Улаанбаатар хот 370 нас хүрлээ

2009-10-29 Tsengel бичсэн.
Нийслэл хот маань 370 жилийн ойн өдөртэйгээ золгож байна. Байгууллагдсан цагаасаа эхлэн өдгөөг хүртэл нийслэл хот маань улс орныхоо хөгжил,дэвшил,ухралт,уналтыг өөрийн “биеэр” мэдэрч, Монгол улсынхаа төв цэг нь болж ирсээр байна.Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын түүх бол монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэл, тусгаар тогтносон орны улс төр, эдийн засаг, шашин, соёлын төвийн түүх, монголчуудын бэлгэдэл юм.

Нийслэл хотынхоо үүсгэн байгуулагдсан түүхийг 1841 онд “Эрдэнэнийн эрх” хэмээх түүхэнд тэмдэглэжээ. Улаанбаатар хотын үүсэл нь XVII зууны үеийн монгол орны улс төрийн байдалтай нягт холбоотой. Их хүрээ 1640-1855 оны хооронд нийтдээ 28 удаа нүүж байсан гэдэг эрдэмтэдийн судалгаа байдаг байна. Улаанбаатар хотын үүсэл хөгжлийг дараахь шатанд хувааж үздэг.

Нүүдлийн өргөө /1639-1778/

1639 онд одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт Цагаан нуур буюу Ширээт нуур гэдэг газар шашны тэргүүнээр Занабазарыг өргөмжлөхдөө түүнд зориулж Орд-Өргөөг байгуулж өгчээ.
Энэ өргөө нь өнөөгийн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын үүсэл болсон гэж үздэг. 1640-1778 оны хооронд Өргөө хот өргөжин тэлж Их хүрээ болсон байна.

Өргөө нь: Монголын шарын шашны төв,халх Монголын улс төрийн төв,гадаад дотоодын худалдааны чухал зангилаа голомт болж байсан байна. Өөрөөр хэлбэл, Өргөө нь жинхэнэ хот болон хувирах хөгжлийн шинэ үедээ орсон байна.

Их хүрээ /1778-1910/

Энэ үеийн гол онцлог нь Их хүрээ суурьшиж хот болон хөгжиж эхэлсэн явдал юм. Их хүрээ 1778 онд одоогийн Улаанбаатар хотын төв хэсэг байгаа Сэлбийн голын хөндийд бууснаас хойш суурьшиж эхэлсэн гэдэг. Монголын урчууд сүм дуганыг барьж байгуулахдаа үндэснийхээ барилга ялангуяа гэрийн уламжлалыг чадамгай ашиглан хөгжүүлсний зэрэгцээ Хятад, Төвд уран барилгын уламжлалаас хэрэглэж байжээ.

XIX зууны үед Их хүрээ зөвхөн шашны төв төдийгүй Монгол орны улс төр, засаг захиргаа, соёлын чухал төв, худалдаа харилцааны том зангилаа болж жинхэнэ хот болон хувирсан. Энэ үед Их хүрээний нийт хүн ам 15-20 мянга орчим байсан болов уу гэж үздэг. Их хүрээ хотод Гандан, Зүүн хүрээ, Баруун дамнуурчин, Маймаа хот, Консул сайдын яам, Дамбадаржаа зэрэг газрууд хамаарагдаж байсан байна. Их хүрээ нь XIX зууны эцэс гэхэд монгол орны шашин, улс төр, худалдаа, үндэсний болон нийгмийн зөрчил тэмцлийн гол зангилаа төв болж чадсан юм.

Нийслэл хүрээ /1911-1921/


Сэргээн байгуулагдсан Монгол улсын нийслэл болсон үе. Нийслэл хүрээ улс орны амьдралд онцгой үүрэг гүйцэтгэх болсон.

Улаанбаатар хот /1921 оноос одоо хүртэл/

1924 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр хуралдаанаар нийслэл хотыг улсын нийслэл хот гэдгийг давтан хуульчилж хотын нэрийг Улаанбаатар хот хэмээн өөрчлөхөөр болсон. 1954 онд анх удаа Улаанбаатар хотыг хөгжүүлэх 20 жилийн хэтийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлж эхэлсэн.
1990-ээд оны зун монголд анх удаа олон намын оролцоотой ардчилсан сонгууль явагдсан. Энэ сонгуулийн үр дүнд монголд анхны байнгын ажиллагаатай, олон намын бүрэлдэхүүнтэй парламент Улсын бага хурал байгуулагдсан. 1992 онд Монгол улсын шинэ үндсэн хууль (4 дэх) батлагдсан. Монгол улсын Үндсэн хуулинд “Монгол улсын нийслэл нь Улаанбаатар хот мөн” гэж заасан юм.

2008 оны 5 сарын 31-ний байдлаар Улаанбаатар хотын хүн ам нь 1,044,500 бөгөөд нягтшил нь квадрат километр тутамд 222 хүн.Нийт хотын хүн амын 67%-ийг 35-аас доош насны залуучууд эзэлдэг бөгөөд үүнээс 30% нь 16-аас доош насны хүүхдүүд байна.

Улаанбаатарт хотын баруун өмнөд хэсэгт, 18 км зайд орших Чингис хаан олон улсын нисэх буудал үйлчилдэг. Энэ нисэх буудал нь Токио, Сөүл, Берлин, Москва, Эрхүү, Бээжин хотуудтай нислэг үйлдэнэ. Мөн гадаадтай Монголын төмөр замаар Транс-Сибирийн төмөр зам, Хятадын төмөр замын сүлжээтэй холбогддог.

Улаанбаатар нь Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Налайх, Багануур, Багахангай гэсэн 9 дүүрэгт хуваагддаг. Дүүрэг бүр нь хороодод хуваагдана.

Улаанбаатар хотын доторхи тээврийн үйлчилгээг удирдан зохион байгуулдаг ба нийтийн тээврийн үйлчилгээ нь үндсэн, туслах, буухиа, хот орчмын, такси гэсэн ангиллаар зохион байгуулагддаг.

Улаанбаатар хотод соёл урлагийн шинэ хандлагууд үндэсний уламжлалын нөлөөгөөр Европын соёл урлагтай өвөрмөцөөр хослон хөгжиж байна. Дуу хөгжим, драм, балетийн олон арван жилийн өвөрмөц хосолсон хөгжил ба үндэсний гар урлалын олон зуун жилийн ур ухааны баялаг өв сан энэ хотод төвлөрдөг.

Энэ хотын нэг онцлог нь үндэсний хамгийн их үйлдвэрлэл үйлчилгээ төвлөрсөн бүс болдогт бөгөөд одоогоор 4000 орчим том жижиг байгуулагууд Монгол улсын Үндэсний нийт бүтээгдхүүний 40%-ийг үйлдвэрлэж байна.

Улаанбаатар хотод дэлхийд хосгүй үнэт үзмэртэй музейнууд, Буддын соёлын газрууд, хотын төв талбай болон хотын ойр орчмын аялал зугаалгын газруудтай. Сүүлийн үед олон үндэстний амтат хоолоор үйлчилдэг ресторанууд олноор нээгдсэн, мөн жуулчны байгууллагууд хотын аяллын хөтөлбөрт бүтээлчээр анхаарч байгаа нь Улаанбаатар хотод сонирхолтой аялал хийх боломжийг улам сайжруулж байна.

Мөн манай нийслэлийн хоч “Азийн цагаан дагина” ба Туул голын хөвөөнд, д.т.д. 1310 м өндөрт оршдог байна. Зөвхөн төр засаг захиргааны төв хот төдийгүй, эдийн засаг, соёл урлаг, боловсрол шинжлэх ухаан зэрэг ихэнх салбарын хувьд төв болж, Москва,Хөххот,Сөүл,Саппоро,Денвер зэрэг хотуудтай ах дүү хотуудын харилцаатай байдаг.

Эх сурвалж: ulaanbaatar.mn

9 сэтгэгдэл:

Tsengel said... ( 29/10/09 22:50 )

"Цэвэр нийслэлийн хүүхдүүд" болох та нартаа Улаанбаатар хот байгууллагдсаны 370 жилийн ойн мэнд хүргэе!

uundaa said... ( 29/10/09 23:03 )

.....Баяр хүргэе эээ, 400 жилийн ойгоор хэдүүлээ бут авнааа нтр хэхэ....

Tsengel said... ( 29/10/09 23:08 )

гоё санал байна,,, уундаа,,,арай наашлуулж болохгүй юм уу,,,399 ч гэсэн гоё ш тэ нтр,,, хаха

Үлмэдэх said... ( 29/10/09 23:11 )

370 жилээ гэж , майр майр юм болсон шүү,
өөр газар шинэ нийслэлтэй болчуул шинэ нийслэлийн 1 жилийн ой гээл хэхэ

KYo said... ( 31/10/09 01:39 )

Улаанбаатар хотод минь 370 хүн нас барлаа гэж уншаад гайхсан гэж яанам .....хааахахаха

KYo said... ( 31/10/09 01:41 )

энэ өвчин ч гайтаймаа каринтийлбал каритийлаад намдвал намдчаасай....

Enkh said... ( 31/10/09 18:49 )

Гоё нийтлэл байна...
Баяр хүргэе ээ...

Админ said... ( 1/11/09 14:43 )

371 bolchuul 3+7+1=11 ntr :p

Happy Feet said... ( 9/11/09 03:16 )

Саяхан л 360 гээл тэмдэглэж байсан шиг санагдахын... цаг хугацаа дороомөө

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...