Английн Премьер лигийн

2009-05-09 Tsengel бичсэн.

2008-2009 оны Английн Премьер лигийн улирлын тоглолт гайхалтай их өрсөлдөөн дунд өрнөж одоо өндөрлөх шатандаа ороод байна.

Энэ улиралын өмнө түрүүлэх магадлалтай багаар уламжлал ёсоор “топ-4” буюу Арсенал , Ливерпүль , Манчестер Юнайтед , Челси зэрэг багууд нэрлэгдэж байлаа. Олонх мэргэжилтнүүд энэ улиралд өмнөх хоёр улирлын аварга МанЮ-г аваргаа хамгаалахад тун хэцүү байх болно гэж үзэж байв.


Ялангуяа улирлын өмнө хэд хэдэн өндөр ур чадвартай тоглогч худалдан авч , хур их туршлагатай , өндөр мэдрэмжтэй Л.Ф.Сколариг ерөнхий дасгалжуулагчаа болгосон нь Челсигийн Премьер лигт түрүүлэх боломжийг эрс нэмэгдүүлсэн юм. Мөн “хотон шувуу”-нууд улирлын өмнө Р.Кинийг худалдан авч өөрсдийн довтолгоогоо хүчирхэгжүүлсэн , “их буучдын” авьяаслаг залуучууд улам туршлагажсан зэрэг гол өрсөлдөгч багууд нь өөрсдийнх нь нүдэн дээр илт хүчирхэгжиж байгааг “улаан чөтгөрүүд” зүгээр харж суусангүй Тоттенхэмын гол довтлогч Д.Бербатов, Бразилын авьяаслаг хоёр ихэр буюу ирээдүйн “невилүүд” гэгдэх Рафаелуудыг худалдан авч бүрэлдэхүүнээ шинэчлээд авсан .

Энэ улиралд “топ-4”-ийн дундуур Астон Вилла шургах тун дөхөв. Харамсалтай нь тэд улирлын сүүлийн хагаст тун хангалтгүй тоглож Аваргуудын лигт тоосоо өргөж үзэх хүсэл нь дор хаяж нэг жилээр хойшлов. Харин эсрэгээр “их буучид” улирлын сүүлийн хагаст өөрсдийн тоглолтоо үзүүлж Аваргуудын лигт тоглох боломжоо авч үлдэж чадлаа . Улирлын дундах арилжаа наймааны цонхоор тэд ОХУ шигшээ болон Зенитийн түлхүүр тоглогч А.Аршавиныг худалдан авсан нь тун үр өгөөжтэй наймаа болсон нь харагдаж байна. Арсеналд ирснээс хойш Аршавин тоглолт бүрт үр бүтээлтэй амжилттай тоглосоор 5-р сарын Премьер лигийн шилдэг тоглогч болоод байна.

Улирлын эхнээс лигийг итгэлтэй тэргүүлж байсан Ливерпуль клуб улирлын дунд хэрд хэд хэдэн тоглолтод ашиггүй тэнцээ авсныхаа горыг одоо амсаж байна.Улирал өндөрлөхөд хэдхэн тоглолт үлдээд байгаа энэ үед зургаан оноо гэдэг бол их зөрүү юм.Мөн улирлын эхэнд дажгүй тоглолт үзүүлж байсан Челси улирлын хоёр дахь хагаст өөрсдийн түвшний тоглолтоо үзүүлж чадахаа байж бүр гол өрсөлдөгч Ман Ю-д 3:0-ээр бут ниргүүлсэн билээ. Энэ байдал нь Сколариг халагдахад хүргэсэн билээ. Харин ОХУ шигшээгийн дасгалжуулагч эрхэм Гүүс Хиддинк “цэнхрүүд”-ийг удирдах болсноор Челси дахин төрж урьдын хүчирхэг тоглолтоо харуулах болсон билээ.

Харин улирлын явцад өмнөх улиралд үзүүлж байсан гайхалтай тоглолтоо хараахан гаргаж чадахгүй байгаа аваргууд хүчирхэг довтолгоотойгоос гадна хүчирхэг хамгаалалтайгаа харуулан жигдхэн тоглолт үзүүлж байна. Улирлын эхний хагаст лигийг тэргүүлэгчээс цөөнгүй оноогоор хоцорч байсан тэд удаах хагаст оноогоо бага багаар барьсаар одоо ойрын өрсөлдөгч Ливерпүлээс зургаан онооны давуутай болоод байна. Ингэснээр “улаан чөтгөрүүд” 3 дарааллан түрүүлж , Премьер лигт хамгийн олон буюу 18 түрүүлсэн “хотон шувуунуудын” амжилттай зэрэгцэхэд ойрхон ирээд байна.

Аваргуудын лигт оролцох дөрвөн багийн нэр бараг тодроод байгаа энэ үед УЕФА-ийн цомд оролцох багуудын өрсөлдөөн тун ширүүн явагдаж байна.Гэхдээ 5, 6-р байранд Астон Вилла, Эвертон багууд орох нь бараг тодорхой болсон тул сүүлийн эрхийн төлөөх тэмцэл гал гаргасан олон тоглолтыг гаргах байх. Одоогоор УЕФА-ийн цомын сүүлийн эрх буюу Премьер лигийн 7-р байрын төлөө Фүлхэм , Вэст Хэм , Ман.Сити,Тоттенхэм зэрэг дөрвөн клуб өрсөлдөж байна. Харин хүчирхэг бүрэлдэхүүнтэй Ньюкасл, Миддлсборо клубууд УЕФА-ийн цомд оролцох эрхийн төлөө бус Премьер лигт үлдэхийн төлөө хариуцлагатай тоглолтууд хийж байгаа нь олны анхаарлыг их татаж байгаа . Хэрвээ тэд Кока-Кола чампионшипт дараа улиралд тоглохоор болвол шилдэг тоглогчид нь багаа орхиж дээрх хоёр клуб бүх зүйлийг шинээр эхэлж магадгүй байгаа билээ.

Энэ мэт олон үйл явдлаар чимэглэгдсэн 2008-2009 оны улирлын Английн “Премьер лиг”-ийн тоглолтууд өндөрлөхөд хэдхэн тойргийн тоглолт үлдээд байна. Харин улирлын төгсгөлд аль баг нь Прьемер лигийн аваргын цомыг өргөөд зогсож байхыг тун удахгүй харах болно.

4 сэтгэгдэл:

Зоогий said... ( 14/5/09 23:47 )

Энхүүшээ чи чаднаа... кккк...

Энэ чат хааччихсан юм бээ?? Эсвэл манай пс-н дээр гарч иркү байгаа юм болов уу???

Enkh said... ( 14/5/09 23:52 )

Баярлалаа Зоогий
Чи бас чаднаа
Бид чаднааа
All of our 131dg's .....

KYo said... ( 15/5/09 00:04 )

nadad zovhon bi zuragtai haragdaad bn uu ta nar t bas zuragtai haragdaj bna uu?

munkochir said... ( 15/5/09 00:11 )

haragdaj bna! bi bas zuragtai bgaaz!

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...