Хавтгай дэлхий
2009-10-18
Tsengel бичсэн.
Бид бөөрөнхий биш хавтгай дэлхий дээр амьдарч байна...
Дэлхий бөөрөнхий гэдгийг найман настай балчраас наян настай өтгөс хүртэл бүгд мэддэг. Үүнийг зургаан зуун жилийн өмнө суут эрдэмтэд нээж олсон билээ. Гэхдээ дэлхий эргэдгээрээ эргэж , дэлхий бөөрөнхийгөөрөө байвч бидний амьдарч буй дэлхий маань “ мөн чанар”-ын хувьд аль хэдий нь хавтгай болсон байгаа билээ.
Өнөө үед бид мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа гэдгийг хүн бүхэн сайн мэдэж байгаа.Иймдээ ч бидний өвөг дээдсийн 5000 жилийн турш солилцож байсан мэдээлэлтэй тэнцэхүйц мэдээллийг бид ердөө л ганцхан өдрийн дотор хоорондоо солилцож байна. Даяаршиж “индукцлэгдэж” ерөнхий нэг зүйл рүү тэмүүлж байгаа өнөөгийн нийгмийн нэг гайхалтай зүйл нь ямар ч мэдээлэл хэдхэн секундийн дотор дэлхийн өнцөг булан бүрт хүрч байгаа явдал юм. Мэдээллийн энэ өндөр хурдыг өвөг дээдэс маань мөрөөдөж ч байгаагүй байх.
Аливаа хөгжил дэвшил эерэг сайн үр дагавар авчрахаас гадна сөрөг муу үр дагаврыг мөн л араасаа дагуулдаг . Бидний амьдарч байгаа хялбаршуулагдаж хавтгай болсон дэлхий маань хүртэл олон олон эерэг үр дагавар авчирж байгаа төдийгүй сөрөг үр дагаврыг ч араасаа дагуулж байна.
Өнөө үед юм бүхэн (нохойн битүү туурай, ногоон хурганы арьс хүртэл) интернетэд байрлаж бид хаанаас ч юуг ч худалдан авч , худалдах болсон нь арилжаа наймаанд гарч буй маш өндөр дэвшил юм.Мөн бидэнд сурах хүсэл байх л юм бол зүгээр л гэртээ хэвтэж байгаад л алсын зайн сургалтад хамрагдаж эсвэл өндөр үнэтэй ном авч “шатаад” яахав гэж бодож байвал ихэнх ном нөгөө гайхал интернетэд байгаа гэдгийг санаад ердөө л зөв хайлт хийгээд , татаад авах гэх мэт бидний сурч боловсрох боломж өндөр түвшинд хүрээд байна. Хэрвээ сурч боловсорч чадсан бол та ажил хайж энд тэнд очиж очер дараалалд зогсолгүй мөн л гэртээ хэвтэж байгаад дэлхийн хаана ч ажиллах боломжтой болсон нь юутай гайхамшиг билээ !!! Хавтгай дэлхий бидэнд өгөх үр шимээс цөөн хэдийг дурдахад ийм байна.
Мэдээллийн тэр өндөр хурдаар зөвхөн сайн сайхан мэдээлэл тархаж байна гэвэл ямар ч үнэмшилгүй сонсогдоно . Дэлхийн түүхэнд хар толбо үлдээсэн дэлхийн II дайныг дэгдээгч А.Гитлер цэргүүддээ “Барс” танкны оронд нум сум бариад түйвээгээд өг гэж тушааж байсан уу? гэвэл үгүй. Мөн терористууд тэсэрч дэлбэрэх бодисын оронд чулуун зэвсэг барьж гүйгээд терорист үйл ажиллагаа явуулдаг уу? гэвэл бас л үгүй .Ер нь ч аливаа дэвшил муу хүмүүсийн гарт орвол угаасаа их хохирол авчирдэг жишээ захаас аваад олон байдаг.Хавтгай дэлхий бидэнд нийгмийн дундах зандалчлал,садар самуун, алан хядлага,никрофилын үзэл ,үймээн , айдас гэх мэт олон сөрөг үр дагаврыг авчирч мэдэхээр байгаа билээ. Нэг “ёоёо”-той нөхөр нь news.mn дээр Осама Бин Ладен Монголд албан ёсны төрийн айлчлал хийж байна гэсэн мэдээ тавибал яах бол гэж? Нийгмийн дунд эмх замбараагүй байдал үүсэхээс гадна зарим “шизо”-той нөхдүүд 76 “илжиг”-ийн хийж байгаа ажил гээд л улс төржүүлээд авах байх даа.Тэгэхээр мэдээлэл гэдэг асар чухал зүйлээс гадна хэрвээ үүнийг буруугаар ашиглавал их хэмжээний хохирол учруулдаг онцгой эрсдэлтэй зүйл билээ. Мөн хавтгай дэлхийг дагалдаж буй бас нэгэн муу үр дагавар бол pc-ний “ёоёо”-той залуу үеийг үйдвэрлэж байгаа явдал (ялангуяа манай улсад).Тэрхүү “ёоёо”-той нөхдүүдэд хайран цаг, хайран мөнгө гэж хэлмээр байна , бас тэр нөхдүүдээс “алдагдсан боломжийнхоо өртгийг” тооцож үзсэн үү ? гэж асуумаар л байна. Уг нь дэмий юманд үр хойчоо донтуулж байхаар оюунлаг , гэгээлэг талыг нь хөгжүүлэх , сэтгэлгээ логикыг нь задлах тийм л зүйлийг бүтээгээд залуу үедээ “шахвал” зүгээр баймаар юм даа !
Хавтгай дэлхий бидэнд “хүн болгон тэгш боломжтой байх “ эрхээ хэрэгжүүлэх боломжийг урьд өмнө нь хэзээ ч байгаагүй түвшинд олгож буйд бид талархах ёстой !! Гэхдээ бид энэ бололцоо муу хүмүүст ч бас бий гэдгийг мартах ёсгүй !
7 сэтгэгдэл:
Хавар тавьж байсан нийтлэл ухаантай юм аа арай дөмөгхөн болгоод тавилаа... Сэтгэгдлээ үлдээгээрэй,,,
хэрэгтэй мэдээллийг хурдан олж авах арга ч олон бий болж дээ ,\ twitter майр хэрэгтэй юм билээ зөв ашиглуул ямар ч мэдээллээс хоцрохгүй ээ \ энэ их сургуулиудад ер нь л pc тоглодоггүй хүн ч гэж алга мэддэггүй ч хүн гэж алга бараг 10 жилийнхнээс их тоглодог юм билээ, \өөр сур ороод бараг тоглох оо байсан л да таних хүн байхгүй хэхэ \ , бас тэр hi5 байхгүй 30аас доош насныханд байхгүй хүн гэж лав алга хэхэ , хэрэглэ хэрэглээгэрэ л энэ интернэтийг ашиглаж л байцгаажийнэ даа
...гоё нийтлэл болжээ, нетэд донтоноо гэж гай байнаа, хамаг юмаа нетэд даатгаад, хамаг юмаа түүгээр дамжуулж хийгээд сүүлдээ бүр муу зантай болж байнадаа, би лав...хичээл дээрээ хүртэл утсаараа багшийн ярьж байгааг гүүглдээл сууж байхын нтр, ер нь л сайхан эд шүүдээ, твиттер бол бүр гоё нтр...донтчихгүйхэн шиг зөв ашиглах л хэхэ...аа тийн, 131 дээрээ НЯМХҮҮ НОГООН БОЛЧИХОЖ гээд бичвэл яах бол хэхэ...
...тиймээ хавтгай дэлхий
би тэр алдагдсан боломжийн өртөг тооцвол бас хэцүү л дээ...ккк
бас бүх зүйл л даяаршиж байна... хүний хөгжил-с эхлүүлэд ханиадны вирус хүртэл ... яах гээд ч байгаа юм ...кккк
дээр нь нэмээд нямхүүгийн чих улаан 2 ч энэ даяаршлаас хоцрохгүй нь ээ... хахаха
энэ сэтгэгдлийн тоо яагаад өөр болчихов???
Havtgai gesen yagad undral sanaand shuud ordog bnaa haha goy niitlel bna shu ingehed ene uunda yagad end comment bichku bgan haha
Post a Comment
Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...