Өглөө болгон
2009-05-26
Tsengel бичсэн.
Өглөө болгон эрт босож
Өндөр тэнгэрийг бүрэн харж бай
Огторгуй хурмаст уужмын хутгаа
Оюун ухаанд чинь хайрлах болно
Орой бүхэн хэрэг болгож
Одон ертөнцийг бүтэн харж бай
Эрхэс гариг үзэсгэлэнгийн сүлдээ
Эгнэгт танд хүртээх болно
Алтан нарыг мандах тоолон
Алаг зүрхнээсээ догдлон харж бай
Эндэлгүй дэвжихийн учрал тавилангаар
Эрдэнэт бөмбөлөг гийгэх болно
Мөнгөн сарыг хөөрөх бүрийд
Мөнхүү бас бахархан харж бай
Сэрж санахын яруу тодыг
Сэтгэлээрээ ямагт эдлэх болно.
Ухаант хүн хаа ч очсон
Уулсын оргилыг хүндэтгэн харж бай
Баян буурал хангайн хишиг
Бат түвшин явах болно
Учирсан бүхнийхээ нүүр царайг
Уяхан даруу инээмсэглэн харж бай
Өнөр өтгөн үрт наслахын
Өлзий буян бүрдэх болно
Төрийн соёрхолт, яруу найрагч Зундуйн Дорж
Өндөр тэнгэрийг бүрэн харж бай
Огторгуй хурмаст уужмын хутгаа
Оюун ухаанд чинь хайрлах болно
Орой бүхэн хэрэг болгож
Одон ертөнцийг бүтэн харж бай
Эрхэс гариг үзэсгэлэнгийн сүлдээ
Эгнэгт танд хүртээх болно
Алтан нарыг мандах тоолон
Алаг зүрхнээсээ догдлон харж бай
Эндэлгүй дэвжихийн учрал тавилангаар
Эрдэнэт бөмбөлөг гийгэх болно
Мөнгөн сарыг хөөрөх бүрийд
Мөнхүү бас бахархан харж бай
Сэрж санахын яруу тодыг
Сэтгэлээрээ ямагт эдлэх болно.
Ухаант хүн хаа ч очсон
Уулсын оргилыг хүндэтгэн харж бай
Баян буурал хангайн хишиг
Бат түвшин явах болно
Учирсан бүхнийхээ нүүр царайг
Уяхан даруу инээмсэглэн харж бай
Өнөр өтгөн үрт наслахын
Өлзий буян бүрдэх болно
Төрийн соёрхолт, яруу найрагч Зундуйн Дорж
7 сэтгэгдэл:
...hehe, ene henii shuleg ve ho..ih gegeeleg engiin hernee unen ugtei shuleg bnashuu...
хутагаа гэх байхаа хэхэ энэ сүүлийн бадаг нь үнэн шүү
Энэ шүлэг Равжаагийн шүлэгтэй нэлээд төстэй. Андуурав аа.
Гоё шүлэг шүү!!
"Өглөө болгон" радиогоор явдаг "Өглөө болгон" гэдэг шүлэг мөн бэз дээ хэхэ...
Goyo shuleg baina sh t, suuliinh geltgui bugdiig n l boduushtaim baina
Манай Цэнгэл нээрээ агуу юмаа.
Энэ минийхээр Дашбалбарынх байж магад байхаа ??
Гоё шүлэг тавьсанд баярлалаа
enkhee zunduin dorj gej bgaa biz dee
hehe
Post a Comment
Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...