Review: МУИС-ийн баг Олон улсын програмчлалын бүсийн олимпиадаас медаль хүртлээ

2009-11-09 uundaa бичсэн.
131dg та бүхэндээ Програмчлалын Азийн бүсийн олимпиадаас манай гишүүн Л.Мөнх-Очир хүрэл медаль хүртсэн мэдээг шуурхай хүргэсэн билээ. Тэгвэл энэ тухай МУИС-ын веб сайтан дээр тавигдсан мэдээг сонирхуулж байна.
Оюутны програмчлалын Ази тивийн 34 дахь удаагийн бүсийн олимпиад 2009 оны 10-р сарын 23-25 өдрүүдэд БНХАУ-ын Шанхай хотын Донгхуа их сургууль дээр явагдаж дүнгээ гаргалаа.

Уг олимпиадад МУИС-ийг төлөөлөн МКС-ийн Програм хангамжийн тэнхимийн багш Г. Багаболд дасгалжуулагчтай оюутан Б. Хасан (ПХ-4), Э. Хонгор (ПХ-2), Л. Мөнх-Очир (ПХ-2) нарын бүрэлдэхүүнтэй баг оролцож, олон улсын програмчлалын олимпиадын анхны хүрэл медалийг эх орондоо авчирсан сайхан амжилт үзүүлэв.
Энэхүү баг нь “IT Zone” компьютерийн их дэлгүүр, Топика ХХК зэрэг байгууллагууд ивээн тэтгэснээр, 2009 оны 4-р сард МКС-ийн санаачлан зохион байгуулсан Монголын оюутны програмчлалын багийн анхдугаар олимпиадаас шалгарч, Азийн бүсийн олимпиадад оролцох эрх авсан байна. Тэд дөрвөн сарын турш олон улсын програмчлалын онлайн уралдааны сайтууд дээр тавигдсан 700 гаруй бодлогыг дасгалжуулагч багшийн удирдлаган дор бодож, бэлтгэлээ хангаснаар ийнхүү амжилт гаргасан байна.
“АСM-ICPC” олимпиад нь их дээд сургуулиудын оюутнуудын хооронд зохиогддог програмчлах ур чадвар, мэдлэг, дадлага, чадварыг шалгасан дэлхийн хамгийн нэр хүндтэй програмчлалын олон улсын тэмцээн юм.

5 сэтгэгдэл:

Happy Feet said... ( 9/11/09 03:13 )

nice nice sain oroltsongo goy yvad irsen blgu de :D

Tsengel said... ( 9/11/09 19:43 )

,,,гайхалтай,,, түүхэнд нэрээ үлдээцэн байна шт ,,,манай лмо,,,

Админ said... ( 9/11/09 20:19 )

manai bagsh sonind yriltslaga uguhduu namaig 50n medaltai getsen geseshd :D

Choco said... ( 11/11/09 00:20 )

mundag umaa... BaYaR hurgey, tsaashid ulam hicheegeerei, AMJILT !!!

MGi said... ( 21/11/09 23:34 )

ystoi mundag yumaa!!! angyha huuhder baharhaj bn shu...kk

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...