Нар дахиад Мандана !!!

2009-05-16 Enkh бичсэн.
Хүүд амьдрал бэлэглэе!
Билгүүн хэмээх хоёрхон настай энэхүү бяцхан өхөөрдөм хүүгийн амь нас уршигт өвчний улмаас хутганы ирэн дээр байна.

Хүүгийн өвчний онош: Aplastic anemia (Апластическая Анемия) буюу “Цусны хорт хурц гүн багадалт” юм байна. Энэхүү өвчин нь ясны хим эд үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаагаас цусны нөхөн үйлдвэрлэл зогсож, дархлааны системийг алга болгодог байна.

Эмчилгээ нь: Цусны чөмөг шилжүүлэн суулгах мэс ажилбар юм. АНУ, Тайланд, Герман, Энэтхэг, Япон, Хятад, ОХУ, БНСУ зэрэг улсуудад энэ эмчилгээг хийх боломж, үнийн талаар судалгаа хийсний эцэст БНСУ-ын Сунг-Эй (Sung-Ae www.sungae.co.kr ) нэртэй хүүхдийн эмнэлэгт энэ эмчилгээг 50 хувь хөнгөлөлттэй үнээр 40,000 ам.долларын зардал гарна гэсэн хариу ирсний дагуу уг эмнэлгийг сонгон Билгүүн хүүг эмчлүүлэхээр боллоо.




“Нар дахиад, бас дахиад мандана” нэвтрүүлгийг чанар сайтайгаар шууд татаж авахыг хүсвэл ЭНД дарна уу.


2 настай Билгүүн хэмээх нэгэн бяцхан өхөөрдөм хүүгийн амь нас уршигт өвчний улмаас хутганы ирэн дээр байгаа талаар телевизүүдээр гарч байсныг та магадгүй үзсэн биз ээ. Хүүгийн өвчний онош: Aplastic anemia (Апластическая Анемия) буюу “Цусны хорт хурц гүн багадалт” юм байна. Энэхүү өвчин нь ясны хим эд үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаагаас цусны нөхөн үйлдвэрлэл зогсож, дархлааны системийг алга болгодог байна.


Эмчилгээ нь: Цусны чөмөг шилжүүлэн суулгах мэс ажилбар бөгөөд БНСУ-ын Сунг-Эй эмнэлэгт 40,000 ам.долларын үнэтэй эмчилгээ хийхээр болсон. Бид танд “алив мөнгө” гэсэн байдлаар хандаагүй юм шүү. Энд илүүдээ гарсан мөнгөтэйдөө биш сайхан санаат, сэтгэл сайтай янз бүрийн мэргэжил, мэдлэгтэй хүмүүс цуглаж хийж чадах бүхнээрээ хүнлэг үйлсийг бүтээн энэ бяцхан хүүд туслъя гэсэн сэтгэлээр тусалж, нэгдэж байгаа гэдэгт бат итгэж байна.


Билгүүн өдрөөс өдөрт хоол унднаас гарч байна. Бидэнд цаг бага байна сайхан сэтгэлт Монгол ахан дүүс ээ! Алив хүн тус бүр үнэн сэтгэлээсээ туслацгаая. Хүүгийн талаар ярилцсан анхны хэлэлцүүлгийг ЭНД дарж уншина уу. Илүү ихийг мэдэхийг хүсвэл www.biznetwork.mn сайтын гишүүн болж “Сайн санаат - Хүнлэг үйлс” бүлэгт элсээрэй. Хэрвээ та эмч мэргэжилтэй, эсвэл сайн эмч танидаг бол хүүгийн шинжилгээний хариунуудыг энд дарж татаж авч үзээрэй.




Хандивын данс
Эдгээр данснууд нь гүйлгээний хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд хөдөлгөөний зүгээс болон хүүгийн гэр бүлээс заавал хамтдаа байж зарлага гаргах боломжтой тохиролцоон дээр нээсэн данс юм.


Харилцах хаяг
Та бидэнтэй Улаанбаатар-44, Сөүлийн гудамж-25, Хаан банкны төв байр, 1-3 тоот өрөө гэсэн хаягаар ирж уулзан тодорхой мэдээллийг авч болохоос гадна, 91205028 болон 96654123 гэсэн утсаар холбогдох боломжтой.

Дэлгэрэнгүйг эндээс

8 сэтгэгдэл:

KYo said... ( 16/5/09 21:22 )

Tusaltsgaay neg ch gesen msg bagdahgui setgel gargatsgaay uneheer orovdoltoi huuhed bas aimar huurhun :D

Enkh said... ( 16/5/09 21:25 )

Хөөрхий дөө миний дүүгээс ялгаа юу байх билээ...
Бүгдээрээ чадах чинээгээрээ тусалцгаая манайхаан !!!

Enkh said... ( 16/5/09 21:26 )

Бүгдээрээ хандив босгох уу манайхаан
Дэмжиж байгаа нь сэтгэгдлээ үлдээгээрэй...

Зоогий said... ( 16/5/09 22:20 )

Дэмжиж байна...

Зоогий said... ( 16/5/09 22:23 )

Хөөрхөн золиг юм аа... Энэ хүүхэд нар мандахыг харах ямар сайхан болохыг нь ойлгох боломж олгоё!!! Магадгүй ээж аавынхаа ачийг, магадгүй чиний тусласан ачийг хариулах боломжийг нь өгье!!!
Найз нар, анд нар, ангийнхан минь...

uundaa said... ( 17/5/09 01:41 )

...mmm, mini duuges ch yalgagum....iim huhduud bidni tusuulj bgagas havigu ih bga gedegt setgel mini uvduh ymda....enhushee clubinhe uil ajillagaagara damjulj handiv tsugluulj boloh ym bishuu ho...

Цэнгэл said... ( 18/5/09 17:13 )

10 ni aravdahgui , 5 tavdahgui uchraas bugdeeree tuslamjiin garaa sungatsgaay!

KYo said... ( 19/5/09 21:51 )

tiim shu!

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...