Latest: Манайхан Боргио Кап 2009-д
2009-07-05
uundaa бичсэн.

Сонирхогчдын болон лигийн багуудын оролцдог уг тэмцээн энэ жил тун "сонирхолтой" бөгөөд "өршөөлгүй" системтэйгээр зохиогдсон. Өмнөх жилүүдэд сонирхогчдын болон мэргэжлийн багуудыг 2 хуваан хагас шигшээд тааруулахаар зохиож байсан бол энэ жил лигийн багуудыг хэсэг толгойлуулан 7 хэсэгт хуваан, хамгийн сайн үзүүлэлттэй 2-оор гарсан багийг нэмэн 8 баг шилдэг 8-д үлдэхээр болгожээ. Ингээд "ном ёсоор" лигийн 8 баг шалгарч, Батцэнгэлийн тоглосон Мазаалай клуб Сэлэнгэ Пресс багтай оноолт таарсан. Харин БЕК-ийн Алтан Шонхор клуб хэсгээсээ шалгарч чадсангүй. ТВ9 телевизээр шууд дамжуулсан Сэлэнгэ Пресс багтай хийсэн тоглолтонд Цэнгэл маань эцсийн мөчид ялалтын чухал бөмбөгийг хаалганд хийн, улмаар баг нь 2:1-ээр хожсон гэдгийг бид цэнхэр дэлгэцээрээ харсан билээ. Үүний дараа хагас шигшээд Хасын Хүлгүүд багтай тоглосон хэдий ч харамсалтай нь үндсэн цагт 2:2-оор тэнцэн, торгуулийн цохилтоор ялагдаж хүрлийн төлөө тоглох эрхтэй болсон. Хүрэл медалийн төлөөх Хоромхон клубтэй хийсэн тоглолтонд мөн л "хөлбөмбөгийн бурхан тэнгэр ивээсэнгүй", 3:1-ээр хожигдол хүлээн 4-р байрт орлоо. Тэмцээний аваргаар Улаанбаатар ДС шалгарсан байна. Ингээд "Монголын ФА КАП" хэмээгдэх энэхүү тэмцээнд амжилттай тоглосон ангийнхаа андуудад баяр хүргээд цаашдын замналд нь амжилт хүсье!!!



Мазаалай vs Хүлгүүд /2:2 болгосон Төмөр-Очирын гоол..би ч мэдрэмжтэй оператор юм аа нтр хаха.../
3 сэтгэгдэл:
Мэдрэмжтэй ч чадвар алга хаха... аймар гоол л доо
battsengeliig ch zuragtaar l hardag bolloo shde gj..
The Boy Wonder of Mongolia гэж Цэнгэлийг хэлмээр юм байна...
Post a Comment
Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...