Өдөр бүр ингэж........

2009-06-22 Enkh бичсэн.

Д.Равжаа - ӨГЛӨӨНИЙ САНАМЖ

Өглөө болгон эртлэн босч
Өндөр тэнгэрийг бүрэн харж бай
Огторгуй хурмаст уужмын хутгаа
Оюун ухаанд чинь хайрлах болно
Орой болгон нэгийг санаж
Одот ертөнцийг хүндэтгэн харж бай
Эрхэст гариг үзэсгэлэнт сүлдээрээ
Үүрд таныг хайрлах болно
Алтан нарыг мандах тоолон
Алаг зүрхнээсээ догдлон харж бай
Эндэгдэлгүй дэвжихийн учир тавилангаар
Эрдэнэт бөмбөлөг гийх болно.
Ухаант хүн та хаана ч явсан
Уулын оргилыг хүндэтгэн харж бай
Баян буурал хангайн хишгээр
Бат түвшин явах болно.
Учирсан бүхнийхээ нүүр царайг
Уяхан даруухан инээмсэглэн харж бай
Өнөр өтгөн урт удаан наслахын
Өлзий буян бүрдэх болно


5 сэтгэгдэл:

uundaa said... ( 22/6/09 23:05 )

...нээрээ өглөө эрт босож занших юмсан...дандаа л өдөр босох гайтамаа нтр...уул нь хүссэн хүсээгүй хэзээ нэгэн цагт үүрд мөнх унтахаас хойш одоо түүнийгээ хойш тавь нтр гээл гоё үгнүүд байдагдаа...даанч...хэхэ, бүгдийг нь хэрэгжүүлэхэд болох зөвлөгөөнүүд байнаа, хэрэгжүүлэхийг хичээедаа..баярлалаа...

Админ said... ( 23/6/09 02:08 )

ene umnu ni tavisan shuleg mun bizdee! esvel bi t1teed bna uu?

Зоогий said... ( 23/6/09 16:13 )

яааая манайхан тасарчжээ... дандаа аймар аймар юм тавьж нтр... гэхдээ гоё шүү.... хэрэгтэй зүйлүүд шд хэххээх

Bd said... ( 26/6/09 16:26 )

i know, baga baihaas ehleed ugluu bolgon radiogoor yawsaar bgad /bur dandaaa 1 egch unshdag shd/ sonshoor dotor muuhairdag boltson bailee shd..yum une tsenegu bolgood..

Yaruu said... ( 2/7/09 02:01 )

Цаадах чинь тэгж хэлж байна уу
хэхэ

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...