Монгол - Марианы арал 4:1
2009-03-16
Tsengel бичсэн.
Зүүн Азийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан штатанд өрсөлдсөн Монголын шигшээ баг тэмцээний 3 дахь тоглолтоо Марианы арлын эсрэг хийж 4:1 -ээр хожжээ.Уг тоглолтод тав дахь минутад Марианы арлынхан эхний гоолыг оруулсан бөгөөд Д.Лүмбэнгарав (16), С.Гэрэлт-Од (42), Н.Цэдэнбал (71), Б.Мөнгөнсүх (90) нар хариуг нь барьсан байна. Ингэснээр манай улсын шигшээ 2 хожил авч 6 оноотой болсон хэдий ч эхний тоглолтод талбайн эздэд хожигдсоны балгаар дараагийн шатанд шалгарч чадсангүй. Хэрвээ Гуамд хожигдоогүй бол хэсгээ тэргүүлж, дараагийн шатанд Тайвань, Хонконг, БНАСАУ-ын хөлбөмбөгчидтэй тоглох байлаа.
Гэсэн хэдий ч Монголын шигшээ баг ирэх сарын эхээр Азийн чансаа доогуур багуудын дунд болдог Challenge Cup тэмцээний урьдчилсан шатанд Макаогийн шигшээ багтай тоглох юм.
Гэсэн хэдий ч Монголын шигшээ баг ирэх сарын эхээр Азийн чансаа доогуур багуудын дунд болдог Challenge Cup тэмцээний урьдчилсан шатанд Макаогийн шигшээ багтай тоглох юм.
5 сэтгэгдэл:
Гуам гэж азны хүүхдүүд Макаотай тэнцчихсэн байсан... Заа тэгээд тэнцээгүй Макао хожсон бол угийн Макао нь гараад ялгаагүй байсым дөө хэхэ... Гэхдээ яахвэээ...
...харин ч санасныг бодуул сайн тоглолоо шүү, Гуамд хожигдонгуут нь It's over, It's over юм байх гэсэн чинь хэхэ...за яахав одоо нутаг дээрээ л Макаог алах хэрэгтэй дээ..
makao mongold togloj chadqeee!
Ура ура . Нэрээ
"Монгол улс Мандан бадраг"
Bugdeeree nice uzneee hehe macao g budaaa bolgono gej
Post a Comment
Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...