Усны тухай

2009-10-05 Budmaa бичсэн.

Энэ удаагийн нийтлэлээрээ та бүхэнд усны шинж чанарын тухай таниулахыг зорилоо. Энгийн мэт боловч хүн бүр мэддэггүй..

Дэлхий бүхэлдээ усны хүчинд оршин тогтнодог гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Дэлхийн гадаргын ¾ хувийг ус эзэлдэг ба хүний биеийн 70% нь уснаас тогтдог. Үүнийг хүн бүхэн мэддэг ч усны хүч чадлын талаар хэн бүхэн мэддэггүй.
Ус энгийн байдалд байхдаа цасан ширхэг мэт талст үүсгэдэг ба орчин тойрны нөлөөллөөс болж бүтэц нь өөрчлөгдөж байдаг. Өөрөөр хэлбэл, усны дотоод бүтэц тухайн усныхаа шинж чанараас хамааран өөр өөр байдаг.Жишээлбэл,
Зурагтын дээр шилэн аягатай ус тавихад, хэрвээ зурагтаар хайр, нигүүлсэл, аз жаргалын тухай гарч байгаа бол усны бүтэц өөрчлөгдөн маш эмх замбараатай, гоёмсог талстууд үүсгэж байдаг.


Харин дарангуйлал, хүчирхийлэл, аймшгийн кино гаргах үед бүтэц нь эвдэрч хэлбэр дүрсээ алдан арзайдаг байна.
Үүнээс бодоод үзье, бидний биеийн 70 хувь уснаас тогтдог болохоор усны молекулын өөрчлөлт бидэнд маш их мэдрэгддэг байх. Жишээлбэл, бид баярлаж хөөрөхөд биеэр тааламжит мэдрэмж үүсч сэтгэл догдолдог. Харин уурлаж бухимдах үед биеэр багтаж ядсан мэдрэмж үүсч тайван байх нөхцөлгүй болдог шүү дээ. Мэдээжээр сэтгэлийн энэ байдлыг мэдэрсэн усны молекулууд дотроо зохион байгуулалтаа өөрчилж байгаа нь бидэнд биеэр сэрэмж үүсч байгаагаар мэдэгддэг.
Хүний биеэс ялгарсан усны талаар нэг санаа байдаг. Нэгэнт биеэс ялгараад “хэрэггүй” болчихсон гэж бодвол буруу байх. Хүнээс ялгарсан усыг аваад, уг хүнийг алс газар аваачиж биеийг нь цохих зэргээр цочрооход хойно хоцорсон усны молекулд чичиргээн, үймээн ажиглагдаж байсан гэдэг.
Мөн ус хөгжмийг сонсдог..
Эрдэмтэд энэ талаар туршилт хийсэн байдаг. Стакантай усны дэргэд сонгодог буюу эсвэл тайван хэмнэлтэй дууг тавихад ус бүтцээ өөрчилж дээр дурдсан байдалд орсон байна. Харин хүнд рок хөгжмийг тавихад усны молекулууд “сандран үймэлдэж” хэлбэр дүрсээ алдсан байна.
Ус нэгэнт хөгжим “сонсдог” учраас үгийг бас сонсдог.
Усны хажууд аз жаргалтай мэдрэмж үүсгэхээр үгийг давтан давтан хэлэхэд ус шууд бүтцээ гоёмсог болгож өөрчилсөн байна. Харин сөрөг муу, маргаан, хэрүүлийн аястай үгийг давтаж хэлэхэд усны бүтэц аймшигтай муухай болон өөрчлөгдөж байжээ. Угаасаа ч үгийг муу үгийн энергийг сорж авдаг тухай сонсож байсан билээ. Маргаан гарсан газар шилэн аяганд ус хийж тавих нь нөхцөл байдлыг даруй өөрчилнө. Учир нь ус муу энергийг өөртөө шингээсэн хэрэг. Харин энэ усыг уух талаар бүү бодоорой. Шуудхан асгах нь зүйтэй.




Нөгөө талаар, ус бодлын энергийг өөртөө шингээдэг ажээ.
Усны хажууд үг хэлэхэд бүтэц нь өөрчлөгддөгийн адилаар бодол санаа бүтцэд нөлөөлдөг. Үүнийг мэдсэнээс хойш би ус уухдаа /ганцхан ус ч биш, шингэн/ аль болохоор сайн сайхан зүйлийн талаар бодож бүтцийг нь зөв болгохыг хичээдэг болсон.

4 сэтгэгдэл:

Зоогий said... ( 5/10/09 19:42 )

хэхэ сонирхолтой байлаа,,, гэхдээ энийг чинь ямар хичээлээр үзлээ??? лав мэддийн байна...

Yaruu said... ( 5/10/09 21:45 )

Би ч бас энийг сонссон юм шиг байна , бодуул 10 жилд биологи дээр л үзсэн юм шиг ээ ,

KYo said... ( 5/10/09 21:53 )

goy niiitlel bna bi odoo us uuj bna " az jargal gej hellee hoorhon duugin he talaar bodloo" kkkk

Tsengel said... ( 5/10/09 23:22 )

Сонирхолтой мэдээлэл байна, баярлалаа,,,

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...