XVII жарны Харшилт хэмээх Шороон Үхэр жилийн сар шинийн мэнд хүргэе!!!

2009-02-24 Baatka бичсэн.

Монголийн ард түмэндээ үндэсний баяр болох цагаан сарын сар шинийн мэндийг та бүхндээ хүргэе!!! XVII жарны Харшилт хэмээх Шороон Үхэр жилдээ элгээрээ энх амаглан төрлөөрөө түвшин амаглан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлээд шинэ ондоо аз жаргалаар бялхаж санснаа гүйцээж сарвааснаа авхийг хүсхийн ялдамд юу хүссэн есөн цагаан хүсэл чинь сэтгэгчилэн бүтхийг өөрийн зүгээс болон нийт хамт олныхоо зүгээс дэвшүүлэе!!! Ингээд өөрийнхөө өчүүхэн сэтгэлээс ундран гарах 4 морт тэрэлэе.






Цагаан сар

Эрт өвгөдөөс уламжлагдан ирсэн үйл
Элгэмсэг ардын нандин заншил
Эрүүл цэвэр ариун газар
Эгэл түмний эрхэм баяр

Хамаг олон золгон учир ч
Хүүхэд хөгшидийн гарыг цайлгах
Хурмаст тэнгэрийн эвээлт оронд минь
Хүлээж байсан өдөр уригдлаа

Цагаан сарын шинийн нэгэнд
Цацлаа өргөх эжийд эхлүүлж
Цэнхэр хадгаараа ахмадаа хүндлэн
Цагаан идээгээ эхэлж хөндөнө

Зол жаргал бүрдсэн баяраар
Зорьж ирсэн зочдийг хүндлэнэ
Зормиг халхийн энэ ёслолд
Зөвхөн аз жаргалийг л ерөөнө





Жаргалийн Батмягмар 2009он

4 сэтгэгдэл:

uundaa said... ( 26/2/09 14:21 )

...хэхэ, удтал хүлээлгэсэн нийтлэл чинь галзуу байна шүү, аймар шүлэг байна хө, нээрэ Болор Цом биш юмаа гэхэд Утгын чимэг нтрд орж болохоор болжээ тэ, үгний сонголт, цаад утга бол янзтай байнашд...за тээд сайхан шинэлээрэй хө, ирж ахтайгаа золгоорой хохо...

Anonymous said... ( 26/2/09 21:21 )

Сайхан шүлэг байна.Дандаа гоё шүлэг бичиж байдаг Баткадаа баярлалаа.
Манайхан айл их хэсэж алт мөнгө их хураагаарай.

Anonymous said... ( 26/2/09 22:07 )

ундрал гуай эхлээд ахтайгаа золго за хэхэ

uundaa said... ( 26/2/09 22:14 )

...зааа зоогий ахаааа нтр...

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...