Боргио кап - 2009

2009-07-07 Tsengel бичсэн.
Ангийн андуудаар сонин хачин юутай байна? Амралт сайхан л биз дээ? Бөөнөөрөө явах асуудлаа шиидсэн үү? хэхэ
За юутай ч хамгийн сүүлд орсон Боргио Кап тэмцээний тойм маягтай юмыг бичээд блогтоо нийтэлж байна. (Янз бүрийн зураг нтр байхгүйд хүлцэл өчье хэхэ)


“Боргио кап”

МХХолбоо байгуулагдсаны 50 жил, АПУ ХК байгуулагдсаны 85 жилийн ойн нэрэмжит 3 дахь удаагийн Боргио кап тэмцээн өнгөрөгч 6 сарын 26-аас 7-р сарын 4-ий хооронд МХХ-ы төв талбай дээр амжилттай болж өндөрлөлөө.2007 оноос эхлэн зохиогдох болсон уг тэмцээн хуучин “Цом”-ын тэмцээнийг(Английнхаар бол FA Cup) орлон зохион байгуулагдах болсон билээ.Энэ жилийн Боргио кап тэмцээнд 27 багийн 500 гаруй хөлбөмбөгчид ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн билээ.

Хэсгийн тоглолт

Нийт 27 баг 7 хэсэгт хуваагдан өрсөлдсөн.Үндэсний лигийн 7 баг 7 хэсгийг толгойлсон байгаа.(Өнгөрсөн жилийн “Боргио кап”-ын аварга Хасын Хүлгүүд энэ тэмцээнд Хүлгүүд гэдэг нэрээр оролцсон тул “сонирхогчийн статустай” оролцсон байгаа).Иймээс хэсэг бүрээ тэргүүлсэн 7 баг дээр хэсэгтээ дэд байр эзэлсэн хамгийн сайн үзүүлэлттэй нэг баг нэмэгдэн , дараагийн шатанд 8 баг өрсөлдөхөөр тэмцээний системийг хийгдсэн байсан.

Хэсгээ толгойлсон Үндэсний лигийн 7 баг аргагүй буйр заан хэсгээ тэргүүлсэн бол энэ багууд ямар баг нэмэгдэж цааш тэмцээнээ үргэлжлүүлэх нь сонирхол татаж байв.Гэсэн ч энд ямар нэгэн сенсаац дэгдсэнгүй. Учир нь “аваргаа хамгаалж буй” Хүлгүүд болон өнгөрсөн жилийн лигийн аварга Эрчим хэсгийн тоглолтдоо эвийн гэрээ байгуулан, бусад өрсөлдөгчдөө хожсоноор тус бүр 7 оноотой болж 2-уул дараагийн шатанд үлдсэн юм.Бусад хэсэгт дэд байр эзэлсэн багууд бүгд өөрийн хэсэгт орсон лигийн багаас оноо зулгааж чадаагүй учраас 6 оноотой болж дараагийн шатанд шалгарч чадаагүй юм.

Сонирхогчийн гэсэн тодотголтой багуудаас Дельта,Континенталь,Бүргэдүүд ,UB DAS багууд үндэсний лигийн багуудтай тун сайн тоглож, ширүүн өрсөлдсөнийг тэмдэглэх нь зүйтэй болов уу.

Шөвгийн 8 багийн тоглолт

Хэсгээ тэргүүлсэн үндэсний лигийн Хараацай ,Сэлэнгэ Пресс, Мазаалай,Хангарьд,УБ Дээд сургууль ,Эрчим,Хоромхон багууд дээр хэсэгтээ дэд байр эзэлсэн хамгийн сайн үзүүлэлттэй баг болох Хүлгүүд нэмэгдэн хасагдах шатанд өрсөлдөхөөр болсон.
Эхний тоглолт Хараацай-Хүлгүүд багууд ын хооронд болсон. Энэ тоглолтод эхний гоолыг Хараацайгийнхан хийж тоглолтыг урамтай эхлүүлсэн боловч эхний үеийн төгсгөлд хамгаалалтдаа алдаа гаргаж тоглолтын тооны харьцаа тэнцсэн.Харин 2-р үед Хараацайгийн 2 гол тоглогч улаан хуудас аван тоглолтыг чөлөөлснөөр тоглолтын хувь заяа үндсэндээ шийдэгдсэн. Тоглолтын төгсгөлийн 15 минутад Хүлгүүд илт давамгай тоглож 5 гоол хийснээр энэ тоглолтод 6:1 харьцаагаар өрсөлдөгч багаа бут нэргэсэн.

Дараагийн тоглолт Сэлэнгэ Пресс- Мазаалай багуудын хооронд болсон. Тоглолтын эхнээс л Сэлэнгэ Прессийнхэн тун ширүүн довтолж тоглосон.Гэсэн ч тэд гоол оруулах хэд хэдэн боломжоо алдсан юм.Харин энэ үед Мазаалайгийнхан сөрөг довтолгооноор гоол оруулах тун дөхөв. 2-р үед тоглолтын хэмнэл өөрчлөгдөж Мазаалай багийнхан илүүтэй довтлон тоглох болсон.Гэсэн ч тэд хамгаалалтдаа алдаа гаргасны улмаас эхний гоолыг хаалгандаа алдаж Сэлэнгэ Пресс тоглолтыг тэргүүлж эхлэв. Гоол орсны дараахан Сэлэнгэ Прессийн гол тоглогчдын нэг Төгсбаяр улаан хуудас аван тоглолтыг чөлөөлснөөр Мазаалайгийнхан ихээхэн давуутай болсон.Улмаар Мазаалайгийнхан довтолгооноо эрчимжүүлж тоглолтын сүүлийн 10 минутад 2 гоол оруулснаар өрсөлдөгч багаа 2:1 хожиж хагас шигшээ тоглолтод шалгаран үлдсэн.

Дараагийн тоглолт УБ Дээд сургууль – Хангарьд багуудын хооронд болсон. Тоглолтын эхнээс санаачлагыг аван довтолж тоглосны ачаар УБ Дээд сургуулийнхан эхний үед 4 гоол оруулж тоглолтын илт давамгай хошуучилж эхэлсэн. Харин эхний үед Хангарьдынхан гоол оруулах хэд хэдэн боломжоо алдсан байгаа.( бүр 11м-ийн торгуулийн цохилтоо хүртэл алдсан ) Гэсэн ч тоглолтын 2-р үед шал өөр Хангарьд тоглож 2 гоол оруулан тоглолтын тооны харьцааг багасгаснаар тоглолт нэлээн ширүүн өрсөлдөөнтэй болж эхэлсэн. Гэвч тоглолтын төгсгөлд гоол оруулах боломжоо Хангарьдынхан мөн алдсанаар тоглолтод УБ Дээд сургуулийн баг 4:2 хожсон.

Энэ өдрийн сүүлийн тоглолт Эрчим-Хоромхон багуудын хооронд болж өнгөрсөн.Энэ тоглолтод Хоромхоныхон тоглолтын эхнээс тоглолтын санаачлагыг авч тоглон эхний үеийг 1 бөмбөгний зөрүүтэйгээр тэргүүлсэн байгаа.Харин 2-р үед довтолгоондоо хэт улайрсан Эрчимийнхэн хамгаалалтдаа алдаа гаргаж ахин нэг гоол алдсанаар тун хүнд байдалд орсон. Энэ мөчөөс эхлээд Эрчимийнхэн хэт шатаж санаатай болон санаандгүй алдааг бөөн бөөнөөр гаргасны улмаас багийн ахлагч Гарьдмагнай тэргүүтэй 4 тоглогч улаан хуудсаар торгуулан тоглолтыг чөлөөлснөөр энэ тоглолт үндсэндээ шийдэгдсэн.Ингэснээр өнгөрсөн жил Үндэсний лигийн шигшээ тоглолтод хожигдсон хариугаа Хоромхон баг авч энэ тоглолтод 3:1 хожсон.

Хагас шигшээ тоглолт

Хагас шигшээгийн эхний тоглолт Хүлгүүд-Мазаалай багуудын хооронд болсон байгаа.Тоглолт эхлээд 10 минут ч болоогүй байхад хаалгач , хамгаалагчдын анхааралгүй байдлыг ашиглан Хүлгүүд гоол хийж тоглолтыг тэргүүлэх болсон. Гэсэн ч 1-р үеийн төгсгөлд Мазаалайгийнхан тоглолтын тооны харьцааг тэнцүүлж чадсан. 2-р эхлэхтэй зэрэгцэн бороо орж эхэлснээр хоёр багийнханд багагүй төвөг учруулж байв. Гэсэн ч тоглолтын 2-р үеийн дунд хэрд Мазаалайгийнхан хамгаалалтдаа алдаа гаргаж түүнийг нь Хүлгүүдийн Энхтайван чадмаг ашигласнаар тоглолтыг ахин Хүлгүүд тэргүүлж эхэлсэн.Гоол алдсаныхаа дараагаас довтолгоо эрчимжүүлэн тоглосныхоо ачаар Мазаалайгийн Төмөр-Очир тоглолтын эцсийн мөчид чөлөөт цохилтоос тооны харьцааг тэнцүүлснээр тоглолтын үндсэн цагт хоёр баг 2:2 тэнцсэн. Ингэснээр тоглолтын ялагч торгуулийн цохилтоор шийдэгдэх болсон. Торгуулийн цохилтыг Хүлгүүдийнхэн 100% амжилттай цохисон бол, Мазаалайгийн хоёр ч цохилтыг Хүлгүүдийн туршлагатай хаалгач Насанжаргал хааснаар аваргаа хамгаалж буй Хүлгүүд шигшээ тоглолтод шалгаран үлдсэн.

Дараагийн тоглолт УБ Дээд сургууль- Хоромхон багуудын хооронд болсон. Тоглолт ширүүн бороон дунд явагдаж эхэлсэн болохоор тоглолт хэмнэлийн ерөнхийдөө удаан тогтуун байв. Харин 1-р үеийн төгсгөлд УБ Дээд сургуулийн хаалгач маш том алдаа гаргаж нэг гоол Хоромхоныхонд бэлэглэснээр тоглолтыг Хоромхон тэргүүлж эхэлсэн.Энэ тооны харьцаа тоглолтын 2-р үед Хоромхоны хаалгач мөн адил алдаа гаргах хүртэл хэвээр хадгалагдасан юм. Эхний үед УБ-ын хаалгачийн гаргасан алдаатай яг адилхан алдааг Хоромхоны хаалгач энэ удаа гаргав. Ингэснээр тооны харьцаа тэнцэв.Энэ гоолоос төдий л удалгүй УБ-ын хамгаалагч Цэдэнбал нэгэн гайхалтай цохилтоор Хоромхоны хаалгыг мялаасан . Энэ мөчөөс довтолгоондоо улайрсан Хоромхоныхон хамгаалалтдаа удаа дараа алдаа гаргаснаар энэ тоглолтод УБ Дээд сургуулийн баг 4:1 өрсөлдөгч багаа хожин анх удаагаа Боргио кап тэмцээний шигшээ тоглолтод шалгаран үлдсэн.

Медалийн төлөөх тоглолт

Хүрэл медалийн төлөөх тоглолт Хоромхон-Мазаалай багуудын хооронд болсон. Байгуулагдаад 10 гаруй жил болж байгаа , ямар ч насны ямар ч тэмцээнд медаль авах багуудын тоонд зүй ёсоор ордог уг хоёр клүб Боргио кап тэмцээнээс хараахан медаль авч амжаагүй байсан нь энэ тоглолтын нэг онцлог байв . Харин энэ тоглолт эхлээд л Мазаалайгийн үндсэн хаалгач гэмсэнээр Хоромхоныхонд ихээхэн давуу байдал бий болгосон.Ингэснээр тоглолтын эхний гоолыг хаалгачийн алдааг ашиглан Хоромхоныхон оруулав.Гэсэн ч тоглолтын эхний үе өндөрлөхөөс хэдхэн минутын өмнө Мазаалайгийнхан тооны харьцааг тэнцүүлж чадсан. Харин 2-р эхэлснээр Хоромхоныхон тоглолтын санаачлагыг авч тоглосныхоо ачаар тоглолтыг ахин тэргүүлж эхэлсэн. Энэ мөчөөс эхлэн Мазаалайгийнхан тоглолтын санаачлагыг аван тоглох биш харин ч эсрэгээр нэг л учраа олохоо болив. Энэ байдлыг Хоромынхон чадварлаг ашиглаж тооны зөрүүг холдуулж 3:1 болгосноор энэ тоглолтын ялагчаар тодорч , Боргио кап тэмцээнээс анхыхаа медалийг авлаа.
Шигшээ тоглолтод аваргаа хамгааалж буй Хүлгүүд – УБ Дээд сургуулийн багууд тоглов. Тоглолтын эхнээс хоёр баг тун хянуур тоглож байв. Тоглолтын эхний үед багууд чөлөөт цохилтоос л бие бидээ аюул учруулж байв.Ингэснээр тоглолтын эхний үе 0:0 өндөрлөв. 2-р үе эхлээд ч байдал төдий л өөрчлөгсөнгүй . Харин тоглолтын 2-р үеийн дунд хэрд Хүлгүүдийн төвийн хамгаалагч алдаа гаргасныг шигшээгийн довтлогч Түмэнжаргал чадварлаг ашигласнаар тоглолтыг УБ-ынхан тэргүүлж эхлэв. Гоол алдсаныхаа дараагаас Хүлгүүд бөмбөгийг илүүтэй эзэмшин тоглож байсан ч аюултай доволтгоо зохион байгуулж чадахгүй байв. Гэвч тоглолтын эцсийн мөчид УБ-ын хаалгач ахин маш том алдаа гаргасныг Хүлгүүдийнхэн алдсанүй , тооны харьцааг тэнцүүлсэн.Ингэснээр тоглолтын үндсэн цаг 1:1 өндөрлөж аварга багийн нэр торгуулийн цохилтоор тодрох болсон. Харин энэ удаа “хөлбөмбөгийн бурхан” Хүлгүүдийг ивээсэнгүй . Хүлгүүдийн 2 тоглогч торгуулийн цохилтоо алдсанаар Боргио кап-2009 тэмцээний аваргаар УБ Дээд Сургуулийн баг тодорч аваргын алтан цом,медаль, гурван сая төгрөгийн эзэд болов.Харин мөнгөн медаль хүртсэн Хүлгүүд 2 сая, хүрэл медаль авсан Хоромхон 1 сая төгрөгийн шагнал авлаа.
Ийнхүү Боргио кап-2009 тэмцээн МХХ-ы төв талбай дээр амжилттай болж өндөрлөлөө.

javascript:void(0)

3 сэтгэгдэл:

Зоогий said... ( 7/7/09 19:17 )

Би гоол хийгээд гээд бич л дээ, хийх хийхдээ манай Цэнгэл бүүр хожлын бөмбөг хийсэн гэж байгаа хэхэ,,, Мазаалай мeдалийн төлөөх тоглолт хүртэл үнэхээр үзүүштэй тоглолтыг хийж байсан ч аз дутсан гээд хэлэхэд болох байхаа,,, Гэхдээ зүгээр ээ ахиад зөндөө боломж байгаа

uundaa said... ( 7/7/09 20:04 )

хэхэх, тийшдэээ манай Цэнгэл бүр од болсон ш дээ хэхэ...нээрээ гоё тоглосоон, сайн ч тоглосон, даанч манайхан тэмцээнээ аятайхан зохиочихсон бол бүр гоё байхгүй юу...

Yaruu said... ( 8/7/09 20:23 )

Цэнгэлийгээ зурагтаар үзсэн гайхалтай тоглож хэрэгтэй мөчид хожлын гоол оруулсан . Сайн байсан шүү

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...