Монголын инфляци, түүний шалтгаан,үр дагавар
2009-05-25
Tsengel бичсэн.
Эдийн засгийн онолд “инфляци”-ийг “мөнгөний үнэгүйдэх үзэгдэл буюу бараа үйлчилгээний үнийн өсөлт” гэж энгийнээр тайлбарласан байдаг. Бараа үйлчилгээний үнийн өсөлт нь нийгмийн дунд буюу түүнээс доош орлоготой иргэдэд хамгийн том цохилт болдог . Өөрөөр хэлбэл инфляцийн уршгаар сарын өмнө 10000 төгрөгөөр худалдаж авч байсан бараа,үйлчилгээгээ сарын дараа 15000 төгрөгөөр авч чадахгүй байдалд хүрэх явдал юм. Мөн аливаа нийгэмд хүн амын дийлэнх хэсэг нь дунд буюу түүнээс доош орлоготой байдаг тул макро эдийн засгийн гол судлагдахуунуудын нэг нь инфляци байдаг.
Инфляци нь цаг хугацааны хувьд ч , нөлөөлөгч хүчний хувьд ч өөр өөр олон шинж чанартай байдаг. Мөн инфляци нь хүмүүсийн худалдан авах чадварыг бууруулснаар бизнесийн орчныг тогтворгүй , тодорхой бус байдалд оруулдаг “ид шидтэй” . Инфляцийг ихэвчлэн ХҮИ, ДНБ-ний дефлятороор хэмждэг.
Инфляцийг үүсэх шалтгаанаар нь :
Төв Банкнаас хийсэн судалгаануудаас харахад Монголын инфляфид олон хүчин зүйлүүд нөлөөлж байгаа нь харагдаж байгаа. Мөн инфляфид нөлөөлж буй хүчин зүйлүүдээс “мөнгөний бус” хүчин зүйлүүд нь “мөнгөний” хүчин зүйлээс илүү нөлөөлж байна. Тухайлбал гадаад валютын ханшийн чангаралт нь төв банкны хүүгийн өөрчлөлт, мөнгөний нийлүүлэлтийн өөрчлөлтөөс илүүтэйгээр инфляфид нөлөөгөө үзүүлж байга үзүүлэлт юм.
Сүүлийн хэдэн жилд Монголын эдийн засаг мөчлөгийн өсөлтийн үедээ байсан учраас төрөөс нийгмийн халамж , төрийн албан хаагчдын цалинг удаа дараа нэмсэн . Гэвч цалин , нийгмийн халамжийн өсөлтийг дагасан потенциал үйлдвэрлэлийн өсөлт байгаагүй нь эцэстээ эрэлтийн инфляцийг бий болгосон , мөн төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэнээс болж хувийн хэвшлийн үйлдвэр үйлчилгээний газрууд дагаад цалинг нэмэхдээ үйлдвэрлэлийн зардалдаа нэмэгдсэн цалингийн хэмжээг шингээснээс болж зардлын буюу нийлүүлтийн инфляцийг бий болгосон . Үүнээс гадна улс төрийн намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө үнэ хаялцуулсан маягтаа нийгмийн халамжийг амлсаснаас болж “улс төрийн” шалтгаантай инфляци үүссэн байж магадгүй юм.
Инфляциас үүдэн гарах үр дагавар нь мэдээж нийгэмд сөрөг нөлөөгөө үзүүлэх буюу дунд, дундаас доош орлоготой иргэдийн амьжиргаанд илүү хүндээр тусч байгаа нь өнөөгийн Монголын нийгмийн гол хүндрэл бэрхшээлүүдийн нэг болох ядуурлын түвшинг өсгөхөд гол түлхэц өгч буй хүчин зүйл нь болж байгаад оршино.
Төгсгөлд нь,
инфляцийг бууруулж тогтвортой бага түвшинд байлгахын тулд төрөөс:

- Эрэлтийн (demand full)
- Зардлын (cost push)
- Бүтцийн (structural)
- Инерцийн (inertia)
- Улс төрийн (political) гэж ангилдаг .

- Улс төрийн намууд сонгуульд оролцох мөрийн хөтөлбөртөө нийгмийн халамжийн талаарх популист амлалтаа багасгаж , харин бүтээгч чадвар, үйлдвэрлэлийг бодитойгоор өсгөх талаар мөрийн хөтөлбөртөө оруулж,сонгуульд ялсан тохиолдолд түүнийгээ хэрэгжүүлэх шаардлагатай. (загас барьж өгөх биш, загас барих аргыг нь зааж өг гэдэгдээ) Дотоодын үйлвэрлэлийг хөгжүүлснээр манай улсын эдийн засаг гадаад эдийн засгаас бага хамааралтай болно.
- Эрчимжсэн газар тариалан, мал аж ахуйг хөгжүүлэх хэрэгтэй . Ингэснээр хөдөө аж ахуйн салбар цаг уурын байдлаас хараат бус болно.
- Ашигт малтмалын ордуудаас гарах байгалийн түүхий эдийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болох.
- Инфляцийн өсөлтөд хамгийн их нөлөөлж байгаа цалин, тэтгэвэрийг потенциал үйлдвэрлэлийн өсөлттэй уялдуулан нэмэх
5 сэтгэгдэл:
tsengel mergejleeree dagnaad l........ sonirholtoi medeelel bna
tiim shuu halamjiin mungu buruu gedeg ni ilt baihad yagaad amlaad bdag yum bol?
Тэр бол ..........
Яг баталгаатай эх сурвалжийн мэдээлэл чухал цаг
энийг л хэлэх байна даа........
...yaay tsengel mani bur expert boltson bnshd hehe....hamgin gol ni uls turchid uurin husel zorilgin uudnees ediin zasgiig doroituualj bga ni l gashun unen bolchod bnalda...
Би өмнө нь уншаагүй юм байна шдэ , би ч гэсэн чамтай санал нийлж байна мөнгө тарааж өгөөд байхаар чинь хүмүүс улам л ажиллах сонирхолгүй болно ш дээ , тэгээд л эрээнэс хэдэн бачка нар бараа зөөнө биз , бид нар хөгжихгүй бээжин бас эрээн хотууд л хөгжих байхдаа , үйлдвэрлэлийг л дэмжих хэрэгтэй , бас эрүүл мэндийг
Post a Comment
Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...