CL Review: Барса vs Челси???
2009-04-09
uundaa бичсэн.
Хөлбөмбөг сонирхогчдын хамгийн хүлээж, хамгийн шимтэн үздэг Европын хөлбөмбөгийн холбооны Аваргуудын Лигийн тэмцээний дунд шөвгийн 8 багийн сүүлийн 2 тоглолт өчигдөр явагдаж өндөрлөлөө. 131dg.blogspot.com уламжлал ёсоороо та бүхэнд уг 2 тоглолтын тоймыг товчлон хүргэж байна.
Ливерпүль 1:3 Челси
2007 оны сүүлээр ФА Цомын тэмцээнд Барнсли клуб Ливерпүлийг өөрийнх нь Энфилд цэнгэлдэхэд нь буулгаж авснаас хойш Энфилд Роүд цэнгэлдэхэд цугласан "улаанууд" ялагдлын гашуун амтыг мэдрээгүй байсан юм. Тэр цагаа хойш 14 сар өнгөрч 32 тоглолт явагдсан аж. Гэвч энэхүү амжилтыг тэдний гол өрсөлдөгчдийн нэг Челси баг эвдэх хувьтай байжээ, тэр тусмаа хамгийн чухал тэмцээнийх нь, хамгийн шийдвэрлэх үед.
Гүүс Хиддинк Ф.Сколаригийн халааг авснаас хойш, өөрт итгэлтэй, жинхэнэ багийн тоглолтыг гаргаж, ганцхан хожигдлыг хүлээгээд байгаа Челси энэ удаа төгс тоглолтыг үзүүлэн, хэрэгтэй хожлоо, хэрэгтэй 3 бөмбөгөө хийн ялалт байгууллаа.
Голланд мэргэжилтэн энэ удаа гэмтэлтэй байгаа Босингваг орлуулахаар талбайд төдийлөн гардаггүй залуу хамгаалагч Б.Ивановичийг гаргасан бөгөөд Р.Карвальог сэлгээнд суулган Алексийг Ж.Территэй тоглуулахаар гаргажээ. Урд шугаманд М.Эссьен, М.Баллак, Ф.Лампард гэсэн дэлхийн хэмжээний 3 супер хагас хамгаалагчдыг тавьж, довтлогоонд Д.Дрогбаг дэмжүүлэхээр Ф.Малуда, С.Калу нарыг илгээсэн байна.
Харин сүүлийн үед маш өндөр формтой байгаа "хотон шувууд"-ын дасгалжуулагч Р.Бенитез байнга тоглуулдаг бүрэлдэхүүнээ бараг хэвээр нь гаргав. Гагцхүү торгуулийн улмаас тоглолтонд оролцох эрхгүй болсон Х.Маскераногийн оронд залуу тоглогч Лукасыг гаргажээ.
Тоглолт эхлээд л "улаан"-ууд тоглолтын санаачлагыг гартаа аван, аюултай довтлогоо зохион байгуулж, дуусгахыг оролдож байв. Эхний довтлогоогоороо л Кюйт хийх боломжтой байсныг Б.Иванович толгойгоороо хамгаалан зогсоож чадлаа. Гэвч "цэнхэрүүд" удаан тэссэнгүй, тоглолтын 5 дахь минутанд тун сонирхолтой довтлогооны хувилбарыг, Челсигийн хамгаалалтын замбараагүй байдлыг ашиглан испанийн "алтан жаал" Ф.Торрес аргагүй дэлхийн хэмжээний довтлогчийн ур чадвар гарган, төгсгөл хийж гоолын салхийг хагаллаа. Гэхдээ "бадарчин баярлах болоогүй" гэдэг шиг Челси хариуг нь дор нь өгөх шахлаа, С.Калу Ливерпүлийн хамгаалагч Ф.Аурелиогийн алдааг ашиглан, бөмбөг таслан өөрөө Д.Дрогбад гоёмсог дамжуулалт өгсөн. Улмаар Дрогба Рейнагийн эсрэг сул гаран довтлосон ч энэ удаа Рейна ялалт байгуулсан юм. Ерөөс эхний үед С.Калу тун ашигтай тоглолтыг үзүүлж, довтлогоо болон хамгаалалтанд идэвхтэй оролцож байлаа. Үүний дараа Челсигийн шуурга мэт довтлогоонууд ээлж дараалан Ливерпүлийн хаалга руу чиглэсээр байсан ч төгсгөл муу байснаас гоол хийж чадахгүй л байлаа. М.Баллакын дамжуулалтаар Д.Дрогба дахиад л сул гарсан ч энэ удаа хаалгаа ч оносонгүй, шувуу буудчихав.
Дараа нь сул хаалганд цохисон ч Ж.Каррагер бөмбөгийн холдуулж амжлаа.
Хэдийгээр Ливерпүль бөмбөгийн илүүтэй эзэмшиж байгаа мэт харагдаж, тэгээд ч дамжуулалтыг илүү ихээр хийж байсан ч Челсигийн хамгаалалт энэ удаа найдвартай байсныг дурьдах хэрэгтэй. Б.Иванович, Э.Коул нар өөрсдөдөө тун итгэлтэй тоглолтыг үзүүлж байсан бол Ливерпүлийн довтлогоог эрчимжүүлэх үүрэгтэй А.Арбелао, Ф.Аурелио нарын тоглолт, хөндлөн дамжуулалт байгаа онохгүй байв.
Ингэсээр тоглолтын 39 дахь минут болж, Челси булангийн цохилт хийх боложмтой болсон. Ф.Малудагийн дамжуулсан бөмбөгийг Б.Иванович тун чадварлаг мөргөн гоол хийж, оноог тэнцүүллээ. Гайхалтай тоглолт, гайхалтай тактик. Г.Хиддинкийн бэлтгэл дээрээ бэлдсэн гэрийн даалгавар гэж хэлж болохуйц "зохиолоор" Челси тэнцээний гоолоо хийсэн. Ливерпүлийн 4 ч хамгаалагч 5 м-ийн шугамд "зүтгэсээр, зүтгэсээр" орж ирсэн цорын ганц "цэнхэр"-ийг хамгаалж чадсангүй, гоол алдчихав. Энэ серб хамгаалагчийн Челсигийн төлөө хийсэн анхны гоол нь байжээ.
Тоглолтын хэмнэл тоо тэнцснээр улам эрчимжэж эхэллээ. Ливерпүль талбай дээрээ тэнцэх нь ашиггүй учраас довтлогоо зохион байгуулахыг оролдож байсан ч багийн гол тоглогч, ахлагч С.Жеррардыг М.Эссьен тоглолтын турш даган огт тоглуулахгүй байлаа.
Харин 2-р үе эхлээд тоглолтын хэмнэл, тоглолтын байдал эсрэгээрээ өрнөж эхэллээ. Челси, хэдийгээр Ф.Лампардын тоглолт тийм ч сайн байгаагүй, мөн дамжуулалтууд нь оновчтой бус байсан ч илт илүү тоглолтыг үзүүлж байсан. Улмаар тэд ээлжит булангийн цохилтоо чадмаг ашиглан тун хэрэгтэй гоолоо оруулж, тоглолтыг тэргүүлж эхэллээ. Гоолын эзэн нь өнөөх л "ичимхий залуу" Иванович. Гэхдээ энэ удаа өөр тактикаар, Ливерпүлийн хамгаалалтын тун бүдүүлэг алдааг ашиглан ганцаараа "цойлж" гарч ирэн санаандгүй гоол хийчихлээ. Энфилдэд цугласан Ливерпүлийн хөгжөөн дэмжигчид хүнд байдалд орж эхэллээ. Хамгийн шилдэг хөгжөөн дэмжигчидийн дуу нь ч гарахаа больж эхлэхэд М.Баллак-Ф.Малуда-Д.Дрогба нарын довтлогооны сонгодог хувилбар амжилттай болсон нь нөлөөллөө. Германы шигшээгийн ахлагч бөмбөгийг уралдуулж өгөхөд энэ тоглолтонд тийм ч сайн тоглохгүй байсан Малуда доогуур хөндлөн дамжуулалтыг өгөхөд нэлээд хэдэн бөмбөг "угаагаад" байсан Дрогба оновчтой цохин гоол оруулсан юм. Онооны харьцаа 1:3. Хамгийн сүүлд лигийн аварга болсноосоо хойш анх удаа лигтээ Челсигээс бүтэн 6 оноо салгаад байсан Ливерпүль хамгийн чухал тоглолтондоо хожигдчих нь тэр. Испани тактикийн мэргэжилтэн Р.Бенитез И.Бенаюн, Р.Бабель, А.Доссена нарын "нууц зэвсгүүдээ" гаргаж ирсэн ч тэд юу ч хийсэнгүй, харин нэмж алдчих гээд байв. Энэ тоглолт хэрвээ С.Жеррард, Ф.Торрес нарыг барьж хамгаалж чадвал "хотон шувууд"-ыг хожиж болно гэдгийг бусад багуудад харуулсан жишээ боллоо. Челсигийн цорын ганц хохирол нь багийн ахлагч Ж.Терри энэ тоглолтонд шар хуудас авснаар дараагийн тоглолтонд өнжих болсон явдал. Гэхдээ хашир Р.Карвальо, залуу тоглогч М.Манчьенне нар байгаа болохоор тийм ч санаа зовох асуудал биш биз ээ.
Сүүлийн 5 жилд 4 дэх удаагаа Аваргуудын Лигт тааран, ердөө ганцхан удаа хожоод байгаа Челси энэ удаа сүүлийн 6 жилд 5 дахь удаагаа хагас шигшээд шалгарахад тун хэрэгтэй том алхмыг Энфилдэд хийлээ. Стэмфорд Брижэд Ливерпүль ямар бэлэгтэй ирэхийг харах л бидэнд үлдлээ. Браво Иванович, Браво Челси!!!
Барселона 4:0 Байерн Мюнхен
Дэлхийн хамгийн шилдэг довтлогооны хослолд зүй ёсоор тооцогдож байгаа С.Это'о-Л.Месси-Т.Анри нар тус бүр гоол хийн, гайхалтай тоглолтыг Германы үлдээд байгаа цорын ганц төлөөлөгч Байерны эсрэг үзүүлснээр өөрийн Ноу Камп цэнгэлдэхдээ тэднийг 4 гоолын зөрүүтэй хожин хагас шигшээд шалгарах "тасалбар"-аа бараг авчихлаа.
Ноу Кампад Барселона тун сайн формтой ирсэн. Тэд Аваргуудын Лиг, Ла Лигтээ тун сайн тоглож, бараг бүх тоглогчид нь гэмтэл бэртэлгүйгээр барахгүй гоолын машинууд элдэв гацалтгүй сайн ажиллаж байсан билээ. Үеийн үед уран гоёмсөг хөлбөмбөг үзүүлдэг Барсаг улам чанартай, найдвартай болгосон П.Гуардиолад ганцхан гэмтэлтэй тоглогч Э.Абидаль л байлаа. Талбайн төвд Чави, Иньеста нар довтлооны "шадар 3 цэргээ" бөмбөгөөр хангахаар гарсан бол Я.Туре К.Пуйол, Р.Маркез нарын хамт хамгаалалтын шугамд зогсож байлаа.
Харин Байерны байдал тун хүнд байсан юм. Лигтээ шинэ лидер Вольфсбургт 5:1-ээр хожигдон, 4-р байрт бичигдэж эхэлсэн. Дээрээс нь багийн хамгаалалтын цөм Лусио нь гэмтэл аван тоглох боломжгүй болж, дараагийн сонголт Ван Буюйтен нь гэр бүлийн асуудлын улмаас Испанид ирсэнгүй. Тоглолтын өмнөхөн Мессиг хамгаалах гол тоглогч Ф.Ламыг гэмтлийн улмаас бүрэн формдоо ороогүй байгаа, тиймдээ ч тоглохгүй болсныг Ю.Клинсманн гунигтайгаар мэдэгдсэн. Тэднийг залуу бразил Брено, мөн Байерны хүүхдийн багийн бүтээгдэхүүн К.Лелль нар орлолоо. Гоолын машин, тус тэмцээний мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлэгч М.Клозе гэмтлийн улмаас тоглох боломжгүй болсноос гэмтлээс эдгэрэн орж ирээд байгаа Л.Тони ганцаараа довтлон, Х.Алтинтоп, Б.Швайнштейгер нар түүнийг дэмжсэн. Тэдэнтэй хамт гол найдвар, францын "аврагч" Ф.Рибери тоглохоор болжээ.
Тоглолт германчуудын хувьд тун хүнд эхэллээ. Эхлээд л Т.Анри хоосон хаалганд цохисон ч М.Демичелис амжиж байраа эзлэсний ачаар бөмбөгийг холдуулж чадлаа. Гэсэн ч Ноу Кампад цугласан хөгжөөн дэмжигчид гоолыг удаан хүлээх хэрэггүй байжээ. Бүр бөөндөж алдах нь тэр. Л.Месси А.Иньеста-С.Это'о нарын довтлогоог дуусган өөрийн нэрийн хуудас болсон гоолыг хийлээ. Улмаар сүүлийн үед ид ажиллаж байгаа гоолын машин камерун довтлогч С.Это'о 2 дахь гоолыг оруулж, тоглолтын хувь заяаг бараг шийдчихлээ. Ф.Рибериг огт тоглуулахгүй байсны гайгаар Германчууд ямар ч довтлогоо зохион байгуулж чадсангүй. Дээрээс нь хагас хамгаалалтын шугам удаа дараалан алдаа гаргаж, гол найдвар тавьж байсан стандарт цохилтуудаа Швайни тийм ч сайн хийсэнгүй. 20 гаруй минут тэссэний эцэст Л.Месси дахиад л гайхамшгийг үзүүлж, 2 дахь гоолоо оруулан М.Ренсингийг орлон талбайд гарсан Буттын хаалгыг бүр цоолох дөхлөө. Гоол оруулаагүй үлдсэн цорын ганц довтлогч нь байсан Т.Анри ч юугаараа дутах вэ гэсэн шиг 42 дахь минутанд онооны харьцааг 4:0 болгож тоглолтын эцсийг тавилаа.
Яг үнэндээ Байерн маш муу тоглолоо. Хаалга руу 5-хан довтлож, ердөө нэг нь л хаалгаа оножээ. Барса 12 булангийн цохилт хийсэн бол Байерн ердөө ганцхныг хийсэн байна. Барсагаас Р.Маркез цаг барьсан шалтгаанаар шар хуудас аван, улмаар дараагийн тоглолтонд оролцох эрхгүй болжээ.
Дараагийн тоглолт Аллианз Аренад болно. Өмнө нь ганц ч удаа Барсад хожигдож байгаагүй гэсэн түүхэндээ засвар оруулсан Байерн өмнө нь цөөн алдаж цөөн хийдэг, гэхдээ хождог нь их байсан бол энэ удаа хэдийг ч хийж, хэдийг ч алдаж магадгүй орон гаран тоглолттой баг болсон мэт. Ю.Клинсманны ирээдүй тун бүрхэг харагдаж байгаа хэдий ч дараа улиралд ажиллана гэж клубын удирдлага мэдэгдээд байгаа. Аллианзад Байерн "гайхамшгийг, бүр агуу гайхамшгийг бүтээдэггүй л юм бол Барса дараагийн шатанд бараг шалгарлаа. Гэхдээ 2004 оны Депортиво Ла Корунья vs Миланы тоглолтыг санахад илүүдэхгүй биз. Милан Сан Сиродоо 4:1-ээр хожсон ч хариу тоглолтонд 4:0-ээр бут ниргүүлж тэмцээнээс хасагдаж байсан түүхтэй.

3 сэтгэгдэл:
haha, liverpool goy shu, premier leaguet ch onigo bndoo...
Barca vs Liverpool!!!
4:0 uur yu helehev dee
Post a Comment
Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...