Live Blogging: USA vs Brazil

2009-06-29 uundaa бичсэн.
131dg.blogspot.com та бүхэндээ ээлжит LIVE BLOGGING-оо хүргэхэд бэлэн болоод байна. ӨАБНУ-д явагдаж байгаа Тивүүдийн аваргуудын оролцдог Холбоодын Цомын Тэмцээний аваргын төлөө тоглолт болох Өмнөд Америкийн аварга Бразил Хойд Америкийн аварга АНУ-ын багуудын тоглолт яг одоо хэдхэн минутын дараа эхлэх гэж байна. Энэ удаагийн тоглолтыг та бүхэнд twitter-ээр дамжуулан Зоогий болон Uundaa нар та бүхэнд тоглолтын тайлбарыг хүргэх болноо, бидэнтэй хамт байж сэтгэгдлээ үлдээнэ гэж найдаж байна. ENJOY!!!


АНУ 2:3 БРАЗИЛ

К.Демпси 9, Л.Донован 26 - Л.Фабиано 46, 73, Лусио 84

АНУ: 1-Тим Ховард; 21-Жонатан Спектор, 15-Жэй ДеМерит, 5-Огучи Онеэву, 3-Карлос Боканегра; 8-Клинт Демпси, 22-Бенни Фэйлхабер, 13-Рикардо Кларк, 10-Лэндон Донован; 9-Чарли Дэвис, 17-Жози Алтидоре

Бразил: 1-Хулио Сезар; 2-Майкон, 3-Лусио, 14-Луизао, 16-Андре Сантос; 5-Фелифе Мело, 8-Жилберто Сильва, 18-Рамирес, 10-Кака; 9-Луис Фабиона, 11-Робиньо



131dg.blogspot.com 2009 oны Холбооны цомын тэмцээний шигшээ тоглолтыг Live Blogging хийж дамжууллаа...Хамт байсанд баярлалаа..
АНУ 2:3 БРАЗИЛ - К.Демпси 9, Л.Донован 26 - Л.Фабиано 46, 73, Лусио 83...
Аа бас мартах шахлаа, Т.Ховард үнэхээр гайхалтай байлаа, жаахан аз байсан бол...гайхалтай тоглолтын гэрч боллоо
БРАВО БРАЗИЛ, БРАВО АНУ, БРАВО ФАБИАНО, БРАВО КАКА...
Бразилын амжилтын гол нууц нь Амeрикын багийн гинжилсэн хамгаалалтыг голд нэг нь орж таслаж будилуулах байсан болов уу гэж бодож байна...Ингэсний үр дүнд тэдний 1-р үeд үзүүлж байсан бат бөх хамгаалалт суларсан болов уу...
2 баг үнэхээр гайхалтай тоглолтыг үзүүллээ..АНУ-г ийм хол явна гэж, ийм тоглолт үзүүлнэ гэж хэн ч төсөөлөөгүй биз ээ..Тэгсэн ч та нар чадсан. Донован багаа сайн удирдлаа, Ховард ч гайхалтай байлаа, гэхдээ 2-р үeд биш. Магадгүй тэдэнд ийм том тэмцээний аваргын төлөө тоглох туршлага дутсан байх...
САЙН БҮРЭЛДЭХҮҮН, САЙН ТОГЛОГЧИД, САЙН ДАСГАЛЖУУЛАГЧ мэдээж нэмэх нь КАКА...энэ бол БРАЗИЛ-2009 оны Холбооны Цомын тэмцээний аваргууд
Амeрикууд гайхамшгийг бүтээхэд нэгхэн алхам дутлаа даа
ЦАГ ДУУСЛАААААА....БРАЗИЛ АВАРГУУД...
АНУ бөмбөгөө эзэмшиж чадахгүй байна, бараг ингээл дууслаа даа...
92' Дани Алвес тун худлаа цохилт хийлээ, амиатах оролдлого гэж тодорхойлье
3 Минут шүүгч нэмлээ...
СЭЛГЭЭ: АНУ- К.Кэйзи орж ирлээ..Кларк суув..
88' Онеэву мөргөлт хийсэн ч харамсалтай нь хаалгаа оносонгүй..хамгийн сүүлийн боломж нь байсан байхвий гэж айж байна....
88; Булангийн цохилт- ашиглаж чадах болов уу??? АНУ
Бразилчууд Аваргаа хамгаалахад хэдхэн хором
Элано ямар гоё дамжуулалтыг өгөв өө..аргагүй л 7 номерын эзэн юм даа..
84' ГООООЛ!!! 3:2-ЛУСИО булангийн цохилтоос мөргөж гоол хийлээ..

    follow me on Twitter



    No Nuclear Waste in MGL!!!

    2009-06-26 uundaa бичсэн.
    Гарчгийг хараад та юун том сэдвийн талаар хэн юу бичих гээд байна гэж гайхсан байх. Бас надад ямар хамаа байхав гэж бодоод алгасах гэж байгааг чинь ч гадарлаж л байна. Гэтэл энэ аюул бидний дэргэд, хэдхэн алхмын зайд ирчихээд байна гэдгийг та мэдсэн үү? Монголд цөмийн хаягдлыг булаад мөнгө олж болох юм байнаа гэдгийг "мэргэн ухаантай" УИХ-ын зарим гишүүд маань харчихаад түүнийгээ ичих ч үгүй батлуулах гээд сууж байна гэвэл та итгэх үү? Арай ч дээ, үгүй байлгүй дээ гэтэл нөгөөх 76 маань эргэлзээд ч байгаа юм уу, үнэхээр тэнэгтээд ч байгаа юм уу, мөнгөнд ховсдуулчихав уу буцаах санал нь хүртэл дэмжигдсэнгүй!!!

    Энэ бүхэн 6-р сарын 18-нд эхэлсэн юм. УИХ-ын гишүүн МНН-ын дарга Д.Энхбат өөрийн твиттер хуудсаар дамжуулан үүнийг нийт монголчууддаа анхааруулсан билээ.
    УИХ-ын тогтоолын төсөлд Цөмийн түлшний шаарыг Монголд булшлахыг зөвшөөрч оруулж иржээ

    "Дахин хэлэлцүүлэгт оруулах санал 50% / 50% дүнтэй гарсан. Энэ нь уг заалт хянагдана гэсэн үг."

    Ядаж нэг ч гэсэн эх орноо гэсэн сэтгэлтэй хүн тэнд сууж байгаа нь яамай даа. Хамгийн хачирхалтай нь тэд яагаад энэ асуудлыг шууд үгүй гэж хэлээд хуулиндаа /тогтоолдоо/ заагаад өгчихөж болохгүй байнаа? Хардах сэтгэл яалт ч үгүй төрж байгаа биз, өнөөх шуугиад байдаг эрх ашгийн сонирхол орчихсон байгаа гэж бодогдохгүй байна гэж үү?
    Харин өнөөдөр Д.Энхбат гишүүн бидэнд шинэ мэдээллийг өглөө. Өмнөхөөс арай дээрдсэн ч бас хоосон санаархлаа хаяагүй байгаа бололтой.
    Цөмийн түлшний хаягдалыг булшлахгүй .... гэж шууд заасангүй. Бүрхэгдүүлээд орхилоо"

    Цөмийн түлшний шаарыг булшлах талаар УИХ-ын тогтоолд оруулсангүй. Зөвхөн олборлолтын явцад гарсан хаягдлыг боловсруулах гэж бүрхэг заалаа."

    Энэ юу гэсэн үг вэ? Цаашид хуулинд нэмэлт өөрчлөлт оруулаад ч юм уу, засвар хийнэ гээд эрхэм гишүүдийг сонин гарчиглаж, үнэтэй утсаа оролдож суух хойгуур энэ асуудлыг шийдчихэж болзошгүй гэсэн үг. Угаасаа зун болохоор "уяач" гишүүдийн сэтгэл нь морьд руугаа яараад, "буруу газраа ороод ирсэн мэт" төөрсөн гишүүд нь нозоорсондоо орж ирсэн хуулийн төслүүд, тогтоолүүд ногоон гэрлээр засварлагдаж, хянагдахгүй батлагддаг гэж үнэний ортой мэт. Но-той төслүүд чухам зуны цагаар батлагддаг гэх.
    Томоохон гүрнүүдийн атомын ца­хил­гаан станцаас гарсан цацраг идэвхт бодисын хог хаягдлаа булах төв цэг болсноор хамгийн эхэнд цацраг идэвхт бодисоос “рак” хэмээх хордлогын шинжтэй өвчин үүсэх ба энэ өвчин нь хүн амьтны амьсгалын эрхтэн болон урагт янз бүрийн гаж нөлөө үзүүлдэг ажээ.
    Цацраг идэвхт боди­сыг аюулгүй болгодог тех­нологийг эрдэмтэд гаргаж авч чадаагүй байгаа учраас томоохон гүрнүүд дэлхийн буурай орнуудад хог хаягдлаа зарж, газар нутагт нь булдаг жишиг тогтсон. Газар дор 150 жил болсон ч цацраг идэвхт бодисын хор хөнөөл хэвээрээ байдаг. Савлагдсан баг­лаанаасаа задарсан ч агаарт дэгдэн хэзээ ч устаж алга болдоггүй. Ийм хор хөнөөлтэй бодисыг манай улсын газар нутагт булна гэдэг бол хэдэн зуун жилийн дараа та бидний үр хүүхэд амьдрах газаргүй болно гэсэн үг.
    Эрдэмтэд энэ аюулаас зайлахын тулд саран дээр хаягдлаа булахаар судалж, нар луу хүртэл явуулах талаар анхаарлаа хандуулж байх хооронд манайхан өнөө маргаашаа бодсон багахан ашгийн төлөө эх орноо, газар шороогоо худалдах гэж байна.
    Энэ талаар твиттер дээрх Монгол залуус нийлэн No Nuclear Waste in MGL!!! гэсэн бичгийг өөрсдийн чадах бүх сувгаараа буюу Yahoo Messenger, Facebook, Hi5, Twitter зэргээрээ бусаддаа тараах хөдөлгөөнийг өрнүүлж байна. Та энэ аянд чадахаараа оролцохыг хүсч байна, статус дээрээ бичиж, твит дээрээ хавсаргаж оруулан аль болох их хүмүүст хүргэхийг уриалья...
    NO NUCLEAR WASTE IN MONGOLIA!!!Энэ талаар бичсэн өөр нийтлэлийг эндээс уншина уу.

    Review: Испани 0:2 АНУ: Боломжгүй зүйл гэж үгүй...

    2009-06-25 uundaa бичсэн.
    Хэн үүнийг урьдчилан таамаглаж байсан бол?? Хэн энэ тоглолтыг дүнг ийм байх болов уу гэж бодож байсан бол??? АНУ-ын шигшээ баг мэдэж байсан, тэд үүнийг хүссэн, тиймдээ ч чадлаа, зорьсондоо хүрлээ. АНУ-ын хөлбөмбөгийн шигшээ баг /америк хөлбөмбөг биш шүү, тийм бол үүнд гайхаад байх юм алга/ Европын аварга "ялагдашгүй" Испаний багийг буулган авч Холбоодын цомын тэмцээний шигшээд шалгарлаа...




    "Бид тэднийг хэрхэн зогсоохоо мэднэ, тийм учраас бид итгэлтэй байна"
    Энэ үгийг тоглолтын өмнө АНУ-ын багийн дасгалжуулагч Б.Брэдли сэтгүүлчдэд хэлж байсан юм. Үнэхээр ч тэд нягт хамгаалалт, асар өндөр зохион байгуулалтын дор хүссэн хожлоо авч, хэлсэн үгэндээ хүрч чадлаа.
    ТОГЛОЛТЫН ӨМНӨ
    Испаний баг талбайн эзэн ӨАБНУ-г хэсгийн сүүлийн тоглолтонд хожсноор хожсон цувралынхаа тоог 15-д хүргэн дэлхийн рекордыг шинэчлээд байсан билээ. Мөн хожигдоогүй цувралын тоо 35 болж 1993-1995 оны Бразилын багтай зэрэгцэж ирээд байсан юм. Өнөөдрийн хожил тэдэнд дахин нэг рекорд эвдэх боломжийг олгох учиртай байлаа.
    Харин АНУ-ын хувьд эсрэгээрээ. Хэсгийн эхний 2 тоглолтондоо сүүлийн 2 дэлхийн аваргуудтай тааран 6 гоолыг алдаж, 2 ч улаан хуудсаар торгуулаад байв. Египттэй хийсэн гайхалтай тоглолт, Бразилын өөгүй тоглолтын ачаар хэсгээсээ бөмбөг тоолон, "эцсийн мөчид" шалгарсан билээ.
    АНУ-ын баг Испаний багтай хийсэн сүүлийн 3 тоглолтондоо хожигдсон бөгөөд хамгийн сүүлд Евро 2008-ын өмнө нөхөрсөг тоглолт хийн 1:0-ээр Испани хожсон юм.
    ТОГЛОЛТ
    Хэдийгээр ихэнх бооцоо тавигчид Испанийг гол фаворитоор үзэж, ихэнх мэргэжилтнүүд ядах юмгүй финалд шалгарна гэж байсан ч тоглолтын эхнээс л тэдний бодол бодит амьдралд замхран алга болж мэдэх юм гэдгийг АНУ-ын шигшээ харуулж эхлэв.
    Дэлхийд хамгийн аюултай довтлогоотой багийн өөдөөс тэд довтолж тоглож эхэлснээрээ ИСпаничуудыг сандралд оруулчих нь тэр. Хурд муутай Пике, найдваргүй тоглолттой Пуйоль, довтлох дуртай Капдевийя, Рамос нарын өөдөөс туршлагтай Донован тэргүүтэй Дэвис, Дэмпси нар аюул тарихуйц хэд хэдэн довтлогоог хийсэн ч 25 дахь минутанд өнгөрсөн улирлыг Испанид өнгөрүүлсэн залуу довтлогч Ж.Алтидоре Касийясын хаалганд хүчтэй цохилтоор бөмбөг оруулан 1:0-ээр тэргүүлж эхэллээ. Энэ гоолонд биеийн хүчний тулаанд ялагдсан Х.Капдевийяг буруутай хэмээн үзэж болох юм. В.Дель Боскегийн удирдлаганд 13 ялахдаа 2хон гоол алдсан ялагдашгүй Армада нар одоо л нэг ухаан оров уу гэлтэй экс-маню Т.Ховардын хаалгыг бөмбөгдөж эхэллээ. Гэсэн ч Торресийн солгой хөлний цохилтыг эс тооцвол хаалгаа онохгүй л байсан юм...
    2-р үе эхлээд довтлогоо бүр ширүүсч эхэллээ. АНУ-ын хамгаалалт задрахгүй, улам нягтаршан, улмаар аюултай сөрөг довтлогоог зохион байгуулж эхэллээ. Фабрегас, Шави, Алонсо нар довтлогчдоо бөмбөгөөр хангаж өгч чадахгүй юм уу эсвэл тэд нар нь боломжоо ашиглаж чадахгүй л байлаа. АНУ-ын хамгаалалт өөлөх юмгүй, маш сайн ажиллаж байсан юм. Тэдний довтлогоог хамгаалагчид нь биеэрээ хааж, хаагаагүйг нь Т.Ховард чадвараараа хааж, хаахгүйг нь хаалга, шон хамгаалж байлаа. Алонсо, Вийя, Торрес нар юу ч хийж чадсангүй. Тэдэнд А.Иньеста л дутагдаад байгаа мэт, С.Казорло, Мата нар гарч ирээд ч нэмэр болсонгүй. Өмнөх тоглолтууд гялалзаж байсан зүүн жигүүр, Капдевийя, Риера нар харагдсангүй. Харин ч эсрэгээрээ сөрөг довтлогоог АНУ тун гайхалтай хийж, 73 дахь минутанд Л.Донованы дамжуулалтаар Фулхэмын К.Демпси гоол хийж, тоглолтын цэгийг тавьлаа. Пике, Рамос нар түүнд бараг бөмбөг бэлэглэчихээ гэхэд буруудахгүй биз ээ...Гэмтлээс буцаж ирсэн багийн ахлагч К.Боканеграгийн удирдлаганд Америкчууд Чанд хамгаалалт, уйгагүй гүйлт, зохион байгуулалтынхаа ачаар Европын аваргуудыг нутаг буцаах болголоо...
    ТОГЛОЛТЫН ДАРАА
    АНУ-ын баг түүхэн дэх хамгийн том хожлоо авлаа. Европын аваргуудын ялалтын буухиа энд ирээд тасрах учиртай байжээ. Гол тоглогч М.Брэдлид тун хачирхалтай шийдвэрийг шүүгч гарган улаан хуудас өгч талбайгаас хөөснийг эс тооцвол АНУ даалгавраа 100 хувь амжилттай биелүүллээ. Тэртээ 2006 онд Румынчууд Испанийг хамгийн сүүлд хожиж байсан билээ.
    Дэлхийн чансааны 14-р байрт бичигдэж байгаа АНУ-ын баг аваргын төлөө Өмнөд америкийн аварга Бразил болон талбайн эзэн ӨАБНУ-ын хэн хожсонтой шигшээ тоглолтонд тоглоноо..
    АНУ та нар үүнийг чадлаа, энэ хожлыг та нар хүссэн, түүндээ ч хүрлээ...

    Өдөр бүр ингэж........

    2009-06-22 Enkh бичсэн.

    Д.Равжаа - ӨГЛӨӨНИЙ САНАМЖ

    Өглөө болгон эртлэн босч
    Өндөр тэнгэрийг бүрэн харж бай
    Огторгуй хурмаст уужмын хутгаа
    Оюун ухаанд чинь хайрлах болно
    Орой болгон нэгийг санаж
    Одот ертөнцийг хүндэтгэн харж бай
    Эрхэст гариг үзэсгэлэнт сүлдээрээ
    Үүрд таныг хайрлах болно
    Алтан нарыг мандах тоолон
    Алаг зүрхнээсээ догдлон харж бай
    Эндэгдэлгүй дэвжихийн учир тавилангаар
    Эрдэнэт бөмбөлөг гийх болно.
    Ухаант хүн та хаана ч явсан
    Уулын оргилыг хүндэтгэн харж бай
    Баян буурал хангайн хишгээр
    Бат түвшин явах болно.
    Учирсан бүхнийхээ нүүр царайг
    Уяхан даруухан инээмсэглэн харж бай
    Өнөр өтгөн урт удаан наслахын
    Өлзий буян бүрдэх болно


    Photos: Төөгөөгийн айлчлал...

    uundaa бичсэн.
    Алс холын Гуулин улсад суралцаж, эрдэм мэдлэгийг хурааж байгаа манай гишүүн Төөгөө маань эх орондоо ажил төрөл, алба амины хэд хэдэн чухал асуудлаа зохицуулахаар хэдэн хоног саатсан тухай та бүхэн блогоос сонссон биз ээ. Тэгвэл түүнтэй манай ангийн төлөөлөл уулзсан тухай зурган сурвалжлагыг та бүхэнд хүргэж байна. Хөтөлбөрийн хувьд орой 7 цагийн үед Өргөө кинотеатрт цуглахаар тохирсон ч цугласаар цугласаар урт настай уулзалт болж улмаар 20:50-ийн “Төрийн дайсан” киног үзсэн.
    Гайз-666 хамтлагийнхны тоглосон, адал явдалт, зодоонтой кино байсан. Товчоор хэлэхэд Монголын цагдаа болон тагнуулын хүчний сүр хүч, тэдгээрийн ажилчдын ур чадвар, ажиллагааг уран чадварлагаар харуулсан ч цаанаа Монгол улсад аль хэдийн газар авсан гэх ашигт малтмалын орд газруудын төлөөх ашиг сонирхлын бүлгүүдийн тохиролцоон, эх орноо хэдэн зоосоор сольж байгаа төрийн түшээд, авилгал, шударга бус явдлын талаар харуулсан кино байлаа. Ш.Гүрбазар өөрөө тоглож, үнэхээр энэ киног чимсэн гайхалтай дүрийг бүтээсэн. 5 онооноос 4 өгөх кино байлаа.
    Үүний дараа хэд хэдэн ёслолын зураг авахуулчихаад хотын төв хүртэл адал явдалт аяллаа эхлэв ээ гэж. За тэгээд Төөгөө усан оргилуурт бүх хувцастайгаа орж, Сүхээ маань олон нийтийн газар дотуур хувцастайгаа бүжиглэсэн гээд, цаашлаад Сүхээ хүчингийн хэрэгт холбогдох дөхөж, Төөгөө галзуугийн эмнэлэгт олон түмний амгалан тайван байдал алдагдуулсан хэргээр орох шахсан гээд сонирхолтой сайхан үдшийг Төөгөөтэй хамт өнгөрүүллээ. Энэ тухай зурган сурвалжлага болон удахгүй тавигдах бичлэгээс дэлгэрэнгүйг харна биз ээ гэж найдаж байна.
    Юутай ч Төөгөөдөө хичээл сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөе, аа тэгээд бас битгий жорлонгоо бөглөрүүлээд байгаарай гэж захиж байнааа гэж....

    Photo News: Ном, Сонины өдөрлөг дээрээс...

    2009-06-21 uundaa бичсэн.
    Өнөөдөр УИД-ын хажууд байрлах АДИДАС дэлгүүр дээр хөлбөмбөгийн тайлбарлагч Б.Батзаяагийн "Миний Мэдэх Хөлбөмбөг" болон Сэлэнгэ Пресс Хэвлэлийн компаниас эрхлэн гаргаж эхэлж буй "Хөлбөмбөг" сонины нээлтийн өдөрлөг явагдаж өндөрлөлөө. Энэхүү өдөрлөгт манай гишүүд болох Д.Батцэнгэл, Г.Зол-Эрдэнэ, А.Ундрал нар оролцсон бөгөөд тэд номны орчуулгын багт багтан, сонины редакцид сэтгүүлчдээр ажилласан билээ. Та бүхэн энэхүү номыг 17,000 төгрөгийн үнэтэйгээр Даваа гарагаас эхлэн номын бүх цэгүүдээс худалдан авах боломжтойгоос гадна сониныг сонин борлуулах цэгүүдээс 800 төгрөгөөр худалдаж аваарай..Ингээд уг өдөрлөгөөс хийсэн фото сурвалжлагыг хүргэж байна...

    Үндэснийхээ бичиг соёлыг дээдэлмүй....

    2009-06-19 Enkh бичсэн.

    Ном дор мєргєм vv

    Уран бичлэг бол дvрс хєдєлгєєн. утга агуулгын нийлвэр цогц тєдийгvй бие даасан урлаг болтлоо хєгжиж чадсан Дорнын бичиг vсгийн нэгэн гайхамшиг юм

    Монголын уран бичлэгийн эрдэм ухааныг судалсан бичгийн мэргэд " Бичиг vсэг нь цэвэр vзэмжтэй, их л эрхэм болгож хичээнгvй vсэг, цэцэг навч, амьтан тэргvvтнээр янзлан чимсэн эвхмэл мэт vсэг цєм буй" хэмээн тодорхойлсон байдаг.

    Уран бичлэг нь бичигч хvнээс гарын ур дvй, уран сэтгэмж, ур авьяас шаарддаг нэг ёсны уран зураг болохынхоо хувд євєрмєц урлаг билээ. Уран бичлэг нь хэрэглээний урлагын шинжтэй, ихэвчлэн улс нийгмийн болон иргэний баяр ёслол, гоёл чимэглэл, ахуйн хэрэглээнд єргєн хэрэглэгддэг.

    Уран бичлэгээс монгол хvний сэтгэн бодох, урнаар зохиомжлох євєрмєц онцлог, ахуй соёл зан заншил, бэлгэдлийн ёсыг мэдэж болохоос гадна ахуйн болон соёлын хэрэглээний эд єлєгийн зvйлийг таньж болно.

    Чоно

    Тогоруу

    Уран бичлэгийг зєвхєн цаасан дээр бичих тєдийгvй торго, даавуу, хус модны vйс, царс модны хальсан дээр ч бичиж болохоос гадна чулуу, тємєр зэрэг хатуулга эд дээр ч сийлэн зvмбэрлэж болно.
    Ийнхvv монгол vсгийн уран бичлэг нь бvхэл бvтэн нийлэг урлагийн шинжийг агуулснаараа гайхамшигтай.


    Дашбалбар агсан гуайн 10 жилийн өмнөх нийтлэл

    Enkh бичсэн.

    Өөрийгөө эх орондоо хайртай гэж боддог хэн бүхэн үүнийг хэд дахин нягталж уншигтун
    О.Дашбалбар гэдэг нэр Монголын ард түмний сэтгэлд үүрд хоногшин үлджээ.Энэ хүний хэлсэн үг ,бичсэн шүлэг, зурсан зураг бүгд л эх орноо хайрласан элгэн түмнээ хайрласан бүтээлүүд байсан юм.Энэ удаад О.Дашбалбар агсны 10 жилийн өмнө бичсэн нийтлэлүүдийг та бүхэнд хүргэж байна.







    О.Дашбалбар гэдэг нэр Монголын ард түмний сэтгэлд үүрд хоногшин үлджээ.Энэ хүний хэлсэн үг ,бичсэн шүлэг, зурсан зураг бүгд л эх орноо хайрласан элгэн түмнээ хайрласан бүтээлүүд байсан юм.Энэ удаад О.Дашбалбар агсны 10 жилийн өмнө бичсэн нийтлэлүүдийг та бүхэнд хүргэж байна.


    Азийн цээжинд оршдог, буурал түүхийн өлгий, Монгол Улсын нутаг дэвсгэрийн хамгийн баруун захын цэг нь бүдүүвчээр Монгол, Орос, Хятад улсын хилийн уулзварт байгаа Алтай Таван богд уул гэдэг боловч, чухамдаа түүнээс ялимгүй баруун өмнө зүгт 50-иад километрт орших Монгол Алтайн нурууны гадагшаа цүлхийсэн хэсэгт байгаа 3245.6 тоот Мааньт уул юм. Мааньт уул нь хойт өргөрөгийн 48 градус 53 минут, дорнод уртрагийн 87 градус 44 минутад оршино.


    * * *


    Хамгийн зүүн захын цэг нь Соёлз уул хэмээх боловч чухамдаа Соёлз уулын оройгоос ялимгүй зүүн хойт зүгт 7.1 км-т байгаа Модотой хамрын 1290.0 тоот бөгөөд тэнд босгосон Монгол, Хятадын хилийн 539 дүгээр тэмдэгт юм. Модотой хамар нь хойт өргөрөгийн 46 градус 43 минут, дорнод уртрагийн 119 градус 56 минутад оршдог билээ.


    * * *


    Хамгийн хойт захын цэг нь Хөвсгөлийн Тэнгис голын эхний Монгол Шарын даваа юм.
    Энэ даваан дээр босгосон Монгол-Оросын хилийн 331 дүгээр тэмдэг нь хойт өргөрөгийн 52 градус 09 минут, дорнод уртрагийн 98 градус 58 минутад орших тус орны хамгийн хойт захын цэг билээ.


    * * *


    Хамгийн өмнөд захын цэг нь Орвог гашууны Бор толгой юм. Энэ толгой дээр Монгол, Хятадын хилийн 258 дугаар тэмдгийг /хойт өргөрөгийн 41 градус 35 минут, дорнод уртрагийн 105 градус 00 минут/ босгожээ.


    * * *


    Монгол Улсын нийт хилийн эргэн тойрон нь 6161 км, 895 м урт, 1 сая 566 мянга гаруй хавтгай дөрвөлжин километр уулам энэ нутгийг та бид эх орон, газар шороо минь, тусгаар тогтнолын алтан өлгий минь гэж хайрлан хүндэтгэж, хамгаалан амьдарсаар мянга, мянган оныг элээсэн бүлгээ. "Дайсны гутлыг долоож амьдарснаас, нэр төртэй үхсэн нь дээр" гэж үздэг омог бардам овог дээдэс минь бидэнд амь насаараа үлдээж өгсөн Монгол Улсынхаа үндэсний аюулгүй байдлын төлөө төр, ард түмэндээ би улсын Их Хурлын гишүүний хувьд өргөсөн тангараг, үүргийнхээ дагуу хандаж байна.


    * * *


    -Гадаадынхан юу хүсч байна вэ?
    -Газраа түргэн иргэддээ өмчлүүлээсэй гэж...
    -Яагаад?
    -Ядарсан хүмүүс газраа бидэнд худалдах, өмчлүүлэх, үгүйдээ түрээслүүлэх зам үлдэнэ.
    -Монголчууд өөрсдөө юу хүсч байна?
    -Газраа түргэн хувьдаа өмчлөх юмсан гэж...
    -Яагаад?
    -Зарах, үгүйдээ түрээслүүлбэл хэдэн "доллартай" болно.
    -Газаргүй болоод иргэд яах вэ?
    -Ямар хамаатай юм, өнөөдөр л болж байвал, зуун жил амьдрах биш. "Надаас хойш галав юүлсэн ч хамаагүй" гэж байна.
    -Газар бол таны үндсэн хөрөнгө, газраа гадаадынханд барьцаалах, түрээслэх, өмчлүүлэх, худалдах нүгэл үйлдвэл иргэн та "гишгих газаргүй хөл" болно доо..

    Зүгээр л .......

    Enkh бичсэн.

    Залхуурал бол авьяас билиг, бүтээл туурвилд гал ус мэт харш зүйл

    ТИТЭМ ҮГ

    Өмнө нь би эрдэм ухаанд суралцах нь хүн болгоны өндөр дээд зорилго байх ёстой тухай ярьсан. Өөрийнхөө хөлс, нулимсаар ялж олсон мэдлэг шиг хүчтэй зүйл, найдвартай туслагч хүнд үгүй. Мөн эрдэм номын оргил өөд махран авирахад хичээл зүтгэл шийдвэрлэх хүч болох тухай хэлсэн. Нэгэн алдар хүндтэй хүнээс амжилт олсон нууцыг нь асуужээ.

    Тэрээр “Шилдэг авьяасынхаа ачаар амжилт олсон хүн байдаг бол бас бүр гайхалтай учралаар амжилт олсон нь ч бий. Гэхдээ олонх нь цулгүй хоосон нөхцөл байдлаас үхтэлээ хичээл зүтгэл гаргаж байж одоогийнхоо байр сууринд хүрсэн байдаг юм даа” гэжээ. Залуу хүн чи “Бүхий л чадлаараа хичээж зүтгэхийг” маанийн уншлага шиг болгох хэрэгтэй.

    Цаг хугацааг зөв ашиглаж сурах тухайд нэг яриагаа бүхэлд нь зориулсан. Аливаад амжилт олсон хүмүүсийг ажиглаад байхад үйл хөдлөлийнх нь “хурд” нэг гол үүргийг гүйцэтгээд байгаа нь төвөггүй ажиглагддаг. Хэн хурдтай байнав, тэр эрхэм амжилтын охин тэнгэрийн мутраас хишиг хүртэх азтан болж тодордог. Яг л олимпийн наадамд 100 метрт хамгийн хурдан гүйсэн тамирчин алтан медаль зүүлгэж, алдрын титэм хүртдэгтэй адил.


    Хурдтай хөдөлж байгаа нь энэ гээд “Бушуу туулай борвиндоо...” гэгч болж болохгүй ээ. Хурдлахын өмнө сайтар бэлдэж, бодож, тунгаах ёстой. “Долоо хэмжиж нэг огтол” гэсэн монгол үг бий. Цаг хугацааг жаахан сунжруулсан хэллэг мөн боловч бэлтгэлгүй, учир утгагүй хурдалж болохгүй, “Яарвал даарна” гэж угтаа сануулж буй ардын гүн ухааны сургаал.

    Бодоод, дүлэгнээд, хэмжээд суугаад бай гэсэн үг ч бас биш. Бодох, бэлтгэх, шийдвэр гаргахдаа мөн хурдтай бай гэсэн санаа. “Цаг бол мөнгө”, “Цаг мөнгөнөөс ч илүү” гэх мэт үгийн учир утга гүн гүнзгий. Цаг хугацаа өөрийгөө шижир алт болгон хувиргаж чаддаг ид шидтэн. Оновчтой, дээд зэргээр зөв ашиглаж чадвал шүү дээ. Тийм болохоор л цагийг зөв, хямгатай ашиглаж сурахын чухлыг дахин дахин яриад байгаа хэрэг. Цагийг үр ашигтай зарах аргуудын нэг нь хүн ажил амьдралдаа дэглэм журам тогтоож ажиллах шалгарсан дадал ухаан юм.

    “Дэглэм журам тогтоож ажил хийдэггүй хүн хэчнээн тэнгэрлиг авьяастай байсан ч тэр авьяасынхаа дөрөвний гурвыг ашиглаж чаддаггүй” гэнэ. Харамсалтай байгаа биз.
    Цэргийн нэрт жанжин “Миний амжилтад хүрсэн нь ямар ч хэрэг болж байсан, тогтсон арван таван минутын өмнө ажлаа эхэлж байсны ач юм” гэж нууцаа хуваалцсан байдаг. Америкийн Ерөнхийлөгч Вашингтоны нарийн бичгийн дарга нь цагаасаа хоцорч ажилдаа ирээд байжээ. Хоцорсон шалтгаанаа цаг нь буруу яваагаас үүдэлтэй мэтээр тайлбарлахыг оролдов. Ерөнхийлөгч “Тийм л юм бол шинэ цагаар солих хэрэгтэй. Эс тэгвээс би нарийн бичгийн даргаа шинэ хүнээр солихгүй бол болохгүй болж байна даа” гэж хэлэн дэглэм журамд нь оруулсан гэдэг.

    Бизнесийн алдагдсан ашгийг уйгагүй хичээн зүтгэж байж нөхөж болно. Алдагдсан мэдлэгийг хичээнгүй сурлагаар гүйцэж чадна. Тэр бүү хэл алдагдсан эрүүл мэндийг өөрийн тэвчээр, дэглэм хийгээд эмчийн туслалцаатай буцааж авч магадгүй. Харин дэглэм журамгүйгээсээ алдсан хайран цаг мөч л үүрд мөнх эргэж ирдэггүй юм шүү.

    Залуу хүн асар ихийг сурч мэдэх, хийж бүтээх оргилуун дэврүүн хүсэл мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Харин ямар ч тааламжгүй нөхцөлд хүсэл мөрөөдлөө гээж болохгүй. Гээж л орхивол түүнийгээ өөрт байгаа юугаар ч сольж авч чадахгүй.

    “Хүн хүсэл мөрөөдөлгүй бол адгуус л болно гэсэн үг...”. Илүү ихийг сурах хүсэл мөрөөдөл, илүү ихийг мэдэх хүсэл эрмэлзлээр шатаж яваа хүнд хаалт байдаггүй. Сурах мэдэх хүсэл тэмүүллийн галаа хэзээ ч бөхөөлгүй, гал манасан Прометей шиг бат хатуу, тэсвэр тэвчээртэй зогсох хэрэгтэй. “Гоц авьяас нь тэсвэр тэвчээрээс өөр юу ч биш” гэсэн үг бий. Сурах явцад түмэн бэрхшээл, мянган зовлон учрахыг үгүйсгэхгүй. Хүйтэн бороо, хүчтэй мөндөрт цохиулах тусам нялх ногоо сөөм сөөмөөр өндөрсөн, өтгөрөн ургадгийн адилаар бэрхшээл зовлонг сөрж, сурах хүсэл мөрөөдлийн хүчит жигүүрээ дэвэн урагшлахыг хичээвэл үр шимийг нь алд алдаар хүртэхдээ нэг хүртэнэ. “Чин үнэн хүслэн бол хэзээд амжилтад хүрдэг”.

    Хүнд амьсгалах агаар хэрэгтэй байдгийн адилаар мэдлэг боловсрол зайлшгүй хэрэгтэй гэдгийг дахин давтаад яриад байна. Эрдэм мэдлэгт орой үгүй, ёроол үгүй. Ухаантай хүн “Би өөрийнхөө бага мэдлэгтэй болохыг мэддэгээс цаашгүй” хэмээн улам цааш урагшлах замаа засч явдаг ажээ. Аугаа их Сократ хүртэл “Би юу ч мэдэхгүйгээ мэднэ” гэж хэлдэг байж. Гэтэл манайд эрх мэдэлтэй болмогц л бүхнийг мэдэгч “хэтэрхий мэргэн жараахайнууд” болон төрөл арилжиж, хоолойгоо хиймлээр шахан дүрэмдэж, утгагүй хашгичин байх нь “урт чихтнүүдийн” орилолдоон шиг зэвүүн сонсогдохыг нь яана. “Хэрэв чи эрдэмгүй бол боловсролтой хэмээн бүү дүр үзүүл. Тэгэх нь анхилам үнэргүй цаасан цэцэг мэт юм”. Анхилам үнэргүй цаасан цэцэгний чихэнд чийртэй шарчигнах дуу хэдийчинээ бага сонсогдоно, төдийчинээ сайн.

    Миний ярьж байгааг сонсож, уншиж суугаа залуу хүн бүр урлан бүтээх суу билгийг хосгүй ажилч хичээнгүй чанартай гайхалтай хослуулсан хүн болоосой гэж туйлын хүслээ илэрхийлж уриалан дуудаад байгаа юм. Залхуурал бол миний авьяас билэг, бүтээл туурвилд гал ус мэт харш зүйл гэж санаж сэрж явах хэрэгтэй.

    Жинхэнэ бүтээлч хүний амин сүнс болсон хараат бус, бие даасан, чөлөөт байдлыг гагцхүү мэдлэг дадлага, мэргэн ухаанд суурилсан хөдөлмөр зүтгэлээр олох болно. Хувь тавилангийн элдэв гай барцдыг толгой гэдийн сөрөн алхах сэтгэлийн хаттай болох нь онцгой чухал. “Бялдуучилж бөхөлзөхгүй л юм шүү” гэсэн суутны хэлсэн үг хорвоогийн эрээнтэй бараантай уртын урт амьдралын замыг туулах залуу хүний ёс суртахууны цадиг болон хэвшиг.

    Турьхан яргуй цэцэг хавар болохоор бүрэн гэсэж амжаагүй шахам газрын хатуу хөрсийг эвлэгхэн түлхэн, цасан дороос цухуйн цэцэглэх нь “атар хээрийг чимэглэх” өөрийнх нь хичээл зүтгэлийн илэрхийлэл гэлтэй. “Өнөө цагийн намайг буй болгосон нь миний өөрийн минь онцгой цөхрөлтгүй хүч билээ” гэх алдрын оргилд гарсан ухаантны өөрийгөө дайчлан амжилт олсон тухай энэ товч үг Та бүхэнд сэтгэл итгэлийн дуудлага болон хоногшиг. Сайн үйлтэн сайныг бүтээдэг, сайныг бүтээгч аз жаргалтай.

    Төрсөн өдрийн мэнд хүргэe!!!

    2009-06-17 Zoog!! бичсэн.


    Одоогоос 18-н жилийн өмнө энэхүү билэгт сайн өдөр аав ээжийнхээ бахдал нь болох гэж, анд нөхдийнхөө итгэлийг даах гэж, улс орондоо хөгжлийг авчрах гэж Жаргалын Батмягмар дэлхийг дуугаараа цочоон хорвоод мэндэлжээ. Бидний анд нөхөр, ангийн найз маань одоогоор үүргээ биeлүүлэн Австралид суралцаж байгаа бөгөөд хэдий хол байгаа ч гэсэн үргэлж сэтгэл зүрхэндээ хамт шүү гэдгийг энд цохон тэмдэглэe... Заа ингээд бид бүгдийн зүгээс анддаа дуугаа дуулж өгцгөөe!!!

    Happy birthday to you
    Happy birthday to you
    Happy birthday dear Baatka
    Happy birthday to youuuuuuuu.....

    Жич: энэхүү бичлэг нь Австралийн цагаар тавигдсан бөгөөд хамгийн эхний төрсөн өдрийн мэндийн эзнээр блог маань тодорч байна.

    Photo News: Мазаалай баг мөнгөн медаль хүртлээ!!!

    uundaa бичсэн.
    Энэ сарын 8-14-ны хооронд Монголын Хөлбөмбөгийн Холбооны Залуучуудын Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн МХХ-ы ногоон талбайд амжилттай явагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд хот хөдөөгийн нийт 15 баг өрсөлдсөн нь ойрд сонсогдоогүй их тоо бөгөөд энэ удаа манайхнаас Д.Батцэнгэл, Г.Зол-Эрдэнэ нар Мазаалай багийн бүрэлдэхүүнд багтан хурд хүч, авьяас чадвараа сорьсон юм. 15 баг 4 хэсэгт хуваагдан тоглоход С хэсэгт Мазаалай баг Шарын гол, Хасын Хүлгүүд, Хүлэгтнүүд гэсэн багуудтай тааран тоглосон юм. Хэсгийн эхний тоглолтоо хөдөө орон нутгийн төлөөлөгч Шарын Гол багтай хийж Д.Батцэнгэлийн хийсэн гоолын ачаар 2:0-ээр хожиж, улмаар шинэхэн баг Хүлэгтнүүдийг 4:1-ээр бут ниргэн, хэсгийн сүүлийн тоглолтондоо Хасын Хүлгүүд багтай 1:1-ээр тэнцснээр хэсгээсээ нэгдүгээр байраар гарчээ. Ингээд шөвгийн наймын чухал хариуцлагтай тоглолтоо сүүлийн үед Монголын хөлбөмбөгийн ертөнцөд шуугиан тарин гарч ирээд байгаа Сэлэнгийн Халиун-Од багтай хийн, 1:1-ээр тэнцэн улмаар торгуулийн цохилтоор буулган авчээ. Ингээд медалийн төлөөх гэж хэлж болох шөвгийн 4-ийн тоглолтоо заналт өрсөлдөгч Хоромхон багийн эсрэг хийн 2:0-ээр хожин алтан медалийн тоглох эрхтэй болсон юм. 6-р сарын 14-нд болсон 2009 оны Залуучуудын /U-21/ УАШТ-ий шигшээ тоглолт Улаанбаатар Дээд Сургуулийн багтай Улаанбаатарын Мазаалай баг хийсэн бөгөөд энэхүү тоглолтонд манай 2 төлөөлөгчид болох Д.Батцэнгэл, Г.Зол-Эрдэнэ нар гараанд багтан тоглосон юм. Ингээд уг тоглолтоос хийсэн зурган сурвалжлагыг та бүхэнд хүргэж байна....

    Финалын тоглолт- Улаанбаатарын Мазаалай vs Улаанбаатар Дээд Сургууль
    Футзалны Залуучуудын улсын аварга болсон Мазаалай баг энэхүү амжилтаа том талбайд давтаж чадах эсэх нь сонирхол татаж байсан юм. Тэдний энэ удаагийн өрсөлдөгч нь улсын шигшээгийн хэд хэдэн тоглогчдыг багтаасан УБДС байлаа...
    Завсарлагаа боллоо. Онооны харьцаа 1:1. Булангийн цохилтоос Мазаалай багийн ахлагч Эрдэнэболд эхний бөмбөгийг оруулсан бол удалгүй улсын шигшээгийн тоглогч Н.Цэдэнбал хаалттай цохилтоос тоог тэнцүүлсэн юм. Г.Зол-Эрдэнэ төвийн хагас хамгаалалтанд, Д.Батцэнгэл төвийн хамгаалалтанд тун амжилттай тоглож байв.
    Онооны харьцаа 3:1. Солонгос легионер Цэнгэлд маань хамраа гэмтээлгэн байж нэг гоол хийсэн бол үүний дараа шигшээгийн довтлогч Б.Түмэнжаргал тооны зөрүүг холдуулан байдлыг хүндрүүлэв. Мазаалай багийн дасгалжуулагч Энхболдбаатар довтлогоог эрчимжүүлэх зорилгоор манай Зоогийг сэлгээний сандалд суулгалаа. Зоогий маань лав Мөрөнтэй хийсэн тулаанд ялснуу гэхээс ялагдаагүй..
    Тоглолт дууслаа. Тоо 3:1...Мазаалай баг эцсийн мөч хүртэл тэмцэлдсээр тоглолт өндөрлөлөө.
    Тэмцээнийг сурвалжилсан 131dg-ийн баг. Нямхүү 3 болон Нацгаа, Өлзий нар...Зургийг Уундаа..
    Медаль гардуулах ёслолын үеэр...Дараа жилийн наадам даанч хол байна даа...

    2009 оны Залуучуудын Улсын Аварга Шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Мазаалай клуб...Мазаалай клубын тамирчин - 131dg-ийн гишүүд. Баруун гар талаас: Д.Батцэнгэл, М.Өлзийхутаг, Г.Зол-Эрдэнэ

    Ийнхүү УАШТ өндөрлөлөө. Дараа жилийн тэмцээнээс алтан медаль авахыг хүсье. Тэгэх ч боломжтой баг энэ удаа Мазаалай клубээс тоглосон. Багийн ихэнх тоглогчид дараа дараагийн тэмцээнд оролцох боломжтой байсан учраас ингэж хэлж байгаа юм. Хөлбөмбөгийн ногоон талбайд биднийг энэ зун олон тэмцээн хүлээж байна. Сонирхогчдын хөлбөмбөгийн Боргио Кап болон Насанд хүрэгчдийн лигт манайхан төлөөлөгчдөө оруулах бололтой. Мөн 7 сарын сүүлээр зохиогдох Асуулт Кап тэмцээнд манайхан цомоо хамгаалах оролцох билээ.. Ингээд тус тэмцэнд амжилттай оролцсон андууддаа баяр хүргэн, цаашдын кареерт нь амжилт хүсье!!!

    "Миний мэдэх хөлбөмбөг" гарлаа...

    uundaa бичсэн.
    Хөлбөмбөгийн тайлбарлагч, бидэнд “Гоё цохилт байна”, “Чи үнэхээр од нь юм аа” гэх зэрэг үгсээрээ эчнээ танил болсон Б.Батзаяагийн "МИНИЙ МЭДЭХ ХӨЛБӨМБӨГ" ном хэвлэлтнээсээ гаран, худалдаанд гарахад бэлэн болоод байна. Уг номонд 2002 оны ДАШТ-ээс эхлээд 2008 оны ЕАШТ хүртэлх бүх тэмцээнүүдийн дүн, оролцсон багуудын танилцуулга, тактик, гол тоглогчдын намтар зэрэг болон тоглогчдын дуудлагын талаарх өргөн хүрээний мэдлэг олгохуйц зүйлс багтсан ажээ. Энэхүү номонд манай гишүүд болох Д.Батцэнгэл, Г.Зол-Эрдэнэ болон А.Ундрал нар өөрсдийн хувь нэмрээ оруулан ажилласан бөгөөд нээлт 6-р сарын 20-ны Бямба гарагт Их Дэлгүүрийн дэргэдэх АДИДАС дэлгүүрт 12-19 цагийн хооронд болноо. Номын нээлттэй давхцаад "Сэлэнгэпресс” компаниас эрхлэн гаргаж байгаа хөлбөмбөгийн анхны сонин нээлтээ хийнэ, энэ сонинд манай 3-ын нийтлэлүүд мөн багтан та бүхний хүртээлд очих гэж байна. Та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирж, номын нээлтэнд оролцохыг урьж байна!!!... Дэлгэрэнгүйг эндээс...

    Review: Universe Best Songs-2009...

    2009-06-16 uundaa бичсэн.
    3 сарын турш UBS ТВ-ийн дэлгэцээр орой болгон та бүхэнтэй уулзаж Монголын өнцөг булан бүрээс цугларсан залуусын хэрхэн од болох зам руу зүтгэж , хоорондоо нөхөрлөж, хоорондоо өрсөлдөж буйг харуулж байсан Universe Best Songs 2009 фестиваль дүнгээ гаргасныг та бүхэн мэдсэн байх аа. Тэгвэл уг фестивалийн төгсгөлийн гала ёслолыг манай блог албан ёсоор сурвалжилсан бөгөөд 6-р сарын 4-ны өдөр болсон уг тоглолтонд манай ангийг төлөөлөн Бажгаа маань Моханик хамтлагийн бүрэлдэхүүнд тоглон амьд хөгжмийн гайхамшгийг энэ өдөр цугласан үзэгчдэд бүрэн мэдрүүлж чадсныг дуулгахад таатай байна. Хэрвээ мартаагүй бол Бажгаа маань North Ducks хамтлагийн хамтаар тус шоуны 4-р шат хүртэл шалгарсан билээ. Харин энэ удаа Моханик хамтлагийн хамтаар энэ удаагийн фестивальд 3-р байрыг эзлэн мөнгөн шагнал бас бус баахан зүйлээр шагнуулсан юм. Ингээд зурган сурвалжлагыг, багахан тайлбартайгаар хүргэе!!!....

    Энэ өдрийн гол дүр - Бажгаа...Түүнийг энэ үдэш үгүйлсэн хүн олон байлаа...

    Тоглолтыг үзсэн манай хэсэг нөхөд- Моло мөн нэг дуучин дээр нь гитар тоглосон, бас л тас байсан...Тайзны 2 талд байрлуулсан дэлгэцэн дээр иймэрхүү зүйл их гарч байсан, эхэндээ шинэлэг мэт байснаа сүүл рүүгээ жаахан залхаах талтай байсан, ер нь хөтлөгчийг сайн орлож чадсаан...
    Ерөнхий тайз засалт нэг иймэрхүү...Тоглолт шилдэг оролцогчдын бөмбөрийн тоглолтоор эхэлсэн...Грэмми дээр Radiohead-ийн 15 step явсан шиг л хэхэ...
    Хамгийн авууштай бөгөөд шоу тал руугаа оруулсан зүйл нь энэ байлаа. Дөнгөж дуулаад орж байгаа дуучдын сэтгэгдлийг шууд харуулж байсан... Мөн үзэгчдийн суудлаас сэтгэгдлийг нь авч хүмүүсийг хөөргөж, хөгжөөж байлаа. Монголдоо л анхных байх...Шилдэг оролцогчид зүгээр нэг бичлэг тавиад дуулдаг заншлыг эвдэж чадлаа...Hotel California-г ятгын аязаар эхлүүлж, November Rain-ийг бүтэн оркестра эгшиглүүллээ. Гайхалтай тоглолт, аргагүй шилдэгүүдийн тоглолт байж чадсан...
    Мэдээж энэ бол МОХАААААНИК...Цаад талын дэлгэцүүд дээр тун донжтой бичлэг тависныг энд онцолъё..Зарим оролцогчид цэцэг, уул ус зэрэг караоке биш дээ гэмээр бичлэг тавьсан байсан, Уянга, Даваажаргал, S4 зэрэг зарим оролцогчид үүгээрээ давуу байж чадлаа...
    Моханик- Чак Берригийн ач нар хаха...
    Энэ залууг шууд таниж байгаа байх аа. Тахир дутуу хэрнээ ийм их зориг гарган авьяасаа сорисныг нь үнэлээд баршгүй, бишрэн амьдаръя...Мөн UBS түүний амьдралын талаар баримтат кино хийж байгаа гэсэн...Хөтлөгч нар үнэхээр сайн байсан..Одгэрэл хааяа баг алах гээд, Гантулга жаахан чалччих гээд байсныг эс тооцвол шүү дээ...
    Тиймээ, торгон мөч ирлээ. Олны таамаглаж байсан шиг Моханик эхний 3-т орж чадлаа. Тэд 3-р байрын шагналыг гуядаж хүртээд байгаа нь..Гэхдээ дахиад ч урагшлах боломж байсансан...
    1,000,000 төгрөгийг гардаад байгаа торгон агшин...Өө тэгээд өөр зөндөөөөөө шагнал авсаан, дараа тэрийг Бажгааагаас асуугаарай хэхэ...
    Албан ёсны эрхтэйгээр тайзны хажуугаас блогтоо зураг авлаа. Моханик- Амьд хөгжмийг энэ өдөр мэдрүүлж чадлаа...За ингээд сурвалжлагаа дуусгая. Эцэст нь дүгнэхэд энэ шоу Монголд урьд өмнө болж байсан шоунуудаас хамгийн сайн бөгөөд хамгийн эрэлттэй нь байлаа гэж хэлэхэд буруудахгүй байх. Хэрвээ эндээс шалгарсан Цэлмүүн, Уянга нтр од болчихвол өө тэгээд л монголын шүтээн л болох биз дээ. Хүмүүс улам нэмэгдээд л, үзэгчид ч ихсээд л...Эхнийх байсан болохоор алдаа дутагдал бас UBS-д байсныг нуулгүй хэлье. Ганц жишээ нь МСЖ санал байлаа. Үнэхээр ойлгоогүй. Мөн төгсгөлийн тоглолтон дээр крантай камераа тун бага ашиглаж байсан. За тэгээд илүү сайн менежмент хийгээд, гадаадын нэвтрүүлгүүдийг бүгдийг нь биш юм аа гэхэд ололттой талыг нь, хамгийн гол нь шударга байж чадвал амжилт өөрөө ирэх байхаа гэж найдаж байна, угаасаа ч ашиг олох болно. UNIVERSE BEST SONGS-2009-хамгийн шилдэг нь байлаа...гэхдээ одоогоор л...