Breaking News: Н.Баянбат 2-р байранд!!!
2009-04-18
uundaa бичсэн.
Өнөөдөр манай 1-р сургууль дээр явагдаж байгаа С.Цагааны нэрэмжит Улаанбаатар хотын математикийн олимпиадын эхний өдрийн дүн дөнгөж саяхан гараад байна. Энэхүү олимпиадад хэдийгээр манайхан оролцоогүй ч гэсэн ангийн багш Н.Баянбат маань "дунд ангийн багш"-ийн төрөлд оролцон эхний өдрийн дараах байдлаар 14 оноотойгоор 2-р байранд бичигдэж байгаа талаар мэдээ дөнгөж сая ирлээ. Олимпиадын 2 дахь өдөр маргааш явагдаж, улмаар дүнгээ гаргах бөгөөд манайхнаас Э.Тэмүгэ маань олимпиадын засалтанд ажиллаж байгаа бололтой. Энэхүү олимпиад нь цаг агаарын тохиромжгүй байдлаас болон хойшилсоор энэ долоо хоногт зохиогдож байгаа бөгөөд дашрамд дурьдахад маргааш манай Н.Бямбажав маань математикийн Оюутны улсын олимпиадад оролцох гэж байнаа. Ингээд Баяка багшдаа амжилт хүсч, медаль хүртэн аварга болоорой гэж ерөөгөөд Бямбаадаа амжилт хүсье!!! Блог шуурхай мэдээллийг цаг алдалгүй хүргэж байх болно.
6 сэтгэгдэл:
Byambaa, Bagsh 2too amjilt husey!!!
Багш ч нэг амаа норгож харж байгаал бодчдымдооо хэхэ... Юу ч гэсэн медаль авна гэж найдаж байнашд хэхэ... 2уулаа шүү... Нээрээ Бямбаа маань олимпиаддаа тэг оноо авсан гэсэн, гэхдээ бараг түрүүлцэн байх тэг оноогоор... хэхэ
Mani yamar ch baisan 0 onoogooroo ehnii 5d orchih bhaa haha
bagshdaa bayr hurgii byambaadaa ch bas
oo genetiin mortloo goe medee baina amjilt husey
Bayaka bagsh ahiad 4t orchihvii dee. hehe
Post a Comment
Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...