Уундаагийн блогоос: Greeting from Europe..
2009-08-14
uundaa бичсэн.

"ХОТУУДЫН НЭРЭЭР НЭРЛЭГДСЭН ТОП 5 ДУУ"
5. The Reindeer Section - Budapest

Магадгүй та энэ хамтлагийн талаар хэзээ ч сонсоогүй байх, ер нь ч сонсохгүй ч байх магадлал тун өндөртэй. Учир нь Шотландын энэ хамтлаг хамгийн сүүлд 2002 оны 12 сард хамтдаа тоглосон юм. Гэвч та ямар үнэтэй эрдэнэсийг анзааралгүй өнгөрүүлэх гэж байснаа энэ дууг нь сонссоны дараа мэдэх болно. Ахархан хугацаанд нийлэн, цөөхөн хэрнээ чанартай уран бүтээл хийсэн энэ хамтлагийн талаар тийм ч их мэдээлэл байдаггүй.
2001 онд бидний сайн мэдэх "Run", "Chasing Cars" зэрэг дуунуудын эзэн Snow Patrol хамтлагийн гоцлол дуучин Gary Lightbody архи уун, бага зэрэг халамцсан байх үедээ тэнд байсан хөгжимчид, дуучдад хандан "Алив бүгдээрээ нийлээд цомог гаргацгаая л даа" гэж хэлэхэд "Тиймээ, тэгье" гэж тэнд байсан хүмүүс нь дэмжснээр энэ "аварга" хамтлаг байгуулагдсан түүхтэй. Маргааш нь хуучин гитараа аваад Lightbody шинэ цомгондоо дуунууд зохиож эхэлсэн юм. 20 хамтлагийн 47 хөгжимчин, дуучин оролцосн Y'All Get Scared Now, Ya Hear! цомог тэр оныхоо 10 сард гарч шүүмжлэгчдээс багагүй үнэлгээ авчээ. Дараагийн цомгоо 2002 онд гаргасан тус хамтлагийн ихэнх дууг Gary Lightbody зохиож, найруулж, үгийг нь бичиж, дуулсан байдаг.

ТАТАХ
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
4. Coldplay - Cemeteries of London

Гоцлол дуучин Chris Martin-ий өөрийнх нь хэлснээр "Өнөөдрийн дэлхийн хамгийн шилдэг рок хамтлаг, гэхдээ U2-г амарч байх хооронд" гэж энэ жилийн Грэмми авч байхдаа тодорхойлж байсан Coldplay хамтлагийг мэдэхгүй хүн ховор биз. Тэгвэл тэдний дэлхий даяар шуугиан тарьж 2008 онд л 8 сая хувь зарагдсан Viva la Vida and Death and All His Friends цомогт багтсан Cemeteries of London дууг уг жагсаалтандаа оруулж байна.
Басс гитарчин Guy Barryman нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагандаа "Би энэ дууг сонсон төсөөлөхөд 19-р зууны үеийн Лондон санаанд буудаг. Асгартал цутгарах бороо, хар малгатай хүмүүс..." гэж хэлсэн байдаг.

...19-р зууны Лондон. Хүйтэн чулуун байшингууд, өтгөн тарсан битүү манан...Жихүүдэс үлээм салхи хуучин муу замаар дагуулан оршуулгын газарт аваачих болно...Эл хуль чимээгүй, эргэн тойронд юу ч байхгүй, үхдэлүүд...Үхдэлүүд дуулна, бурхдыг харсан гэж дуулна, сүнс нар эргэлдэнэ, амилахыг хүсэн уйлалдана...Лондоны шөнө, Лондоны оршуулгын газар...
ТАТАХ
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
3. Muse - Stockholm Syndrome

Энэ бол анагаах ухааны салбарт хүлээн зөвшөөрөгдсөн, сэтгэл зүйн шинжлэх ухаанд харьяалагдах өвчний нэр юм. Шведийн Стокхольм хотын Норрмалсторг хотын Кредит банкийг дээрэмдсэн хэрэг 1973 оны 8-р сарын 23-нд гарч, бараг бүх ажилчид болон үйлчлүүлэгчдийг барьцаалсан бөгөөд 1973 оны 8-р сарын 28-нд суллажээ. Гэтэл суллах үед хохирогчид өөрсдийг нь олзолсон хүмүүсийг хамгаалж, сэтгэл санааны хувьд тэдний талд орсон байсан бөгөөд үүнийг тус хэргийн үеэр цагдаагийнханд тусалж байсан сэтгэл зүйч Нильс Бьернот "Стокхольмийн Синдром" гэж анх нэрлэжээ. Хэдийгээр олзны хүмүүс бүгд эсэн мэнд гарсан ч нэг нь амиа хорлож, нэг нь өөрийг нь барьцаалаад, алга болсон хүний нэрээр өөрийнхөө нэрийг сольсон байсан юм. Энэхүү өвчин нь сексийн хүчирхийлэлд их гардаг бөгөөд өөртэй зүй бусаар харьцсан хүмүүсийг хаацайлах, нуух, тэдний талд орох зэргээр илэрдэг аж. Товчоор хэлбэл өөрийг чинь хорьж, дээрэлхэж байгаа хүнийг хайрлах үзэгдэл гэж хэлж болно.

ТАТАХ
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
2. Coldplay - Amsterdam

A Rush of Blood To The Head цомог дэндүү сайн цомог байсан болохоор энэ дуу хит болж чадаагүй гэж би боддог. Арга ч үгүй юм Clocks нь Грэмми хүртэж, The Scientist, Speed of Sounds зэрэг дуунууд нь бүх талаараа төгс байж, Warning Sign, Green Eyes дуунууд нь олон ангит алдартай цувралуудын OST болсон юм. Гэсэн ч Амстердам фенүүдийн дунд хамгийн шилдгүүдийн нэг нь хэвээрээ үлджээ.

Ямар ч амьдрах итгэлгүй, хүсэл мөрөөдөл, тэмүүлэл-урам зориггүй хүний дуу гэж тодорхойлж болох юм. Ямар ч итгэл найдваргүй түүнд дахиж амьдрах чадвар төдийгүй хүсэл үнэхээр алга. Тэр нэгэнт сэтгэл зүрхээрээ үхсэн ч бие нь амьд хэвээрээ л.
Нөгөө талаар хар тамхичны тухай дуу ч гэж ярьдаг. Хар тамины нийслэл Амстердамын нэрээр нэрлэсэн нь ч ийм учиртай байж болох юм. Хар тамхи хэрэглэх хязгааргүй их хүслээ барьж чадахгүй байж ядан суугаа донтогч эсвэл хар тамхи хэрэглэхээсээ ч залхууран залхаж яваа залуугийн тухай, эсвэл хэтэрхий их хэрэглэн, дэндүү их таашаал мэдэрчихээд одоо тэнгэр нурах гэж байгаа юм шиг мэдэрч байгаа хүний ч тухай байж болох юм.
Дууны зохиогч Крис Мартинаас энэ талаас асуухад тодорхой хариулт өгсөн удаа байхгүй бөгөөд харин хамгийн хурдан зохиогдсон дуу л гэж хариулж байжээ. Амстердам магадгүй Амстердамын тухай өгүүлээгүй байж болох ч Амстердамыг танд мэдрүүлэх болно.
ТАТАХ
ТАТАХ /LIVE/
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
1. Keane - Hamburg Song


Энэхүү дуу нь төгөлдөр хуурын классик болон орган дуугаралтыг бөмбөрийн зөөлөн хэмнэлтэй хослуулсан тун энгийн дуугаралттай дуу юм. Under The Iron Sea цомгоос жинхэнэ сонгодог KEANE-ийг мэдрүүлдэг ер бусын дуу.
Энэ дуу бол насан туршдаа үнэнчээр нөхөрлөснө анд нөхдөөсөө салахвий эсвэл өнгөрсөн сайхан дурсамжаа хэзээ ч эргэж ирэхгүйгээр үүрд хаашаа ч юм нисэн одохвий гэсэн айдсыг илэрхийлсэн дуу юм. Яг л Everybody's Chaning шиг дээр гардаг шиг хүн бүхэн өөрчлөгдөж, Атлантик дээр гардаг шиг хүн хөгшрөх болно. Гэхдээ насан туршдаа нандигнах нөхөрлөл хэзээ ч мөхөхгүй бадамлах галтай байдаг учраас чиний сэтгэлийн орон зайд гүн бат байр сууриа эзлэн оршсоор байдаг юм.
ТАТАХ
8 сэтгэгдэл:
....go Coldplay & Keane go.... kkk
thx to Uundaa.........
Гамбург бол лайтай л даа хэхэ.. Би бол нэгт нь "Улаанбаатарын Үдэш" гээл оруулчина нтр....
Uundaa naad Stokholm-d chini manai ah egch 2 bas bdiishd.Hehe.Ene zun mani bas yavah gj bgaad l bolichloo.Yavsan bol 4 jil ta nartaigaa uulzaldahgui blaa da gj... Yavaagui ni az bolsiin... Haha.Tuuh ntr ni bol laitai l yum bna...
Энэ 5 дундаас бол яалт ч үгүй Гамбург нэгт л юм байна даа,
Улаанбаатарын Үдэшүү хохо лаг орчуулга бна
орчуулна биш оруулчина гэж байгаан биш үү хэхэ.
Кёо үнэн дүфффф ёооо... хаха...
:))
KEANE MANDTUGAI
Post a Comment
Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...