SportReview: МОНГОЛ ТҮМЭН БАЯРЛАЖ БАЙНА!!!

2009-09-12 uundaa бичсэн.
Өнөөдөр 9-р сарын 12-ны өдөр. Энэ өдөр Монгол улс Дэлхийн аваргаа өлгийдөн авлаа. Энэ өдөр Монгол түмэн дахин баярлаж, хөөрч, догдлон, цэнгэлдэж байна. Уйтгар гуниг, зовлон шаналлаа мартан Монгол орон төрийн дууллаа Миланы тэнгэрт хэрхэн эгшиглэхийг харан зогсож, даган дууллаа. Монголын Боксийн шигшээ баг тамирчид Италийн Милан хотноо болж өндөрлөж байгаа Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнээс түүхэндээ гаргаж байгаагүй өндөр амжилтаа гарган, 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медальтай эх орондоо ирэх нь.
Өнгөрсөн жил Олимпийн наадмаас мөнгөн медаль хүртэж, биднийгээ баярлуулж байсан Пүрэвдоржийн Сэрдамба боксийн спортоос төрсөн Монголын анхны дэлхийн аварга боллоо. Тэрээр аварга болох замдаа Бразил, Армен, БНХАУ, ОХУ-ын боксчдыг хожсон юм. Чансаагаа бодсон ч тэр, ур чадвар, ухаан, авьясаа бодсон ч тэр манай боксчин үнэхээр илүү нь байлаа. Баярлалаа, Сэрдамбаа, чи үнэхээр илүү нь байлаа, олимпийн төрлийн спортоор төрсөн 6 дахь дэлхийн аваргаараа Монгол орон бахархаж байна!!!
ДАШТ-ын өмнөхөн өгсөн ярилцлагандаа "Би нас залуу, туршлага багатай хэдий ч энэ ДАШТ-ээс медаль авах зорилготой" хэмээн өгүүлж байсан, энэ жил 17хон настай Н.Төгсцогт хэлсэн амандаа хүрч, мөнгөн медалийг Миланаас хүртлээ. Тэрээр энэ тэмцээнд жинхэнэ шуугиан тарьж финалд шалгарахдаа Энэтхэг, Словак, Ирланд, Итали болон ОХУ-ын боксчдыг ялан шигшээд шалгаран Пуэрто Рикогийн боксчинд хожигдсон юм. Дайчин, эрэмгий, шургуу энэ залууд 2012 оны Лондоны олимпод манай гол тамирчдын нэг болон оролцох их ирээдүй байна, баяр хүргэе, баярлалаа...
Монголын Боксийн спорт уналтанд орж, хүнд хэцүү явах цагт ганцаараа эх орныхоо нэрийг өндөрт өргөн, дэлхийн дэвжээнээ үзэлцэж явсан Монгол Улсын Гавьяат тамирчин Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ олон жилийнхээ хөдөлмөрийн үр шимийг хүртэн Миланы рингэнд урамтай тоглосоор хүрэл медалийг өөрийн болголоо. Азийн аварга, Дэлхийн цомын мөнгөн медальт манай тамирчин Словак, Румын, Итали, Украйны боксчдыг ялаад Кубын боксчинд харамсалтайгаар 2-хон онооны зөрүүтэй ялагдан ийн хүрэл медаль хүртсэн юм. Тамирчин хүний асар их тэвчээр, үлгэр жишээг бид чамаас харж баярлаж, бахдаж, бахархаж сууна....

Манай боксчид бүгд үнэхээр гайхалтай тоглолтыг үзүүллээ. 11 жингийн 9 жинд нь оролцож, төдийлэн сонсогдоод байдаггүй хүнд жинд хүртэл шилдэг 16-д шалгарлаа. Хөнгөн жинд манай улс аль хэдийн дэлхийд хүчтэй өрсөлдөгч болсон гэдгээ ийн батлан харууллаа. Олимпийн дараа ОХУ-ын шигшээгийн дасгалжуулагч "Монголчууд 2012 оноос медаль ч авахгүй" хэмээсэн ярилцлага өгч байсан нь энэ үед санаанд орж байна, азны бишээ авьяастай, чадвартай байсных гэдгийг тэд одоо ухаарч байгаа болов уу. Манай боксын шигшээ баг үнэхээр гайхалтай амжилт үзүүллээ. Бадар-Ууган гэмтэлгүй байсан бол, Энхзориг жаахан азтай байсан бол, Жавхлан багахан туршлагтай байсан бол медалийн тоо маань улам нэмэгдэх байсан биз. Та нар үнэхээр шилдэг нь байлаа, та нар баатрууд, та нар бахархлууд...МОНГОЛ ТҮМЭН БАЯРЛАЖ БАЙНА, та нараар бахархаж байна.

12 сэтгэгдэл:

Үлмэдэх said... ( 12/9/09 23:22 )

Илүүү илүү \ патиент нтр ярихгүй байгаа хэхэ\
Сайн байна шүүлт л тааруу байлаа илт мөнх эрдэнэ , Төгсцогт 2ыг дарчлаа

Tmka said... ( 13/9/09 17:33 )

Ura ura! goe bichsen bna shuu uundaa. Chamd bas bayrlalaa.

KYo said... ( 13/9/09 22:37 )

woAhh !! laitai delhiin avarga goy goy uundaa ch gazar deeres ni survaljilsan yum shig bichhiimaa

Enkh said... ( 13/9/09 23:19 )

wow goy shu manaihan.
goy niitlel
goy yalalt
goy delhin avarga
goy blog goy..ntr hehehe

smile said... ( 13/9/09 23:46 )

manaixaan mundag bsaan daanch ter shuult bol arai arai l bish bsan tegsen ch manaixan mundag gedgee xaruullaa

uundaa said... ( 14/9/09 01:52 )

...сэтгэгдэл бичсэнд баярлалаа..энэхүү нийтлэлийг uundaa.blogspot.com дээр тавьсан бөгөөд тэрхүү сэтгэгдлүүдийг энд оруулах нь зөв гэж бодлоо...

Ulzii said... ( 14/9/09 01:54 )

Gaihaltai. Mongoliin bag tamirchid bugd sain orsoon. Setgel ih undur bn. Yadjihad ehnii setgegdeliig bi.kk

Zoloo! said... ( 14/9/09 01:55 )

Өнөөдөр 9-р сарын 12-ны өдөр. Энийг уншаад.. миний 0,25 насны ой гэдэг нь санаанд оров.. этр. хаха

За тэр ч яаху, Төгсцогтод томоос том ирээдүй байна даа.. Олимпод чанга үзэх байх аа

Byambaa said... ( 14/9/09 01:55 )

Orosiin dasgaljuulagch tegj helj baisiimuu, yamar ch baisan delhiin avargaar tamirchid n Tugstsogt, Serdamba 2t yalagdchihlaa, 12onii olymp deer uzeeleed uguh bailguidee

Anonymous said... ( 14/9/09 01:55 )

Манай монголчууд ч чанга шүү бусад улс орнууд ч айж байх цаг иржээ

Мєнх-Очир said... ( 14/9/09 01:56 )

өө тэгэлгүй яахав! үзэх болгондоо догдолж блаа!! кк

Tugu said... ( 16/9/09 02:10 )

neeree ene ih goy yum bolsiin shig bn lee... humuus mashin deeree gaduur orilj yvjiisan uguig n medehgu ch nileen temdeglesen yum bsn... lav heden tanidag garuud tasarsan suragtai bsn...

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...