Алдарт “100 өдөр”

2009-07-26 Bilguun бичсэн.


АНУ-ын түүхэнд тодоор бичигдэн үлдсэн “Эхний 100 өдөр” гэх түүхийн эзэн бол АНУ-ын 32 дахь ерөнхийлөгч Франклин Рузвелт билээ.

Ерөнхийлөгч Русвелтын хүмүүсд итгэл найдвар өгсөн “ЭХНИЙ 100 ӨДӨР”
1933 оны 3 дугаар сард шинэ ерөнхийлөгчийн хүндэтгэлийн арга хэмжээн дээр Франклин Рузвелтын хэлсэн үг мянга мянган Америкчуудад итгэл найдвар өгсөн юм. Шинэ ерөнхийлөгч эдийн засгийн хямрал, АГУУ УНАЛТ /Great Depression/-тай дайн зарлах амлалт өгсөн.Рузвелт өөрийнхөө амлалтыг биелүүлж чадсан. Түүний засгийн газар хүндэтгэлийн арга хэмжээ дуусахаас өмнө ажилдаа орсон байв. Рузвелт болон түүний эхнэр Элеонора уламжлалт хүндэтгэлийн парадад оролцож байх тэр үед туслахууд нь ажлаа хэдийн эхэлсэн байлаа. Вашингтоны засгийн газрын оффисын барилгын гэрэл тэр шөнө асаалттай хонов. Зөвхөн хүндэтгэлийн өдрийн орой ч биш, дараагийн шөнө мөн түүний дараагийн шөнө асаалттай хонож байлаа. Улс орон хямралд байв. Хийх ч ажил тэнд их байсан.Ерөнхийлөгч Рузвелтын удирдсан засгийн газрын ажлын эхний 3 сар сэтгэл хөдөлгөсөн хором мөчөөр дүүрэн байсан билээ. Ерөнхийлөгч Рузвелт Конгресыг удирдаж, өмнөх ерөнхийлөгчид бүтэн сонгуульт хугацаандаа батлаж байгаагүй тийм их, чухал хууль тогтоомжийг энэ богинохон хугацаанд батлаж, хэрэгжүүлж чадсан. Энэхүү 3 сар өнөөдөр бид бүхний дунд “100 ӨДӨР” хэмээн хоногшин үлдсэн болно.

3 дугаар сарын 5, хагас сайн хүндэтгэлийн арга хэмжээний дараагийн өдөр байсан.Рузвелт Конгресд ирэх пүрэв гарагт онцгой хурал хуралдаж эхлэх тухай хэлсэн. Мөн тэрээр эдийн засаг сайжрах хүртэл үндэсний бүх банкуудын үйл ажиллагааг зогсоох тухай захирамж гаргав. Рүүсвелт түүнчлэн алтны экспортыг хориглосон. Рузвелтын шаардлагын дагуу Конгресс пүрэв гарагт хуралдав. Бүх юм Рузвелтын хүссэний дагуу батлагдсан. Рузвелтын банкны талаар гаргасан хүчирхэг хуулийг найман цагаас ч бага хугацааны дотор Сенат болон Хаус хоёул сайшаав. Рузвелт хуулийн төсөл болон хуулинд нэг өдөр, нэг зэрэг гарын үсэг зурав.

Дараагийн өдөр буюу баасан гарагт Рузвелт Конгресд засгийн газрын зардлыг багасгах хүсэлт тавьсан. Конгресс дахиад л Рузвелтын хүсэлтийг нэн даруй зөвшөөрөв.

2 шөний дараа Рузвелт радиогоор дамжуулан нийт ард иргэддээ хандан үг хэлсэн. Түүний дулаахан бөгөөд хүчирхэг дуу хоолой сая сая өрх айлаар түгэв. Тэрээр банк болон улс төрийн лидерүүддээ дахин нэг итгэж болох юм байна гэдэг итгэл найдварыг сонсогчиддоо өгсөн юм. Даваа гарагт Рузвелт Конгресоос архи, вино, шар айрагыг хууль ёсны болгох хууль батлах тухай шаардав. Конгресс дахиад л зөвшөөрөв. Рузвелт тэдгээр хэцүү бөгөөд чухал хуулиудыг баталсан амжилт нь улс орныг гайхшруулж байсан. Ерөнхийлөгч тулаанаас тулаанд тэмцэж, ялж байгааг улс орон, ард түмэн тов тодорхой харж байв.

Вашингтон ажил хэрэг, идэвх зүтгэлээр дүүрсэн байсан. Уур амьсгал яг л цахилгаантай ширүүн бороо шиг амьд, эрч хүчээр дүүрсэн байв. Хүмүүс эх орны өнцөг булан бүрээс засгийн газрын санааг дэмжих, туслалцаа үзүүлэхээр нийслэлрүү яаран ирцгээж байв.

Мянга мянгаар ирсэн банкирууд зохистой хуулийн үр ашгийг амсаж эхлэв. Салбар бүрийн мэргэжилтэн, шинжээчид эдийн засгийг аврах шинэ санааг санал болгож байв. Британи, Франц, Бразил, Чили, Хятадаас болон бусад олон орноос суугаа элчин сайдууд эдийн засаг болон дипломат асуудлаар Русвелттэй ярилцаж эхлэв. Ардчилсан намын гишүүд шинэ засгийн газарт мянга мянгаар ирж ажлын байр хайж эхэлсэн.

Вашингтонд чухам юу болоод байгааг америкчууд тов тодорхой харж байсан. Харж буй зүйлдээ ч тэд сэтгэл хангалуун байв. Тэд үйл явдал, бодит дэвшлийн төлөө саналаа өгсөн нь энэ байсан юм.

Шинэ засгийн газрын үйл ажиллагааны нэг чухал хэсэг нь хөдөө аж ахуйн салбар байсан юм. Энэ салбар эдийн засгийн уналтын үед бусад салбаруудаас хамгийн их гэмтэж, хямрал амассан байсан. Америк фермерийн жилийн дундаж орлого гурван жилийн хугацаанд 162 доллараас 48 доллар хүртэл буурсан байв. Бүтээгдэхүүний үнэ 55 хувиар буурсан, дундаж фермерийн худалдан авах чадвар 2 дахин, түүнээс ч илүү хувиар буурсан байв. Олон фермерүүд багаж хэрэгсэл болон үр тариандаа зарцуулах хангалттай мөнгө, хуримтлал үүсгэж чадахгүй байсан. Фермерүүдэд тулгарсан бэрхшээл, түүний гол шалтгаан нь тэд дэндүү ихийг үйлдвэрлэж байсанд байсан. Тэнд маш их үр тариа, мах, хөвөн даавуу байв. Үр дүнд нь үнэ маш их буурсан байсан. Энэхүү аюулын буруутан нь фермерүүд өөрсдөө байсан юм.

Русвелт үйлдвэрлэлийг бууруулах асуудалруу шууд дайран орсон. Түүний засгийн газар үнэ өсгөх, эрэлтийг багасгах зорилгоор үр тариа, холбогдох бүтээгдэхүүн дээр шинэ албан татвар ноогдуулж эхлэв. Засгийн газар хөвөн даавуу тариалдаг зарим фермерүүдэд төлбөр төлж ургацыг нь устгуулсан. Мөн зах зээл дээр байгаа махны хэмжээг багасгах зорилгоор таван сая гахайг худалдан авч устгасан. Энэ нь үнэхээр хачирхалтай үйл явдал байв. Ихэнх хүмүүс хангалттай идэж чадахгүй байсан тэр үед хоол хүнсийг яагаад устгаж байгааг зарим америкчууд сайн ойлгохгүй буруушааж байсан. Гэхдээ ихэнх мэргэжилтэнгүүд энэ нь нийлүүлэлтийг хязгаарлах, үнийг өсгөж фермерүүдийг аврах ганц арга гэдэгтэй санал нэгдэж байсан юм.

Төлөвлөгөө хэрэгжиж үр дүнгээ өгөв. Үйлдвэрлэл хурдацтай буурав. 1933, 1944 оны халуун цаг уур, муу ургац хураалт үр тариаг урьд өмнө байгаагүй хэмжээгээр бууруулсан. Энэ бүхний дүнд үнэ өсөж эхэлсэн. 4 жилийн хугацаанд фермерүүдийн орлого 50 хувиар өссөн.

Түүнчлэн засгийн газар аж үйлдвэрийн салбарын бууралтын асуудалруу дайран оров. Русвелт ерөнхийлөгчийн хүндэтгэлийн арга хэмжээ болсон яг төр мөчид америкийн аж үйлдвэр 4 жилийн өмнө үйлдвэрлэж байсан хэмжээний хагасаас ч бага хувийг үйлдвэрлэж байсан. Бизнес эрэхлэгчид зардлаа бууруулах /бага цалин өгөх, ажилчдын тоогоо цөөрүүлэх/ хариу үйлдэл хийж байв. Энэ нь худалдан авах чадвар бүхий хүмүүсийн тоог л цөөрүүлж байсан. Иймээс үйлдвэрлэл урьд хожид байгаагүйгээр унаж байв.

Засгийн газар “Үндэсний сэргэлтийн удирдлага”-ыг бий болгож, компаниудад хамтран ажиллаж үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийг зөвшөөрсөн. Бизнес эрхлэгчид тодорхой хууль, дүрэм дагаж мөрдөх болов. Тэд цалин нэмэгдүүлэх, хүүхдийн хөдөлмөрийг зогсоох талаар зөвшөөрөв. Тэд ажлын байрны орчинг сайжруулах, үйлдэврчний эвлэлтэй хамтран ажиллах тухай бас зөвшилцөж чадсан.

Тийм байсан ч Русвелт ажилгүй хүмүүсийг ажлын байраар хангах “Нийтийн ажил эрхлэлтийн удирдлага”-ыг бий болгов. Засгийн газар далан хаалт, гүүр, усан хангамжийн систем барьж байгуулах болон бусад томоохон төслүүд дээр хүмүүсийг ажиллуулж эхлэв.

Мөнгөний бодлого дээр Русвелт болон Конгрес долларын ханш дахин хэзээ ч алтны үнэтэй уягдахгүй тухай шийдвэр гаргасан. Тэд олон америкчуудад шинээр мөнгө зээлэх, орон гэрээ сайжруулахад туслах гэрийн эзэмшлийн бичгийг баталсан. Америкчуудын банкинд байршуулсан мөнгөний аюулгүй байдлыг баталгаажуулсан банкны даатгалын бичиг нь ард түмний банкинд итгэх итгэлийг маш ихээр нэмэгдүүлсэн.

Конгрес болон Русвелт залуучуудыг хөдөө орон нутагт ажиллуулах, байгалийн нөөцийг хамгаалах хөтөлбөрийг бий болгосон. Эдгээр залуучууд мод тарих, цэцэрлэгт хүрээлэн паркыг сайжруулах, байгалийн усан хангамжийг хамгаалах ажлыг хийж байсан. Мөн фермерүүдтэй хамтран ажиллаж, ургац хураалт болон фермер эрхлэлтийг сайжруулах, салхи борооноос хөрсийг хамгаалах ажлыг хийж байсан.

Русвелтын хамгийн сайн бүтээмжтэй төсөл нь улсын зүүн өмнөд хэсэгт байрших, Tennessee мужын эргэн тойрны бүс нутгийг сайжруулах төлөвлөгөө байсан юм. Tennessee голын сав газар, хөндий маш их ядуу тарчиг байсан. Ой мод багатай, үер их тохиолддог мөн дээр нь орлого бага байв. Цөөхөн фермерүүд цахилгааны эх үүсвэртэй байсан. Русвелт болон Конгрес эдгээр бүх асуудалруу нэг төслөөр дайрахаар шийдвэрлэсэн. “Tennessee голын хөндийн удирдлага” нэртэй энэхүү төсөл нь далан барьж, голыг цэвэрлэж, ой модыг өргөжүүлж, цахилгаанаар хангасан. Фермерүүдэд туслах тал дээр бүх талын амжилт олсон төдийгүй шинэ амьдрал болон шинэ итгэл, найдварыг бий болгосон юм.

“ЗУУН ӨДӨР”, Русвелтын засгийн газрын ажлын эхний гурван сар нь гайхалтай амжилтаар дүүрэн байсан. New York Times сонины нэг сурвалжлагч ерөнхийлөгч Хувер болон Русвелт 2-ын ялгааг хашин морь унасан хүн болон онгоцоор яваа хүнтэй адилтган харуулсан байдаг. Улс орон дахин хөдөлгөөнд орж эхлэв. Газар сайгүй ажил өрнөж байв.
Сурвалжлагч Frederick Allen нөхцөл байдлыг дараах байдлаар тодорхойлсон байдаг.
“Хуверь болон Русвелтийн хөтөлбөрийн ялгаа асар зөрүүтэй” байсан. Русвелт бол асуудлын талаар ярьж суудаггүй шууд түүнрүү дайран орж, шийдвэрлэж чаддаг удирдагч байсан.

www.bugdeeree.mn сайтаас авав...

4 сэтгэгдэл:

Enkh said... ( 27/7/09 12:48 )

ААяаяа манай Бек чинь макро макро юм нийтлээл айн эвгүй байгаа юм бишүү айн....
Гоё юм бичсэнд баярлалаа

Админ said... ( 27/7/09 19:26 )

wow goyo niitlel bnashd! jhan tom zurag tavia! Bugdeeree.mn dr bloguudiin niitleluug burtgegddeg bolhoor yag eh survalj bish bna gesen ug shuu!

KYo said... ( 27/7/09 20:48 )

surtei surteo goy niitlel bnoo naruto uzeed bga hun hajuu gar ni ain!

uundaa said... ( 29/7/09 18:04 )

...баярлалаа, бек-ээ..үнэхээр хэрэгтэй гоё нийтлэл байна, рузьвелт агуу ерөнхийлөгч байсан бололтой юм шиг байналээ, маш олон ном нтр дээр түүний хэлсэн үг, жишээ их байдаг..ер нь манайд ч гэсэн иймэрхүү хүн хэрэгтэй байгаа юм шиг ээ, элбэгээ лав өршөөлийн хууль баталж хэдэн "журмын нөхөд"-өө буруугүй болгосноос өөр юм хийхгүй нь бололтой!!!!...

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...