3000 дахь сэтгэгдлийн эзэн- Ө.Дагвадорж
2009-03-15
uundaa бичсэн.
2007 оны 6-р сарын 12-нд хамгийн эхний нийтлэлээ "Мэдэгдэл" нэртэйгээр бичиж байснаас хойш 1000 гаруй нийтлэлийг ангийнхандаа болон нийт хэрэглэгчдэдээ хүргээд байгаа билээ. Саяхан 1000 дахь нийтлэлийнхээ баярыг тэмдэглэсэн блог маань өчигдөр 3000 дахь сэтгэгдлээ "өлгийдөн" авлаа. Энэ азтай аавын хүү бол манай ангийнхны төдийгүй нийт дота тоглогчдын дунд нэр нь түгсэн, "тарвага" хочит Дагваа маань юм аа. Түүний "Макао 1:2 Монгол" нийтлэл дээр эх орноо гэсэн сэтгэл нь хөтлөн бичсэн "Болж байнашдээ" гэж эхэлсэн сэтгэгдэл нь түүнийг сэтгэгдлийн эзэн болголоо. Дашрамд дурьдахад өнгөрсөн хугацаанд 274 нэрийн дор 3000 сэтгэгдэл бичигдээд байгаа бөгөөд блогийн баруун багананд хамгийн их сэтгэгдэл бичсэн хэрэглэгчдийн нэрсийг харах боломжтой билээ. Ингээд түүндээ нийт сэтгэгдэл бичигчдийнхээ өмнөөс баяр хүргэе, 3000 байтугай 30000 сэтгэгдэл үлдэх болтугай!!!
4 сэтгэгдэл:
Өөөөөө "Болж байна шдээ" Дагваа.. хэхэ... 13100 дахийг бичсэн хүнд нь би гарын бэлгээ өгнө гэдгээ хүндэтгэлтэйгээр мэдэгдье!!!!
гэхдээ би өөрөө авахыг бодно л доо нтр
Hehe ymar goy yum be 3000 dah geheer goy bn shu
131000 dahiig ni hezee bicheh boldoo bas hen bichih bol?
bi bichih bolno 131000 dahiig ni
Post a Comment
Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...