсэл биелүүлэх шидтэй дохиур биш байсан ч Santa-ийн бэлэг учираас гайхалтай. Гэрийнхэн бүгд л шинэ оныг сайхан гаргасан ч энэхэн мөчид хөнгөхөн гуниг бүгдийнх нь нүдний болор аягийг бүрхэн авсан байлаа харин боролдойгийн хувьд мартагдашгүй давтагдашгүй мөч. Гэсэн ч энэ асаагуурыг анх асаасан тэр мөчид л хаалганы хонх дуугарч цагдаа орж ирэн сайхан мэдээг гэрийнхэнд минь дуулгасан бололтой, хулгайч баригджээ.... Аав ээж гэрийнхэн харин дахиж намайг ямар ч баяраар боролдойг ганцааранг нь үлдээсэнгүй. Тэд том сургамжийг авч баярын жинхэнэ утга учирыг олж гэр бүлээрээ тэмдэглэх боллоо

Шинэ оны мэндийг хүргэе

Budmaa бичсэн.
За ангийнхандаа гарах гэж буй шинэ оны мэндийг хүргэе ээ.. Энд ангийн шинэ жилийн зурагнуудыг тавьлаа. Зөндөө олон гоё зурагнууд байгаа. Бүгдэнг нь тавьж чадсангүй. Дараа дахиж тавина аа. Үзээд сэтгээд, сэтгэгдлээ бичээд байгаарай.




Заза, тэгээд шинэ оноо сайхан угтацгаагаарай. Сайхан баярлаарай.

Төрсөн Өдрийн Мэнд, Нацгаа!!!

2009-12-30 uundaa бичсэн.
Шинэ он гарах гэж хүн бүхэн догдлон суугаа энэ цаг мөчид манай ангид давхар баяр тохиож байна. Манай ангийн "отгон" гишүүн Нацгаа маань 12-р сарын 30-ны өдөр 18 нас хүрлээ. Эрийн цээнд хүрч байгаа Нацгаагаар манай 131dg "хүүхэд" насаа үдэж байна. Нацгаадаа төрсөн өдрийн гал халуун мэндийг, аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүссэн ерөөлтэй өөд өөд нь өргөн дэвшүүлье. Сайхан баярлаарай, ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД!!!

Төөгөөгийн ард урдуур...

2009-12-27 Happy Feet бичсэн.
Ганц олдох 10н жилийн минь анд нөхөд та нартаа гадаад ч бай дотоодод бай бүх 131dg-н гишүүддээ шинэ жилийн мэндийг ангийн анд Саруултөгсөөс нь хүргэж байна...
Өнгөрсөн хугацаанд цуг байж чадаагүй дурсамж болгоныг нөххөөр БИ нь монголд нилээн хөөрхөөн урт хугацаагаар ирсэн байгөө...
Хожим юу болох, өнгөрсөн хугацаанд юу болсон талаар ангийнхандаа шинэ жилээр уулзаж байгаад аягүй гоё яриж өгнө өө :D


131DG 2009 онд: ТУН УДАХГҮЙ!!!

2009-12-23 uundaa бичсэн.
2009 он улиран одож, түүх-дурсамж болон үүрд үлдэх мөч улам ойртсоор. 2010 оноо угтахаар хүн бүхэн догдлон, хүлээн суугаа энэ үед хүн бүхэн, байгууллага бүхэн өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн зүйлсээ эргэн харж, тайлагнан, бахархан баясаж, алдаа оноогоо цэгнэн байна. 131DG ч уламжлал ёсоор өнгөрсөн хугацаанд болсон үйл явдлуудаас онцлон, дүгнэсэн мөн шилдгүүдээ шалгаруулсан нийтлэлүүдээ хүргэхэд бэлэн болоод байгааг дуулгахад таатай байна. 131DG 2009 онд: ТУН УДАХГҮЙ!!! Бид үргэлж хамтдаа, шинэ жилээрээ ч....

Ээлжит 131dg-ийн "ШИНЭ ЖИЛ" [UPDATED]

2009-12-22 Zoog!! бичсэн.
2008 оны Математик, Хөлбөмбөгийн гүнзгийрүүлсэн сургалттай 11г ангийн төгсөгчдийн ээлжит уулзалт хийх цаг, Шинэ жилээ тэмдэглэх мөчүүд давхцаж ирээд байна. Маш удаан хугацааны турш бие биенийгээ хараагүй, бие биентэйгээ уулзаагүй хүмүүс шинэ жилээ хамтдаа тэмдэглэн, нүднийхээ хорыг, амныхаа чилээг гаргах болов уу. Ямартай ч миний зүгээс АНГИАРАА уулзаж, өнгөрсөн оныхоо алдаа оноог ярилцаж зөв бурууг цэгнэж, хэзээ ч мартагдашгүй нэг үдшийг хамтдаа өнгөрөөе гэж хэлмээр байна. Бидний хамтдаа инээж, дуулж, уйлж, уурлаж, ухаарч, БУХИМДАЖ, зодолдож байсан цаг мөчүүд үргэлж ХӨГЖИЛТЭЙ, ХӨГТЭЙ, ОНИГООТОЙ, ГАЙХАЛТАЙ байсан, энэ мөчийг яагаад үргэлжлүүлж болохгүй гэж, үргэлжлэх ч болно гэдэгт итгэж байгаа.

Хаана, Хэзээ?

Аль 12 сар гарснаас хойш хувь хувьдаа санаа оноотой, бодолтой, сэтгэл нь 131dg-н ШИНЭ ЖИЛ-ийн тухай л бодож байсан байх. Гэхдээ бөөнөөрөө уулзаж ярилцаж чадалгүй байсаар саяханыг хүрсэн билээ. Харин 131dg-ийн гишүүн Л.Бат-Оргил бидэнд дараах боломжийг ангийнхандаа олгож байна.

1. 10-р хороололд байрлах өөрийн pub-даа 131dg-н ШИНЭ ЖИЛ зохион байгуулах
2. 12-р сарын 28,29-ны аль нэг өдрийг сонгох
3. Зууш, салат, 2 хоол, ундаа, тэгээд бас бус юм нийлээд хоолны цэсэнд оруулах
4. Pub-нхээ нэг үдшийг ямар нэгэн дарамт шахалтгүйгээр өөриймсгөөр шинэ жилээ хийх

Энэ бүхнийг бидэнд ердөө 23,000₮-өөр зохион байгуулах боломжийг бидэнд олгож байна.
Ангийнхан бүгд санаа оноогоо хэлээд эртхэн товоо тодруулъя... Заа тэгээд удахгүй уулзацгаая...

Шинэчлэл:

1. Шинэ жилийг 29-ны өдөр тэмдэглэхээр боллоо.
2. Шинэ жилийн цэсэнд үхрийн махан зууш (2600), бөөрөнхий мах соустай (4000), шарсан тахиа (5200), ундаа, цэвэр ус, шампанск, десерт гэх мэт бусад зүйлс.

Ийнхүү Шинэ жилийн баярын маань тов гарсан тул бүгд албан ёсоор өөрсдийнхөө оролцоно гэсэн саналаа сэтгэгдлээр үлдээнэ үү.

Happy Birthday Tugu!!!

Админ бичсэн.


picture from happyfeet063.blogspot.com

Өнөөдөр 131dg-ийн отгон гишүүдийн нэг болох Саруултөгс маань 18 нас хүрч байгаад блогийн зүгээс төрсөн өдрийн мэнд хүргэе ээ. 18н насныхаа төрсөн өдрөө хэзээ ч мартагдахааргүй сайхан тэмдэглээрэй!!!

Би[д] хэн болчихоо вэ????

2009-12-16 uundaa бичсэн.
Өөртэйгөө, бас өрөөлтэй хэсэг ярилцлаа. Хэсэг ч гэж дээ, нэлээн удаан, үгүй ээ, бүр дэндүү хурдан ярилцсан юм байна. Юуны талаар вэ гээч, зүгээр л өнөөдрийн талаар, бодит байдлын талаар хэсэг бодлоо, ярилцлаа. Ихэнх чинь яасан худлаа, ядчихсан юм бичдэг юм бээ, сүржин нөхөр вэ гэж бодох л байх, бодож ч байгаа биз. Уншихгүй байж болноо, угаасаа ойлгож байна.

12 сарын 10

2009-12-10 Tsengel бичсэн.

1948 он 12 сарын 10 өдөр НҮБ-ын Ерөнхий Ассембл хуралдаж “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг баталжээ.

Baatka Anduuddaa

2009-12-08 Baatka бичсэн.

Za sain baitsgaana uu anduudaa udahgui shine jil boloh geed setgel sanaa oodrogo sain bgaa gedegt naidaj bna . Za tegeed shalgalt shuuleg ehlej bgaa bh tiim uchir bugd sain hicheehiig husii ingeed ta buhendee suuld Mongold ochihdoo hiisen Anduuddaa duug tataj avhaar toliluulj bna setgegdel ntr ee bichcheerei ok

Мөнгөний тухай сонин хачин

2009-12-06 Bilguun бичсэн.
-МЭЄ-ний VII зуунд Эртний Хятадад Лидийн хаант засгийн vед анхны зоосон мєнгє бий болжээ.
-Тэгвэл цаасан мєнгє мєн л Хятадад МЭ-ний VII зуунд бий болсон
-Америкт 18-р зуун гэхэд мєнгєєр индианчуудаас тамхи, амьтны арьс зэрэг бараа худалдан авахад хэрэглэж байжээ.
-МЭЄ 3-2 мянган онд Месопотамид анхны банк vvссэн. Томоохон сvм, орон нутгийн захиргааны байранд vнэт эдлэлийг хадгалдаг болсон байна.A
-910 оноос Хятадад цаасан мєнгийг их хэмжээгээр гаргаж эхэлсэн байна
-1156 онд анх удаа мєнгєн ттэмдэгтийг єєр орныхтой солих vйлчилгээ нээгджээ. Энэ байдал 1.6 мянган жил vргэлсэн байна.
-12 зуунд Хойд Италид банкний vйлчилгээ vзvvлдэг байр/тєв/-ууд ихээр баригдаж эхлэв
-1649 онд Англи, Франц, Голландын банкууд анхны мєнгє орлуулах чекийг гаргаж эхэлжээ. Ер нь бол чек гэдэг ойлголт аль 13-р зууны vед бий болоод байсан гэдэг
-1661 онд анх удаа Цведэд улсын тєв банк гэдэг байгууллага vvд хаалгаа нээсэн. Тэгвэл Францынх 14 жилийн дараа, Оросынх 1860 онд байгуулагджээ. Харин АНУ-ын холбооны нэгдсэн банк бvр сvvлд буюу 1913 онд бий болсон байна.
-1705 онд мєнгє болон тvvний гvйлгээ, ойлголтын талаарх “Money and Trade Considered: With a Proposal for Supplying the Nation with Money” хэмээх ном хэвлэгджээ. Зохиогч нь Шотландын иргэн Жон Ло
-1837 онд санхvvгийн vйлчилгээнд эргэлт хийсэн гэж болох телеграфийн аппаратыг зохион бvтээсэн юм. XX зууны эхэн гэхэд дэлхийн банкны системийн 80% нь ийм тєрлийн аппаратаар санхvvгийн данс тооцооны vйл ажиллагаагаа явуулж байлаа. 1914 онд Их Британид 800.000 телеграф байсан бол Германд нэг сая 400 мянга, Америкт бvр 10 сая байжээ.
-1937 онд санхvvгийн албанд нэнэ шаардлагтай гэх анхны комьютерын vндэс суурийг Айова мужид зохион бvтээжээ. Харин анхны жинхэн комьютер /ENIAC/-ийг 1946 онд Пенсильванны их сургуульд хийсэн байна. Ниийт жин нь 30 тн, секундэд 5 мянган зvйл хэвлэх чадалтай байсан гэдэг. Америкийн армийн захиалгаар их бууны ангиудын бvртгэлийг гаргах vvднээс энэ аварга зvйлийг бvтээсэн гэдэг.
-1944 онд Бреттон Вудсын бага хурлын vеэр Америкийн долларыг алтаны ханштай зэрэгцvvлэн vнэлэх болсоноор энэ ь олон улсад хэрэглэгдэх чєлєєт мєнгєн дэвсгэрт болох эхлэлээ тавьжээ.
1950 онд Diners Club-аас анхны тєлбєрийн картыг бий болгожээ. Тvvгээр уг ресторанд идсэн єглєєний цай, єдрийн хоол, оройн зоогийнхоо тооцоог хийдэг байв. Харин хоёр жилийн дараа гэхэд Franklin National Bank нь банзкны тооцоог хийж болох тєлбєрийн картаа vйлчлvvлэгчиддээ зарж эхэлсэн байна.
-1969 онд анх удаа компьютерийг нэгдсэн сvлжээнд холбосон гэдэг. vvнийг АНУ-ын батлан хамгаалах яамны захиалгаар Advanced Research and Projects Agency хэмээх байгууллага санаачилсан байна
-1973 онд дэлхийн 15 орны томоохонд тооцгдох 239 банк нэгдэн Society for Worldwide Interbank Financial Telecommunication буюу SWIFT-ийг байгуулжээ. 2002 он гэхэд энэ системд 198 орны 7.6 мянган санхvvгийн байгууллага нэгдэд байв
-1977 он. APPLE-ийн персонал компьютер анх удаа чєлєєт худалдаанд гарав. 1975 онд дэлхий дээр 50.000 персонал компьютер байсан бол 1998 онд 140 са, 2002 онд 800 сая болтлоо єсчээ
-1993 онд мєнгєний vндсэн дvнг мэдээлэлдээ багтаасан смарт-кзарт худалдаанд гарчээ. 1996 оны Атлантын Олимпын vеэр нийтдээ 300.000 смарт-карт худалдагжээ.
-1998 он. АНУ-д PayPal хэмээх систем нэвтэрснээр хvмvvс бие биентэйгээ компьютер ашиглан мєнгє шилжvvлэх электрон шуудантай болжээ. Мэн vvнтэй зэрэгцэн Европт гар утсаа ашиглан санхvvгийн vйлчилгээ хийдэг болов. 1990-ээд тєгсгєл гэхэд олон тєрлийн “интернет-мєнг” бий болоод байлаа. Clickshare, The Internet Dollar, Internet Cash, NetCheque гэх мэт
-2002 оноос Европ тив “евро” хэмээх нэгдсэн нэг мєнгєн дэвсгэрттэй болсон. Гэхдээ евронд шилжих явц бvр 1999 оноос эхэлсэн гэж vзнэ
-2003 онд эдийн засгийн салбарын Нобелийн шагналт Роберт мандел 2040 он гэхэд дэлхийн хvн тєрєлхтєн нэг л мєнгєн дэвсгэрттэй болсон байна хэмээн мэдэгджээ. Ингэхдэ Америк, Европ, Японы мєнгєн дэвсгэрт vvнд хvчтэй нєлєєлнє гэжээ. Ингэснээр доллар, евро, йен гурвын дундаас “дей” эсвэл “интор” гэдэг мєнгє “тєрєх” аж

Эх сурвалж: www.zaluu-marketer.mn

Мөнгө хүний ухааны цараар тогтдог

Bilguun бичсэн.
Амар олдсон мөнгө
...Казинод тоглож байгаа хүн тодорхой хугацаанд сэтгэлгээний хяналтаа алддаг. Анх тоглож эхэлсэн 50 ам.доллар нь 100 бүр 500 болж өссөн ч “Одоо боллоо” гэж бодож чаддаггүй. Хурдан хугацаанд өсөн арвижиж буй мэт амар олдсон мөнгө түүний далд сэтгэлийн шуналыг оволзуулж, яг л архичин хүн мэт мансууруулан 1000, 5000 ам.доллар нүдэнд нь харагдаж, бүхнийг умартуулна. Буцаан алдаж эхлэх үедээ “За яахав зүгээр олдож буй мөнгө шүү дээ” хэмээн сэтгэлээ тайвшруулан аргадах. Сэтгэлд нь одоо л их мөнгө олох хүсэл асч, нүдэнд нь шуналын гал бадамлах энэ мөчид түүнийг хэн юу ч үл зогсоож чадах.

Эцэст нь анх тоглож эхэлсэн 50 ам.доллар дээрээ аз гийж олдсон 500 ам.доллараа нэмж алдаад шархаа нөхөх гэж нэмж 100 ам.доллар алдсаны дараа л “Юу болоод өнгөрчихөвөө” гэж бодоход сэтгэлийн хяналт нь эргэж ирнэ. Шартсан сэтгэлээ шар айргаар даруулж, давчидсан амьсгал даварч догдолсон хөөрлөө намдаах зуур “За яахав амар олдсон мөнгө шүү дээ” гэж өөрийгөө тайвшруулсан ч далд сэтгэлийн угт нь бяцхан харамсал сүүмэлздэг. Хүн гэгч бодьгалын хөөрөл догдлол, шунал мөрөөдөл, хор шарын ийм л алдаан дээр казино хөгждөг юм даа.

Өдгөө АНУ, Солонгос, Монголд ажиллаж амьдарч байгаа Монголчууд, “казино”-гоор өвчилж ажил амьдрал, цаг хугацаа, хүсэл мөрөөдөл, мөнгөө алдаж байгаа тухай сонсогдож л байна. Зовж хөдөлмөрлөхгүйгээр их мөнгө олох хүсэл олж алдаж буй тэр л хэмжээгээрээ хүмүүсийн хүсэл мөрөөдлийг унтрааж, үнэ цэнийг нь алдагдуулж буй.

Энэ тухай зохиолч Д.Энхболд “Казиног номхотгосон түүх” номондоо мөн ч сайхан өгүүлсэн дээ. Казино зарим хүнийг яг л архинд орсон хүн шиг л донтуулан, солиоруулдаг гэнэм.

Казино мөрийтэй тоглоом гэхчилэн нэгэн цагт амар байдлаар олдож буй их мөнгө шунал ассан нүдний тань өмнүүр хүн хүний гар дамжин тохуурхан даажигнан өнгөрөх бүрдээ таны ямар их хүсэл мөрөөдөл үнэ цэнийг тань авч оддогийг та анзаардаг уу. Давчуухан энэ орон зайд, ядмагхан оюун санаанд тань ямархан их шунал атаа хорсол хор шар оволзуулж байдгийг та мэдэрдэг үү.

Амар олж алдаж байгаа энэ мөнгө таны хүсэл мөрөөдөл, үнэ цэнийг ч мөн адил авч оддог.

...Зах зээлийн гэж нэрлэгддэг энэ нийгэмд хүн бүр өөрт буй боломж чадал чадвараараа мөнгө олж амьдралаа авч явах учиртай. Зарим бүсгүйчүүд энэ боломжоо эцэг эхээс заяасан бие өнгө зүсээ гэж тооцон үнэлж худалддаг болсоор удаж буй.

Хаа нэг газар хөлс хүчээ урсган зовж хэдэн төгрөг олж байснаас хэн нэгний хүсэл тачаалыг хангаж хэдхэн хормын дотор их мөнгө олж байгаадаа тэд бардамнадаг байж магадгүй. Ганган чамин янжуур гартаа барьж утааг нь цагираглуулан үлээж хэн нэгэн эрхэмтэй шалиг наалинхай үгс хэлэлцэж байхдаа ярьж буй хүний яриаг бус хэдхэн хормын дараа олж болох мөнгөө л тооцож сэтгэлдээ мансуурна. Яг л энэ хандлагаараа өөрт нь хандан ухааруулах гэж хэлж буй хэн нэгний чин сэтгэлийн үгсийг шоолон тохуурхан сонсох төдий өнгөрөөхдөө энэ бие өнгө зүсээ өнө мөнхийн юм шиг л санах.

Жаргаж цэнгэж наргиж наадаж явах үедээ ямар их боломж, хүсэл мөрөөдөл, үнэ цэнээ алдаж буйгаа ухаардаггүй. Өнгө мөнгөнд хүлэгдэж өөрийн сайн сайхнаа маргаашийн гэрэл гэгээгээ алдаж буйгаа мэдэрдэггүй.

Цагийн эрхээр өрөөл бусдад гологдож үнэ цэнээ алдаж эхлэхдээ амар олдож байсан тэр мөнгө ямар их үнэ цэнэ, сэтгэлийг нь худалдаж байсныг анзаардаг. Тэр үедээ л эргэж олдохгүй болсон хайр халамж дотно сэтгэлийн энхрийхэн атлаа чин сэтгэлийн үгсийг гундаж цөхөрсөн царайгаа гуниглан тольдож суухдаа үгүйлдэг юм даа. Амар олдсон энэ л мөнгө таны өнгө зүс, гоо сайхан, хүсэл мөрөөдөл, боломж, үнэ цэнэтэй чинь хамтад нь авч оддог аж.

...Өөрөө хөдөлмөрлөж, өөрийгөө зовоохгүйгээр өрөөл бусдын хөдөлмөрлөж олсон мөнгийг хулгайлан амьдрагсад цөөнгүй бий. Хэн нэгний халаас, цүнх хаа нэгтэйгээс хулгайлан авсан мөнгөөрөө хоногийн хоол түр зуурын цэнгэл олж ававч нөгөөдөр нь мөн л хоосон хэвээр... Өөрөө зовж хөдөлмөрлөхийг хүсэхгүй атлаа өрөөл бусдын хөдөлмөрийн хөлс, үр шимийг хулгайлж байхдаа ямар их итгэл сэтгэлийг хулгайлж байгаагаа анзаардаггүй. Арчаагүй дорой тэд энэ л үйлдэлдээ өөрөө баясч өрөөл бусдад гайхуулавч дотор сэтгэлдээ хиртэж энэ хэрэндээ айдас мөнхийн түгшүүр шингээж явдагаа бас мэдрэхгүй.

Үүний адил заль мэх луйвар, хууль бус аргаар баяжигсад хүн чанар нинжин сэтгэлээ адилхан л хулгайлж байдаг. Өнөө тэд “Чадаж байгаа юманд арга байхгүй” хэмээн бардамнавч цаг хугацаа нэгэн хоромд бүхнийг шүүж маргааш юу болон хөрвөхийг төсөөлөхгүй.

Тэд зовж бус зальдаж олсон мөнгөөрөө гоо бүсгүйчүүдийг худалдан авч казинод тоглож үрж байхдаа огтхон ч харамсдаггүй. Хааяа “эх оронч” дүр эсгэн, хаа нэгтээ суварга босгож харшиж ядарсан нэгэнд хэдэн зоос чулуудахдаа сэтгэл нь харин дэвтдэггүй. Өөрийнх нь амьдрал утгаа алдаж өрөөл бусдад гайхуулан бардамнаж явахдаа өргөн олонд тус болох их үйлс үлгэрлэн дагуулах их боломж, өөрийн нэр төр, үнэ цэнээ алдаж буйгаа ухаарахгүй. Хулгайлж луйвардаж амар олдсон их мөнгө нь тэр хүний хүн чанар, итгэл сэтгэл, үнэ цэнийг хамтад нь авч оддог аж.

Амар аргаар их мөнгө олж буй нэгэн мөнгийг үрэн таран цацахдаа огтхон ч харамсдаггүй юм. Аргагүй шүү дээ. Хүний хөдөлмөрийг үнэлж байдаг тэр л мөнгөний нэгж дээр дуссан хөлс хүч, сэтгэл зүтгэлийг мэддэггүй юм, тэд... Өөрөө хөдөлмөрлөж зовохгүй атлаа өрөөл бусдын зовж олсон мөнгийг үрж тарааж суухдаа харамсдаггүй олон хүн бий болж дээ. Яг л паразит шиг...

Харин тэд ийм мөнгийг өөрийн сэтгэл зүрхний хорслыг илэрхийлэн хайр гамгүй цацахдаа ямархан их хүсэл мөрөөдөл, баяр баясгалан, чин сэтгэлийн аз жаргалаа хамтад нь цацаж буйгаа анзаарахгүй.

Зовж олсон мөнгө
Хүн чин сэтгэлээсээ хөдөлмөрлөж олсон мөнгөө гартаа барьж байхдаа ямар их аз жаргалтай байдаг гээч. Энэ мөнгөн дээр дуссан хөлс хүч, сэтгэл оюунаа мэдрэх бүрдээ өөрөөрөө бахархаж өөртөө итгэх итгэл нь илүү мэдрэгддэг.

“Би ч мундаг байна шүү” гэдэг үгийг энэ мөнгийг гартаа атгаж байх мөчдөө чин сэтгэлээсээ баяртайгаар хэлдэг. Энэ мөнгөөр өөрийн хүссэн зүйлээ худалдаж авч байхдаа хайртай хань, алаг үрс, аав ээжээ баярлуулж байхдаа л жинхэнэ сэтгэл хангалуун байж чаддаг. Жинхэнээрээ шүү.

...Хими цэвэрлэгээний газар яг л халуун ууранд байгаа мэт орчинд цэвэрлэж, индүүдэж, эвхэж, өлгөж ажиллахдаа хичнээн амаргүй байвч хүмүүсийн цэвэр цэмцгэр хувцсыг харахдаа баярлана.

...Хоолны газар борви бохисхийлгүй хөдөлж, угааж арчиж, зөөж үйлчилж, шал угааж цэвэрлэж байхдаа хичнээн ядарч байвч хоол идээд гарч буй хүмүүсийн сэтгэл хангалуун, цадаж ханасан царайг харахдаа сэтгэл нь ханана.

...Чулууны үйлдвэрт хөрөөдөж, хуурайдаж, өнгөлж, угсарсны дараа хийж бүтээсэн бүтээлдээ сэтгэл нь ханана. Гэрийн эздийн баярлаж хөөрч, бахдаж дуу алдахыг харахдаа өөрөөрөө бахархана.

...Өдөржингөө “хонгор азарга” эрүү шүүлтийн адил, дөрвөн мөчиндөө нумарч шал шахахдаа ядарч эцэж байвч цэлгэр уудам тэр л тасалгаа өөрийнх нь хөдөлмөрийн үрээр хичнээн гоёмсог тансаг болсныг харахдаа өөрийн эрхгүй гайхан биширнэ.

...Үргэлж дуулж, зовж шаналж байж сургасан шавь нь хожим нэр алдартай гайхам бүтээгч нэгэн болоход баярлаж бахадсан сэтгэлдээ дуу алдан үнсэхдээ дотор сэтгэлдээ “Тэр үед гомдоож байсан болов уу” хэмээн битүүхэн шаналдаг.

Хүн өөрийн чадал боломжоороо чин сэтгэлээсээ хөдөлмөрлөж байж олсон мөнгө тэр хүний үнэ цэнийн илрэл, баяр бахадлын хэмжүүр байдаг аж. Бас хүсэл тэмүүлэлийнх нь хөшүүрэг урам зоригийнх нь төлөөс байдаг аж.

Өөрийн хөдөлмөр зүтгэлийн хөлсөөр худалдаж авч буй бүхэн даанч үнэтэй бас бардам. Ичиж зовох зүйл огт үгүй. Тэр мөнгөний нэгж болгон нь үнэтэй. Тэр нэгэн нэгж дээр дуссан хөдөлмөр зүтгэл, сэтгэл бүхэн нь дэндүү үнэтэй. Тийм болохоор тэд мөнгөний үнэ цэнэ бас өөрийн үнэ цэнийг дэндүү сайн мэдэрдэг.


Хүн чанар, өөртөө итгэх итгэл, хүсэл мөрөөдлөө бүү хөсөр хаяарай
Мөнгийг олох амархан, бас амаргүй ч түүнийг тогтоон барина гэдэг их ухааны хэмжүүр аж. Монголд ардчилсан хувьсгал ялж бүх өөрчлөлтийн эхлэлийг тавьж байсан 1990 оны тэртээд олон ч хүн баяжиж, олон ч хүн ядуурсан. Цаг цагийн шалгуураар тэр нэгэн цагт амар аргаар баяжсан нэгэн одоо цагт хоосорч, хүнд хэцүү цагт хөдөлмөрлөн зүтгэж байсан нэгэн баяжсан нь ч бий.

Амар аргаар, хичээл зүтгэлээр олсон мөнгө бүхэн үнэтэй. Харин мөнгийг захирч, тогтоон барьж арвижуулах гэдэг амаргүй. Мөнгөөр бүх зүйлийг худалдан авч өөрийн хэрэгцээгээ хангаж буй энэ цагт хэн бүхнээс ухаан, тэвчээр, уйгагүй хөдөлмөр шаардах болж дээ.

Харин мөнгөөр худалдан авч болдоггүй олон зүйл байдаг аж. Энэ бол чин сэтгэлийн хайр халамж, хүн чанар, өөртөө итгэх итгэл, хүсэл мөрөөдөл, тэвчээр, ухаан юм.

Зовж олсон бүхэн нэгэн цагт жаргал болъюу
Амар олдсон бүхэн нэгэн цагт зовлон болъюу хэмээх үг байх. Мэргэн таны ухаан мэдтүгэй.

Эх сурвалж www.gogo.mn

ATTENTION: ШИНЭ ЖИЛИЙН ТУХАЙ!!!

2009-12-02 uundaa бичсэн.
Зиаак ойрд блогоороо ангийнхантайгаа уулзсангүй ээ, эхлээд хүлцэл өчсөн нь дээр болов уу. Хичээл номноос авахуулаад, нойр залхуурал гээд хангалттай гэмээр олон шалтаг байлаа, ойлгоно гэж найдаж байна. Удахгүй, манайхан нийтлэлээ оруулаад эхлэнэ гэж найдаж байна, мөн 131dg-ийнхийхээ яг одоо юу хийгээд байгаа талаар сурвалжилсан нийтлэлүүд тавигдаж эхлэх гэж байгааг юуны өмнө дуулгая. Одоо харин гол асуудал руугаа...