Энэ зөв үү

2009-07-30 Үлмэдэх бичсэн.

Монголын өнөөгийн аьдрал үнэхээр хэцүү. Тэр дундаа эмэгтэйчүүдэд маань , тэд л өнөө цагт өрх гэрээ авч явж байна шүү дээ. Уул нь гэр бүл гэсэн нэртэй. Эхнэр, нөхөр ,хүүхэд . Гэсэн хэдий ч нийтлэг тогтолцоонд эхнэр нь ажиллаж нөхөр нь архидаж хүүхэд нь мөнгө шаналгана. Эхнэр хүн дэндүү их ачааг өөр дээрээ хүлээж авчээ.Аргагүй тэд нөхөрөө хаяхаас өөр аргагүй болно.Уул нь тэд хүүхэн дагаж яваагүй зүгээр л архинд толгойгоо мэдүүлцэн хүмүүс.\20-р зууныхан\

Өнөөгийн дунд эргэм насныхан, Одоо цагт алдаж эндэж яваа эрчүүд бүгд л ардчилалын үед зоримог алхам хийж чадаагүй дүлэгнэж явсан хүмүүс ,бараанд явж шатсан хүмүүс байх шиг байна. Аав шигээ хүмүүсийг шүүж ярих нь зүйд нийцэхгүй ч тэд үнэхээр том алдаж байна шүү дээ. Тэд ердөө л нисдэг нь нисдэгээрээ мөлхдөг нь мөлхдөгөөрөө гэдгийг л мартсан хүмүүс. Нийгмийн маань нэлээдгүй хэсгийг өрх толгойлсон эхчүүд эзэлдэг энэ мөн л эрчүүдээс болж байна энэ зөв үү.

Эрчүүд ээ бид удам судраа хамгаалахгүй л бол тэр эмэгтэйчүүд чинь харь орны хүүхэд тээгээд энэ бидний улс маань эрлийз хурлийзын орон болох нь байна шүү.Хөдөө орон нутагт нь эмэгтэй хүн ховордож ,хотоор дүүрэн өрх толгойлсон эмэгтэйчүүүд энэ зөв үү.

Эрчүүд ээ ямар нэг юм хийх л хэрэгтэй байна. Ялангуяа оюутнуудад хэлэхэд ухаантай байцгаая л гэмээр байна. Энэ оюутнуудад чинь хийх юм үнэндээ байдаггүй юм байна лэ. Тээл нэг газар ороод л пиво шимээд суучихна \ ганц 2 биллиард цохиул цохино\ Эсвэл нэг хэсэг нь тэр чигээрээ компьютер тоглоом тоглоно шүү дээ.Дотроо бол тэд өөр өөрсдийнхөөрөөл сэтгэлийн таашаал авч буй. Аа мартах шахлаа хэдэн хүүхэд нь номийн санд сууна. \Гэхдээ хичээл хийх гэж сууж байна уу охин харж сууж байна уу бас л тоотой хэдэн банди\. Ихэнх л архичин болсон улсууд анх оюутан болоод л гашуун ус ууж үзсэн байдаг.Аргагүй юм байна лээ . энэ зөв үү

Учир нь улсын төсвийн орлогод 30 гаруй тэрбум төгрөгийг архины онцгой албан татвараас бүрдүүлдэг аж. Хэрвээ ийм юм бол архичид их байх тусмаа л улсад их татвар орж ирнэ гэсэн үг. Ингээд бодоход энэ архичид чинь улсаа хөгжүүлэх гээд л уугаад байгаан байна. Тэр уухдаа хэлдэг үг нь хүртэл үнэн л юм \ Монгол улсын төлөө, Эрүүл энхийн төлөө , өчнөөн олон юмны л төлөө\ Ердөөсөө л бусдын сайн сайхны төлөө л ууж буй мэт. Цаагуураа бол улс хэдий чинээ хөгжинө төдий чинээ л иргэд сайн явах ёстой ч юм шиг. Энэ зөв үү

Төр засаг ч иргэд ч тэр цөм л архичидыг хурдхан шиг үхээд өгөөсөй л гэж байгаа юм шиг эрүүлжүүлэх шорон хоёроо л ихэсгэнэ үү гэхээс элдэв янзын архины эсрэг хууль гаргахгүй юм.Нөгөө эрүүлжүүлэх гэдэг нь одоо бол зүгээр бизнес болчихсон цагдаа нарын дунд хамгийн эрэлттэй нь замын цагдаа эрүүлжүүлэхийнхэн. Монгол эр хүн архи уухаа больсон цагт л эд нар орлогогүй болно.Тэгэхээр эд нар насаараа л хоолтой гэсэн үг .Монголын архичдыг монголын цаг агаар, метильтэй архи 2 л хороож байх шиг байна .Даан ч тэд нар бүр мөсөн дуусахгүй аль нэг газар эрүүл энхийн төлөө гээд л ууж суугаа залгамж халаага бэлтгэцэн л байдаг . Энэ хэзээ ч дуусахгүй эргүүлэг болчихоод байна. Энэ зөв үү

Эцэст нь гэж хэлэхэд тэр монгол хүнд зохихгүй байгаа сархадыг дэлгүүрт зарахаа боличуул яадын. Харин эмийн санд жорын дагуу нормоор борлуулдаг болчуул амар юм шиг. Яахав дэ төсөвөө өөр зүйлээс л бүрдүүлнэ биз . Монгол чинь өчнөөн л баялагтай улс ш дээ. Пиво бол өөр зүйл . Архи үйлдвэрлэгч компаниуд архиныхаа ихэнх хэсгийг нь гадаадад нийлүүлээд л монголдоо пивоо илүү чанартай сайн үйлдвэрлэх хэрэгтэй. Гадаадаас орж ирэх архи пиво бүгдийг нь зогсоож үзвэл. Магадгүй энэ улс илүү хөгжиж эхнэртээ гологдоод буй залуучууд багасч өрх толгойлсон эмэгтэйчүүд ч багасна . Ингэснээр ерөнхийдөө ядуурал бага боловч багасах юм шиг санагдах юм. Монголын төлөө хэн сэтгэх ёстой билээ . Бид шүү дээ .Энэ зөв үү

Энэ завхарлыг 20-р зууны алдаа гэж орхиод 21-р зууны бид шинэ үеийнхэн засах хэрэгтэй байна. Хүн огт уухгүй байна гэж байхгүй тохируулах л хэрэгтэй.

Аа тийм эрхэм Ерөнхийлөгчид өө хэлэхэд таныг ер нь сонгосон нь зөв үү . Зөв сонголт байж чадах уу

9 сэтгэгдэл:

uundaa said... ( 31/7/09 06:41 )

...яг үнэндээ байдал ийм л байналдаа...чөлөөт цагаа өнгөрөөх сайхан нөхцөл бололцоо, боломж дээрээс нь СЭТГЭХҮЙ гэж юмнаас болоол ийм болчихоод байна гэж боддог...жинхэнэ монгол билэг танхай байх ёстой гэсэн ойлголт байдаг юмуу хаашайн, уугаад л, агсам тавиад л, наргиад л наадаад л байх санаатай...чамтай санал нийлж байна, бичээд байгаарай, дараагийнхийг тэсэн ядан хүлээе хэхэ...

Enkh said... ( 31/7/09 11:49 )

Haha........
baigaa baidal maani ene bilee
uurchluh gj uzeh ni zuv bilee
......kkkkkkkkkk

KYo said... ( 31/7/09 21:41 )

tiimshde unendee l tiim bnshd choloot tsag ongoroox gazar gui ter nomiin sand ohin hardag bol yag unen yondo bid 2 nomiin sand suuj bsan chini humuus note booktei orj ireel youtube ees bichleg uzeel duu sonsool suuchdin benelee gehdee arhi pc toglosnos deer l de bi boduushtai yum bna shuu ARHIA BAGA UUJ AIRGAA TAAVAARAAA .... MEDne bailguide

Anonymous said... ( 1/8/09 18:46 )

Zarim ni zuw zarim ni uchir dutagdaltai l ym bna.

Tanai angiin blogt hamaagui ym bicheed baih ni haashaa ch ym. Gehdee unshij uzeed uzel bodloo helmeer sanagdlaa.
Arhig bur musun horih gedeg baij bolohgui zuil. Uudaggui ymag gehed oor busad tahilga ntr ydaj belegdliig bodoj heregleh l bolno. Tgd ch ugaasaa horij chadahgui ym chini. Ylzarch muudsan mongoliin uls toriin togtoltsoo , 76 bertegchingees ym huleevel mynguujingiin ulger gegch boloh bailgui dee. Harin arhi uugaad baidag archaagui zaluusiin uhaand ni dairalt hiivel zgr baih gej bodno.

Bas neg talaar erchuud gej ih sain humuus baij bgad arhi gegch har gaitai taaraad ehner huuhdeesee salaad bga hereg bish shuu dee. Arhi gegch har usaar amidraliin gerel gegee ehner huuhdee haydag ter hun ooroo archaagui amitan.

Yaruu said... ( 1/8/09 19:21 )

Anonymous-д Би бүр мөсөн үйлдвэрлэхгүй ч гэж хэлээгүй ш дээ . Тэр гэхдээ байж болно. Монголын ядууралд юу шууд нөлөөлж байна гэдгийг бодож үзсэн л дээ. Архидалт Ядуурал Авилга. Хамгийн багаас эхэлвэл Архидалт анхдагч у ?ядуурал анхдагч у ?
тээл эцэстээ ядуу болсноосо болж архичин болсон биш архичин болсноосоо болж ядуу болсон гэсэн гаргалгаанд хүрсэн.Тиймээс бид татгалзах л хэрэгтэй . Энийг 20р зууныхан биш шинэ үеийн бид л хийж чадна. Эхнэрээ хаядаг биш эхнэртээ хаягдах явдал их байгаа л да . Эцэст нь гэхэд бид юуг ч ярьсан хамгийн гол нь яавал шийдэж чадахыг л ярих хэрэгтэй . Тэрнээс байгааг байгаагаар нь хэлэх амархан . Алдаа дутагдал байгаад итгэлтэй байна.

Enkh said... ( 2/8/09 22:33 )

Архидалт нтр ерөөсөө хүний ухамсраас л хамаарч байгаа бизээ
ухамсарч гэж дээ хүмүүжил гэвэл илүү дөхөх юм байна
хамгийн гол нь хүний л хэрэг

Enkh said... ( 2/8/09 22:35 )

хөөе админ гуай яагаад миний ганц хэрэгтэй юмыг устгана бэ т1 л байна даа.... ии ии ии
энэ намайг үл тоосон гэсэн үг . за за ....

Tsengel said... ( 3/10/09 22:35 )

goy bichjee... yag l onoj...

Tsengel said... ( 3/10/09 22:36 )

өсөх насандаа махаа зулгаавал
өтлөх насандаа шөлөө ууна...

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...