Надад урам хайрла !!!
2009-05-29
Tsengel бичсэн.
Ангийн анд та бүхэндээ Т.Очирхүү гуайн бүтээл болох "Надад урам хайрла" хэмээх энгийн хэрнээ цаанаа гайхамшигт утга санаа агуулсан , залуучууд бидэнд ихийг бодогдуулах бидэнд "дэндүү хэрэгтэй" шүлгийг нийтлэн хүргэж байна.
"НAДАД УРАМ ХАЙРЛА"
Хүмүүс ээ! Надад урам хайрла!
Хүсэл зориг бадраах халуун дулаан үг хайрла!
Анх хөлд орж байгаа алдрай жаахан хүүд
Алхаарай, алхаарай гэж дэм хайрла!
Эрдэнийн үсэг хэлхэж суугаа сургуулийн жаахан охинд
Эрдэмтэй хүн болно оо хичээ гэж урам хайрла!
Анхны цалингаа аваад баярлаж байгаа хөвгүүнд
Аавын хүү эр хүн болж гэж шан хайрла!
Амьдралд нэг эндээд гэмшиж суугаа хүнд
Ахиад алдахгүй ээ хө гэнэдэж гэж ухаан хайрла!
Өдий жил ч хол байна даа гэж хүлээж суугаа амрагт
Өө юухан байхав гэж итгэл хайрла!
Өндөр нас ч дарлаа даа гэж гуньсхийж суугаа бууралд
Өвөө та ануухан байна даа гэж урам хайрла!
Хүмүүс ээ! Надад урам хайрла!
Хүч тэнхэл өгөх бүлээн дулаан сэтгэл хайрла!

3 сэтгэгдэл:
хаха чи яг нөгөө 25-р сувгаар гарсан шүлгүүдийг тавиад байншд... мань тэрнийг чинь үзчээд уншцан байсийшд хэхэ...
Цэнгэлээ Чи бүгдийг чаднаа
Бид үргэлж хамтдаа
Ээж минь ээж минь ээж минь ээ
Нямхүү улаан,улаан Нямхүү улаан !!
Ура ура !!!
...haha zam tavi tuiveene tuiveene geel...goy shuleg bna ho, tnx..
Post a Comment
Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...