Монгол vs Mакао: БӨӨНӨӨРӨӨ ДЭМЖИЦГЭЭЕ!

2009-04-13 uundaa бичсэн.
Маргааш 14:30 минутаас Монголын Хөлбөмбөгийн Холбооны ногоон талбайд болох Монголын үндэсний шигшээ болон Макаогийн багийн хоорондох хөлбөмбөгийн тоглолтыг бөөнөөрөө үзэхийг уриалж байна. Чансаа доогуур багуудын хооронд зохиогддог Challenge Cup тэмцээнд оролцох эрхийн төлөөх 2 багийн хариу тоглолт манай улсад зохиогдож байгаа бөгөөд өмнө нь Макаод тоглон 2:0-ээр хожигдоод байгаа юм. Иймд талбайн эзнээр тоглож байгаа Монголын багийнхаа төлөө бүгдээрээ хамтдаа хөгжөөн дэмжээд багаа хожуулцгаая. Маргааш 13:30 минутанд МУИС-ын 1-р байрны урд хичээлтэй байгаа бол хичээлээ таслаад, шалгалттай байгаа бол шалгалтаа зохицуулаад, найз охиноо авчирвал авчраад авчирахгүй бол гэрт нь хүргэж өгчихөөд, аав ээжээсээ ахиухан мөнгө салгаад хүрээд ирээрэй. Маргааш МОНГОЛын шигшээг хамтдаа дэмжицгээе!!!

10 сэтгэгдэл:

Цэнгэл said... ( 13/4/09 23:15 )

Uragshaa nzuda!!!

Цэнгэл said... ( 13/4/09 23:16 )

Uzuuleed ugii...

Зоогий said... ( 13/4/09 23:17 )

найз охидоо хая хая... ихэнх нь ойхгүй!!! Жижигхэн стадионд орон тооны бөглөөс... Сэтгэгдэл халтуурдахгүй байхыг зөвлөе!!!!

Зоогий said... ( 13/4/09 23:21 )

хэлж дуусаагүй байхад Цэнгэлээ болий, тооцку нтр... муу малнууд Цэнгэлийг үзэгчийн суудлаас үзүүлж л байдаг, мал гарууд... Хожку л дээ гэхдээ ирээрэй, юмыг яаж мэдхүү...

Anonymous said... ( 13/4/09 23:27 )

laana bhoo mgl.hamt vzmeer l bn shvv

uundaa said... ( 13/4/09 23:30 )

...хүрээл ир л дээ, хэн ч байсан эх орноо хамтдаа дэмжихэд бэлэн шүү дээ, харин зоогий МОНГОЛ хожноо, харин хэдээр вэ гэдэг нь л банйа хэхэх

Зоогий said... ( 14/4/09 00:55 )

Яриад яриад нэг тэгээр хожих байх өөө... Нөгөөдөх нь автогоол нтрр.... Зааа гэхдээ бөмбөг бөв бөөрөнхий шүү дээ... Төрийн биш ард түмний далбаагаа бариад урагшаа, төрийн биш ард түмний дууллаа дуулаад урагшаа, төрийн биш ард түмний шигшээ ялагтун нтр...

Khatnaa said... ( 14/4/09 01:33 )

uhtlee orilj duulj hugjuun demjih muruudul niyleh shan bolomj garch bna margaash hojino gedegt itgeltei bna hamtdaa...

Mahaona said... ( 14/4/09 23:16 )

Zoogii ooroo baahan ym biched bhiin bi daanch hojtson hoino ni eniig unshchlaa. Zoogii 3:1eer mongol hojino tehdee hasagdana za yu ntr

Зоогий said... ( 15/4/09 07:35 )

Халтуурдана гэдэг чинь чанартай сэтгэгдэл бич гэсэн үг байхгүй юу даа... Ганц 2хон үгээр биш гэсэн үг хэхэ... Макаочууд албаар зэвүүн гарууд 3:1-ээр хожигдож нтр

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...