Блог

2009-11-05 Админ бичсэн.
Сайн уу all!!! 8 настай балчираас 80 настай буурал хүртэл интернетийг өргөнөөр ашиглаж нас хүйс шашин шүтлэг үндэс угсаа хамааралгүй өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж жинхэнэ утгаараа ардилсан кибер улсыг бүрдүүлэн амьдралынхаа нэгээхэн хэсгийг өнгөрөөн байгаа билээ.
хүн бүр үзэл бодолоо илэрхийлэхийн тулд блог гэгч сайхан зүйлийг ямар нэг хүндрэлгүйгээр хүн бүхэнд хүргэж чадахуйц дуу хоолой болгон ашигласаар багагүй хугацааг өнгөрөөсөн бизээ.

Шинэ үеийн эзэд болох 131dg-ийн хамт олон бид уг блогийг 3 жилийн өмнө нээсэн нь саяхан мэт санагдаж байна.
Анги доторх, сургууль доторх, сургуулиас гаднах гээд л цаашлаад ертөнцийн сонин сайхныг хэн нэгнээс эмээлгүйгээр инээн бичиж байсан нь жинхэнэ ардчилсан нийгэмд хөл тавьсны шинж байлаа.
Үе үеийн 10 жилийнхэн дундаас анхны ангийн блог нээж бие биенээ магтаж, багш нараа муулж, хамаг хөг, баяраа блогийн архивт үлдээн хаа ч байхгүй тодоос тод нандин түүхийг бичсээр өдийг хүрч аль хэдийн бүгд архаг блогчид болжээ.
Уг блогийн архаг нийтлэгч, сэтгэгдэл бичиж урам хайрлагчид ангийн блогоос гадна өөрсдийн гэсэн блогтой болцгоожээ! даан ч зарим нь нийтлэлгүй юм.
131dg-ийнхэн байнгийн уншигч нь болж сэтгэгдэл үлдээж цангааг нь тайлна гэдэгт итгэлтэй байна. Орхигдсон блогийг бичиж тус болоорой!


Аая! шал балай байхан зүйл бичихлээ. хэхэ. Ангийнхнийхаа блогийг тавий гэж бодсын. Нэг юм уриалахад бүгдээрээ блогтой болцгооёо!

10 сэтгэгдэл:

Tsengel said... ( 6/11/09 20:37 )

Манай Баттөр 65д бол хайнга байна до,,, хаха,,,

Tsengel said... ( 6/11/09 20:38 )

манай ангийнхан чинь бүгд блогтой юм биш үү,,,

Tsengel said... ( 6/11/09 20:40 )

харин бүгд блогтой болчоод "томроод" ирэхээрээ унаган блогоо мартаад байгаа юм болов уу л ,,, гэж бодож байна ш т ,,, ядахдаа хаяаа нэг сэтгэгдэл нтр ээ бичиж байлдаа,,,

Зоогий said... ( 6/11/09 21:25 )

Манийх нь блог тэр биш шдээ хэхэхэ... Дараа харуулнаа...

uundaa said... ( 6/11/09 22:52 )

...гайхалтай, бахархаж явдаг цөөхөн зүйлсийн минь нэг блог минь юм шүү...ямар ч үед, яаж ч байсан, ангийн минь блог миний хувьд хамгийн эрхэм, хамгийн чухал нь байх болно!!!

Enkh said... ( 6/11/09 23:38 )

хэхэ
Блог маань мундаг шүү дээ
бүхэл бүтэн 3 жилийн хөдөлмөр... аяаяа

Админ said... ( 6/11/09 23:58 )

@Tsengel 65d bishshdee! ene chin gulmuntumur ged bdag basgh chin hen bilee ter basghiig duuriagaad sandal dr ni suuj bgaan!

Tsengel said... ( 7/11/09 01:38 )

aan zaza ,,, tiim yum shig bna ,,,haha ,,,hainga bna do,,,

Үлмэдэх said... ( 7/11/09 21:41 )

тийм шүүү , манай блог ч агуу шүү, энэ манай ангийн блог гээд хүнд үзүүлэхэд ч хүртэл нүүүр бардам. Блогийг санаачилсан Ундрал ЛМо Төгө нартаа баярлажийна аа

Tsengel said... ( 8/11/09 02:45 )

яг мартах гэж байна шт,,,сануулсанд баярлалаа "үл мэдэх"-ээ блогийг анх эх барьж авсан та гуравтаа ахин дахин баярлалаа гэж хэлье!,,,

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...