ЭЗО-ийн олимпиадад манайхан!
2009-04-27
uundaa бичсэн.
Өнгөрсөн амралтын өдрүүдээр явагдаж өндөрлөсөн "Эдийн Засгийн Онолыг хэн сайн мэдэх вэ?" Улсын 6-р олимпиадын 1-р шатны дүн гарлаа. Энэхүү олимпиадад оролцсон манай төлөөлөгчид амжилт арвинтай байлаа, 3 хэсэгт хуваагдан орсон 60 орчим багаас шилдэг 3 нийт 9 баг дараагийн шатанд шалгарах байсан билээ. А хэсэгт орсон Будмаа, Хулан 2-ын МУИС-ын ЭЗС-ийн "Бэрс" баг 1-р байраар, Нацагдоржийн багтсан мөн тус сургуулийн "ОУХ-1" баг 2-р байраар шалгаран дараагийн шатанд оролцох эрхээ авчээ. Харин тус хэсэгт байсан ЭЗО-ийн ангийн Тэмүгэгийн "Peak Point" баг 4-р байраар, Билгүүн, Оюундарь нарын "Аргагүй Монополь" баг 5-р байраар гарч ирэн харамсалтайгаар хасагдлаа. Мөн В хэсэгт орсон Ундралын "G-5" баг бас л 4-р байрт шалгаран дараагийн шатанд орох эрхээс атгаад алдсан бол Сүхбат, Батцэнгэл нарын "Үл үзэгдэх гар", Зол-Эрдэнийн ахалсан "Залуу Менежер" багууд амжилттай оролцсон байна. Харин Хулан маань хувийн дүнгээрээ 7-р байр буюу шагналт байранд орсон амжилтыг үзүүлжээ.Дараагийн шат нь 5-р сарын 17-нд болох бөгөөд шалгарсан ангийнхандаа баяр хүргээд амжилт хүсье!!
5 сэтгэгдэл:
Дараагийн шатанд шалгардаг хүмүүсийн утсаар ярих стиль нь шаааал өөр болдын байна лээшд... Тээ манайхаан??? Яааая тэр Хулан, Нацгаа 2-ын утсаа барьжаагаа барилт нтр хэцүү хэцүү... хэхэ...
Дараагийн шатанд нь амжилт!
zaza tentssen garuudad amjilt l husdeg bgada. busad n sain hicheegeerei. (sukh-es halit sonssiin bna)
дараагийн шатанд үлдсэн андууддаа амжилт хүсье!!!
oo lag yumaa omnox odor beldex gui buudii gej duudaad buudaj bsan nohduud shdee hehe
Post a Comment
Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...