2009-03-29 Enkh бичсэн.

Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Би бээр Их сургуульдаа нэгэн клуб байгуулалцан байгаа билээ . Түүнтэй холбогдуулан ийм нэгэн нийтлэл бичлээ. Та бүхэн таалан соёрхоно уу..

Оюунтан ертөнц
Яагаад оюутан биш “Оюунтан” ертөнц гэж нэрлэсэн учир нь энэ гээгдсэн ганц үсэг бидний эрхэм зорилгыг хамт аваад явчихсан биш байгаа гэсэн хөнгөн айдсийг төрүүлсэн болохоор юмаа.
Дэлхийн хүмүүс эрдэм ном мэдлэгт улайран суралцаж буй энэ үед бидний суралцаж байгаа байдал арай чамлалтай санагдсандаа, түүнийгээ аль болох эртхэн засахын тулд энэхүү нийтлэлийг бичих болов.
Эцэг эх маань өөрийн хөлс хүчээ урсган, хөдөлмөрлөн байж олсон мөнгөөрөө биднийг тэр хязгааргүй их эрдэм номоос суралцаасай хэмээн сургаж буй. Тэд маань яг үнэндээ биднийг хэр төвшинд суралцаж байгааг мэдэхгүй болохоор л бидэнд өөрсдөд маань гайгүй зүгээр юм шиг санагдаж байгаа юм. Хэрвээ тэд харьцуулан мэддэг бол их л гунигтай харамсалтай байх болов уу.
Иймийн тулд бид өдөрт 4-5 цаг унтаж үлдсэн цагаа зөвхөн эрдэм сурахад зарцуулахгүй юмаа гэхэд ядаж сургууль дээрээ байхдаа ирсэн зорилгоо ухамсарлан цагтай уралдан төлөвлөөгийн дагуу шаргуу суралцмаар санагдах юм.
Үүнийг уншихад Таны дотор нэг юм огшиж буй бол би баятай байна ,миний энэхүү нийтлэлийг бичсэн зорилго биелэж буй нь тэр юм. Учир юу гэвээс Танд сурья мэдье гэсэн “чин эрмэлзлэл” байгаа юм байна.
Ноён хутагт Данзанравжаагийн сургаалиас
Амжилтанд Тан саад болох алдаанууп
• Зорилго үгүй
• Зорилго байсан ч бодит бус
• Зорилгоо байнга сольдог
• Өөртөө үл итгэж, өөрийгөө хязгаарладаг
• Үйл ажиллагаанд шууд оролцдоггүй
• Таарамжгүй хүрээлэлд орох
• Цаг хугацаанд хяналт тавьдаггүй

7 сэтгэгдэл:

uundaa said... ( 30/3/09 00:08 )

...хэхэ, байнга л боддог юм, намайг ингээд унтаж байхад өөр хүмүүс эрдэм номонд гэгээрч, илүү ихийг мэдэж, өөр олныг хийж бүтээж байгаа гэж бодоод л босохыг хүсдэг юм, даанч нойр гэж нэг гайтай найзтай болоод нтр...нээрээ үнэн шүү, ийм нийтлэл бичсэн ЭНХдээ баярлалаа, бас клубыг чинь чадахаараа дэмжих болно..

Админ said... ( 30/3/09 01:53 )

Oyutnii sedel club mun bizdee tee! clubiin ahlagch ni chi biluu?

Enkh said... ( 30/3/09 10:51 )

th

Цэнгэл said... ( 30/3/09 10:52 )

setgelzuin "Sedel" clubt amjlt husii.

Enkh said... ( 30/3/09 20:31 )

Баярлалаа хө хэхэ.

Yaruu said... ( 1/4/09 17:27 )

Shine ajil ehluulsen angiinhndaa amjilt husii

Mahaona said... ( 1/4/09 23:29 )

4-5n tsag untaad baigaa mortloo neg l zavgu yvaad baigaa mortloo bodit buteesen zuil bku l baigaamdaa esuul haragdku baigaan boluu hehe

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...