СL Review: Англичуудын давамгайлал үргэлжилсээр...
2009-02-26
uundaa бичсэн.
Өнгөрсөн шөнө Европын хөлбөмбөгийн ногоон талбайд Аваргуудын лигийн хасагдах шатны эхний тоглолтуудын 2 дахь хэсэг явагдаж өнгөрлөө. Олны хүсэн хүлээж байсан хэд хэдэн тоглолтууд энэ өдөр явагдан, хэний ч таамаглаагүй зарим нэгэн үр дүн мөн гарсныг 131dg.blogspot.com та бүхэндээ тоймлон хүргэж байна.
Челси Лондон 1:0 Ювентус Турин
Гоол: Д.Дрогба 12.
Английн Челси клуб 2 жил дараалан улирлын дундуур дасгалжуулагчаа солин Аваргуудын лигийн шилдэг 8 багийн тоонд сүүлийн 6 жилд 5 дахь удаагаа шалгарахаар өөрийн Стэмфорд Бриж цэнгэлдэхдээ 38.000 орчим хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө Италийн Ювентус клубыг хүлээн авч тоглолоо. Цэнхэрүүдийг 4 жил удирдсан Клаудио Раньериг цэнгэлдэх алгаа ташин, халуун дулаан уур амьсгалтай хүлээж авсан хэдий ч тоглолтын темп үнэхээр өндөр байсныг энд тэмдэглэх нь зүйтэй. Улирал дуустал дасгалжуулах болсон Г.Хиддинкийн анхны талбай дээрх тоглолт нь энэ байсан бөгөөд амралтын өдөр Премьер Лигийн тун чухал Астон Виллатай хийсэн тоглолтонд гаргасан бүрэлдэхүүнээсээ П.Ферейрагийн оронд Э.Коулыг гаргасн бол К.Раньери Франц довтлогч Д.Трезегег сэлгээнд суулгажээ.
Тоглолтын хамгийн анхны аюултай довтлогоог 4 дэх минутанд Босингва хийж, түүний зүүн хөлний цохилтыг Ж.Буффон аюулгүй болгосон бөгөөд түүнээс 4 минутын дараа мөн л Босингвагийн кроссыг 16-ын шугаман дотор хүлээж авсан Дрогба хамгаалагчаасаа мултран, эргэж харан цохин тоглолтын гоолын салхийг хагалах тун дөхлөө. Гэхдээ үүнээс мөн л 4 минутын дараа С.Калу Ювентусын хамгаалалтын алдааг ашиглан Д.Дрогбад тун ухаалаг дамжуулалтыг өгч, улмаар гэмтэл болон бусад шалтгааны улмаас тийм ч сайн тоглолт үзүүлж чадахгүй байсан африк эр тун чадамгүй төгсгөлийг хийн онооны харьцааг 1:0 болгосон юм. 15 дахь минутанд Дрогбад 2 дахь гоолоо хийх боломж гарч ирсэн ч Ф.Лампардын булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг ашиглаж чадсангүй.
Харин Ювентус нэг л учраа олж чадахгүй хэвээр байв. Гэсэн ч тэд А.Дель Пиерогийн ачаар Челсид нэг бус удаа аюул учруулсан. 21 дэх минутанд түүний цохилтыг П.Чех амжилттай хамгаалсан юм. Челсигийн хамгаалалт энэ өдөр маш нягт дээрээс нь ширүүн байсныг М.Сиссоко, М.Каморенези нар хөнгөн бэртэл авснаас харж болох юм.
1-р үе өндөрлөхөөс 2 минутын өмнө Д.Дрогба алдаа хийн А.Дель Пиерод өөрийнх нь энэ улирлын хамаг гоолоо хийж буй дархан байрлалаас оноог тэнцүүлэх сайхан боломж гарсан ч ашиглаж чадсангүй Э.Коулыг оночихлоо. 2-р үе эхлэхэд Челсичүүд довтлосон хэвээр л байв. Энд Д.Дрогба, М.Баллак нарын довтлогоог дурьдаж болно. Гэвч аль нь ч хамгийн үнэтэй хаалгачид аюул учруулж чадсангүй. 53 дахь минутанд Н.Легроттаглие Д.Дрогба дээр 16 дотор алдаа гаргасан ч Португал шүүгч торгуулийн цохилт заасангүй. Үүнээс хойш Челсичүүд хамгаалалтанд шилжсэн гэж хэлж болох бөгөөд ялангуяа сүүлийн 15 минутанд "Хуучин Ноёд"-ын довтлогоо илт ширүүссэн юм. Ялангуяа сэлгээгээр орж ирсэн М.Марчионнини, Дель Пиеро, Недвед нар хамгийн идэвхтэй нь байлаа. Гэхдээ 87 дахь минутанд Н.Анелькагийн 25 орчим метрээс хийсэн цохилт хаалганд хамгийн дөхсөн. Эцсийн мөчид Чехийн легионер Недвед шийдсэн цохилтыг хийсэн ч Алексд ойн хаалганаас хэдхэн см-ын зайтай өнгөрснөөр Челси энэ өдөр хүссэн ялалтаа авч чадлаа.
Хэдийгээр 1-р үед Челси үнэхээр давамгай тоглож байсан ч 2-р үед Турины баг илүү тоглон, өөрсдийн талбай дээрээ ямар ч тоглолт гаргаж чадна гэдгээ нотлон харуулж чадсан юм. Юутай ч Г.Хиддинк болон түүний залуус амжилттай урагшилж байна, юу болохыг хариу тоглолтоос харцгаая.
Реал Мадрид 0:1 Ливерпүл
Гоол: И.Бенаюн 82.
Удахгүй явна, багтаа үлдэнэ хэмээн олон цуурхал түүнийг тойрсоор байгаа ч Испани мэргэжилтэн Р.Бенитез И.Бенаюны гайхалтай мөргөлтийн ачаар бас нэгэн гайхамшгийг бүтээлээ. Өмнө нь Барселона, Челси, Ювентус, Арсенал, Интер гээд олон багийн талбай дээр нь зочлон хэрэгтэй оноогоо, хожлоо авч чадаж байсан ч энэ удаагийнх хамгийн сонирхолтой мөн дээрээс нь хамгийн сэтгэл хөдөлгөсөн нь байсан юм.
Багийн ахлагч С.Жеррард энэ удаагийн тоглолтыг сэлгээний сандлаас эхлүүлсэн бөгөөд И.Бенаюн, Д.Кюйт нар Ф.Торресыг дэмжих үүрэгтэйгээр талбай дээр гарсан. Багийн тоглолт, нягт хамгаалалт, мөн гүйлт Ж.Караггерын ахласан багийн өнөөдрийн хожлын үндэс байсан гээд хэлчихэд буруудахгүй биз ээ.
Харин Х.Рамос энэ удаа Марселог зүүн жигүүрт тоглуулан ямар ч найруулагч тодруулбал У.Шнейдер, Гути, Р.Ван дер Ваарт нарыг талбай дээр гаргасангүй. Магадгүй түүний гаргасан хамгийн том алдаа энэ байсан байж болох юм, учир нь Улаанууд талбайн төвийн шугамд ноёрхож байлаа.
Тоглолт сүүлийн үед Месси, К.Роналду нартай зүйрлүүлэн буй А.Роббены идэвхтэй тоглолтоор эхэлсэн. Түүний Раульд өгсөн гайхалтай дамжуулалтыг Реалын бүх цаг үеийн мэргэн бууч маань чулуу болгож чадсангүй. Үүний дараахан Марсело мөн Рейнаг шалгаад амжив. Ерөөс энэ өдөр Рейна ба түүний хамгаалалтын шугам хөдөлшгүй хад чулуу мэт байсан юм.
Хэдийгээр бөмбөгийг Эзэн хааны баг илүүтэй эзэмшиж, довтлогоог зохион байгуулж байсан ч Ливерпүл эхнийхээ аюултай довтлогоогоор гоол оруулах дөхлөө. Рейнагийн холдуулсан бөмбөг Ф.Торрест ирэн, улмаар алтан жаал маань хаалгачийн эсрэг сул гарсан ч түүнийг нь И.Касилльяс амжилттай хамгаалсан юм.
Үүний дараахан С.Рамосын мөргөлт амжилт болон, түүнээс нь ойсон бөмбөгийг Г.Хигуайн амжилттай цохин гоол оруулсан ч шүүгч отон тоглолт хэмээн гоолыг тооцсонгүй, түүний ч зөв байлаа. Марсело, А.Роббен нарын цохилтууд хаалгаа оносонгүй.
Харин 1-р үеийн төгсгөлд Х.Алонсо Лютонд хийсэн гоол шигээ, өөрийнхөө зооноос шууд цохилтыг гүйцэтгэсэн нь бараг амжилттай болсон ч эцсийн мөчид И.Касилльяс хатган гаргаж амжлаа.
2-р үеийн эхнээс Х.Рамос Марселогийн оронд Гутиг гаргаж ирсэн ч Мадридын довтлогоо явж өгөхгүй л байлаа. Тэд бөмбөг эзэмшилт, дамжуулалт гээд илүү байсан ч довтлогоог бүрэн зохион байгуулж, бас дуусгаж чадахгүй байсан юм. Г.Хигуайн, А.Роббен гээд гүйлттэй тоглогчид нь бөмбөгөө аваад л 2,3 хамгаалагч хуураад л шувуу буудаад байв. Багийн тоглолт үнэхээр дутагдаж байлаа.
Харин Ливерпүл эсрэгээр нь тоглож байлаа. Р.Бабел бага зэргийн аюулгүй гэмтэл авсан Ф.Торресын оронд гарч ирсэн бөгөөд хамгаалалт, хамгаалалт, сөрөг довтлогоо гэсэн тактиктай байсан улаанууд цаг дуусахаас 8 минутын өмнө төсөөлөөгүй гоолыг оруулж чадлаа. Г.Хайнцын Д.Кюйт дээр хийсэн алдааг /үнэндээ алдаа байгаагүй мэт харагдсан, жүжиглэлт орсон болов уу/ Ф.Аурелио чадмаг ашиглан, И.Бенаюны толгойн дээр бөмбөгийг өгөн, байрлалаа тийм ч сайн эзлээгүй И.Касилльясын хаалганд энэ тоглолтын эхний бөгөөд сүүлчийн гоол орлоо.
Ливерпүлийн ахлагч шар хуудас аван дараагийн тоглолтонд оролцох боломжгүй болсон бас нэг Испани тоглогч А.Риерагийн оронд талбай дээр 5 орчим минут тоглосон. Дараагийн тоглолт тэдний талбай дээр буюу хамгийн үнэнч хөгжөөн дэмжигчдийн цугладаг хэмээгддэг Энфилдэд болно. Тэдний боломж тун өндөр байгаа хэдий ч Х.Рамос Англи хөлбөмбөгийг мэддэг, дээрээс нь тун сайн багтай учраас түүнээс ямар сюрприз ирэхийг тааварлашгүй юм.
Спортинг Лиссабон 0:5 Бавари Мюнхен
Гоолууд Ф.Рибери 42, 63 /т.ц/, М.Клозе 57, Л.Тони 84, 90+2
Өнгөрсөн амралтын өдөр лигтээ Кольн багт өөрийн төрөлх Аллианз Аренад 2:1-ээр хожигдсон, лигийнхээ сүүлийн 4 тоглолтын 3-т нь хожигдоод байгаа Германы аварга, алдарт Бавари Мюнхен багийг хэн ч ийм хожлыг авна гэж төсөөлөөгүй гэдэгтэй мөрийцөхөд ч алдахгүй биз ээ. Спортингчууд гэтэл яг эсрэгээрээ амралтын өдөр өөрийн гол өрсөлдөгчдийн нэг Бенфикаг 3:2-оор хожин, багийн уур амьсгал, итгэл үнэхээр дээд түвшинд байсан гэж хэлж болох юм. Гэтэл чадварлаг Португалчууд Герман машиныг дахиад л барсангүй.
Түүх Баваригийн талд байсан гэж хэлж болно. Учир нь Спортингчууд Европын дэвжээнээ Германы багуудтай 14 удаа тоглохдоо ганц ч удаа хожиж байгаагүй бөгөөд харин Баваричууд Португалийн багуудтай 20 удаа тоглохдоо тэртээ 86 онд Портуд хожигдож байсан аж.
Гэхдээ тоглолтын үр дүн 5:0 хэдий ч бүх тоглолт тийм байгаагүй. 1-р үеийн эхэнд Спортинг аргагүй талбай дээрээ тоглож байгаа мэт бүх талаараа эзэгнэж байлаа. 12 дахь минутанд Баваригийн хамгаалагчид энэ өдрийн анхны бөгөөд сүүлчийн алдаагаа гарган, булангийн цохилтын үеэр 16-ын шугам дотроо А.Польгаг сул үлдээж орхив. Түүнийг нь Польга хөнгөхөн бөгөөд найдвартай цохисон ч шонгоо манаад зогсож байсан Баваригийн хамгийн намхан тоглогч Ф.Лам аюулгүй болгосон юм. Ж.Моутиньо, Ф.Рошембак, эргэж ирсэн Дерлей нар гайхалтай тоглож байсан ч 42 дахь минутанд Дерлейгийн үнэхээр хайнга дамжуулалтыг Францын маестро Ф.Рибери таслан, улмаар ганцаарчилсан тоглолтыг үлгэр жишээ үзүүлэн, 2 тоглогчийг хөнгөхөн хуураад хаалгач Тиагугийн 2 хөлний завсраар гоол хийн тэргүүлж эхэллээ.
Ирэх Ням гарагт Вердер Бремен багтай Бундеслигийн тун чухал тоглолтыг хийх Баваричууд энэ удаа үнэхээр илүү нь байлаа. М.Клозе довтлогчийн мэдрэмжээ ашиглан 57 дахь минутанд гэдсээрээ гоол хийн тэргүүллийг улам баталгаажууллаа. Зээлээр тоглож байгаа М.Оддогийн хөндлөн дамжуулалтыг Л.Тони толгойгоороо илэн дамжуулалтыг өгсөн юм. Энэхүү гоолоороо М.Клозе Л.Лопезын хамт мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж эхэллээ.
63 дахь минутанд Зе Роберто болон Ф.Лам нарын стенк дамжуулалт амжилттай болон 16-ын шугамд нэвтэрсэн Ф.Лам дээр цагтаа Барсад данстай явсан Ф.Рошембак алдаа гарган торгуулийн цохилтыг Ф.Рибери амжилттай цохин тоглолтын 2 дахь гоолоо оруулснаар тоглолтын хувь заяаг шийдчих нь тэр.
Багийнхаа түүхэнд анх удаагаа хасагдах шатанд шалгарсан Спортингчуудын хувьд энэ жилийн тэмцээн ингээд дуусах нь тодорхой болчих шиг боллоо. Учир нь Италийн аварга биет довтлогч Л.Тони тоглолтыг цэгийг Ф.Риберигийн ухаалаг дамжуулалтуудаар бүр 2 гоолоор тавьсан. Тоглолтын сүүлд ямар ч итгэлгүй болсон Спортингчууд хамгаалалтандаа удаа дараа алдаа гаргасаар харин Баваричууд санаа нь амарсангүй довтолсоор байлаа.
Ийнхүү 2 залуу дасгалжуулагчийн тулаанд Ю.Клинсманн тэргүүлж эхэллээ. 39 настай Спортингийн менежер П.Бентуд энэ ялагдал туршлага болох нь гарцаагүй биз. Энэхүү тоглолтын баатар нь, од нь 2 гоол 2 дамжуулалтыг өгсөн Ф.Рибери байлаа. Түүний л ачаар Спортингчуудын хамгийн аймшигтай шөнийн тоглолт Баваригийн ялалтаар өндөрлөсөн билээ. Энэ жилийн Аваргуудын Лигийн хэсгийн тоглолтыг хамгийн амжилттай дуусгасан Мюнхений клуб энэ удаа ч хамгийн том ялалтыг байгуулж чадлаа. Браво Бавари, Браво Рибери...
Вилльяреал 1:1 Панатинайкос
Гоолууд: Г.Росси 66 /т.ц/ Г.Карагунис 59.
Сүүлийн 7 жилд анх удаа хасагдах шатанд шалгараад байгаа Грекийн аварга Панатинайкос Эль Мадригал цэнгэлдэхэд 21,000 үзэгчийнх нь өмнө Испаний Вилльяреал багтай 1:1-ийн харьцаатайгаар тэнцснээр дараагийн шатанд шалгарах тун өргөн боломжийг өөртөө үлдээж чадлаа.
Хэдийгээр статистик үзүүлэлтийг харвал Испаний баг илт давуу тоглон, нэлээн онооны зөрүүгээр хожсон мэт харагдавч өөрсдийнхөө хариуцлагагүй байдал, хамгаалалтын том том алдаа зэргээс болон зовж байж тэнцээнтэй хоцорлоо.
Тоглолтын эхэнд Шар Шумбагчдын дасгалжуулагч Чили мэргэжилтэн Мануэль Пеллегрини багийн туршлагатай тоглогчид болох Р.Пирес, Нихат нарыг сэлгээний сандалд суулгасан бөгөөд хамгийн эхний аюултай довтлогоог тус багийн Антонио Лопез хийлээ. М.Сеннагийн дамжуулалтаар бүрдсэн энэхүү боломжийг Грекийн багийн хаалгач Галинович дөнгөж хөлөөрөө аюулгүй болгосон юм. Үүний дараа Италийн залуу довтлогч Г.Росси хэд хэдэн боломжийг бий болгож байсан ч азын тэнгэр тэднийг ивээхгүй хэвээрээ л байв. Хаалгач М.Галинович ч найдвартай байлаа. Харин Панатинайкос анхныхаа аюултай довтлогоогоо 1-р үеийн дунд хэсэгт хийн багийн ахлагч Г.Карагунис 25 орчим метрээс цохилт хийснийг багийн хаалгач Д.Лопез амжилттай хамгаалсан юм. Хариуг нь ч Г.Росси дорохноо өгөн, бас л азгүйтэв. 2-р үед ч өмнөх зураглал давтагдан Вилльяреалчууд довтлосоор л байлаа. Гэхдээ энэ тоглолтонд Испаний шигшээд дуудагдаж байгаа залуу довтлогч Ф.Ллорьентег Грекчүүд тун сайн хамгаалан тоглосон, хэдийгээр маш сайн ажиллаж байсан ч ямар ч боломж түүнд гарч ирэхгүй байсан юм.
Харин тоглолтын 59 дэх минутанд Вилльярелын хамгаалалтын алдааг ашиглан сөрөг довтлогоог Панатинайкосчууд хийн, түүийг нь багийн ахлагч Г.Карагунис тун чадмаг ашиглан, энэхүү тэмцээнийг чимэх учиртай гайхалтай гоолоор тоглолтын салхийг хагалсан юм. Үнэндээ хаалгач Д.Лопезд бараг боломж байсангүй.
62 дахь минутанд давхар сэлгээг Шар Шумбагчид хийн Р.Пирес, Нихат нарыг гаргаж ирсэн боловч дараахан нь Мантзиос онооны харьцааг золтой л 2:0 болгочихсонгүй. Гэвч эцсийн эцэст Испаний баг зорьсондоо хүрч торгуулийн цохилтыг хийх эрхийг 66 дахь минутанд олж авсан. Туршлагатай жигүүрийн тоглогч Р.Пирес дээр Вавризньяк алдаа гарган түүнийг нь энэ тоглолтонд хамгийн идэхтэй байсан ч мөн хамгийн азгүй нь байсан Г.Росси амжилттай цохин тоог тэнцүүлсэн юм.
Сэлгээгээр гарч ирсэн Р.Пирес хэд хэдэн довтлогоог зохион байгуулж байсан ч Г.Росси, М.Сенна нар довтлогоог дуусгаж чадахгүй байлаа. М.Сенна хэдийгээр тун сайн тоглосон ч хамгаалалтанд хэд хэдэн алдаа гаргаж багаа хөөдөх дөхснийг энд дурьдах хэрэгтэй.
Юутай ч Аяксыг удирдан, Челсигийн туслах ч хийж явсан Х.Тен Категийн шавь нарт Европын шилдэг 8 багийн тоонд багтах боломж маш өндөр боллоо. Тэд хэдийгээр лигтээ Олимпиакосоос 9 оноогоор хоцорч яваа ч Аваргуудын лигийн хэсгийн тоглолтонд 3 дараалан хожин, улмаар Интерийг ардаа хийн, боломжит азтай сугалааг татан, эхнийхээ зорилгыг биелүүлээд байна. Харин Шар Шумбагчид Афинд очин гоол хийх, хожих хүндхэн даалгавартай үлдлээ. Гэхдээ багийн бүрэлдэхүүнийг нь харвал тэдэнд ийм боломж байгаа мэт...

9 сэтгэгдэл:
Ug ni ch hojih yostoi ni hojoo l goy l baina hehe [interiig es tootsuul shde] Second leg-iig ni tesen yadan huleej bn. Toim bol goy boljee!
Реал уул нь хожсон бол зүгээр байсын. Бавари тэр дундаа рибери сайн тоглосон байна ш дэ . Гэхдээ аз ганц шүү . Тоймыг бичихдээ их хөдөлмөр гаргасан байна үзээгүй ч гэсэн үзсэн юм шиг болчлоо. Баярлалаа
...угаасаа Бавари аймарш дээ, Рибери одоо алноо, яанадаа Аваргуудын Лигт түрүүлчихвий дээ хохо...
пааааааааааааах....... Очиж очиж Бавари байхдаа яадын.... Их хөдөлмөр гаргаж бичжээ... НАЙС!!!!!!!!
Уундаа аз ганц байдыма баваригийн ирээдүй нилээн бүрхэг шүү
Тийм шүү!!!!!!!! Санал нэгтэй байгаагаа хэлэхэд үнэхээр сайхан байна... Гэхдээ бөмбөг бөөрөнхий, баваригийнх дөрвөлжин!!!!
liverpool,chelsea 2 goy shuu haha
Chelsea uneheer goy shu.. umnuh jil 2ch Final-d uldsen..gevch avch chadagui..gehdee CHELSEA ene jil usguuguu avhaar irgen irjeee...CHELSEA!!!!!!
Liverpool Gerrardgui l shaachhiimaa.Ovoo honshoortoi bna shuu.
Post a Comment
Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...